• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Христийн сүм & Буддын хийд

Нийслэлийн зах хэсэг дэх  гэр хорооллын дунд  оройдоо загалмай хадсан сүмийн барилга энд тэндгүй таарах бөгөөд сүүлийн жилүүдэд тоо нь ч улам олширсоор байх ажээ. Харин уламжлалт шашин гэгддэг буддын шашны хийд хотын зах хэсэгт тоотойхон таарах авч, нийслэлийн төв хэсэгт шигүү байрлаж, сүсэгтэн олны засал номыг айлдсаар ирсэн байх юм. Гэхдээ том модон хаалганы цаана орших хийд, гаднаа загалмай хатгасан Христийн сүм дотор юу өрнөдөг нь тодорхой бус. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаа  Христийн сүм хийгээд Буддын хийдэд өрнөдөг “хаалганы цаана орших нэгэн ертөнц”-д зочлон дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ. Гэхдээ 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу шашин шүтэх эс шүтэх нь тухайн хувь хүний бүрэн эрх учраас  хэний ч итгэл үнэмшил, шашин шүтлэгийг үгүйсгэх гэсэнгүй.

Христийн сүмд юу өрнөдөг вэ

Нийслэлийн хэмжээнд  нийт 372 сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас гуравны хоёр буюу 61.3 хувь нь Христ, 28.5 хувь нь Буддын шашны хийд байдаг аж. Өөрөөр хэлбэл, 228 христийн сүм, 106 буддын хийд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэдгээр 200 гаруй сүмийн нэгийг  төлөөлөл болгож сонирхохоор “Үүрдийн гэгээ”-г зорилоо. Тус сүм 25 жилийн өмнө анх Монголд бууриа зассанаас хойш  эдүгээ тарьсан үрээ улам үржүүлж, олон олон итгэгчтэй болжээ. 

Сүхбаатар дүүрэг, есдүгээр хороо бидний нэрлэж заншсанаар баян бүрдийн автобусны буудлаас Дөлгөөн нуур хүрэх замд гаднаа  “Үүрдийн гэгээ”  гэх хаягийг өлгөсөн хоёр давхар ягаан байшин бий. Гаднаас нь харахад л христийн сүм гэдэг нь хэнд ч  илэрхий тус барилга нийслэлийн гэр хорооллын дунд байрлах сүмүүдийг бодвол гадаад үзэмж сайтайн зэрэгцээ нэг давхартаа шүдний эмнэлэг, хэвлэлийн компани, гадаад хэлний сургалтын төв зэрэг байгууллагуудыг ажиллуулдаг  юм билээ.

Барилгын гаднах төмөр хашааны хаалгыг савж, дотогш орвол зүүн гар талд шүдний эмнэлэг ажиллах бөгөөд чигээрээ явмагц хоёр давхарт гарах шатны хажууд  ахимаг насны хоёр хөгшин ярилцан зогсоо харагдав. “Сүм нь хаана вэ” гэж тэднээс асуувал “зүгээр шатаар гар тэнд бий” гэж эелдэг хариулан гараараа заалаа. Дээш гарвал сүмийн цуглаан аль хэдийнэ эхэлжээ.

Том талбайтай танхимд хөх өнгийн бүрээстэй сандлуудыг эгнүүлэн тавьж, урд байрлах тайз дээр урдаа загалмайтай индэр байрлаж, харин түүний хажууд 30 орчим насны нэгэн залуу гитар барин микрофоны өмнө зогсон шашны дуугаа дуулж байв. Танхимын баруун урд хэсэгт цагаан ханан дээр дууны үгийг ч мөн поректороор харуулж байх бөгөөд 30 гаруй ахимаг насны хөгчүүл цугларч гараа урагш сунган хамтран дуулж байлаа.

Дууны дараа уламжлалт хэв маяг бүхий цэнхэр өнгийн хантааз өмссөн пастор өнөөх индэр дээр гарч, библийн хэсгээс уншиж, үг бүрийн цаад утгыг тайлбарлах ажээ. Түүний ярианы дунд хэсэгт танхимд суугаа хүмүүс “амен” гэх үгийг хэлж, амандаа юу хэлж буй нь үл мэдэгдэн бувтнан залбирах юм.

Библийн хэсгээс эшлэн тайлбарлаж таниулах явцад бурхныг магтсан дууг дахин дахин дуулж, мөн дундуур нь сүмийн зүгээс зохион байгуулах үйл ажиллагааны зарыг тараах ажээ. Мөн энэ үеэр “Газар тэнгэрийн бүтээгч төгс хүчит Бурхан эцэгт итгэдэг...үхсэн амьд бүхнийг шүүхээр ирэх цорын ганц хүү бидний эзэн есүс Христэд итгэдэг” гэх мэтээр элч нарын тунхагийг уншиж байв.

Харин бурхнаа магтсан дууны хэсэгт цуглаанд оролцож буй бүхий л хүмүүс гараа урагш сунган алгаа тэнийлгэж буй нь анх очсон хүний нүдэнд сонин харагддаг юм билээ.

Тэдний залбирлын гол сэдэв нь Монгол оронд сайн мэдээ газар сайгүй түгэн дэлгэрч, 21 аймаг, 331 сум бүрт нутгийн чуулган байгуулагдан олон монголчууд эзэн бурхан руу эргэхийн төлөө, аливаа гаж урсгалын таслан зогсоож, мухар сүсгээр баглаж буй бөө мөргөл, шарын шашны нөлөөлөөс монголчуудыг салгахын төлөө байх бөгөөд  өвчтэй зовлонтой байгаа хэн нэгнийхээ төлөө ч залбирдаг гэж байв. Ерөнхийдөө ням гарагт эхний цуглаан 08:30 цагт эхэлдэг. Харин миний очсон нь ахмадын “Эх булаг” гэх цуглаан байв. Ахмадын цуглаанд 100 гаруй хүн оролцдог гэнэ.

“Үүрдийн гэгээ” сүмийн итгэгчид харьцангуй олон тул ийнхүү ахмадын, залуучуудын, өсвөр-оюутны, хүүхдийн гэх дөрвөн ангилалд хуваагддаг аж. Ахмадын цуглаан 12:00 цагт үндсэндээ дуусч, түүний дараа 13:00 цагаас залуучуудын цуглаан эхэлдэг байна.  Сүүлийн жилүүдэд тус сүмд явах итгэгчдийн тоо улам нэмэгдэж, нас нь ч улам залуужсан аж. Хүүхэд байхаасаа сүмд явсан залуус хоорондоо гэрлэж, эдүгээ үр хүүхэдтэйгээ хамт ирж, залбирч мөргөдөг гэнэ.

Шинэ хүн угтах ажиллагаа

Цуглаанд ирсэн 30 гаруй хүмүүс дундаас ялгарахгүйг хичээж, хамгийн арын суудал бараадсан намайг шинэ хүн гэдгийг бүгд л мэдсэн байв. Пастор библийн хэсгээс уншиж танилцуулсныхаа дараа тайзны хэсэгт байрлах хайрцагт өргөл өргөхийг итгэгчдээсээ хүслээ.  Тэнд цугларсан хүн бүр л суудлаасаа босч, хайрцагт хандив өргөх бөгөөд хандиваа хийдэг дугтуй нь тусдаа байдаг бололтой.

Бүгд л ижил өнгийн дугтуй мэт зүйлийг гартаа атгасан байв. Харин үүний дараа өнөөдөр шинээр ирсэн хүн байвал суудлаасаа босно уу хэмээн урихад нь би ч босч орхилоо. Тэнд цугларсан бүх хүний харц зөвхөн шинээр ирэгчид тусч, хэр барагийн монгол хүнд баймгүй найрсаг зангаар угтах нь тэр.

Тайзан дээр дуу дуулж байсан гитартай залуу ч шинээр ирж буй хүнд зориулан бурхнаа магтсан дуугаа дуулж өгөхөд цугларсан хүмүүс бүгд л гараа над руу чиглүүлж, зарим нь биед гараа хүргэн амандаа учир нь ойлгогдож үл сонсогдох үгсийг бувтнан хэлж байлаа. Дуу дууссаны дараа цуглааны найрсаг ахимаг насны эгч нар дэргэд ирж тэврэн үнсэх бөгөөд бурхны хайраар тэвэрч байна хэмээн түүнийгээ тайлбарлаж байсан нь тун ч сонин санагдаж байсныг нуух юун.

Тэд ийн шинэ хүнээ угтаж авдаг аж. Христэд итгэгчид нас хүйс, хөрөнгө мөнгө, зүс царай, боловсрол үл харгалзан тэднийг зорин ирсэн бүхнийг ингэж угтдаг бололтой. Харин дараа нь тус сумын уламжлалт үйл ажиллагаанд хандив өргөхийг мөн уриалж байв.  “Үүрдийн гэгээ” сүмийн итгэгчид ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй болон жирийн дэглэмтэй хорих ангиудад очиж, ялтангуудад библийн сургалт зохион байгуулдаг гэнэ. Уламжлалт энэ үйл ажиллагаанд гарах зардлыг ч итгэгчид хандивладаг ажээ.

Гэхдээ тогтсон ханш гэж байхгүй. Тухайн хүн боломжоороо, хүнд хэдий хэрийн мөнгийг хандивлахыг хүснэ төдий хэмжээний мөнгийг л өгдөг  юм байна. Тэнд ирсэн хүмүүсийн ихэнх нь энэ үйл ажиллагаанд 1000 төгрөг, арай боломжтой зарим нь 5000-ыг өгч байв. Ингэхдээ өгөөгүй хүн ч байх авч, өгөхийг шахсангүй.

“Үүрдийн гэгээ” сүмийнхэн хүмүүжигчдэд библийн  сургалт зохион байгуулдаг гэнэ

Цуглаан 12:00 цагт өндөрлөж, үүний дараа нөхөрлөлийн цаг эхэллээ. Цуглааны танхимд сэрүүхэн байх бөгөөд нимгэн хувцастай бол даарч мэдэхээр байв. Харин “Нөхөрлөлийн цаг”-аар итгэгчид доош бууж, пудволын давхарт байрлах гал тогооны хэсэгт очин өдрийн хоол иддэг юм билээ.

Тэндээ ширээнүүдэд хуваагдан сууж, өнгөрсөн долоо хоногт өөртөө тохиолдсон, мэдсэн, сурсан бүхнээ ярьж зөвлөлдөхийн сацуу ирэх долоо хоногт хийх ажлаа ч төлөвлөдөг ажээ. Сүмийн үдийн хоол гоймонтой хуурга байв.  Сүмийн зүгээс сардаа 30 мянган төгрөг өгөх бөгөөд түүн дээр хэсгийн итгэгчид хандив өргөж, ням гарагийн өдөр бүр Нөхөрлөлийн цагаар хамтдаа хооллоцгоодог байна. Тус сүмийнхэн ШШГЕГ-ын харьяа шоронгуудад очиж библийн хичээл ордог талаар дээр дурьдсан. Харин энэ долоо хоногт Чойр дахь хорих ангид очих гэнэ.

Тэнд өөрсдийн сүсэг бишрэлээр өвчин зовлонгоосоо ангижирсан гэх маш олон хүн байдаг ажээ. Нэгэн итгэгч эгчийн хэлснээр амьдралдаа алдан бор дарсанд шунаж, траншейнд амьдарч байсан 30 орчим насны залуу Есүс Христэд итгэн сүмд явж эхэлснээс хойш архинаасаа гарч, ухаалаг амьдралыг сонгох болжээ. Амьдралдаа өөрчлөлт хийсэн тэрхүү эрийг гаднаас харахад хэн ч архичин байсан гэж  хэлэхээргүй цэвэрхэн залуу байв. Хажуугаар нь өнгөрөх эгч нар түүнийг улам л сайхан болж байна шүү гэж урамшуулж байгаа нь харагдсан.

Харин 40 нэлээд гарсан болов уу гэмээр малгайтай ногоон цамц өмссөн хөдөлгөөнтэй нэгэн эмэгтэй гурван жилийн өмнө өвчний улмаас бие нь мэдрэлгүй болж, аягатай цайгаа ч барьж чаддаггүй байсан гэнэ. Харин Христэд итгэснээр өөрийн сүсэг бишрэлээр эдүгээ ямартай ч, аяга цай, идэх хоолоо өөрөө идэж, цуглаандаа хүртэл явдаг болсон аж. Надад энэ бүхнийг хуучлах эгч сүмд яваад 10 гаруй жил болжээ.

Тэр ч мөн адил бамбай булчирхайн хорт хавдартай гэж оношлогдон эмчилгээгүй, хэдхэн сарын настай гэгдэж явсан ч, бурханд итгэснийхээ ачаар эдгэрсэн гэв. Шинээр ирж буй хүнийг өөрсдийн цуглаандаа элсүүлэх нэг хэлбэр нь энэ ч  байж мэдэх. Мөн англи хэл, компьютерийн сургалтад ч гэсэн итгэгчдийгээ суралцуулдаг аж.  Үүрдийн гэгээ сүмийн хувьд энэ мэт ажлыг хийдэг бололтой. Харин нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг бусад сүмийн зарим пасторууд нь хувийн байраа оюутнуудад хямд үнээр түрээсэлж, өсвөр насныхныг сургуульд суралцахад нь туслалцаа үзүүлэхээс гадна  хандив цуглуулан ядуу зүдүү амьдралтай иргэдэд тусалдаг гэнэ билээ.

Христийн шашны  шугамаар манайд маш олон хандив, тусламж орж ирж, маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Христийн сүмийнхэн орон гэргүй иргэдэд хоол унд, хувцас хунар өгдөг аж.  “Дэлхийн зөн” олон улсын байгууллага гэхэд Христийнх. Энэ байгууллагын шугамаар ямар их тусламж явдаг билээ. Дезерент гэх олон улсын энэрлийн байгууллага л гэхэд Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмээс санхүүждэг гэсэн.

Тус байгууллага Нийслэлийн цагдаагийн газрын дэргэдэх Хүүхдийн халамж үйлчилгээний төвд хандив өргөж байсан удаатай. Түүнчлэн, 2010 онд Онцгой байдлын газар, зудад нэрвэгдсэн аймгуудын засаг дарга нартай хамтран ажиллаж гамшигт нэрвэгдсэн малчин өрхүүдэд 280 сая төгрөгний хандив өргөж байлаа.   Энэ нь ч магадгүй христийн шашинтнууд улам нэмэгдэх суурь болдог ч байж болох. Тэгвэл буддын хийдэд юу өрнөдөг талаар сонирхож үзье.

Буддын хийдэд юу өрнөдөг вэ

“Үүрдийн гэгээ” сүмтэй ойролцоо буюу бидний нэрлэж заншсанаар Ардын эрхийн автобусны буудлын орчимд “Дашчойлин” хийд байрладаг. Тус хийдийн хаалгаар ормогц хашаанд гурван хийд байх бөгөөд урд хэсэгт хоёр хийдийн барилга зэрэгцэн байрлаж байлаа. Баруун гар талын хийдийн урд хаалгаар орвол банкны теллерыг санагдуулам шилэн цонхны цаана 3-4 хүн сууж буй харагдав. 

Хөх өнгийн юпка, хантаазыг цагаан цамцтай хослуулан өмссөн тэд үнэндээ яг л банкны ажилтан мэт харагдаж байсныг нуух юун. Шилэн цонхны өмнө охинтойгоо яваа нэгэн настай эмэгтэй зогсох бөгөөд зурхайчийн уншуул гэсэн номын нэрсийг гартаа барьж, ажилтнуудад нь бичүүлж зогсох ажээ. Харин танхимын баруун болон зүүн хэсэгт хийдэд байнга уншдаг номын нэрсийг бичсэн байх бөгөөд ард нь ямар утга агуулгатай болохыг нь тайлбарлан бичсэн байлаа. “Дашчойлин” хийдийн хувьд тогтсон тарифгүй.

Хувь хүмүүс номоо бичүүлснийхээ дараа өөрсдийн өргөлөөр мөнгө өгдөг гэнэ. Нэг хүнд унших номын нэрсийг бүгдийг бичүүлснийхээ дараа өргөл өгч,  энэ мэтээр дөрвөн ам бүлтэй айл байлаа гэхэд 10 орчим мянган төгрөгийн өглөгөөр ном хуруулдаг байна. Өнөөдөр бичүүлсэн номыг хийдийн лам нар маргааш нь уншдаг учир сүсэгтэн олон ч, номоо бичүүлээд л гэртээ харьцгаадаг бололтой. Тэндээс гарч хийдийн баруун талын хаалгаар орвол асар том эрхийг тойруулан тавьсан байх авч, хэн ч байсангүй.

Угтаа энд зурхайчид сууж, сүсэгтэн олны жилийн засал, ямар ном уншуулахыг нь хэлж өгдөг байна. Зурхайчид ч гэсэн тодорхой тарифгүй тул тухайн хүний өгсөн мөнгийг л авдаг аж.  Харин хажуугийн дуганд орвол лам нам ном уншиж байв. Дуганы баруун талд 20 орчим хүн алгаа хавсран сууж байгаа харагдлаа. Лам нарын ажил ерөнхийдөө 09:00 цагт эхэлдэг байна.  

Шашны сургуулийн төлбөр гурван сая төгрөг

Христийн сүмийн хувьд  цуглаанд олон жил явж, сургалтад суралцсан, мөн  дээр нь идэвхи зүтгэлтэй нэгнийг пастор болгодог байна. Өөрөөр хэлбэл, анх христийн шашны үрийг Монголд гадаад хүмүүс тарьж байсан бол эдүгээ ихэнх сүм хийд монгол пастортой болжээ.

Тэд сүмдээ цуглаан зохион байгуулж итгэгчдийнхээ тоог нэмэхэд туйлын их анхаардаг  бол Буддын шашны хийдүүдийн хувьд тухайн шашныг сүсэглэн бишрэх иргэдийн тоог нэмэгдүүлэхэд төдийлөн анхаарал тавьдаггүй. Харин гагцхүү хойч үеэ, лам нараа бэлтгэхэд л анхаардаг аж.  Нэг талаар уламжлалт шашин гэх тодотгол нь л буддын шашныг эдүгээг хүртэл оршсоор байхад нөлөөлсөн бололтой.

Манай улсын хэмжээнд буддын  хэд хэдэн дунд сургууль, коллеж, их сургууль байдаг . Энэтхэг рүү явж суралцах хүүхдүүд ч олон байдаг бөгөөд тэдний хувьд 16 жил суралцдаг гэдгийг нэгэн лам бидэнд хуучиллаа. Харин дотооддоо сурах бол  Гандантэгчинлэн хийдийн  Их сургуульд жилийн гурван сая төгрөгийн өртгөөр сурах боломжтой аж.

Мөн аль нэг сургуульд суралцахгүйгээр хийддээ шавилж, ном судраа цээжлээд явах боломж нь ч тухайн ламын хувьд нээлттэй байдаг гэнэ.  Нэг ёсондоо лам болно гэдэг насан туршийн амьдралын баталгаа болох мэргэжлээ эзэмшиж буйгаас  ялгаагүй учир төлбөр нь ч гэсэн бусад мэргэжил олгох их, дээд сургуулийн төлбөртэй ижил байдаг бололтой.

Гандантэгчилэн, Мамба дацан хийдүүд унших номондоо  тариф тогтоодог

Гандантэгчилэн, мамба дацан  хийдийг зорив. Сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрсэн ч сүсэгтэн олны хөлд хийд дарагджээ. Жанрайсаг бурхандаа мөргөж, хүрд эргүүлж, хүслийн модонд хүслээ шивнэж, арцаар арвилах, мөн зүгээр л зураг авахуулахаар ирсэн иргэд ч тэнд байгаа харагдсан.

Гандантэгчилэн хийдийн хувьд засал номондоо тариф тогтоосон байдаг бөгөөд харьяа дацангуудад тодорхой тариф үйлчилдэг. Дацан бүрийн үүдэнд үнийн тариф өлгөөстэй байх аж. Сүсэгтнүүд тус үнийн тарифийг харж, мөнгөө тушаан номоо бичүүлдэг. Тарифийн хувьд Алтанганжуур гэх мэт томоохон номуудын үнэ 10 мянга, дүнсэр заслыг  3000, гүймэг заслыг 5000, суудал өнцгийн заслыг 500 төгрөгөөр хийдэг. 

Харин Мамба Дацан хийдийн хувьд уншуулах номоо хэлмэгц л  тогтсон үнэ ханшийг нь танилцуулна.  Сүсэгтэн олон ихэвчлэн “Сэдномын догжир” нь хэл амыг зайлуулах, “Чойжоо дүгжүү” нь муу зүйлийг зайлуулах, “Цэвэгмидийн чого” нь насны ном зэргийг ихээр айлтгуулдаг байна. 

Эдгээр ном нь үнэ 10-20 мянган төгрөг. Харин бусад заслын ном буюу хийморийн сан тавиулах зэрэг нь 1500-5000 төгрөгийн үнэтэй гэнэ.  Хийд дээрээ өглөө, өдрийн цагаар ном хурсан лам нар орой болоход айлд залагдаж, засал номыг нь айлтгадаг. Лам нарын хувьд тодорхой тариф байхгүй ч, сүсэгтэн олны хувьд  хэдий хэмжээний их мөнгө өгнө, төдий хэрээр  буян нь арвижна гэх бичигдээгүй хууль үйлчилдэг учраас  тэр бүр бага мөнгө өгдөггүй билээ. 

Хамгийн гол нь Христийн сүмүүд цуглаан ирсэн итгэгчдээсээ хандив авч түүнийгээ нийгмийн эмзэг давхаргын ядуу зүдүү хүмүүст туслахад зориулдаг бол энэ мэтээр “тусгай тариф”-тай ном айлдаж, түрүүвчээ түнтийлгэж буй хийдийнхэн хэр барагтай л бол буяны үйлсэд гар сунгадаггүй нь хачирхалтай. Магадгүй өдөр бүр уншиж буй номоо ард түмний сайн сайхны төлөө  буян үйлдэж байна гэж боддог ч байж мэдэх юм.

“Өөрт нь өргөл өргүүт л аварчихдаг бурхан авлигач түшмэлээс ялгаагүй”

“Өөрт нь өргөл өргүүт л аварчихдаг бурхан авлигач түшмэлээс ямар ч ялгаагүй” хэмээн “Жавзандамба Хутагт төв”-ийн багш Д.Нямсамбуу саяхан өгсөн ярилцлагадаа дурьдсан байв. Тэгвэл тухайн хүний сайн сайхны төлөө ном хурж буй хийдийнхэн засал номдоо тариф тогтоосон нь шашны мөн чанарт нийцэх болов уу. Түүнчлэн, хийдийн лам нар нийгмийн эмзэг давхаргынханд тусаллаа гэх мэдээлэл ч хэвлэлийн хуудаст тэр бүр гараад байдаггүй.

Үнэн хэрэгтээ гэр хорооллын өнцөг буран бүр дэх өнгөтэй өөдтэй барилгууд бүгд л христийнх байна гэх шүүмжлэлийг хэдэнтээ сонсч байв. Гэхдээ сүсэгтэн олноосоо хандив цуглуулж, унших номоо тарифжуулж, завтай цагтаа “халтуур хийх” лам нар чөлөө завгүй ажиллаж, өдрийн хоногоо арайхийн болгож буй жирийн иргэдээс ч баян шүү. Шашны сургааль хэрхэн гажууддагийн сонгодог жишээг зурхайч лам нар  үзүүлнэ.

Сар шинийн баяр дөхмөгц л хэдэн хэсэг талцаад маргалдаж гарна. Аль нь ч зөв аль нь бурууг хэн ч эс мэднэ. Өнөөхөөрөө далимдуулаад тус бүрнээ цаг тооны бичиг гаргаад л ашиг орлогыг ёстой хүүлж өгнө. Үнэхээр энэ чинь үнэнд хүрэх бурхан Буддагийн номлол мөн гэж үү. Христчүүд өнчин ядуусыг өргөж тэтгэж, өглөг хандив өргөж байхад буддын лам нар эсрэгээр нь сүсэгтэн олноос өргөл хандив нэрээр “дээрэм” хийж суух.

Аймаг болгон бурхан багшийн дүр, өч төчнөөн суваргыг хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилтээр босгож байна. Ядахнаа цөөхөн ч гэсэн айл өрхийг гэр сууцтай, ажил төрөлтэй болгосон бол бусдыг энэрэхүйн бурхны сургаальд нийцэхсэн. Гэхдээ аливаа зүйл хоёр талтайг мартаж болохгүй.

“Жавзандамба Хутагт” төв 40 айлд хувцас тараажээ

Томоохон хийдүүд өнчин, ядуусыг өргөж тэтгэхээ мартаж, харин ч шинээр барих Гандан хийддээ татвар төлөгчдийн мөнгөнөөс татаж, улсын төсөвт суулгуулж байсан жишээ саяхных. Гэхдээ буддын шашны байгууллага бүр ийм гэвэл эндүүрэл болно. Энд ганцхан жишээг дурьдахыг хүслээ. Учир нь хэвлэлээс хайж хайж олсон ганц жишээ энэ байсан юм.

Тодруулбал, “Жавзандамба Хутагт” төв буддизмыг мэдье, ойлгоё гэсэн хүмүүст зориулсан тогтмол сургалтыг сүүлийн зургаан жил явуулжээ. Энэ сургалтын төвийн зорилго нь  нэгдүгээрт Буддизмын талаар үнэн зөв ойлголт өгөх, хоёрдугаарт Буддизмд суурилсан ёс суртахуун, итгэл үнэмшлийг хүмүүст хүргэх юм байна.  Мөн хоёр сар тутамд тогтмол хүмүүнлэгийн ажил хийдэг аж. 

Саяхан гэхэд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд  60-70 хайрцаг хувцас, хоол унд, бэлэг сэлт, мөнгөн тусламж зэргийг 40 орчим айлд тараажээ.  Тус төвийн сургалтад хамрагдсан хүмүүсийн өргөсөн хандиваар ийнхүү хүмүүнлэгийн ажил хийсэн гэнэ. Мөн Хорт хавдар судлалын үндэсний төв дээр долоо хоногийн дөрвөн өдөр төвийн  лам нар очиж сэтгэл асрах үйлчилгээ үзүүлдэг аж.

Монгол буддын шашинт орон мөн үү

Цусны хорт хавдартай хүүхдийн эмчилгээний төвийг бариулсан Ажиа гэгээнтэн  “Суврага шүтээн босгох нь буян боловч, хүүхдийн эмнэлэг барих нь цаглашгүй буян болай”  гэж бурханы сургаалийн үнэт ухагдахууныг энгийнээр тайлбарласан байдаг. Үүнээс л буддын сургаалийн үнэн мөн чанар болон Монголын бурхан шашинтнуудын үйл хэргийн ялгаа харагдана.

Манай бурханы шашинтнуудын дийлэнхи нь бурханд өөрийгөө даатгаж ажил, амьдрал, эрүүл мэндээ сайн сайхан байлгахын төлөө ном хуруулдаг. Лам хуврагууд нь арга засал, тарни уншин үйлчилгээ үзүүлж, “төлбөрөө авна”. Гэтэл манайхаас өөр бурханы шашин хөгжиж байгаа оронд буддист хүн ерөөсөө амьдралынхаа зан үйлээр үргэлж сайн сайхныг сэтгэлдээ тээж, бусдад буян тус хүргэхийг хичээх болжээ. 

Бүтэн жилийн турш хилэнцэд сэтгэлтэй явсаар сар шинэ гармагц учиргүй ном хуруулж, алга хавсран залбирах нь өөрөө өөрийнхөө нүглийг л аргалуулах гэсэн авлига.  Харин уншиж хурах номоо цайны газрын хоолны цэс шиг үнэлгээжүүлсэн Монголын хийдүүд олон жилийн турш сүсэгтэн олныхоо өглөгийг хангалттай хүртлээ. Одоо хишиг буянаа хайрлах болоогүй юу.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
Сэтгэгдэл үлдээх
  • Цагаар
  • Таалагдсан
  • Цагаар
    • Цагаар
    • Таалагдсан

Сэтгэгдэл байхгүй байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.23/
Хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийслэл
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Намууд
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Гэмт хэрэг
  • •ММ-ын тодруулга
  • •Халуун сэдэв
ХУРААХ
ОХУ-ын Турк дахь Элчин сайд амиа...
Өвлийн Инээмсэглэл 2007

Христийн сүм & Буддын хийд

Даваахүү 2016-12-21

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.23/
Хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх
  • Цагаар
  • Таалагдсан
  • Цагаар
    • Цагаар
    • Таалагдсан

Сэтгэгдэл байхгүй байна.
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ

3 цагийн өмнө өмнө

Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

3 цагийн өмнө өмнө

Монгол Улсын эрэгтэй шигшээ эхний тоглолтод АНУ-ын багт хожигдлоо

17 цагийн өмнө өмнө

БНУзУ-ын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

17 цагийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

17 цагийн өмнө өмнө

10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

17 цагийн өмнө өмнө

Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

18 цагийн өмнө өмнө

The MongolZ дэд байрт орж, 170 мянган ам.долларын шагнал хүртлээ

18 цагийн өмнө өмнө

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

18 цагийн өмнө өмнө

Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

18 цагийн өмнө өмнө

Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

18 цагийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.23/

18 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр

18 цагийн өмнө өмнө

Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар ММС Энержи баг Улаанбаатарт болсон тоглолтод шилдэг дөрөвт үлдлээ

1 өдрийн өмнө өмнө

ҮБХИС, ДХИС-ийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа

1 өдрийн өмнө өмнө

10-р хорооллын уулзвараас 25-р эмийн сангийн уулзвар хүртэлх замыг өнөөдөр шөнө хаана

1 өдрийн өмнө өмнө

"Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ Ази багуудаас анх удаа Мажорын аваргын төлөө шалгарч үлдлээ

1 өдрийн өмнө өмнө

Ховд-Улаангом чиглэлийн авто замын бүтээн байгуулалт эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Зуны туйл, халуун ес эхлэх улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Багавтар үүлтэй, өдөртөө 33-35 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна

2 өдрийн өмнө өмнө

“Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д онцгой дэглэм тогтоов

2 өдрийн өмнө өмнө

Төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ анх удаа Мажорын шилдэг дөрвөн багийн нэг боллоо

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно

САНАЛ БОЛГОХ
2025-06-19 өмнө

Б.Тамир: 40 минут хүлээсний эцэст хүйтэн хоол амтгүй салатаар ширээн дээр тавилаа

2025-06-17 өмнө

Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар үлдэх “гавьяа”-гаа байгуулав уу?!

2025-06-20 өмнө

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж, улаанбурхан өвчний нөхцөл байдалтай танилцлаа

2025-06-18 өмнө

Намын байранд дангаараа гэж байсан ч Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

2025-06-20 өмнө

Ц.Одонтөгс: Барилгын компаниуд барилгаа барьсны дараа зөвшөөрлөө авчихна гэж асуудалд ханддаг

2025-06-20 өмнө

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт орон сууц барьцаалах боломжтой юу?

2025-06-17 өмнө

Толгойт-Ард Аюушийн авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ

2025-06-17 өмнө

Улс төрийн тодорхойгүй байдал эдийн засгийг ч тодорхойгүй болгож байна!

2025-06-18 өмнө

МИК зээлийн эрсдэлийн иж бүрэн үнэлгээг хэрхэн хийх вэ

2025-06-18 өмнө

АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

2025-06-20 өмнө

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн барив

2025-06-20 өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно

2025-06-20 өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчины улмаас долоон хүн энджээ

2025-06-17 өмнө

Ар гүнтийн давааны 780 метр замыг 10 см зузаан асфальтбетоноор хучиж дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна

2025-06-20 өмнө

Т.Гантөгс: Гэр хорооллын хороодод авто зам, явган зам, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэж байж иргэдийн амьдрал сайжирна

2025-06-18 өмнө

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа

2025-06-20 өмнө

О.Энхцэцэг: Тэрэлжийн бүс нутагт хогны асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байна

2025-06-17 өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

2025-06-17 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.17/

2025-06-20 өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

2025-06-20 өмнө

Индиана Пэйсэрс талбайдаа ялалт байгуулж, NBA-ын цомын эзэд долоо дахь тоглолтоор шийдэгдэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 31-33 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ анх удаа Мажорын шилдэг дөрвөн багийн нэг боллоо

2025-06-20 өмнө

Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна

2025-06-19 өмнө

Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

2025-06-18 өмнө

Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ

2025-06-20 өмнө

Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

2025-06-20 өмнө

Жүдо бөхийн ДАШТ-ий холимог багийн барилдаан өнөөдөр болно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах