• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.16) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 84 гишүүн хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 01 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт дарга холбогдох мэдээллийг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүний 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасны дагуу Засгийн газраас хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулав. Засгийн газраас 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг татан авч буйг тус албан бичигт дурджээ. Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцлоо.

Нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2026 оны гуравдугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг  эхлүүлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар нэг өдрийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар мэдэгдсэнээр төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын  101 гишүүний 57 нь буюу 56.4 хувийн саналаар дэмжив. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх Ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нараас 2025 оны долдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр 2025 оны арван хоёрдугаар сарын  18-ны өдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн байна. Тус Байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцжээ.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг гаргасан байна. Тухайлбал, Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан ажиллуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэгч нь уг ажлыг дууссанаас хойш 90 хоногийн дотор үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд хүргүүлж, ил тод, хүртээмжтэй байлгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Хууль хоорондын зөрчилтэй болон агуулгын хувьд давхацсан зарим заалтыг хасах саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Мөн хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 23.4 дэх хэсгийг хасах саналыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, М.Ганхүлэг, С.Эрдэнэболд, О.Саранчулуун, Д.Рэгдэл нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа.

Шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийг дэмжих төрийн бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг гишүүд хэлж байв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.8-д “их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг”-ийг буюу нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг албан татвараас хасаж, тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүйгээр хөнгөлөх зохицуулалт дагалдах журам нь батлагдахгүйгээс хэрэгжихгүй байгааг Д.Энхтүвшин гишүүн дурдав. Шинжлэх ухаан, технологийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоо асар чухал бөгөөд үүний хөшүүрэг болсон дээрх хуулийг хэзээ хэрэгжүүлэх боломжтой талаар ажлын хэсгээс тодруулж, хариулт авсан юм. Д.Рэгдэл гишүүн бусад улс орнуудын шинжлэх ухаан, технологийн салбартаа төсвөөс хөрөнгө оруулж буй баримтуудыг дурдаад Монгол Улс хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичигт салбарын төсвийн хуваарилалтыг ДНБ-ий 2.0 хувьд хүргэх зорилт тавьсан, гэхдээ 2026 онд ДНБ-ий 0.17 хувийг хуваарилсан, ирэх жил 0.36 хувийг хуваарилахаар төлөвлөөд байгааг тэмдэглэсэн. Энэ төлөвлөлтийг бууруулахгүйгээр батлуулахын чухлыг Д.Рэгдэл гишүүн чухалчлан тайлбарлав. Өнөөдрийн байдлаар эрдэм шинжилгээний шинэ ажилтан гар дээрээ 1.7 сая төгрөгийн цалин авч буй нь нэн чамлалтай бөгөөд хүний нөөцийн тогтвортой байдлаа бэхжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд цалин, урамшууллыг олон улсын жишигт дөхүүлэн нэмэгдүүлэх шаардлагын талаар тайлбарласан. Үүний тулд нэн тэргүүнд төсвийн оновчтой хуваарилалтын үр дүнд асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэг санал хэлж байв.

Салбарын хууль нь шинжлэх ухааны байгууллагуудынхаа өрсөлдөх чадварын тэлэлтийг дэмжсэн, санхүү хийгээд төрийн дэмжлэг нь зорилгоо хангахуйц байх, бизнесийн байгууллагуудтай хамтрах, зах зээл дээр бодит боломж, үр дүн авчрах, иргэдийн амьдрал, амьжиргаанд эерэг өөрчлөлт үзүүлэх тал дээрээ ямар ч зорилго, зохицуулалтгүй байгааг С.Эрдэнэболд гишүүн шүүмжиллээ. Иймд хуульд агуулгын шинэчлэл хийж, цаг үед нийцсэн тогтолцоо, өөрчлөлтийг хийх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн. Төслийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаа дэмжихээр зохицуулалт тусгасан ч үүнд нь иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын холбогдох үйл ажиллагаа хамаарахгүй байгааг тэмдэглээд зөвхөн төрийн өмчит байгууллагуудыг төрөөс бодлогоор дэмждэг буруу жишгийг өөрчлөх шаардлагатай гэдэг санал хэлсэн. Түүнчлэн тэрбээр их, дээд сургуулийн удирдлагыг хараат бус, бие даасан байдлаар бэхжүүлэх шаардлагын талаар хэлж байв.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн үг хэлсэн юм. Ийнхүү гишүүн үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт зарчмын зөрүүтэй 11 санал тус бүрээр Байнгын хорооны саналаар санал хураалтыг Баасан гарагийг (2026.04.17) үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэв.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав. төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг баталсан бөгөөд, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг аж.

Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан нийт 214805 газар зүйн нэрийг бүх төрлийн масштабтай байр зүйн болон газрын зураг, атласт тусган тэмдэглэж, улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тусгай хэрэгцээний газрын байршил, хил заагийг тогтоох, хаягжуулах, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд болон иргэд төрсөн газар нутгаа нэрийн дагуу байршлаар нь хайж олох зэргээр өргөнөөр ашигладаг байна.

Тогтоолын төсөлд тусгасан газар зүйн нэрүүдийн хувийн хэргийг бүрдүүлэн, мэдээллийн санд бүртгэж ашиглахаар бэлтгэж буй талаар Б.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдсан.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгааг тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ.

Сүхбаатар аймгийн нутагт Улсын Их Хурлаар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн төсөл дэх газар зүйн нэрүүдийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, нийтэд сурталчлан таниулахаас гадна  2026-2027 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зурагт тэмдэглэж, олон нийтэд зөв нэрээр сурталчлан таниулж, хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах болон монгол үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалан хадгалж, хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой  хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцуулав.

Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцууллаа. “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, О.Саранчулуун, Ө.Шижир нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буй эсэх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, О.Саранчулуун нар индрээс үг хэллээ.

Улсын баруун хязгаарт аж төрдөг тува, үзэмчин гээд олон ястны нүүдлийн соёлтой холбоотой газар, усны нэрийг өөрийнхөө хэлний аялга, хэллэгээр нэрлэсээр явцдаа өнөөдрийн үр дүнд хүрсэн гэдэг тайлбарыг жишээ дурдан Б.Бейсен гишүүн хэлээд, тухайн нутаг орны ахмадуудаас зарим газар нутгийн зөв нэрийг тодруулж, санал аван төсөлд тусгах нь зөв гэдэг саналаа илэрхийллээ. Зарим газар усны нэрийг хэт утгачилж орчуулаад, нэн ойлгомжгүй байдал үүсгэх вий гэдгээс мөн сэрэмжлэх шаардлагатайг тэмдэглэж байв. Үүний зэрэгцээ Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг хөндөж, байр суурь илэрхийлсэн. О.Саранчулуун гишүүн Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагын талаар, уг асуудлыг хүний эрхийн асуудалтай хаягаа уялдуулах шаардлагын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

Улаанбаатар хотын гудамж, талбай, байшин барилгын хаяг буруу, Монгол хэлний тухай хуулийг үл хэрэгссэн байдаг зөрчлийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт цохоод “Оноосон нэрийн, хаягжилтын асуудал маш чухал. Одоо Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай холбоотой энэ асуудлын хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд онцгой анхаарч ажиллах ёстой” хэмээн санууллаа.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулах байсан ч Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт санал хураалтыг Баасан гарагийг (2026.04.17) үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болсон.

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг танилцууллаа 

Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан, Н.Номтойбаяр, Б.Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ж.Золжаргал, Ц.Идэрбат, Б.Мөнхсоёл нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Д.Батбаяр, Б.Батцэцэг, Л.Мөнхбаясгалан, С.Цэнгүүн, С.Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Ц.Идэрбат, Ч.Номин, Ц.Сандаг-Очир, Г.Уянгахишиг, Л.Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ж.Алдаржавхлан, З.Мэндсайхан нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, С.Амарсайханыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Д.Батлут, Б.Найдалаа нарыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, П.Ганзориг, Б.Найдалаа нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр төсөлд тусгажээ.   

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Б.Батбаатар нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Д.Батбаяр, Б.Батцэцэг нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Ц.Идэрбатыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Б.Жавхлан, Б.Найдалаа, Ч.Ундрам, Б.Чойжилсүрэн, Б.Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, М.Бадамсүрэн, Х.Ганхуяг, Л.Мөнхбаясгалан нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Д.Батлут, С.Цэнгүүн нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, П.Ганзориг, П.Наранбаяр, Ж.Чинбүрэн нарыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Ж.Золжаргал, З.Мэндсайхан, Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг,  С.Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахаар тогтоолын төсөлд тусгасан байна.

Ийнхүү “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсны дараа батлах санал хураалтыг Баасан гарагийг (2026.04.17) үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.

Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Ярилцлага
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Голдэн Стэйт Уорриорс...
Таван шарын гүүрэн...

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Kuzmo 2026-04-16

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно
ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

19 цагийн өмнө өмнө

Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

19 цагийн өмнө өмнө

Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

19 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

20 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт:Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

1 өдрийн өмнө өмнө

Вэмбаняма 32 оноог авч цувралыг ойртууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай явган зорчигчийг мөргөжээ

1 өдрийн өмнө өмнө

2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Халиунболд, П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

1 өдрийн өмнө өмнө

Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна

2 өдрийн өмнө өмнө

167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Боловсролын дэмжигч

2 өдрийн өмнө өмнө

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

2 өдрийн өмнө өмнө

Монголын уламжлалт анагаах ухааны эрх зүйн орчныг бэхжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2026-06-05 өмнө

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

САНАЛ БОЛГОХ
2026-06-04 өмнө

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

2026-06-05 өмнө

Он гарсаар орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ

2026-06-04 өмнө

280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

2026-06-04 өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2026-06-04 өмнө

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална

2026-06-04 өмнө

Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ

2026-06-05 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

2026-06-04 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-06-04 өмнө

Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо

2026-06-04 өмнө

АТГ: Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ болгов

2026-06-05 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-06-05 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр

2026-06-05 өмнө

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

2026-06-05 өмнө

Шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ

2 өдрийн өмнө өмнө

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

2026-06-05 өмнө

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

2 өдрийн өмнө өмнө

Боловсролын дэмжигч

2 өдрийн өмнө өмнө

167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгдлээ

2026-06-05 өмнө

1024 бөх барилдуулах асуудлыг Ерөнхийлөгч шийдвэрлэж байхаар хуулийн төсөлд тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-06-05 өмнө

Эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээсээ гарч чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

2026-06-05 өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-06-04 өмнө

Оюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах