• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар тарвал би ажлаа өгнө” гэжээ

Төв талбай дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал болж, Төрийн ордонд улс төрийн уур амьсгал нэлээд хурцадсан өдөр байлаа, өчигдөр.  Хуваарь ёсоор хоёр намын бүлэг хуралдсан.  Үүнээс МАН-ын бүлэг өргөтгөсөн байдлаар хуралдаж, Засгийн газрын хувь заяаг хэрхэхийг хэлэлцсэн гэхэд болно. Бүлгийн гишүүдээс хамтарсан Засгийн газрыг тарааж,  МАН дангаараа Засгийн газраа байгуулах ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлээд амжжээ. Гэхдээ тодорхой шийдэлд хүрч чадаагүй.  Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, тэдний энэ удаагийн уулзалт нэлээд удаан үргэлжиллээ.  Мөн л тодорхой шийдэлд хүрээгүй гэхэд болно. Ерөнхийлөгчийн зүгээс дангаараа Засгийн газар байгуулахыг санал болгосон бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан Засгийн газар тарвал ажлаа өгнө” гэж хэлснээр уулзалт дуусжээ.   Улс төрийн нөхцөл цаашид яаж үргэлжлэх анхаарлын тэмдэгтэй үлдэж байна. Өчигдөр болсон бусад үйл явдлыг тоймлон хүргэж байна.

МАН: ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧИЖ БУЙ АН-ТАЙ ХАМТРАХ ШААРДЛАГА БАЙНА УУ

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Бүлгийн гишүүдээс Ерөнхий сайдад “АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах шаардлага тавьж байна. Гэрээгээ зөрчиж буй АН-тай хамтрах шаардлага байна уу” гэсэн асуудлыг тавьжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан засгаас АН-ыг гаргах эсэх нь намын Удирдах зөвлөл болон Бага хурлаар шийдэх асуудал. Хэрэв бүлгийн гишүүдийн олонх АН-ыг Хамтарсан засгаас гаргая гэж шийдвэл Удирдах зөвлөл, Бага хурал хуралдуулъя” гэсэн байна. Мөн  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “126 гишүүнтэй парламентад МАН болон бусад намын гишүүдийн тооны харьцаа хол зөрүүгүй. Хэрэв хамтарсан Засгийн газрыг унагаавал УИХ-д хууль батлах үндсэн үйл ажиллагаа гацаанд орно. Хуулиа баталж чадахгүйд хүрнэ. Тиймээс хамтарсан Засгийн газрыг огцруулж болохгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм. Эцэст нь МАН-ын бүлгийн хурлаар хамтарсан Засгийн газрыг огцруулах эсэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй. Мөн МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдуулах шийдвэр ч гараагүй байна.

АН: ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ГЭРЭЭ ИЛ БАЙДАГ

АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцээгүй. Харин Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн явцыг хэлэлцжээ.  ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл бүлгийн хуралдаанаар гарч ирээд мэдээлэл өгөхдөө “Ерөнхий сайдын асуудлыг бүлэг хэлэлцээгүй. Хуульд заасны дагуу Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг шалгах ёстой гэсэн байр суурьтай байна. Хуулийн дагуу шалгаад үнэхээр хууль бус байгаа нь илэрвэл хариуцлага тооцох боломжтой. Үүнийг шалгаж, тогтоодог байгууллага тусдаа бий. Ямар ч байсан Ерөнхий сайд шалгуулахад бэлэн байгаа юм байна. Ард түмнээсээ уучлалт гуйж байгаа юм байна. Манай намын хувьд асуудлаа нээлттэй ярьдаг. Олон талын байр суурьтай гишүүд байдаг. Нам дүрмийнхээ дагуу асуудлаа шийдээд явна. Намын шийдвэр нам дээрээ, төрийн шийдвэр төр дээрээ байх нь зөв. Хамтарсан засгийн газрын гэрээг ил байдаг гэж ойлгож байна” гэлээ.  Үүнтэй зэрэгцээд АН-ын гишүүд УИХ-д энэ намыг төлөөлж суугаа 42 гишүүн, түүнийг ахалж байгаа АН-ын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ. АН-ын гишүүд эхлээд АН хамтарсан Засгийн газраас яаралтай гарахыг шаардав. Энэхүү шаардлагадаа АН иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Хамтарсан Засгийн газраас гарч, хяналтын үүргээ бэхжүүлэхийг онцолжээ. Хэрэв чадахгүй бол Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулах хөдөлгөөн эхлүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэв.

ХҮН: ИЙМ АСУУДЛААС БОЛЖ, ЗАСГИЙН ГАЗАР НЬ ОГЦОРЧ БОЛОХГҮЙ

ХҮН намын зөвлөл өчигдөр хуралдаж,  намын дарга Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. Тэрээр “ Эрх мэдэлтэй хүмүүс нь бүгдээрээ орлогоо нотлоё. Нотолж чадахгүй бол улс төрийн хариуцлага хүлээж, үүрд явна. Үгүй бол тэр их хэмжээний мөнгө эргүүлэн төл гэдэг байдлаар хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар ярьж байна. Энэ ажлыг Ерөнхий сайд өөрөө манлайлан хийж байна. Өөрөө орлогоо нотолно. Хэрвээ нотолж чадахгүй бол ажлаа өгнө. Мөн бидний хувьд ийм асуудал гарвал орлогоо нотолно, чадахгүй бол ажлаа өгнө. Ямар ч асуудал байхгүй. Энэ зарчим бол зөв. Цаашлаад Засгийн газар хоорондын үргэлжилж буй тогтолцоог зогсоохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Монгол Улс  хаалттай, ядуу байна. Дэлхий даяараа хөрөнгө оруулалтын орчин маш тааруу байна. Тарифын бодлогоос болж хөрөнгө оруулалт алга байна. Монгол битгий хэл Хятад, Орос улсад хөрөнгө оруулалт хийхгүй байна. Энэ үед гадаад экспортоо сайн хийж, ажлын байр бий болгож, эдийн засгаа тэлэх боломжгүй. Тиймээс тогтвортой Засгийн газар, бодлогыг хүсч байна. Тийм болохоор ХҮН нам, АН хамтарсан Засгийн газарт орсон. Түүнээс биш зөөлөн суудал хүсч, халуун хөнжилд ороогүй ээ. Худлаа ярьж, хулгай хийх өчүүхэн ч эрх ашиг байхгүй. Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй” гэв.

“ОГЦРОХ АМАРХАН” ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ҮРГЭЛЖЛЭВ

“Огцрох амархан” эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд энэ сарын 14-нд эхэлсэн. Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс орлогоо нотлохыг шаардсаар байгаа.  Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох ёстой хэмээн гарын үсэг цуглуулж байгаа юм. Өчигдрийн байдлаар УИХ-ын таван гишүүн Засгийн газрын тэргүүн огцрох ёстой гэж үзэн, гарын үсгээ зурсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 94 (7591)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Ажлын хэсэг болон байнгын...
“...Улстөрчдийн хууль бус...

Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар тарвал би ажлаа өгнө” гэжээ

БАТСАЙХАН 2025-05-20

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

3 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

4 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

16 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

16 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах