• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Наадмын гоёлоо зэхэж амжсан уу

Уул тал мөнх ногоон нөмрөгөө нөмөрч, хаа нэг хур бороо шаагин зуны дунд сар гарч аль хэдийнэ үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Энэ өдрүүдэд хөдөө нутагт хүүхэд багачуудын гийнгоон дуу цангинаж, уяа тойрч морь шинжсэн халуун яриа өрнөж байхад хот газарт наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажил ид өрнөхийн зэрэгцээ наадмын гоёлууд ч аль хэдийнэ гарч, хэн хүний нүдийг булааж эхэллээ. Монголын уламжлалт эрийн гурван наадмыг үндэсний хувцас болох монгол дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гадаад дотоодын жуулчдын харааг булааж, нүдийг хужирлах наадмын нэгэн чимэг нь монгол дизайнеруудын ур ухаанаа гаргаж урласан монгол дээл байдаг. Тэгвэл үндэсний дээл жил ирэх тусам өнгө үзэмж, чанар, материал загварын хувьд өөрчлөгдөн улам дэгжин болсоор буй. Үүнийг дагаад хэрэглэгчид ч хамгийн загварлаг басхүү чанартай дээл өмсөхийг хүсэх болсон. Тиймээс бид энэ жилийн наадмын дээлний трэнд өнгө болон загварын талаар сурвалжиллаа.
 
Монгол дээл 1.5 саяар үнэлэгдэв 
 
Бидний хамгийн түрүүнд очсон газар бол 16 жилийн түүхтэй “Торго” салон. Тус салоны үүдээр ормогц л өнгө өнгийн торго нүд гялбуулж, дизайнеруудынх нь урласан төрөл бүрийн загварыг шингээсэн дээлнүүд анхаарал татаж байв. Энэ жилийн монгол дээлний загварын каталогид 300 гаруй шинэ загварын хувцас орсон бөгөөд H, А хэлбэрийн сонгодог стилийг хослуулсан холимог загварууд зонхилж байгаа гэнэ. Харин өнгөний хувьд цайвар цэнхэр, саарал, бор зэрэг завсрын өнгө трэнд болж байгаа аж. 
 
-Энэ жил ямар загварын дээлийг хүмүүс илүү сонирхож байна вэ?
 
-Энэ жил хүмүүс ихэвчлэн хослол хийлгэж байна. Тухайлбал, үндэсний хэв загварыг шингээсэн юбка, цамцны хослолыг захиалгаар хийлгэж байна. Манай “Торго” салоны загварын каталогид энгийн загвартай, завсрын өнгөтэй дээлнүүд зонхилж байгаа. Чимэглэлийн хувьд соно, эсгий чимэглэл, гуулин зах, металл төмөр чимэглэлүүд түлхүү орсон. Ер нь классик загвар голчилж байна. Мөн хэдэн ч төрлөөр өмсч болдог универсиал дээлнүүдийг хүмүүс их сонирхох болсон. Ханцуйг нь аваад плать болгож өмсдөг ч юм уу. Тийм загварын дээл үйлчлүүлэгчдийн маань сэтгэлд нийцэж байгаа учраас манайх загварын каталогидоо ч багтаасан. 
 
-Наадам зун болдог. Тиймээс улирлын уур амьсгалаас шалтгаалан дээлний материалын хувьд ч гэсэн онцлогтой байгаа болов уу. Материалын талаар мэдээлэл өгөхгүй юу? 
 
-Тийм шүү. Наадмаар улирлаас шалтгаалаад их халуун байдаг шүү дээ. Хүмүүс ихэвчлэн гадуур явдаг учраас халууцах асуудал гардаг. Тиймээс дээлний материалын хувьд ч гэсэн нимгэн болсон. Бид энэ жил шинэ материалууд авч ирлээ. Тухайлбал, сильк, торон мөн цамцны материалыг авч ирсэн. 
 
-Хаанаас материалаа авч ирдэг вэ?
 
-Манай компани нь Хятад болон Тайланд улсаас цэвэр 100 хувийн хүр хорхойн шүлсээр нэхсэн дээд чанарын торгыг оруулж ирдэг юм. Тэр торгоороо монгол үндэстэн ястны уламжлалт болон орчин үеийн хэв загварын хувцсыг хэрэглэгчийн хүссэн хийц загвараар чанарын өндөр төвшинд урладаг. 
 
-Өвөл, хаврын загварт урт куртка зонхилсон. Үндэсний загварын дээлэнд урт загвар орж байна уу?
 
-Ер нь манай үндэсний энгийн дээл урт байдаг. Сүүлийн үед загвар, хэв маяг нь өөрчлөгдөж богино болсон. Харин энэ өвөл, хаврын загварт урт хувцаснууд зонхиллоо. Үүнийг дагаад охид бүсгүйчүүд ч гэсэн урт загварын хувцас сонирхож байна. Монгол загварын дээл ч гэсэн урт байгаа. 
 
-Сүүлийн үед хүмүүс хос дээл их өмсөх болсон. Энэ жил хос дээл захиалж байна уу?
 
-Тийм. Хос дээл их захиалж байгаа. Гэхдээ аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо гэх мэтчилэн хослох нь их байна.
 
-Эрэгтэй дээлний загвар хэрхэн өөрчлөгдсөн бэ. Энэ жил ямар загварын дээл өмсвөл зүгээр вэ?
 
-Эрэгтэйчүүд сүүлийн үед дээл гэхээсээ илүү сорочкон загвартай монгол цамц өмсдөг болсон. Нимгэн, хөдөлгөөнд саад болохгүй үндэсний хэв загварыг шингээсэн цамц өмсч байна. 
 
-Үнийн хувьд?
 
-Тухайн дээлний загвар, чимэглэлээс хамаарч янз бүр л дээ. Ер нь хамгийн доод талдаа 450 мянган төгрөгөөр оёдог. Дундаж нь гэвэл 600-700 мянган төгрөг. Харин хамгийн үнэтэй дээл нь 1.4-1.5 саяд хүрч байна. 
 
-Захиалга өгвөл хэд хоногт гарах вэ?
 
-7-10 хоногт гарна. Хэрвээ яаралтай захиалга өгвөл тав хоногт гарах боломжтой. 
 
Тэрбээр ийн ярив
 
“Торго” салон энэ жилийн загвартаа хэд хэдэн шинэлэг зүйлийг хийж өгчээ. Тодруулбал, оёдлын технологидоо зүү ороох, зээг дарах, утас дарах гэх мэтчилэн Монголын уламжлалт оёдлын технологиудыг ашиглахыг зорьсон байв. Мөн монгол дархны уран нарийн хийцийг харуулсан жижиг деталуудыг олноор нь ашиглажээ. Үндэсний загварт уламжлалт оёдлын технологи, дархны уран хийцийг тусгаж өгсөн нь монгол уламжлалыг үндэсний хувцаст авч үлдэх зорилготой байгаагаа ч тус салоны туслах дизайнер Б.Номин тайлбарласан юм. Түүний хэлснээр тус салоны хувцас үндэсний хэв загварыг бүрэн шингээжээ. Энэ зуны загвартаа монгол арсланг хүртэл урласан харагдсан. Өнгө өнгийн цэцэг, монгол хээ, соно, галбингааг зөвхөн “Торго” салоны дээлнүүдээс л харах боломжтой аж. “Торго” салоныг зорих хүмүүс ч тасрахгүй юм. Ирсэн хүн бүр тус салоны каталогиос өөрийн хүссэн загварыг сонгож харагдсан. Мөн дизайнер нь тухайн үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж, түүнд таарсан цорын ганц загварыг ч урлаж өгдөг юм билээ.
 
Гар урлалаар чимэглэсэн энгийн дээл энэ жилийн наадмыг өнгөлнө 
 
Бид 16 жилийн туршлага бүхий үндэсний салоноос гарч, сүүлийн үед охид, залуусын үйлчлүүлэх дуртай болсон “Үргэлж залуу” урланг зорьсон юм. Тус урлан нь анх 2014 онд байгуулагдсан бөгөөд өдөр тутмын болон үндэсний дээл, хувцас урлаж, хүмүүст хүргэдэг байна. 
 
“Үргэлж залуу” урлангийн энэ жил дизайнерууд энгийн, хаана ч өмсч болох дээлийг онцолж байгаа аж. Энэ талаар тус урлангийн дизайнер  Аюу Нару “Манай урлан “Үргэлж залуу” гэж брэндтэй. Энэ жилийн наадмаар монгол хүний биеийн онцлогт тохирсон уламжлалт хэв маягийг шингээсэн монгол цамцыг үйлдвэрлэж байгаа. Уг цамц маань монгол хүний биеийн дундаж стандарт хэмжээст үндэслэн S, M, L гэсэн гурван төрлийн хэмжээтэй. Материалын хувьд уламжлалт торго болон даавуун материалтай. Ер нь манай хувцасны нэг давуу тал нь гараар чимэглэдэг. Hand made буюу гар урлал тухайн загвар зохион бүтээгчээс их хөдөлмөр шаарддаг” гэсэн юм.
 
“Үргэлж залуу” урлан мөн л H, A хэлбэрийн хүний биед эвтэй, хөдөлгөөнд саад учруулахгүй загваруудыг санал болгож байлаа. Мөн байгалийн өнгө зонхилох бөгөөд гоёмсог шигтгээ, шүр, сувдан чимэглэлүүд байх гэнэ. Түүнчлэн тод, алаг өнгийн дээлний зах, бүсэлхий, товч шилбэ, эмжээртэй байх аж. Ингэснээр шинэ загварын өнгө төрх илүү гарч ирнэ гэдгийг тус урлангийн загвар зохион бүтээгч  Аюу Нару онцолж байв. Хамгийн гол нь нэг удаад өмсөөд орхих биш дараа нь өмсөж болохуйц дээлийг хүмүүст санал болгож байгаа ажээ.
 
Хэрэглэгчид “универсал” дээлийг сонирхох болжээ
 
Манай сурвалжлах хэсгийн дараагийн очсон газар бол “Уран хатгац” болон “Алтан утас” компани. “Уран хатгац” компанийн хувьд өөрийн нэрийн “NG” брэндтэй юм билээ. Уг брэнд монгол үндэсний өв соёлын томоохон илэрхийлэл хувцаслах соёлыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой ажээ. Байгуулагдаад гурван жил болсон ч аль хэдийнэ өөрсдийн хэрэглэгчидтэй болж чадсан байна. Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал Ө.Оюун “Өмнөх жилүүдийг ажиглаж байхад энэ жилийн хувьд тод өнгийн, нимгэн капронон, цоохор материалууд эрэлттэй байна.
 
Нимгэн капронон материалыг угааж, цэвэрлэхэд амархан, биед хөнгөхөн байдаг. Манайх солонгос даавуун материалуудаар хувцсаа урладаг. Гэхдээ даашинзны юбка болон ханцуй хэсгийг торгоор хийдэг. Яагаад гэвэл дан ганц торгоор урласан хувцас өдөр тутам хэрэглэхэд тохиромжгүй, биеийг тавгүйтүүлж, хатгах, загатнах зэрэг зовиур үүсгэдэг. Тиймээс хэрэглэгчдийн саналыг харгалзан үзэж ийнхүү хийдэг. Бид хэрэглээ талаас нь анхаардаг. 
 
Тухайлбал, нэг дээлийг сонгон авъя. Харахад үргэлж мэт боловч юбка цамц гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Ганцхан өргөн бүсээрээ зааглагдана. Цамц нь өөрөө бас нарийн бүстэй. Тус тусад нь тохирох, зохих зүйл дээрээ хослуулж ердийн үедээ салгаж өмсч болно. Энэ бол чөлөөт загвар учраас биед эвтэйхэн, тааламжтай байдлыг бүрдүүлнэ. Үүгээрээ хүмүүсийн хэрэгцээн дээр тулгуурлан урладаг гэдгээ харуулж байгаа” гэв. Харин “Алтан утас” компанийн хувьд дээлний материалын чанарыг онцолдог байна.
 
Энэ талаар тус компанийн дизайнер Х.Мөнхцэцэг “Хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлэхэд манай торго асуудал гарахгүй, агшихгүй. Өнгөрсөн жил эрээн торгон оруулгатай, хонхон эсвэл найман нуглааст хормойтой гоёлын дээл трэнд болж байсан. Харин энэ жил өнгийн хувьд шаргал буюу бэйж /цайвар/ өнгө зонхилж байна. Загварын хувьд элдэв гоёлын гэхээс илүүтэй энгийн, жинхэнэ монгол өнгө шигтгэсэн, маш нимгэн материалтай, цул өнгийн, шулуун загвар захиалга ихтэй байгаа. Харин хүүхдийн дээлний хувьд жаахан өөр.
 
Дан дээл биеийг нь барина. Тэрлэг нь халууцуулдаг. Иймээс монгол зах, энгэртэй хүүхдийн плать түлхүү захиалж байна” гэсэн юм. Үнийн хувьд “Уран хатгац” компанийн урласан дээл 80-220 мянган төгрөгийн хооронд бөгөөд улсын баяр наадмыг тохиолдуулан 15-20 хувийн хөнгөлөлт зарлажээ. Харин “Алтан утас” компани загварын дээлээ 320-600 мянган төгрөгөөр урлаж байсан.
 
Загварын монгол дээл 75 мянгаас эхэлнэ
 
Манай сурвалжлах хэсэг түм түжигнэж, бум бужигнасан “Нарантуул” захыг ч энэ удаа орхисонгүй. Тус захаар орж дээлний загвар болон үнийг сонирхлоо. Биднийг очих үед нар хэдийнэ дээш хөөрч “Нарантуул” худалдааны төв олны хөлд дарагдаж, худалдан авалт ид өрнөж байлаа. Монгол үндэсний их баяр наадам болох гэж байгааг ч хэлэх үү, наадмын гоёлоо зэхэх гэсэн хүмүүс “Нарантуул” захыг зорьж торго, дурдан, хээ хуар болсон чамин тансаг дээл хантаазнууд сонирхох аж.
 
Бид юун түрүүнд энэ жилийн наадмын трэнд өнгийг сонирхохоор дээл худалдах хэсэгт очив. Тус тасаг руу ормогц л “Ямар дээл сонирхож байна, бөөний үнээр тохироод өгнө шүү” хэмээх худалдагч нарын дуу энд тэндгүй сонсогдож, хажуугаар өнгөрсөн хүн бүрийг дуудаж байлаа. Мөн өнгө дурдан хослон, хээ хуараар чимэглэсэн торгон, чисчүү,  даавуун материалтай, дан болон давхар эмжээртэй янз бүрийн загварын дээлнүүд өлгөөтэй байв. Наймаачдын хэлж байгаагаар баяр наадам эхлэхээс нэгээс хоёр долоо хоногийн өмнө наадмын гоёлоо бэлтгэх хүмүүс олширч, өдөртөө нэг лангуунаас дунджаар таваас зургаан дээл борлогддог гэнэ.
 
Харин энэ жилийн хувьд эдийн засгийн хямрал уу, иргэдийн монгол дээлээр гоёх хандлага багассаных уу хүмүүсийн худалдан авалт муу байгаа аж. Энд энгийн монгол дээл загвар хийц материалаасаа хамаарч 75-250 мянга төгрөг, чамин хээнцэр, загварын дээл хантааз 70-280 мянга, хос дээл 230-450, хос загварын дээл 450-750 мянга, хүүхдийн дээл 15-75 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил дээлний үнэ ч хямд, борлуулалт ч муу байна хэмээн наймаачид бухимдаж байсан бол иргэд жил ирэх тусам дээлний үнэ нэмэгдэж, хийц муудаж байгааг хэлж байлаа. Дэлхийд ховор монгол наадамдаа хэнээс ч дутахгүй өнгө үзэмжтэй сайхан харагдахыг хэн хүнгүй хүсдэг. Тэр тусмаа хөдөө орон нутгаас наадмын гоёлоо авахаар ирсэн иргэд их хатуу шалгуур тавин худалдаж авдаг гэнэ.
 
Тэд эмжээрийн нарийн бүдүүн, танаас, ухлаадас, хойд хормойны оруулга, хавалт, дээлний материалын чанар зэргийг маш нарийн харж, худалдан авалт хийдэг нь бужигнасан олны дотор аажуу тайван гэгч нь даавууны ширхэг бүрийг тэмтрэн зогсож байгааг харахад л илт байлаа. Энэ жилийн дээлний өнгө ерөнхийдөө завсарын болон улаан, ягаан,  саатай цэнхэр  эмэгтэй дээл, бараан хүрэн, усан цэнхэр өнгийн эрэгтэй дээл борлуулалт сайтай байгаа аж. Мөн өвдөгнөөс дээшээ оффис маягийн бариу загварын дээл хантаазуудыг охид бүсгүйчүүд сонгох нь элбэг байгаа гэнэ. Түүнчлэн сонгуульд нэр дэвшиж буй эмэгтэйчүүд цэнхэр өнгийн дээлээр гоёж, цэнхэр өнгийг трэнд болгосон.
 
Тэгвэл энэ хандлага энгийн ард иргэдийн дунд ч  байна. “Би уг нь цэнхэр өнгийн дээл авмаар байна гэхдээ надад улаан дээл зохиж байна гэх юм” гээд дурамжхан улаан дээл өмсөөд толидон зогсох эмэгтэйг харахад, дөч эргэм насны намбалаг эмэгтэй байлаа. Түүний худалдагчтай ярих нь  цэнхэр өнгийн дээл эмэгтэй хүнийг их төв, намбалаг царайтай харагдуулдаг. Хамгийн гол нь их гоё ихэмсэг, эмэгтэйлэг харагдуулдаг гэнэ. Энэ хандлага ерөнхийдөө 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн дунд газар авч, энэ жилийн наадмаар цэнхэр дээл өмссөн намбалаг эмэгтэйчүүд олон харагдах бололтой. 
 
Халх дээл моодноос гарч, загварын дээлний үнэ тэнгэрт хадав
 
Ийнхүү сонголт өргөнтэй монгол дээлний худалдаагаар цааш явж, худалдагч нартай ярилцав. Монгол дээлний худалдаа эрхлэгч Ш.Баттулга ”Тэгш төрийн дээл гэгдэх монгол дээл нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай харагдуулдаг.Тийнхүү монгол дээл нь нэг тийш дарж бүсэлдэг, ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй, дотор гадар энгэртэй байдаг. Монгол үндэсний уламжлалт дээл нь ганц хувцас төдийгүй нүүдэлчин монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд цаг ууртай төгс зохицсон байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд орчин цагийн загварын дээл гэгдэх энд тэндээ оноотой, өндөр мөртэй, биеийн ихэнх хэсэг ил гарсан сонин хийцтэй дээлнүүд их гарах болж. Эдгээр дээлнүүд нь харахад үзэмжтэй сайхан хэдий ч монгол үндэстний хувцас биш. Миний бодлоор урд зүгийн л хувцас шиг харагдаад байдаг юм.
 
Үүнийг дагаад залуус ч чамин хээнцэр загварыг сонгож янз бүрийн загварын дээлний үнэ тэнгэрт хадан монгол үндэсний уламжлалаа хадгалж үлдэж байгаа халх дээлний эрэлт багасахын хэрээр үнэ ч хямдхан байгаад их сэтгэл дундуур байдаг. Хүмүүс нэг зүйлд хошуурахаараа бүгд хошуурдаг. Өнгөрсөн жилүүдэд “Хүннү” захтай дээл гэж хошуураад байсан. Одоо бол богино энд тэндээ нугалаатай өнгө өнгийн дээлийг сонирхох болж. Бид ч үүнд нь тааруулж дээл хувцсаа авчирдаг ч монгол хүнийхээ хувьд халх дээлээ монгол хүн бүр өмсөөсэй гэж хүсдэг. Тиймээс халх дээлээ 65-230 мянгын хооронд хямдхан зардаг ч хүмүүсийн худалдан авалт муу байна” хэмээн хуучилсан. Нээрээ ч дээл худалдан авахаар ирсэн хүмүүсийн талаас илүү хувь нь загварын дээл рүү нүдээ бэлчээж үнэтэйг нь гайхан зогсоно.
 
Харахын заяа байхаас хазахын заяагүй гэгчээр өөрт таалагдсан гоё дээлээ авч өмсөхөд мөнгө дутаж, өөртөө байгаа мөнгөндөө тааруулан дээл худалдаж авч байгаа нэгэн ч бидэнтэй таарч байв. Энэ үеэр худалдан авалт хийхээр дээл өмсч үзэж байсан Н.Гэрэлмаа “Би уг нь тэр ягаан дээлийг авахыг их хүссэн. Даанч мөнгө маань дутчихлаа. Яг үнэндээ санхүүгийн хувьд жаахан хүндрэлтэй байна. Цалингаа аваад өдөр тутмын хэрэгцээндээ л зарцуулдаг. Өөр зүйлд хүрдэггүй. Харин сая хувьцааныхаа мөнгөөр дээл худалдаж авахаар гарч ирлээ.
 
Наадам ойртох тусам үнэтэй болдог болохоор хэрэндээ л эрт гарч ирсэн. Гэтэл бас л үнэтэй байна. Хэрэв хувьцааныхаа мөнгийг бөөнд нь авсан бол бүр илүү гоё дээл авч өмсөөд, хоёр гурван жилдээ гангарах байлаа” гэсэн юм. Ийнхүү худалдан авагчид ч нэмэгдэж, хүмүүсийн хөл хөдөлгөөн улам ихэсч, наадмын гоёлоо бэлтгэхээр ирсэн хүмүүс зөвхөн дээлний тасагт ч биш торго дурдангийн лангуун дээр зай завсаргүй шавж харагдсан. Ямартай ч энэ жилийн дээлэнд завсрын бэйж өнгө трэнд болж, энгийн үед ч өмсч болох, сул, нимгэн загвартай дээлнүүд моодонд орж байна. Түүнчлэн дизайнеруудын ур ухаан тэлэхийн хэрээр олон төрлөөр өмсч болдог дээлнүүд ч гарсан байх юм. Түүнийг дагаад “универсиал дээл” сонирхох хэрэглэгчдийн тоо ч өсчээ.
 
Х.НАРАНЦАЦРАЛ
Н.Сарнай 
Б.Номин 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна
Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Гэмт хэрэг
  • •Гадаад харилцаа
  • •Ипотекийн зээл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Дуучин Канье нүцгэн ододтой...
Сонгуулиа өгцгөөе, залуус аа

Наадмын гоёлоо зэхэж амжсан уу

Батзаяа 2016-06-28

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна
Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Монголчуудын оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан Үндэсний цахим сан ESAN өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв

1 өдрийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

1 өдрийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

1 өдрийн өмнө өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн экспортыг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

2 өдрийн өмнө өмнө

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

2 өдрийн өмнө өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2 өдрийн өмнө өмнө

Татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2 өдрийн өмнө өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-04-27 өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ

2026-04-27 өмнө

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-04-27 өмнө

Х.Нямбаатар: Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна

2026-04-27 өмнө

“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

2026-04-27 өмнө

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

2026-04-27 өмнө

Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдлээ

2026-04-27 өмнө

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна

2026-04-28 өмнө

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-04-28 өмнө

Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой

2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

1 өдрийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-04-27 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.27/

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-27 өмнө

Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно

2026-04-27 өмнө

Есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2026-04-28 өмнө

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

2026-04-28 өмнө

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа

2026-04-28 өмнө

Б.Ганзориг: Баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй

1 өдрийн өмнө өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-28 өмнө

Л.Энх-Амгалан: Багш хаана ажиллах, ямар цалин авах нь хувь хүний эрхийн асуудал

1 өдрийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-04-28 өмнө

Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах