• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Намын байранд дангаараа гэж байсан ч Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж,  Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг дэмжсэн. Энэ үеэр Бага хурлын гишүүдийн өмнө Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа Засгийн газар байгуулж ажиллана гэдгээ хэлж байв.  Түүний дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийхдээ ч “Нэр дэвшигч Дангаараа Засгийн газар байгуулж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг тодотгож байсан.  Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуулт асуухад “Ерөнхий сайдаар томилогдвол хариулна.  Ерөнхийдөө бүтэц бүрэлдэхүүнийг цөөлж, цомхон ажиллана” гэдгээ илэрхийлж байлаа.

Ийнхүү тэрээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдон, тамгаа гардан авч, үүрэг ажилдаа орсон.  Г.Занданшатарын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ, хэн хэн багтах вэ гэдэг асуулт сүүлийн хэдэн өдөр улс төрийн хүрээнд таамаг төдий байв.  Тэгвэл уржигдар Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д суудалтай ИЗНН-аас гадна ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллахаар зөвшилцөх санал хүргүүлж, өчигдөр УИХ-д суудалтай гурван намаас бүрдсэн Их эвслийн Засгийн газар байгуулж буйгаа мэдэгдэв. 

Өнгөрсөн хоногуудад Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ эмхлэх гэж улс төрийн олон асуудалтай нүүр тулсан биз.  МАН-ын гишүүдээс эхлээд бүлгээ хоёр хувааж,  Ерөнхий сайдад хоёр ч шаардах бичиг ирүүлсэн.  Ингээд нэлээд хэд хоног хүлээлгэсний эцэст Ерөнхий сайд Г.Занданшатар МАН, ХҮН, ИЗНН гэсэн гурван намаас бүрдсэн Их эвслийн Засгийн газраа танилцуулж, батлуулав.  Үндэсний эвслийн  дарга Н.Номтойбаярын хувьд Засагт ажиллах санал авсан ч өчигдөр яг чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын нэрс танилцуулахын өмнө хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн юм.  Ингээд МАН-ын Төв байрны зааланд дангаараа байгуулагдахаар яригдаж байсан Засгийн газар,  УИХ-ын чуулганы танхимд Их эвслийн Засгийн газар болж, парламент батламжиллаа.

УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар танхимд ажиллах сайд нараа танилцуулсан.   Ингэхдээ тэрээр “ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Засгийн газрын гишүүнийг  Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж чөлөөлнө гэж заасны дагуу Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Төрийн гадаад дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай тасралтгүй байдалд үндэслэх ёстой. Мега төслүүдийг үргэлжлүүлэхийн тулд өмнөх засгийн гуравны нэгийг хэвээр үлдээлээ. УИХ-д суудалтай намын төлөөллийг Засгийн газарт оруулах зарчим баримталлаа.  Засгийн газрын бүтцийг хадгалах нь хөтөлбөрт туссан мега төсөл, суурь реформуудын хэрэгжилтэд чухал хөшүүрэг болно. Үндсэн хуульд заасан зарчмыг баримталж, улсын эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, зөвшилцлийн үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх нь чухал байна. Геостратегийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Энэ цаг үед Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын залгамж халааг хадгалах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Шинэ бүрэлдэхүүнд УИХ-д суудал бүхий намуудын төлөөллийг оруулах нь зөв гэж үзлээ” гэв. 

Тэргүүн шадар сайд, эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал

Шадар сайд С.Амарсайхан

Шадар сайд Т.Доржханд

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

Сангийн сайд Б.Жавхлан

ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням

Батлан хамгаалахын сайд Д.Батлут

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар

Боловсролын сайд П.Наранбаяр

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

Соёл, спорт, аялал жуулчлал, спортын сайд Ч.Ундрам

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр

Инновац, цахим хөгжлийн сайд Э.Батшугар

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллахаа илэрхийллээ.  Ингэснээр МАН энэ удаагийн Засгийн газарт нийт 16 сайдын суудал авч ингэхдээ найман сайдаа улираан томилж, хоёрыг нь сольж, зургаан шинэ сайд нэмэв. ХҮН хоёр,  ИЗНН-аас нэг сайдтай Засгийн газар болж байна.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Аливаа бүтэц бүрэлдэхүүн шинээр эхлэхдээ ажлынхаа зорилгыг тавиад түүндээ таарсан бүтцээ зураад бүтцэдээ таарсан хүний нөөц бий болгож дараа нь төсөв мөнгөө тавих ёстой. Гэтэл хүнээсээ эхэлчихлээ. Өмнөх бүтэц бүрэлдэхүүн маш сайн байсан учраас өмнөх Засгийн газрын сайд нарын 50 орчим хувь нь улирч сонгогдсон гэж харагдаж байх шиг байна. Төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна. Үүнээс үүдэж ААН-үүд хүнд байдалд орно. Зарим тоо баримтыг харахад хайран он жилүүд өнгөрсөн байна. Өнгөрсөн 10 жилд 90 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон байгаа юм. Сүүлийн арван жилд нэг нам засагласан. Одоо эдийн засаг хүнд байдалд ороод байна. Төсөв томорсон. Ийм байхад дахин хуучин бүтцээрээ явах нь зөв үү. Өөрчлөлт орох ёстой биздээ. Бодлого, тогтолцооны өөрчлөлт хийхгүй юм уу” гэдэг байр суурь илэрхийлэхэд Ерөнхий сайд Г.Занданшатар “Наадмын дараа намар гэдэг. Яаралтай шийдэх олон асуудал байна. Бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөх боломж алга. Өвөл хүндрэх төлөвтэй. Гуравхан долоо хоногийн дотор төсөвт тодотгол хийгээд яаралтай ажлаа хийх хэрэгтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Гадаад, дотоод нөхцөл байдал болон эдийн засаг хүнд байна. Ард иргэд бодит үр дүнг хүсэж байна. Боомт, 20 минутын гэх мэт сайдуудыг болиулсан байна. Боомтын асуудлыг хэн хариуцах вэ. Гашуунсухайт-Ганц мод хил холболтын ажил эхэлсэн. Энэ мэт боомтын хил холболтын асуудлыг хэн хариуцах юм үүнд Ерөнхий сайд сайн анхаараарай.  Ерөнхий сайд Г.Занданшатар “Сангийн сайдын дэргэд экспортыг дэмжих зөвлөл байгуулж ажиллаж байгаа. Тиймээс Сангийн сайдын дэргэд боомтын үндэсний хороог шилжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “ Засгийн газар 16 яам, 19 сайд гэсэн бүрэлдэхүүнтэй болсон байна. Гурван сайдгүй яамыг төсвийн тодотгол хийхдээ хасахаар болж байгаа юм байна. Боомтын яамыг аль нэг яамны бөөрөнд аваачиж болохгүй. Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн эхэнд боомтын асуудал байгаа. Мөн хөндлөнгийн хяналт бий болгох хэрэгтэй байна. Тухайлбал, мэргэжлийн хяналтыг сэргээх хэрэгтэй. Сайдын суудал шагнал биш. Үүрэг хариуцлага. Иргэдийнхээ амьдралыг мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын цомхотголыг хийхдээ дээрээсээ буюу олон яам агентлагаас эхлээрэй. Хөдөө орон нутагт тэр дундаа сумуудад боловсон хүчин байхгүй шүү. Тэгшитгэж биш төсвийн мөнгийг хаана, хэн их зарцуулж байгаагаас цомхотголоо эхлэх нь зүйтэй” гэсэн санал хэллээ.

Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын хувьд эмэгтэй сайд нар цөөхөн байгаад сэтгэл дундуур байна гэв. Сонгогдсон 19 сайд нар харьцангуй залуу хүмүүс байна. Т.Аубакир гишүүнийг үндэсний цөөнхийн төлөөлөл болгон оруулж иржээ. Энэ бол монгол төрийн Засгийн газар шүү. Аль нэг намынх биш. Эхнээсээ ажилдаа өсөрхөж биш жудагтай хандаарай гэж хэлмээр байна. Ажилдаа оччихоод намчирхаад, халаа сэлгээ хийж, ялгаварлан гадуурхсан сайдыг онцолж байгаад огцруулна гэдгээ хэлье гэлээ. 

Ийнхүү дугаар шилжих мөч буюу 21.30 цагийн үед Засгийн газрын бүрэлдэхүүнийг батламжлах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 113 (7610)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч...
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны...

Намын байранд дангаараа гэж байсан ч Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

БАТСАЙХАН 2025-06-18

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл   #Намууд   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
19 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

21 минутын өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

23 минутын өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

24 минутын өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

26 минутын өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

29 минутын өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

30 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

33 минутын өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

34 минутын өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

36 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

23 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах