“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олонтой уулзлаа.

Улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангах, төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа компанийн хамт олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа зэргийн талаар танилцууллаа.

Улиран одсон могой жилд айл өрхүүд 60 гаруй мянган үрсээр ам бүлээ нэмж, эрдэнэт мал сүргийн тоо 60 саяд хүрэн, 745 мянган тонн үр тариа, ургац хураан авсныг хэллээ.

Эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг дурдав.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын хаан, төрийн тэргүүн хүрэлцэн ирж, улсын нэр хүнд олон улсын тавцанд бэхжин, улсынхаа түүх, соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан онцгой жилүүд болж байгааг онцлов.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж, 4 мянган тн буюу 330 сая ам.долларт хүрч, гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 550 мянган хос гутлаар нэмэгдсэн.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлдэг болсон.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, цөлжилтийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 гаруй сая мод тарьж, ургуулаад байна.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаа бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд эхнээсээ сургуулиа төгсөж, харьяалагдах орон нутагтаа гэрээний дагуу ажиллаж байгаа юм.

Эдгээр хүүхэд орон нутаг, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Энэ гал морин жилд Их Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.

Иймээс төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахин, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ