• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Захирал томилохын тулд Боловсролын хуулийг өөрчлөх гэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 51.3 хувьтай эхэллээ. Чуулганаар хамгийн түрүүнд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Үүнд Н.Мандуулыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилж, Ж.Цэрэнрагчаагийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээс чөлөөл­лөө. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Нэр дэвшигчийг дэмжиж байна. Өөрөө Сангийн яаманд санхүүгийн зах зээлийн чиглэлээр ажиллаж байсан байна. Санхүүгийн салбарт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудал чухал. Ингэж чадвал зээлийн хүү өрсөлдөөний зарчмаар буурна. Гэтэл ахиц гарахгүй байна. Тиймээс хувь хүний хувьд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тал дээр юу хийнэ гэж бодож байна вэ” гэв.  Түүний асуултад Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшиж буй Н.Мандуул “Тантай санал нэг байна. Хороо бол хурлын зарчмаар шийдвэр гаргадаг. Түүнд Сангийн яаманд ажиллаж байсан хүний үүднээс дуу хоолой болно. Би хөрөнгөийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр гурван ажил хийхээр төлөвлөсөн” гэлээ.  Ингээд УИХ-ын чуулганы хуралдааныг тоймлон хүргэе

МҮОНРТ-ээр зар явуулахыг хориглосон засварыг хуульд оруулаагүй гэв

Үүний дараа Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Үүнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томилж, А.Мөнхбатыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөллөө.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “МҮОНРТ-ийг Засгийн газрын харьяанд ажиллуулдаг ч юм уу гэсэн бодол төрөх боллоо. Эсвэл хуулийг нь хүчингүй болгоод шинэ хууль оруулж ирмээр юм. Тэгэхгүй бол энэ газар чинь луйврын үүр болоод байна. Хэрэгждэггүй хууль, хэрэгжүүлдэггүй дарга цэрэгтэй байх юм бол энэ газрыг Засгийн газрын харьяанд авмаар байна. Та нар МҮОНРТ-ийн хуулийг хэрэгжүүлж чадах юм уу, үгүй юм уу” гэв.

Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “МҮОНРТ-д хууль хэр зэрэг хэрэгжиж байгааг шалгасан. Энэ байгууллагын даргаар өөр албан тушаал хашиж байсан хүнийг томилсон байсан. Энэ байгууллагын цаашдын хувь заяа энэ хэвээр явах нь зүгээр. Харамсалтай нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ажлаа хийж чадахгүй байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг УИХ-аас томилдог. Нэгэнт томилсон юм чинь Үндэсний зөвлөл ажлаа хийхгүй бол хариуцлага тооцдог болбол зүгээр юм байна билээ.

Цаашид шаардлагатай гэж үзвэл хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулаад, Үндэсний зөвлөлийг ажлаа хийхэд шаардлага тавьж ажилладаг болбол зүгээр юм гэж бид байнгын хороон дээр ярилцсан” гэв. Түүнчлэн  УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “МҮОНРТ-ээр зар сурталчилгаа явуулахыг хориглосон засварыг 2005 оны хоёрдугаар сард хийхээр хэлэлцэж баталсан. Гэтэл энэ засварыг хуульд оруулаагүй. Яагаад засвараа хуульд оруулаагүй вэ гэдгийг өнөөдөр ярих ёстой. МҮОНРТ гурван тэрбум төгрөгийн өрөнд  дарагдсан гэж ярьж байна билээ. Үүнийг яах ёстой юм бэ.

Телевиз үздэг бүх хүнээс хураамж авдаг атал өрөнд ороод сууж байдаг. Дээр нь 13 тэрбум төгрөг улсын төсвөөс авдаг. Энэ хөрөнгөөр зар сурталчилгаа явуулахгүйгээр хангалттай амьдраад явах боломжтой мөнгө. Би Х.Чилаажавын тухайд мэднэ. Энэ хүнийг оруулж ирж байгаад бүрэн дэмжиж байна. Тиймээс энэ байгууллагын дутагдлыг арилгана гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна” гэв.

С.Чинзориг: С.Эрдэнэ нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барилга байшин, хашаа хайс барьсан

УИХ-ын чуулганаар хэлэлцсэн дараагийн асуудал бол “Нийгмийн даатгалын үндэс­ний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь зүйтэй гэж үзээд, дэмжив. Хуулийн төсөлд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам нэрээ сольж Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам болсон. Мөн Хууль зүйн яам Хууль зүй дотоод хэргийн яам болж нэрээ сольсонтой холбоотой зарим нэр томьёог өөрчлөх асуудлыг тусгасан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Чинзориг “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг чадвартай болгох талаар юу бодож байна. Өмнө нь С.Эрдэнэ сайд байхдаа үндэсний зөвлөлийг сайд өөрөө ахалдаг болсон. Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилд сайнаас илүү муу нь давамгайлсан. Тэд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барилга байшин, хашаа хайс барьсан. Тиймээс цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг сайд ахалдаг байх нь хэр оновчтой вэ. Энэ зөвлөл өөрөө чадавхи муутай учраас сайдын үгээр явчих гээд байдаг талтай.

Харин Эрүүл мэндийн сайдыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд оруулж өгвөл эрүүл мэндийн салбартайгаа уялдаж ажил­лах давуу талтай байх болов уу” гэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд нийгмийн даатгалын сангийн орлого зарлагад хяналт тавьдаг чадвартай байх шаардлагатай. Хуульд нийцүүлэх үүднээс Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар энэ зөвлөлд орж ажилладаг.

Салбарын сайд нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг ахалдаг байх нь сайн ч талтай, сул ч талтай. Ер нь хяналтын тогтолцоог бий болгох үүднээс дэд сайд нь давхар хяналт тавьдаг байсан. Гэвч С.Эрдэнэ сайдын үед сайд дангаараа ахалдаг болсон. Сайд дангаараа ахалдаг байх нь зөрчилдөөн үүсгэхийг үгүйсгэхгүй. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бид нэлээд нухацтай ярих шаардлагатай байна. Хууль зүй дотоод хэргийн сайдын оронд Эрүүл мэндийн сайдыг оруул гэж байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд байдгаараа байх нь зөв. Ирэх онд Нийгмийн даатгалын багц хууль УИХ-аар хэлэлцэхтэй холбоотойгоор бүтэц зохион байгууллалтын өөрчлөлтүүд орно. Шинэчлэлийн ажлыг гардан зохион байгуулахад эрс шийдэмгий шийдвэр гаргах шаардлага гарвал миний бие энэ зөвлөлийг ахлаж байвал буруугүй гэсэн хувь хүний бодол байгаа”хэмээв.

Чуулган хаалттай горимд шилжлээ

УИХ-ын чуулганы хуралдааныг үргэлжлүүлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцээд, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийг гишүүдийн 70 гаруй хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүний дараа Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимд шилжүүлэн хэлэлцсэн.

Улмаар УИХ-ын үдээс хойших хуралдааны эхэнд Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхийн саналаар баталлаа. Хуулийн төслийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Арбитрын тухай хууль хэлэлцэх гэж байгаа. Энэ хуультай Олон улсын гэрээний тухай хуулийг давхцуулаад хамт оруулж ирэхгүй бол гадны лобби явж байж магадгүй гэсэн хардлага байна. Гадны хөрөнгө оруулагчид бол Монгол Улсын хууль, шүүхээр явдаггүй. Тиймээс Олон улсын гэрээний хуульд болгоомжтой хандмаар байна” гэв.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Арбитрын шүүхийн тухай хууль бол Олон улсын гэрээний тухай хуулиас тусдаа асуудал. Арбитрын шүүх бол улс хоорондын маргааныг зохицуулдаг юм. Олон улсын гэрээний тухай хуулийн яг ямар заалт нь Арбитрын шүүхэд очлоо гэхэд олон улсын шүүхийн аманд орчих заалт байгааг О.Баасанхүү гишүүн тодорхой хэлж өгөөч. Хэрэв үнэхээр гадны гар хөл болохоор хууль оруулаад ирсэн бол танд хууль санаачлаад оруулж ирэх эрх нь бий” гэлээ.

“Захирал томилохын тулд хууль өөрчлөх гэж байна”

Дараа нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт хийж байгаа. Өөрчлөлт нь зөвхөн захирлын томилгооны асуудал болчих вий гэж эмзэглэж байна.

Дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийх шаардлага тулгарсан. Зах зээлийн эрэлт хэрэгцээд тулгуурласан, олон улсын шалгуурт нийцсэн мэргэжилтэн бэлгэх хэрэгтэй. Гэтэл одоо дөрвөн төгсөгчийн дунд хоёр ажлын байр байна. Цаашид их дээд сургуулийг хөгжүүлэх, жинхэнэ мэргэжлийн захирал томилдог мерит тогтолцоог бий болгох ёстой. Энэ хуулийн төслөөр захирлын томилгоог хийх биш, их дээд сургуулийн шинэчлэлд анхаарах ёстой шүү” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал ойлгомжгүй байна. Энэ хуулийн төсөлд ТУЗ-ийг Засгийн газрыг гишүүн томилдог, төрийн төлөөллийн хувийг нэмэгдүүлэх гэсэн “хэл амны” хууль оруулж ирлээ. Уг нь боловсролын хуульд боловсролын салбарын асуудлыг тусгасан хууль баймаар. Удирдах зөвлөл нь хэнээс ч хараат бус байж ажлаа хиймээр. Гэтэл захирал томилохын тулд хууль өөрчлөх гэж байна. Би дэмжихгүй” гэсэн юм.

Ийнхүү дугаар шилжих мөчид чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байлаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Б.Есүй: Олимп, дэлхийн тавцанд...
Кино урлагт мөнгө хаяач

Г.Занданшатар: Захирал томилохын тулд Боловсролын хуулийг өөрчлөх гэж байна

Отгонмягмар 2016-12-02

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

13 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

13 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

13 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

14 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

14 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

14 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-28 өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах