• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Шинэчлэлийн үндэс суурь, дараагийн бодлогын ажлын эхлэл юм"

“Хувийн эрх зүйн шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг /2026.03.03/  үдээс хойш Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг сэдвээр үргэлжилсэн.

Хэлэлцүүлгийн энэ хэсгийн  модератороор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа ажиллав. Тэрбээр, миний бие Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Н.Норовсамбуу, Шихихутаг их сургуулийн багш, дэд профессор М.Хатанзориг нартай хамтран Иргэний хуулийн хэрэгжилтийн үр дагаврын судалгааны тавдугаар баг болж, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагын талаарх” судалгаа хийсэн гэдгийг онцлов.

Үндсэн илтгэлийг Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Н.Норовсамбуу тавьсан.

Тэрбээр илтгэлдээ, гэм хорын эрх зүйн үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг нь иргэний хуулийн суурь тогтолцоо гэдгийг тодотгоод манай улс 2002 онд Иргэний хууль баталснаас хойш 30 гаруй жил болж  буй тул шүүхийн практикт энэ хуулийн хэрэгжилт хэр байгаа талаар судалсан гэв. Гэм хорын эрх зүйн гол онцлог нь ерөнхий ба тусгай зохицуулалтад хуваагддаг бөгөөд нийгэмд учирсан хохирлыг хохирол учруулагчаар нөхөн төлүүлэх зорилготойг тодотголоо.

Түүнчлэн уг илтгэлд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хуулийн 492, 493, 495, 497, 498, 500, 501, 502, 514 хэсгийн зарим зүйл, заалтыг хөндөж, илтгэгч нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа танилцуулсан. Тэрбээр хуулийн зарим заалт урьдчилсан нөхцөлд баригдсан хязгаарлагдмал байгаа тул ерөнхий болгохын зэрэгцээ зарим зохицуулалтыг тодорхой болгох, нарийвчлах, сайжруулах, эсвэл дундын хувилбар нэмэх шаардлагатай байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Тухайлбал, Иргэний хуулийн Амьтны учруулсан гэм хорыг хариуцах хэсэгт дундын хувилбарыг нэмэх хэрэгтэй гэлээ. Энэ талаарх саналыг доорх зурагнаас харна уу.

Илтгэгч  хуулийн 501 дүгээр зүйлд  амьтны учруулсан гэм хорыг хэрхэн хариуцах вэ гэдгийг тодорхой шийдсэнийг эшлээд хуулийн 501.1-т амьтны учруулсан гэм бурууг өмчлөгч, эзэмшигч нь хохирлыг хариуцна гэж заасан байдаг бол 501.2-т тэжээвэр амьтан дээрх хариуцлагыг хөнгөвчлөөд амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй гэсэн байдгийг дурдав. Уламжлалт мал аж ахуйтай манай орны хувьд хэв маягтаа тохируулан малын бусдад учруулсан гэм хорыг хариуцах талаар тусгайлсан заалт нэмэх нь зүйтэй хэмээн тайлбарлаж байлаа.

Мөн тус илтгэлд шүүхийн практик, хуулийн хэрэглээнд дүн шинжилгээ хийхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудлыг зөвхөн 492.1.1, 492.1.2-т заасан хоёр үндэслэлийн хүрээнд ойлгож, хэрэглэж буй байдал ажиглагдсан. Хуульд үүнээс гадна 492.3, 492.5-д шаардах эрхийн үндэслэлийг заасан бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжих эдгээр үндэслэлийг нэг дор зааж өгөөгүйгээс анзаарахгүй орхих, хуулийг хэрэглэхгүй байх, эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зэрэг сөрөг үр дагавар үүссэн байна хэмээн дурдсан байв.

Харин энэ талаар модератор П.Золзаяа, Иргэний хуулийн 493.1-т шударга бусаар хөрөнгөжих, хууль зүйн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь хоёр өөр эрх зүйн тогтолцоонд шалгуур болдог бөгөөд үүнийг хоёуланг нь хамт хуульчилсан байдгийг тодотгов. Зарчмын хувьд аль нь иргэний эрх зүйн зарчим болохыг тодорхойлох шаардлагатай байна гэсэн нэмэлт тайлбарыг өгч байсан.  

Илтгэлийн хүрээнд оролцогчид асуулт асууж, хариулт авсан. Оролцогчдоос эдийн бус гэм хор, хохирлыг хэрхэн юугаар яаж хэмжих, гэм хорын хамтран оролцооны хэлбэрийн асуудалд  хор уршиг учруулсан этгээд төдийгүй түүнийг уруу татсан, дэмжин тусалсан этгээдүүд гэдэгт юуг, хэдэн хүнийг хамааруулж ойлгох талаар тодруулав. Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж, ялангуяа холбоос үгийн хэрэглээ, хуулийн нэр томьёог жигдлэх нэн шаардлагатай байна гэж байлаа.

Хэлэлцүүлэг Фүкүока их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Минова Ясүхирогийн “Японы иргэний эрх зүй дэх эзэмших эрх ба гэм хор” илтгэлээр үргэлжилсэн.

Тэрбээр илтгэлдээ, тус улсын Иргэний хуулийн 2 дугаар ботийн 2 дугаар бүлэгт эзэмших эрхийг тодорхойлсон бөгөөд энэ сэдвээр 26 зүйл багтсан байдгийг дурдаад эзэмших эрх гэдэг нь хууль бус байсан ч гэсэн шалтгаанаас үл хамааран өөртөө зориулж эд зүйлийг эзэмших зорилгоор олж авсан агуулгыг багтаадаг. Өөрөөр хэлбэл, хууль бус үйл ажиллагааг дэмжиж байгаа хамгаалж байгаа юм шиг ийм байдлыг шингээсэн байдаг хэмээв.

Мөн  эзэмших эрхийн зохицуулалтын тухайд нийтийн хэв журмыг сахиулах зорилготой заалтууд, өмчлөх эрхтэй гэж үзэх болон жинхэнэ өмчлөгч биш байх тохиолдолд авах арга хэмжээ гэсэн зохицуулалтын талаар тайлбарлав. Түүнчлэн японы Иргэний хуулийн 709 дүгээр зүйлд Гэм хор учруулснаас үүдэх хохирлын нөхөн төлбөрийн тухайд "Санаатайгаар эсхүл болгоомжгүйгээс болж бусдын эрх эсхүл хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн этгээд нь уг зөрчлөөс үүдэн гарсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасныг дурдаад дээрх зохицуулалтаас гадна хяналт тавих үүрэгтэй этгээдийн хүлээх хариуцлага, ажил олгогчийн хариуцлага, барилга байгууламжийн хариуцлага, хамтран үйлдсэн гэм хорын хариуцлага зэрэгт хамаарах тусгай зохицуулалтууд, бүр тусгай хуулиар тогтоосон гэм хорын зохицуулалтууд ч байдаг  хэмээлээ.

Үргэлжлүүлэн Тоохокү их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор Икэда Юта “Иргэний хууль батлагдсаны дараах Япон дахь нийгмийн өөрчлөлт ба иргэний хуулийн өөрчлөлт-Орон сууц, байгаль орчны бохирдлын асуудал ба гэрээний эрх зүй, гэм хорын эрх зүй” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр, Японы иргэний хууль 1898 онд батлагдсанаас хойш шинэчилсэн найруулга хийгээгүй бөгөөд 2017 онд нэмэлт, өөрчлөлт хийсэн гэж байлаа. Тус улсад Иргэний хууль батлагдсаны дараа нийгэм өөрчлөгдөж, шинэ төрлийн асуудлууд үүссэнээр иргэний эрх зүйд өөрчлөлт оруулах шаардлагатай болоход орон сууцны асуудалтай холбоотой гэрээний эрх зүй,  байгаль орчны бохирдлын асуудлаас үүдэн холбогдох хууль батлах замаар өөрчлөлт хийсэн.

Тухайлбал, Барилга хамгаалах тухай, Газрын түрээсийн тухай, Барилгын түрээсийн тухай, Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх тухай, Усны бохирдлоос урьдчилан сэргийлэх тухай хууль батлах, эсвэл  нэмэлт, өөрчлөлт оруулах, цаашлаад хууль тайлбарлах замаар эрх зүйн өөрчлөлтүүдийг хэрхэн хийснийг бодит баримтаар жишээлэн тайлбарлав. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд тус улсын Иргэний хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд маш цөөхөн байсан нь бусад салбарын хуулиудын уялдаа холбоог сайтар хангаж, шаардлагатай хууль тогтоолыг батлах, шинэчлэх замаар асуудлыг шийдэж ирснийг онцлохдоо гэхдээ энэ нь Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үг биш гэдгийг анхааруулав.

“Хувийн эрх зүйн шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэгт оролцогчдоос нэгдсэн санал, дүгнэлт гаргасан байлаа. Энэ талаар Монголын эрх зүй ба эдийн засгийн ухааны холбооны ерөнхийлөгч З.Шагдарсүрэн танилцуулсан.

Тэрбээр Иргэний хуулийн иргэний эрхийн ерөнхий анги, эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүрэг, гэрээ, өв залгамжлал, олон улсын хувийн эрх зүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжих болон гэм хорын зохицуулалт зэрэг үндсэн таван чиглэлээр хийсэн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний товч санал, дүгнэлтийг нэг бүрчлэн танилцуулав.

Мөн  хэлэлцүүлэгт оролцогчид Иргэний хуулийн дээрх таван чиглэлээр хийсэн хэрэгжилтийн үнэлгээний нэгдсэн дүгнэлтийг өгсөн байлаа. Уг дүгнэлтэд;

1.Иргэний хуулийн ерөнхий ангид үзэл баримтлалын  болон системийн шинэчлэл хийж, хууль хоорондын уялдаа, практикийн нэгдмэл байдал, эдийн бус эрхийн хамгаалалт, хуулийн этгээд болон төлөөллийн харилцааны зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна.

2.Иргэний хуулийн өмч, эзэмшил, эдийн эрхийн зохицуулалтад зарчмын түвшний тодорхой бус байдал (solo cedit, эзэмшлийн ойлголт, “хөрөнгө”-ийн хүрээ, numerus clausus, өмч шилжүүлэх зарчим) оршсоор байгаа нь хууль хэрэглээний зөрүү, системийн гажуудал үүсгэж байна. Мөн газар ашиглах эрх шилжүүлэлт, дундын өмч, үнэт цаас, гэр бүлийн өмчийн хуваарилалт, дуусаагүй барилгын захиалгын гэрээ зэрэгт материаллаг ба бүртгэлийн зохицуулалтыг уялдуулах, эрхийн хамгаалалтын механизмыг боловсронгуй болгох цогц шинэчлэл шаардлагатай байна.

3. 2002 оны Иргэний хуулийн үүргийн болон гэрээний эрх зүйн зохицуулалт нь субьектээр ялгамжтай зохицуулах хандлага, диспозитив-императив хэм хэмжээний тодорхой зааг, стандарт нөхцөлийн хяналт, гэрээ дуусгавар болoх, түүний хамгаалалтын арга хэмжээний шаталсан тогтолцоог хуульчлаагүй тул эрх зүйн тодорхой бус байдал үүсгэж, практикт хүндрэл үүсгэж байна. Иймд хэрэглэгч ба арилжаа эрхлэгчийг ялгамжтай зохицуулах замаар системчлэл хийх, эрх зүйн тодорхой байдал, таамаглах боломжийг хангахуйц, орчин үеийн иргэний гүйлгээний шаардлагад нийцсэн цогц шинэчлэл хийх шаардлагатай гэж дүгнэв.

4.Өв залгамжлалын зохицуулалт нь агуулгын хувьд хязгаарлагдмал, гэрээний болон нотариатын зохицуулалттай уялдаа сул байгаа нь практикт тодорхойгүй байдал үүсгэж байна. Мөн олон улсын иргэний эрх зүйн хүрээнд хэрэглэгдэх эрх, харьяаллын зохицуулалт жигд бус тул холбогдох хуулиудтай уялдуулан цогцоор нь шинэчлэх шаардлагатай байна.

5.Үндэслэлгүй хөрөнгөжих болон гэм хорын зохицуулалт нь суурь институцийн хувьд хэрэглэгдэж байгаа ч үзэл баримтлалын тодорхой бус байдал, зохицуулалтын системчлэл, хамгаалагдах эрхийн хүрээ, хариуцлагын хэлбэрийг илүү нарийвчлах шаардлагатай байна. Иймд эдгээр үүргийн зохицуулалтыг онол-практикийн уялдаанд нийцүүлэн цэгцэлж, шинэ төрлийн харилцааг хамруулах чиглэлээр шинэчлэх шаардлагатай.

6.Нийтлэг байдлаар Иргэний хуулийн хэл зүй, найруулгыг монгол хэлний дүрэмд  нийцүүлж, хоёрдмол утгагүй, товч тодорхой, ойлгомжтой болгох; нэр томьёо, ухагдахууныг нэг мөр болгон цэгцлэх; хууль хэрэглээний явцад маргаан, зөрчил үүсгэж буй зохицуулалтын хийдэл, давхардал, техникийн алдааг цаг алдалгүй засварлах замаар хуулийн чанар, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай байна хэмээн дурдсан байлаа.

Үүгээр хэлэлцүүлэг өндөрлөж, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг үг хэлэв. Тэрбээр хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, энэ удаагийн хэлэлцүүлгээр Иргэний хуулийг цогцоор нь харж хийсэн дүн шинжилгээний үр дүнг сонсож, онол-практикийг холбосон өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар эрдэмтэн, судлаачид, зочид, шүүгчид, хуульчид гээд салбарынхныхаа саналыг сонсож, ярилцсанд талархаж байгаагаа тэмдэглэв.   

Иргэний хууль 2002 онд батлагдсанаас хойш 24 жилийн турш хуулийн хэрэгжилтэд анх удаа бүхэлд нь судалгаа хийснийг онцлоод хууль батлагдсанаас хойш монголчууд эдийн засгийн харилцаанд бүрэн шилжиж чадсан уу, иргэнийхээ эрхийг хамгаалах орон зай бүрэн хэрэгжиж чадаж байна уу гээд энэ хууль бүхэлдээ харилцаагаа бүрэн дүүрэн зүйн зохицуулж буй эсэхэд томоохон дүгнэлт өгөх цаг ирээд байна гэлээ.

Өнөөдрийн хэлэлцүүлэг, судалгааны ажлууд нь цаашдын хувийн эрх зүйн шинэчлэлийн үндэс суурь, дараагийн бодлогын ажлын эхлэл болж байгааг О.Номинчимэг гишүүн онцлоод хувийн эрх зүйн шинэчлэл, иргэний хуулийнхаа тулгамдаж байгаа асуудлыг хамтдаа шийдэхийн төлөө хамтарч ажиллахыг хэлэлцүүлэгт оролцогчдод уриалав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Гандангийн дэнжийг Улаанбаатар...
“Бүргэдийн баяр-2026” болоход 3...

"Шинэчлэлийн үндэс суурь, дараагийн бодлогын ажлын эхлэл юм"

Kuzmo 2026-03-04

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

6 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

7 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах