• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ОХУ-ын Турк дахь Элчин сайд амиа алдлаа

ОХУ-аас Туркид суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Анкара хотод нээгдсэн уран зургийн үзэсгэлэнд оролцох үедээ цагдаагийн ажилтанд буудуулж амь үрэгдсэн хэрэг дэлхий дахинаа өрнөсөн  онцлох үйл явдлын нэг байв.  ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов  Туркийн нийслэлд болсон уран зургийн үзэсгэлэнд оролцож, үг хэлэх үед нь гэмт этгээд араас нь буудан амийг нь бүрэлгэжээ.

Энэ үеэр гурван хүн мөн гэмтэж бэртсэн гэх  мэдээлэл байгаа юм. Андрей Карлов  агсныг микрофоны өмнө гарч, ердөө хэдхэн минут үг хэлж байхад нь костьюм өмсч, зангиа зүүсэн этгээд гэнэт “Аллах Акбар” хэмээн хашгирч, найман удаа гал нээжээ.  Хэргийн үйл явцыг харуулсан видео бичлэг ч өчигдөр цахим сайтуудад нийтлэгдсэн байв. 

Гэмт этгээд  “Бид Алеппод үхэж байна. Харин чи энд үх”, “Алеппог мартаж болохгүй, Сирийг битгий мартаарай” хэмээгээд “Хойшоо болцгоо, хойшоо болцгоо. Зөвхөн үхэл л намайг эндээс авах болно. Намайг эсэргүүцсэн хэнийг ч хөнөөх болно” гэх зэрэг үгсийг урсгаж байсныг гэрчүүд мэдээлж байгаа аж.  Залуугийн хэлсэн “Аллах Акбар” гэх үг нь араб хэлээр “Аллах хамгийн агуу” гэх утгийг илэрхийлдэг байна. 

Мөн зарим эх сурвалж, гэмт этгээдийг араб хэлээр “Бид бол зөнч Мухаммадын үр удам” хэмээн хашгирсан хэмээн мэдээлж байв. Харин түүнийг ийн байхад Туркийн нэгэн цагдаа буудан хөнөөжээ. Сирийн арми Алеппо хотыг хэт даврагчдаас чөлөөлөх тэмцлийг эхлүүлж, ОХУ-ын цэргийнхэн агаараас дэмжлэг үзүүлж буй. Энэ үеэр олон энгийн иргэний амь үрэгдэж байгааг хүний эрхийн байгууллагаас удаа дараа мэдээлж байгаа билээ. Ямартай ч, хэрэг гарсны дараа ОХУ ямар хариу үйлдэл үзүүлэх нь олон улсын анхаарлын төвд байлаа.

Харин тус улс хэргийг “Террорист халдлага” гэж үзэж буйгаа тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна. Ерөнхийдөө Туркид  1990-2010 оныг хүртэл Турк дахь халдлагын гаралт  тодорхой хэмжээнд буурсан ч,  2010 оноос хойш тасралтгүй өссөн үзүүлэлттэй болж ирсэн байна. 

Цэргийн эргэлт хийх оролдлого гарсантай холбоотойгоор онц байдал зарласан тус улсын Истанбул хотод саяхан гэхэд цуврал дэлбэрэлт болж үй олон хүн нас барж, гэмтэж бэртсэн юм. Тэгвэл  ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Өнөөдөр Анкараг онилсон террорист халдлагын улмаас Туркид суух ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов амиа алдлаа. Бид террист ажиллагаа гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ.

Харин Анкара хотын захирагч ОХУ-Туркийн харилцааг зориуд хурцатгах гэсэн зорилготой халдлага байж магадгүй гэж үзжээ. Өмнө нь Сирийн хилийн орчимд нисч явсан ОХУ-ын байлдааны онгоцыг Туркийн тал буудаж унагасан хэрэг хоёр улсын харилцаанд гал авалцуулж байсан удаатай.

Элчин сайдыг буудсан этгээд цагдаагийн ажилтан байжээ

Оросын элчин сайдыг буудан амийг нь хороосон этгээд  Туркийн цагдаагийн шуурхай хариу арга хэмжээ авах хэсгийн албан хаагч байжээ. Тэрээр 22 настай байсан бөгөөд  Туркийн баруун хэсгийн Айдин гэх тосгонд төрсөн,  Анкара хотын цагдаагийн газарт ажилладаг байжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр тэрээр, Анкара хотын Орчин үеийн урлагийн галларейд  албан ажлаар бус буюу хувийн зорилгоор очсон байсан гэнэ.

"HaberTur"k агентлаг  Мевлют Мерт Алтынташ хэмээх энэ этгээд хэдийнэ цагдаагийн байгууллагад ажиллахаа больсон гэдгийг онцолж байна. Учир нь түүнийг долдугаар сард бүтэлгүйтсэн  төрийн эргэлтийн үеэр ажлаас нь халсан байжээ. Тэрээр зургаагаас доошгүй удаа буудсан бөгөөд Алеппотой холбоотой үгнүүдийг хашгирч байсан гэдгийг дээр дурьдсан билээ.

“Сабах” сонинд бичсэнээр түүнийг үзэсгэлэн рүү нэвтрэх үед металл танигч төхөөрөмжийн дохиолол дуугарч эхэлсэн ч, цагдаагийн үнэмлэхээ үзүүлэн зэвсэгтэй чигтээ нэвтэрчээ. Тэгвэл хэрэгтэй холбогдуулан Мевлют Мерт Алтынташын эцэг эх, ах дүүс нарын зургаан хүн баривчлагдсан байна.

Андрей Карлов 2013 онд Туркид суух Элчин сайдаар томилогдож байв

Анкара хотод болсон гэрэл зургийн үзэсгэлэнд оролцохдоо ОХУ-ын Элчин сайд буудуулчихна гэж санаагүй биз. Талийгаачийн хувьд 2013 онд Туркид суух Элчин сайдаар томилогдож байжээ.

Тэрээр 62 настай байсан бөгөөд 1976 оноос хойш дипломатын үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Мөн 2001-2006 онд Пхеньян дахь ОХУ-ын Элчин сайдаар мөн ажиллаж, үүний дараа Гадаад хэргийн яамны Консулын газрын даргаар тус тус ажиллажээ. ОХУ, Турк хоёр улс сүүлийн үед нягт харилцаатай байх болсон бөгөөд Сирийн асуудалд хоёул сөрөг хүчний эсрэг бодлого баримталж байгаа юм. 

2015 онд Оросын Су-25 онгоцыг Туркийн тал буудаж унагасны дараа түүхэнд байгаагүй хэмжээнд хурцдаж байх тэр үед Андрей Карлов Анкара, Москвагийн харилцааг дахин сайжруулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулжээ.

Турк дахь АНУ-ын Элчин сайдын яам руу гал нээлээ

Туркид суух ОХУ-ын Элчин сайд гэмт хэрэгтний халдлагад өртөж зуурдаар таалал төгссөний дараа АНУ-ын Элчин сайдын яамыг онилсон халдлага ч мөн болжээ. Анкарад байрлах АНУ-ын Элчин сайдын яамны өмнө өчигдөр өглөө үүрээр буюу 03:50 цагийн үед буун дуу гарч, аюулгүй байдлын үүднээс тус яам түр хугацаанд хаалгаа барихад хүрсэн байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр,  Элчин сайдын яамны барилгын гол хаалганы өмнө үл таних этгээд ойртон ирж, хэд хэдэн удаа гал нээсэн хэрэг гарчээ. Гэхдээ азаар хүн гэмтэж бэртээгүй бөгөөд гал нээсэн этгээдийг саатуулсан байна.

Энэ хэргээс үүдэн Истанбул, Адана дахь АНУ-ын Консулын газрууд ч гэсэн үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоожээ.  ОХУ-ын Туркид суух Элчин сайд Андрей Карлов агсны  амиа алдсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн  замын эсрэг талд АНУ-ын Элчин сайдын яам байрладаг байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Shaqtin' A Fool шинэ дугаар (16.12.20)
Христийн сүм & Буддын хийд

ОХУ-ын Турк дахь Элчин сайд амиа алдлаа

Даваахүү 2016-12-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
ОХУ-ын Турк дахь Элчин сайд амиа алдлаа

ОХУ-аас Туркид суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Анкара хотод нээгдсэн уран зургийн үзэсгэлэнд оролцох үедээ цагдаагийн ажилтанд буудуулж амь үрэгдсэн хэрэг дэлхий дахинаа өрнөсөн  онцлох үйл явдлын нэг байв.  ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов  Туркийн нийслэлд болсон уран зургийн үзэсгэлэнд оролцож, үг хэлэх үед нь гэмт этгээд араас нь буудан амийг нь бүрэлгэжээ.

Энэ үеэр гурван хүн мөн гэмтэж бэртсэн гэх  мэдээлэл байгаа юм. Андрей Карлов  агсныг микрофоны өмнө гарч, ердөө хэдхэн минут үг хэлж байхад нь костьюм өмсч, зангиа зүүсэн этгээд гэнэт “Аллах Акбар” хэмээн хашгирч, найман удаа гал нээжээ.  Хэргийн үйл явцыг харуулсан видео бичлэг ч өчигдөр цахим сайтуудад нийтлэгдсэн байв. 

Гэмт этгээд  “Бид Алеппод үхэж байна. Харин чи энд үх”, “Алеппог мартаж болохгүй, Сирийг битгий мартаарай” хэмээгээд “Хойшоо болцгоо, хойшоо болцгоо. Зөвхөн үхэл л намайг эндээс авах болно. Намайг эсэргүүцсэн хэнийг ч хөнөөх болно” гэх зэрэг үгсийг урсгаж байсныг гэрчүүд мэдээлж байгаа аж.  Залуугийн хэлсэн “Аллах Акбар” гэх үг нь араб хэлээр “Аллах хамгийн агуу” гэх утгийг илэрхийлдэг байна. 

Мөн зарим эх сурвалж, гэмт этгээдийг араб хэлээр “Бид бол зөнч Мухаммадын үр удам” хэмээн хашгирсан хэмээн мэдээлж байв. Харин түүнийг ийн байхад Туркийн нэгэн цагдаа буудан хөнөөжээ. Сирийн арми Алеппо хотыг хэт даврагчдаас чөлөөлөх тэмцлийг эхлүүлж, ОХУ-ын цэргийнхэн агаараас дэмжлэг үзүүлж буй. Энэ үеэр олон энгийн иргэний амь үрэгдэж байгааг хүний эрхийн байгууллагаас удаа дараа мэдээлж байгаа билээ. Ямартай ч, хэрэг гарсны дараа ОХУ ямар хариу үйлдэл үзүүлэх нь олон улсын анхаарлын төвд байлаа.

Харин тус улс хэргийг “Террорист халдлага” гэж үзэж буйгаа тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна. Ерөнхийдөө Туркид  1990-2010 оныг хүртэл Турк дахь халдлагын гаралт  тодорхой хэмжээнд буурсан ч,  2010 оноос хойш тасралтгүй өссөн үзүүлэлттэй болж ирсэн байна. 

Цэргийн эргэлт хийх оролдлого гарсантай холбоотойгоор онц байдал зарласан тус улсын Истанбул хотод саяхан гэхэд цуврал дэлбэрэлт болж үй олон хүн нас барж, гэмтэж бэртсэн юм. Тэгвэл  ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Өнөөдөр Анкараг онилсон террорист халдлагын улмаас Туркид суух ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов амиа алдлаа. Бид террист ажиллагаа гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ.

Харин Анкара хотын захирагч ОХУ-Туркийн харилцааг зориуд хурцатгах гэсэн зорилготой халдлага байж магадгүй гэж үзжээ. Өмнө нь Сирийн хилийн орчимд нисч явсан ОХУ-ын байлдааны онгоцыг Туркийн тал буудаж унагасан хэрэг хоёр улсын харилцаанд гал авалцуулж байсан удаатай.

Элчин сайдыг буудсан этгээд цагдаагийн ажилтан байжээ

Оросын элчин сайдыг буудан амийг нь хороосон этгээд  Туркийн цагдаагийн шуурхай хариу арга хэмжээ авах хэсгийн албан хаагч байжээ. Тэрээр 22 настай байсан бөгөөд  Туркийн баруун хэсгийн Айдин гэх тосгонд төрсөн,  Анкара хотын цагдаагийн газарт ажилладаг байжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр тэрээр, Анкара хотын Орчин үеийн урлагийн галларейд  албан ажлаар бус буюу хувийн зорилгоор очсон байсан гэнэ.

"HaberTur"k агентлаг  Мевлют Мерт Алтынташ хэмээх энэ этгээд хэдийнэ цагдаагийн байгууллагад ажиллахаа больсон гэдгийг онцолж байна. Учир нь түүнийг долдугаар сард бүтэлгүйтсэн  төрийн эргэлтийн үеэр ажлаас нь халсан байжээ. Тэрээр зургаагаас доошгүй удаа буудсан бөгөөд Алеппотой холбоотой үгнүүдийг хашгирч байсан гэдгийг дээр дурьдсан билээ.

“Сабах” сонинд бичсэнээр түүнийг үзэсгэлэн рүү нэвтрэх үед металл танигч төхөөрөмжийн дохиолол дуугарч эхэлсэн ч, цагдаагийн үнэмлэхээ үзүүлэн зэвсэгтэй чигтээ нэвтэрчээ. Тэгвэл хэрэгтэй холбогдуулан Мевлют Мерт Алтынташын эцэг эх, ах дүүс нарын зургаан хүн баривчлагдсан байна.

Андрей Карлов 2013 онд Туркид суух Элчин сайдаар томилогдож байв

Анкара хотод болсон гэрэл зургийн үзэсгэлэнд оролцохдоо ОХУ-ын Элчин сайд буудуулчихна гэж санаагүй биз. Талийгаачийн хувьд 2013 онд Туркид суух Элчин сайдаар томилогдож байжээ.

Тэрээр 62 настай байсан бөгөөд 1976 оноос хойш дипломатын үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Мөн 2001-2006 онд Пхеньян дахь ОХУ-ын Элчин сайдаар мөн ажиллаж, үүний дараа Гадаад хэргийн яамны Консулын газрын даргаар тус тус ажиллажээ. ОХУ, Турк хоёр улс сүүлийн үед нягт харилцаатай байх болсон бөгөөд Сирийн асуудалд хоёул сөрөг хүчний эсрэг бодлого баримталж байгаа юм. 

2015 онд Оросын Су-25 онгоцыг Туркийн тал буудаж унагасны дараа түүхэнд байгаагүй хэмжээнд хурцдаж байх тэр үед Андрей Карлов Анкара, Москвагийн харилцааг дахин сайжруулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулжээ.

Турк дахь АНУ-ын Элчин сайдын яам руу гал нээлээ

Туркид суух ОХУ-ын Элчин сайд гэмт хэрэгтний халдлагад өртөж зуурдаар таалал төгссөний дараа АНУ-ын Элчин сайдын яамыг онилсон халдлага ч мөн болжээ. Анкарад байрлах АНУ-ын Элчин сайдын яамны өмнө өчигдөр өглөө үүрээр буюу 03:50 цагийн үед буун дуу гарч, аюулгүй байдлын үүднээс тус яам түр хугацаанд хаалгаа барихад хүрсэн байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр,  Элчин сайдын яамны барилгын гол хаалганы өмнө үл таних этгээд ойртон ирж, хэд хэдэн удаа гал нээсэн хэрэг гарчээ. Гэхдээ азаар хүн гэмтэж бэртээгүй бөгөөд гал нээсэн этгээдийг саатуулсан байна.

Энэ хэргээс үүдэн Истанбул, Адана дахь АНУ-ын Консулын газрууд ч гэсэн үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоожээ.  ОХУ-ын Туркид суух Элчин сайд Андрей Карлов агсны  амиа алдсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн  замын эсрэг талд АНУ-ын Элчин сайдын яам байрладаг байна.

ФОТО:

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

12 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

12 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

12 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

13 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

13 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

13 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах