• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

Сүүлийн хэд хоногт өрнөж буй улс төрийн гэх үү, нийгмийн гэмээр юм уу, энэ үйл явцын цаад шалтгаан нь ердөө л Баялгийн сан, бас Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хуультай холбоотой. Улс төр захалж гадарладаг, нийгмийн төвд алхдаг хүн бүр л үүнийг ойлгож байгаа юм. Эхний хуулийг хэрэгжүүлэх, дараагийн хуулийг боловсруулах үүрэг энэ Засгийн газарт оногдсон. Хэрэгжүүлж, боловсруулаад, ажил болоод ирэнгүүт асуудал өөрөөр эргэж байх шиг байна. Ерөнхий сайдыг нь онилж аваад балбав. Үнэнийг хэлэхэд, энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа баг хамт олныг Монголд хэрэгтэй томоохон төсөл арга хэмжээ рүү чиглүүлж ажиллуулбал гайхалтай үр дүн гаргахаар харагдав.

Баялгийн сан бол ойлгомжтой байна. Албан ёсоор стратегийн ордоор тогтоогдсон 16 ордын долоо нь хагас дутуу төрийн буюу нийтийн мэдэлд байдаг. Үлдэх есийнх нь лиценз нь хэн нэгэн хувь хүн, эсвэл компанийн нэр дээр байна. Төрд байгаа гэх долоон ордын нэг Тавантолгойн нэг хэсэг “Ухаахудаг” 2008 онд хувийн компанид шилжчихсэн. Ингэхдээ, УИХ, Засгийн газрын тогтоолгүй шийдэгдсэн. Тиймээс Ухаахудагийг хууль ёсны болгож аваад, Баялгийн санд үр өгөөжийг нь хуримтлуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч, УИХ удаж удаж хүлээж аваад, “…Хэлэлцэх эсэхээ намрын чуулганаар шийднэ” гээд гацаачихсан. Гэтэл, “Ухаахудаг”-ийг эзэмшиж буй MMC компани гаднын банкнаас 350 сая ам.долларыг 2030 он хүртэл 8.44 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь тус ордын лицензийг тавьжээ. Хэрэв, “Ухаахудаг”-ийг Баялгийн санд авах УИХ-ын шийдвэр гарвал MMC компани 350 сая ам.долларын зээлээ хоёр сарын дотор 102 хувиар, хүү алдагдлын хамт төлөх үүрэг хүлээж үлдэх юм байна. Иймээс л өнөөдрийн улс төрийн үйл явц өрнөсөн гэлцээд эхэллээ.

Нөгөөтэйгүүр, “Ухаахудаг”-ийн эзэд Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын төслөөр дамжуулж Тавантолгойг бүхэлд нь авах гэж олон жил оролдсон. Ингэхийн тулд улс төрд асар их мөнгө зарсан. Хамтрахаар ярьж байсан “Чайна энержи”-ийн талд “...Бид Монголын улс төрийг бүрэн хянаж байгаа” гэж ойлгуулсаар ирсэн. Гэвч, энэ Засгийн газар тус төслийг хөдөлгөж, ингэхдээ дундын зуучлагч компанигүйгээр хоёр улсын Засгийн газрын ажил болгоод эхлүүлчихсэн. Энэ нь тэдний хүсэлд цэг хатгачихсан. Тэгээд л, Ерөнхий сайдыг унагах улс төрийн акц эхэлсэн. Ийм үндсэн шалтгаантай юм.

Ер нь л, манай “баялаг бүтээгчид” гэж өөдгүй л дээ. Баялаг ухахаас өөр шидийг улс орондоо хйидэггүй л дээ. Бизнес нь дандаа бэлэн барааны импорт, үйлчилгээ нь хүртэл франчейзинг байдаг. Монголчуудаас хураасан мөнгө нь гадагшаа л шилждэг. Монголдоо, энүүхэн Богд уулын зүүн ард эзэмшдэг газрынхаа төлбөрийг ч төлөлгүй унждаг.

Дараагийн асуудал болох Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хууль байна. Ер нь л бүгд баларна даа. Дэндүү ойлгомжтой. Энэ батлагдвал өмнөх, одоогийн улстөрчид бүгдэд нь хамаатай хууль гарна. Бод доо, хэдэн жилийн өмнөх сайдын цалингаараа буудлагын спортын төв нээчихсэн гишүүн байна. Хэд хоногийн өмнө тэндээ гишүүдийг аваачиж тэмцээн зохиосон. Энэ бол жижигхээн жишээ шүү. Ер нь тэгээд, улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаад хэрэгт холбогдсон нөхдүүд хил даваад зугтчихдаг болсон. Намтрыг нь үзэхээр насаараа нам, төр бараадсан байдаг. Тэд очсон улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн дүүрэгт хэдэн жилийн турш тансаг амьдардаг жишээ цөөнгүй байна. Энэ мэтээ, эрүү мултартал гайхуулахаар эд хөрөнгө энэ хууль батлагдахаар илэрч гарч ирнэ. Бараг л, Баялгийн сангийн нэг салбар санг түүгээр бүрдүүлбэл дүүрч мэднэ. Тиймээс уг хууль улс төрөө даалгүй, Засгийн газрын босгоор давалгүй гацчихаад байв.

Хамгийн гол нь Засгийн газар, Ерөнхий сайд нь ингээд бай болоод зогсчихоор УИХ шийдэл гаргах шаардлага үүсэж байгаа юм. Гэвч, УИХ-аас албан ёсоор ямар нэг байр суурь илэрхийлсэнгүй өнөөдрийг хүрлээ. УИХ-ын гишүүд ч бөөрөнхийлсхийгээд өнгөрөөж байна. Зарим нь бүр, Боловсролын зээлийн сангаас бөөн мөнгө аваад сургуульдаа ч төлөлгүй хэрэглээд баларч явсан атал өнөөдөр микрофон болгоны өмнө шударга ёс яриад зогсдог болов. Ингэж, УИХ өөртөө ч итгэхгүй, олон нийт ч УИХ-д эргэлзэхээр нөхцөл байдал үүссэн. Энэ нь шийдлийг өөр субьект гаргах шаардлагыг үүсгэв

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд “буруудаж”, гал аваад байгаа хоёр асуудлыг ард түмнээр шийдүүлчих нь хамгийн зөв гарц болж харагдаж байна.

Манайд Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-аар 2016 онд батлагдсан хууль бий. Хуулийн “…Санал асуулгаар шийдвэрлэх асуудал” гэх Дөрөвдүгээр зүйлийн 4.1-т “…Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна”, 4.2-т “…Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно”, 4.3-т “…Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заажээ.

Энд яригдаж байгаа Баялгийн сан, Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хууль хоёр бол яахын аргагүй хуульд заасан “…Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудал” гэдэгт хамаарна.

Улмаар, “…Баялгийн сантай байж, стратегийн ордуудын үр ашгийг хуримтлуулах нь зөв үү, буруу юу”, “…Улстөрчдийн хууль бусаар хуримтлуулсан хөрөнгийг хураах уу, яах вэ” гэдэг агуулгад хуулийн “…Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулж болно” гэснээр зохицуулагдчихаж болж байна.

Түүнчлэн хуулийн “…Санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд” гэх Тавдугаар зүйлийн 5.1-т “…Ард нийтийн санал асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь санаачлах эрхтэй” гэжээ. Хүсвэл, ард иргэдийн санал асуулгыг санаачлах боломж бүхий гурван субьект байна.

Ер нь бол, манай улс төрд “…Ордоор оролдвол огцордог” гэдэг хэлц хүртэл бий болсон. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн 2016 оны намар нэгэн нэвтрүүлгээр өөрийнхөө огцорсон жишээг ярьж байв. Тэрээр “…Ер нь ажил хийх гэсэн хүн маш их бэрхшээлтэй тулдаг. Ерөнхий сайд гэж жаргадаг хүмүүс биш юм. “Оюу толгой” компани хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрөөч гэж байсан. Шууд зөвшөөрч болохгүй учраас ажлын хэсэг гаргаад ажиллая гэсэн юм. Харин Ч.Сайханбилэг гараад хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрчихсөн. Би байсан цагтаа хэзээ ч тийм юм зөвшөөрөхгүй. Тавантолгой дээр Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой”, Хятадын “Шенхуа”, Америкийн “Пийбоди”-г оруулаад Ч.Сайханбилэг, Я.Батсуурь ороод ажилласан. 2014 оны 5-6 дугаар сар хүртэл ажлын хэсэг эрчимтэй ажилласан. Хөрөнгө оруулалтын ерөнхий дүр зургаа гаргаад явж байтал зогссон. Хэл амаа ололцохгүй байна л гэсэн. Я.Батсуурь болохоор хэл амаа ололцсон зарим хүн зогсоогоод байна гэсэн. Тайлбар: 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирал Я.Батсуурийг хорьсон. Тэр намар нь манай Засгийн газар огцорсон. Түүний дараа хэлэлцээрээс “Пийбоди” гараад явсан. “Шенхуа” үлдээд төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой”-н оронд “MCS” орж ирсэн. Би өөрийн үнэт зүйлтэй, зарчимтай хүн учраас тэрийг нь зөвшөөрөөгүй. Үүнийг нь Ч.Сайханбилэг бариад явчихна билээ. Ерөнхий сайдаар төрийн гурван өндөрлөг гэж ажиллахдаа арга эвийг нь олоод зохицуулсан зүйл нэлээн бий. Зохицуулж чадаагүй зүйлсийг нь сая хэллээ. Хэрвээ зохицуулсан бол би цаашаа Ерөнхий сайдаар ажиллаад явах боломж байсан. Гэхдээ би тийм хүн биш” гэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 94 (7591)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар...
Гранд плазагийн уулзвараас 11...

“...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

Баяр 2025-05-20

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
25 минутын өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

58 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах