• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Халзан бүрэгтэй”-н зарим судалгааг дахин хийлгэхээр буцаажээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" ерөнхий хяналтын сонсгол өчигдөр Төрийн ордонд  боллоо.

Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа уг ордтой холбоотой Ерөнхий хяналтын сонсголд Их хурлын гишүүдээс гадна ажиглагч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 126 хүн ирсэн байв. Мөн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийг төлөөлж 50, Ховд аймгийн холбогдох төрийн байгууллага, иргэдийг төлөөлж 15, нийт 65 хүн тус аймгаас хүрэлцэн ирж, сонсголд оролцлоо.

Сонсголын эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр “Газрын ховор элементийн судалгаа, эрх зүйн орчин” сэдэвт илтгэлээ танилцуулав. Газрын ховор элементүүд нь нарны зайн хураагуур, салхин сэнсний хөдөлгүүр, батарей, шилэн кабель, Hybrid машины бүрэлдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог гээд газрын ховор элемент түгээмэл тархацтай биш, төвлөрсөн тогтсон орд дээрээ ч сарнисан байдаг учраас ховор гэдэг” хэмээн тэрээр тайлбарлаж байлаа.

Илтгэлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас цаашид газрын ховор элементийн талаар дунд хугацааны төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглаж буй ордуудын баяжмалын хаягдлыг шинжлэх, хил залгаа газрын ховор элементийн ордуудын үргэлжлэлийг Монгол Улсад судлахаар тусгасан байв. Мөн газрын ховор элементийн зургаан ордод технологийн шийдэл, хөрөнгө оруулалтыг татахад дэмжих, олон улсаас туршлага судлах, БНСУ-Монгол Улсын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд суурь судалгааг идэвхжүүлэх, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дүгнэсэн байлаа.

"Халзан бүрэгтэй” ордын талаар өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрөл олгосон талаарх дүгнэлт"-ийг шинжээч Х.Лхагвабаатар танилцуулав. Тус танилцуулгад, ордын судлагдсан байдал, бусад ордуудтай харьцуулсан судалгаа, аж ахуйн нэгжийн мэдээлэл, олборлолт, баяжуулалтын талаар хөндсөн юм. Тухайлбал, газрын ховор элементийн ордууд нь таван  аймгийн нутагт,  зургаан ерөнхий орд газрыг хамарсан. Үүнээс нэг нь шороон орд,  үлдсэн нь үндсэн орд гээд хүнд, хөнгөн хоёр элементийг агуулснаараа онцлогтойг шинжээч онцлов.

Үргэлжлүүлэн шинжээч Т.Аззаяа “Газрын ховор элемент: Хүдэр, баяжмалыг боловсруулах химийн технологийн талаарх дүгнэлт”-ийг танилцуулсан. Тэрбээр газрын ховор элемент нь ховор гэгддэг ч дэлхийн царцдаст харьцангуй өргөн тархсан, баяжуулах, боловсруулахад нарийн технологи шаардана гэж байлаа. “Халзан бүрэгтэй” ордын үйлдвэрийн ач холбогдолтой хэмжээгээр  Zr, Nb, газрын ховор элементүүд агуулсан, нийлмэл бүтэцтэй, хүнд баяжигддаг эрдсүүдээс бүрдсэн тул баяжуулах технологийн судалгааг нарийвчлан хийж, зохистой горимыг тогтоох шаардлагатай гэв. Цаашлаад зөвхөн газрын ховор элемент бус бусад үйлдвэрийн ач холбогдолтой элементүүдийг гарган авахад анхаарах, баяжмал болон хаягдал дахь U, Th-ийн тархалтыг тогтоох нь зүйтэй гэлээ.  

Дараа нь “Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бүс нутгийн нийгмийн нөлөөлөл”-ийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх танилцуулсан. Тэрбээр, газрын ховор элементийн ордыг ил аргаар ашиглах төслийн талаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэснийг дурдлаа. Тодруулбал, төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, учруулах хохирлын хэмжээг тооцож, нийлбэр үнэлгээг гарган уг төслийг экологи, эдийн засгийн үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломжтой эсэх, орд газрын гадаргын болон газрын доорх усны харилцан хамаарал, уст үеийн хөдөлгөөн, тархалтыг олборлох технологитой уялдуулан нарийвчлан судалж, эрх бүхий байгууллагаар усны нөөцийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн байв.

Мөн газрын ховор элемент олборлох, төслийн бүрэлдэхүүн хэсгээс ялгарах бохирдлын хэмжээ, түүний тархалт, нөлөөллийг хүрээг тодорхойлж, зураглал гаргах, бүтээгдэхүүн тээвэрлэх авто замыг холбогдох шаардлагад нийцүүлэх асуудлыг тайланд нарийвчлан тусгах, уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөлтийг хийх, ажлын тайланг төсөл хэрэгжих багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийг тайланд хавсаргах талаар чиглэл болгосон байна.

Сонсголд “Халзан бүрэгтэй” орд ашиглалтаас үүдэх байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл"-ийн талаар шинжээч Н.Наранцэцэг дүгнэлтээ танилцуулав. Тус танилцуулгад байгаль орчны чиглэлээр хийсэн ажил, төслийн явц, болзошгүй сөрөг нөлөөллийн үнэлгээ, агаар, ус, хөрс, орчны дуу чимээ, цацраг чанарын хяналт, шинжилгээний үр дүн, Ховд аймгийн Мянгад сумын хүн амын эрүүл мэндийн байдал, малын эрүүл мэндийн үнэлгээ, төслийн ерөнхий мэдээлэл, ач холбогдлын талаар хөндсөн байв. Тухайлбал, төслийн стратеги, санхүү, бусад ач холбогдлын талаар илтгэлд дурджээ.

Халзан бүргэтэй орд газрыг ашиглаж эхэлснээр гуравдагч хөршийн шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, 32.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдөх, төсвийн орлого жилд 8.7 тэрбумаар нэмэгдэх, 400-500 гаруй ажлын байр шинээр бий болох, нарийн мэргэшсэн боловсон хүчнүүд ажиллах, шинэ технологийг нутагшуулах зэрэг ач холбогдолтой болохыг илтгэлд онцолжээ.

Албаны бөгөөд мэргэжлийн төлөөлөл үг хэлж, илтгэл танилцуулсны дараа орон нутгаас ирсэн төлөөллүүд үгээ хэлж эхэлсэн. Тухайлбал, 25 хүн тус бүр гурван минутаар үг хэлсэн. Мөн 17 оролцогч иргэд үг хэлэх саналаа өгнөөр сонсгол дараагийн гурван цаг орчмын хэлэлцүүлэг өрнөв.

 Ховд аймгийн Мянгад сумын төлөөлөл н.Төрмөнх:

“Халзан Бүргэтэй”-г тойрсон хэд хэдэн ноцтой асуудал байгаа. Нөлөөллийн бүсийн болон бүс нутгийн иргэд, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Хамгийн эхэнд Монголиан Нэшнл кредит компани тусгай зөвшөөрлийг хууль бусаар энэ эрхийг авсан. Тухайн компани цацраг идэвхит ашигт малтмалын лицензийг авсан байгаа. Гэтэл Цөмийн энергийн тухай хуулийн дагуу тухайн компани энгийн ашигт малтмалын лицензээр авснаа тусгай лиценз болгож шилжүүлэх ёстой байснаа шилжүүлэхгүй яваад байгаа учраас хуульд тодорхой заасны дагуу цуцлагдах ёстой байгаа. Мөн байгаль орчны тухай хуульд заасан заалтыг огт биелүүлэхгүй байгаа. Нийгмийн лиценз аваагүй, нөлөөллийн бүсийн иргэдээр хүлээн зөвшөөрөгдөөгүй хэрнээ тэнд хөрөнгө оруулалт хийх нэрээр бүс нутгийн иргэдэд янз бүрийн эд зүйл тарааж байгаа нь авлигын шинжтэй.

Байгаль орчны ноцтой зөрчил бий. Байгаль орчны ерөнхий үнэлгээний зааврын дагуу археологийн судалгаа заавал хийлгэх ёстой байдаг. Археологийн судалгааг хийлгэхдээ дүгнэлт гаргаад хавсаргасан байна. Гэхдээ ШУА-ийн судлаачдын дүгнэлтээр соёлын ямар ч дурсгал байхгүй гэж дүгнэсэн. Гэтэл 2022 онд Ховд аймгийн судлаач н.Бямбасүрэнгээр ахлуулсан соёлын өвийн судлаачид ажиллаад тухайн ордтай давхацсан газарт соёлын өвийн үнэт дурсгал илрүүлж, улсын цахим бүртгэлд бүртгүүлсэн баримт нь бий. Энэ бол Ашигт малмалын тухай хууль, Соёлын өвийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал.

Ховд аймгийн Засаг дарга асан н.Нямдаваа:

-Эргэн тойрон ЮНЕСКО-гийн жагсаалтад орсон нүүдлийн шувуудын эх нутаг болсон Хар ус нуур, Хар нуур, цаашаа Завхан гол Айраг нуур руу цутгадаг ийм сайхан Монгол орны усны сангийн 40 хувь байгаа асар их баялагтай нутаг. Халзанбүргэтэйн хойно нь Төрийн тахилгатай Алтанхөхий уул, урд нь Хар ус нуур байгалийн цогцолбор газар бий. Экосистем нь маш эмзэг. Байнгын 7-10 м/сек хурдтай салхилдаг. Олборлолт явууллаа гэхэд 75 сая куб.метр шороог ухаж гаргана. Үүний 19 сая кубыг нь зөөнө. Энэ бол хэчнээн дэлбэрэлт болох вэ. Үндсэндээ энд байгалийн экологи яаж сүйрэх вэ гэдгийг та бүхэн сайн анхаарч бодох хэрэгтэй. Энэ бүх тоосжилт тэр сайхан усны эхийг яаж бохирдуулах вэ. Ан амьтан гэхэд аргаль, янгир, ирвэс, зэгсний улаан гахай гээд ховор амьтад бий. Шувууд судлаачдын хамгийн гол цэг болдог. Ховд голоос 8-12 км зайтай. Ойр орчны бүх ус гол мөрөн бохирдох нөлөөтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7676)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Яармагийн гүүрнээс Зайсангийн...
Г.Занданшатар: Хөрөнгө буцаах...

“Халзан бүрэгтэй”-н зарим судалгааг дахин хийлгэхээр буцаажээ

Kuzmo 2025-09-24

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

5 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

5 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

5 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

16 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

17 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

17 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

17 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

17 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

17 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах