• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг зарим шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж, үнэлэн дүгнэж дараах байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, мөн өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.  Дээд шатны шүүхийн өмнөх шийдвэрүүдэд тодорхой зааснаар “Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдаа, анхаарах асуудал” бүрийг анхан шатны шүүхээс дахин давтсан буюу хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1-д заасан “…Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, мөн Тавьдугаар зүйлийн 2-т заасан “ Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээд шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх үндэслэл, журам”-д тус тус нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна гэж үзжээ. 

Мөн анхан шатны шүүх нь “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг болон тусгай зарчмууд, нотолгооны стандарт шаардлага, хэргийн бодит байдалд үл нийцэх”, хийсвэрлэсэн шинжтэй зарим дүгнэлт хийсэн, дээд шатны шүүхээс “үндэслэл хангалтгүйд тооцогдсон дүгнэлт”-ийг дахин хуулбарлан бичсэн зэргийг зөвтгөх боломжгүй.

Аливаа гэмт хэргийн шинжийг зөвхөн хуулийн нэр томьёоны тодорхойлолт, хийсвэрлэх байдлаар нотлох, эсхүл үгүйсгэх боломжгүй бөгөөд тухайн гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд гэмт хэргийг зүйлчлэх онол, хууль тайлбарлах арга зүйг ашиглаж, улмаар эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг бүрэн, бодитой, нягт, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн болон төсөөтэй бусад гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон, эсхүл үгүйсгэгдэж байгааг шүүгдэгч тус бүрийн хувьд эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр бүрэн, зөв, оновчтой дүгнэсэн байхыг зайлшгүй шаарддаг.

Хэргийн бодит байдлыг таамаглах байдлаар буюу үзэл бодлоор шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж, үнэлж дүгнэсний эцэст гагцхүү няцаан үгүйсгэх боломжгүй буюу үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэдгийг батлан дүгнэсэн байх ёстой гэжээ.  Шүүгдэгч Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, улмаар “Энержи ресурс” ХХК, “Говийн зам” ХХК-иудад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэрэг, Мөн Н.Алтанхуягт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Бэрэн групп” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгосон хэргүүдийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хамаарах яллах ба цагаатгах нотлох баримтуудад бодитой тулгуурлан нотолгооны стандарт шаардлагын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан, мөн дээд шатны шүүхээс хүчингүй болгосон буюу өмнөх анхан болон давж заалдах шатны дүгнэлтийг дахин хуулбарлан бичсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд тус шүүхээс зөвтгөх боломжгүй.

Прокурорын яллах дүгнэлт болон Улсын Дээд шүүхийн тогтоолын дүгнэлт, прокуроруудын эсэргүүцэл, холбогдох шүүгдэгч нар, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд, дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд гэмт хэргийн шинж, нотолбол зохих асуудал нэг бүрийг яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудын хүрээнд нотолгооны стандарт шалгуурын дагуу нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж, үнэлж дүгнэх буюу эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг, эсхүл бүхэлд нь баталсан, эсхүл үгүйсгэн няцаасан талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Тухайлбал:

  • 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон “Говийн зам” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд авто зам барих, ашиглах, шилжүүлэх тухай” 74 дугаар концессын гэрээгээр хүлээсэн талуудын эрх, үүрэг, үндсэн ба бусад нөхцөл, хэрэгжих хугацаа 10 жил, түүнийг цуцлах, маргаан үүссэн тохиолдолд шийдвэрлэх журам зэрэг нь тодорхой зохицуулагдсан,
  • "Энержи Ресурс" ХХК болон Эрдэнэс монгол ХХК-ийн компаний хооронд 2011 онд хийгдсэн Гашуун сухайт боомт дахь шалган нэвтрүүлэх дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай консерцумын гэрээгээр талуудын эрх, үүрэг, үндсэн ба бусад нөхцөл, хугацаа зэрэг нь тодорхой зохицуулагдсан байтал дээрх гэрээний талуудын хүсэл зориг, гэрээгээр зохицуулагдсан асуудлуудыг үл харгалзан дур мэдэж буюу яаралтай гэх горимоор төрийн өмчид авах тухай Засгийн газрын шийдвэрийн үндэслэл болгосон үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, хамаарах бусад хууль тогтоомжид заасан төрийн үйл ажиллагааны үндсэн ба тусгай зарчмууд, гэрээний талуудын эрх тэгш, чөлөөт байдал зэрэгт хэрхэн нийцсэн эсэх,
  • Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлт авто зам барих тухай гэрээг захиалагч талаас Зам тээврийн яам байгуулсан байхад тус яамны санал, гэрээний нөхцөлийг үл харгалзан Эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулсан нь үндэслэлтэй эсэх,
  • "Энержи Ресурс" ХХК-иас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт ирүүлсэн гэх “мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот” нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, эсхүл 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүргэгдсэн эсэх, тус мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг нь гэрээний дагуу барьсан зам, дэд бүтцүүдийг төрд худалдах утга агуулгатай байсан эсэх буюу албан бичиг дэх бичвэр нь Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэх асуудалд хэрхэн хамааралтай эсэх,
  • "Энержи Ресурс" ХХК-иас ирүүлсэн “мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт үндэслэн Засгийн газар яаралтай горимоор хуралдсан нь холбогдох хууль тогтоомжид хэрхэн нийцсэн эсэх,  Засгийн газрын хуралдааны журмын 7.8-д заасан үндэслэл, журам хэрхэн зөрчигдсөн эсэх,
  • Засгийн газрын хуралдаанаар “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг яаралтай гэх горимоор хэрхэн хэлэлцсэн эсэх, ямар судалгаа, үндэслэлд тулгуурлан хэлэлцсэн эсэх, гишүүдийн олонхын санал авч дэмжигдсэн эсэх, асуудлыг хариуцсан гэх сайд тухайн тогтоолын төслийг бичмэл хэлбэрээр бус зөвхөн аман байдлаар танилцуулсан нь үндэслэлтэй эсэх,
  • Хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэрээний дагуу хувийн хэвшлийн барьсан  зам, дэд бүтцийг төрийн өмчид авах асуудлыг хэн санаачилсан, хэн яаралтай горимын журмаар хэлэлцүүлэхээр оруулсан эсэх, тэдгээрийн үйлдэл, үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэх,
  • Засгийн газрын яаралтай горимоор хуралдсан хуралдааны тэмдэглэлийг хасаж цуглуулж бэхжүүлсэн, бүрэн судалсан эсэх,
  • Хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрийн өмчид авахад УИХ-ын холбогдох байнгын хороодын санал, Сангийн яамны саналыг авсан байх гэх шаардлага хэрхэн хангагдсан эсэх,
  • Хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрд худалдан авах тохиолдолд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх үндэслэлтэй байсан эсэх, улмаар

Хөгжлийн банкнаас хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг санхүүжүүлэхдээ “бодит өртгөөс илүү үнээр үнэлүүлж” худалдан авсан эсэх зэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нарийвчлан дүгнээгүй, холбогдох баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй байна.

Мөн анхан шатны шүүх нь шүүгдэгч Н.Алтанхуягт холбогдох “Бэрэн групп” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсонд хамаарах анхан болон давж заалдах шатны шүүхийн өмнөх дүгнэлтийг дахин хуулбарлаж буюу агуулгаар нь сэргээн бичжээ. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд дүгнээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх бөгөөд зөвтгөх үндэслэлгүй болно гэжээ. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин...
Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи...

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

САЙХАН 2026-03-12

ФОТО:

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах