• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төрт ёсоо дээдэлдэг монгол хүнийхээ хувьд Танд дахин хандаж байна, Ерөнхийлөгч өө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

          УАУЭСКТ-д хотын дарга нарын үүсгээд байгаа асуудлыг эхэлж байхад  бид Монгол Улсын Ерөнхийлөгч танд хандаж байсан. Нэгд, төртэй, хуультай ардчилсан улсын төрийн тэргүүний хувьд хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүссэн, хоёрт УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалын талаар үнэн бодит мэдээллийг өгөхийг зорьсон. УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох Улсын дээд шүүхээс эцэслэн 2015 онд шийдсэн. Түүнээс хойш хотын дарга УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохгүй ба  йгааг бид хуулийн дагуу шаардаж, албан бичиг өгч, хуулийн дагуу шийднэ гэж харж хүлээж ирсэн. 2024 оны дөрөвдүгээр сараас хотын дарга Х.Нямбаатар гэдэг хүн  УАУЭСКТ-ийн талаар огт үндэслэлгүй худал ташаа мэдээлэл хийж, хэвлэл мэдээллээр байнга тарааж байна. Худал мэдээллийг нь залруулж, үнэн бодит мэдээллийг нь бид хэвлэлээр дамжуулан, төр засгийн удирдлагад хандан өгч ирсэн ч, хотын удирдлагуудын  харьяа байгууллагуудын дарга нараар дамжуулан хийж байгаа хууль бус үйлдэл монгол хүний амь насанд заналхийлж байгаа тул Түмэн олныхоо нүдэн дээр Төрийн тэргүүн танд хандаж байна. 

         Нэг. УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох Улсын дээд шүүхийн шийдвэрийг хотын дарга, нийслэлийн удирдлага хэрэгжүүлэхгүй, уг эмнэлгийг хотын төсөвт байгууллага хэлбэрээр байлгаж байгаа бөгөөд сүүлийн хэдэн сар бүх гүйлгээг зогсоож, эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжсэн санхүүжилтийн мөнгөөрөө төлбөр тооцоогоо хийх боломжгүй нөхцөл байдлыг хотын дарга нар өөрсдөө зориудаар зохион байгуулалттайгаар үүсгэсэн. Ингэж эмнэлгийг зориудаар өртэй байгууллага болгохын зэрэгцээ, усыг нь хаалгасныхаа дараа хяналт шалгалт хийлгүүлэх, цагдаа, шүүхэд өгөх зэргээр дарамт үзүүлж, эмнэлгийн үйл ажиллагааг ямар ч хамаагүй аргаар зогсоох оролдлогыг сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй хийж ирлээ. 2025.03.28-ны баасан гаригт Нийслэлийн эрүүл мэндийн газраас Бат-очир гэдэг хүн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж, эмнэлгийн хаалга, даргын өрөөний хаалга зэргийг эвдэн орж, шинээр томилогдсон дарга чинь гэж А.Дэлгэрбаяр гэдэг хүнд ЭСКТөвийн гэрчилгээ болон тамгыг өөрсдөөсөө гарган  “Цагаан соёт” гэх хувийн хамгаалалтын байгууллагын хүмүүстэй хүч түрэн иж бүрэн хамгаалалтын дор гардуулж байх юм. Бодвол өнөөдөр манай эмнэлгийн гэрчилгээ тамгыг өөрсдөө хийлгэсэн бололтой. Аливаа зүйлд хир хэмжээ гэж бий, эдгээр үйлдлүүд нь хирээс дэндүү хэтэрсэн  хууль бус үйлдлүүд болж байна. Эмнэлгийн эмч ажилчдыг бүгдийг хална, солино манай байгууллагын өрөө тасалгаанаас одоохон зайлаад өг гэж  хашгирч зандчин танхайрахад эмч ажилчид орох байх газраа олж ядан, 100 гаруй өвчтөнөө орхин явж чадахгүй, арга буюу хөөгдөж туугдан хэцүү нөхцөл  байдалтай байна. 

           Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь УИХ, Засгийн газар, НИХТ, НӨХКомиссын тогтоолууд болон ТБОНӨТХуулийн дагуу Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй Менежментийн хувьчлал,  хууль гэрээний дагуу 2008-2011 оны хооронд  3 жилийн хугацаатай хийгдэж, Аудитлагдаж, дүгнэгдэж, НӨХКомиссын 2012 оны 12 дугаар  тогтоолоор баталгаажиж, Менежментийн баг 16 жилийн турш удирдан зохион байгуулж, гүйцэтгэх захирлыг томилон ажиллаж байгаа. Нэгэнт Менежментийн хувьчлал хийгдэж, хууль ёсны дагуу НӨХКомиссын тогтоол,  Захиргааны хэргийн шүүхийн гурван шат дамжин, Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байгууллагын гүйцэтгэх захирлыг, хотын дарга болон нийслэлийн эрүүл мэндийн газраас томилох ёсгүй гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Монгол Улсын өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид Удирдах зөвлөлөөс буюу  Менежментийн багаас гүйцэтгэх захирлыг томилдог. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газар хууль зөрчиж томилгоо хийж байна. Хотын удирдлагууд өөрсдийн хууль бус үйлдлээ,   УАУЭСКТ нь 2000 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх байгууллага явж ирсэн гээд түүнээс хойш төр засгийн шийдвэрээр хийгдсэн Менежментийн хувьчлалыг  огт бичихгүйгээр баримтыг зориудаар орхигдуулж, хууль бус үйлдлээ  хуулийн дагуу үйлдэл хийж байгаа мэтээр мэдээлж олон нийтийг төөрөгдүүлж байна. 

            Эрхэм Ерөнхийлөгч өө, Хотын дарга УДШ-ийн шийдвэр, төрийн хуулийг уландаа гишгээд зогсохгүй, 2008 оноос хойш хууль ёсны дагуу менежментийн баг нь байгууллагынхаа үйл ажиллагааг хуульд заасны дагуу удирдан, эмнэлгийн гүйцэтгэх захирлыг томилон эрүүл мэндийн тусламж  үйлчилгээг тасралтгүй 16 жил хэвийн явуулж байхад холбогдох бүхий л хууль тогтоомжийг зөрчин, зүй бусаар ЭМГ-ын даргаар удаа дараалан дарга томилуулах, хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын гэрчилгээ тамгыг шинээр хийлгэн авч, шинэ даргад нь хүлээлгэн өглөө гэх мэтээр алхам тутамдаа зүй бус  үйл ажиллагаануудыг хүчээр, шил дараалан явуулж байна. Энэ бүх хууль бус үйлдлүүд нь эцэстээ  эмч ажилтнуудын хууль ёсны эрх ашгийг хохироож, улмаар бүр элэгний өвчтэй 100 гаруй хүний амь нас эрүүл мэндээр дэнчин тоглоход хүрсэн ёс зүйгүй балмад ажиллагаа явуулж байна.  Энэ зохисгүй, танхай балмад үйлдлийг нэн даруй зогсоож өгөхийг хүсэж байна. 

              Хоёр.  Эмнэлгийн даргаар томилогдсон уу, эсвэл хотын даргаас томилогдсон төлөөлөгч үү гэдэг нь тодорхойгүй хүмүүс эмч ажилтнуудыг дарамталж, шаардлага тавьсан эсэргүүцсэн хүмүүсийг цагдаагаар айлгаж байна. Ажлаа хийж байгаа эмчийг цагдаад барьж өгнө, 100 гаруй хүн хэвтэж эмчлүүлж байгаа эмнэлгийн ус, дулаан цахилгааны мөнгөө төлөх гүйлгээг хийлгэхгүй байж өртэй болгонгуутаа усыг тасалж байгаа энэ бүх үйлдлийн цаана хууль дүрэм журам гэж юм алга, бас төрийн албаны ёс зүй зарчим гэдэг юм бүр байхгүй байна. Өнөөдөр эмнэлгийн эмч ажилчид эмнэлэг рүүгээ орж чадахгүй, эмчлүүлж байгаа өвчтөнүүд маань яаж тавтай тухтай эмчлүүлж эдгэрэх вэ гэдэгт биш, угаалгын өрөөгөө хэрхэн ашиглах вэ гэж бодох хүртэл асуудал хүндэрлээ Ерөнхийлөгч өө. Анагаах ухаанд  элэг, зүрх, бөөр гэх мэтчилэнгээр эмч нар, эмнэлэг төрөлжин мэргэшдэг нь дэлхийн жишиг. Элэгний эмнэлэгт ажиллаж байгаа мэргэжлийн мэргэшсэн эмч нарыг нь ажиллуулахгүй, өөр газраас бөөн эмч нар авчирна гэж байгаа нь элэгний эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийг эрхийг зөрчиж байна. 

                 Гурав. Элэг судлалын клиник төв нь Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийнхтэй хослуулан хөгжүүлэх төрийн бодлогоор байгуулагдсан, 34 жил тасралтгүй хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмнэлэг.  Төр засгийн бодлого, хотын ИТХ-ын шийдвэрээр менежментийн хувьчлал явагдсан. Хувьчлалын “Нэмэлт хөрөнгө оруулах нөхцөл бүхий...” гэсэн тодотголтой. Энэ дагуу хөрөнгийг 3 жилийн турш, өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байнгын хяналтын дор оруулж, Менежментийн баг гэрээний дагуу бүх зүйлийг хийсэн.  Хуулийн дагуу явагдаж дүүрсэн учраас, хуулийн дагуу явагджээ гэдэг нь Монгол Улсын шүүхийн гурван шат дамжин эцэслэн шийдэгдсэн ийм зүйл.  Тодруулбал, Төрийн тэргүүн танаас бид хууль бус юм хүсээгүй.  Яг үнэндээ бол хууль дүрмийнхээ дагуу, зүй ёсоороо явж байгаа Менежментийн хувьчлал ямар саад бэрхшээлтэй учирч, ямар цаг хугацааг алдаж,  яаж хохирч байгаагийн тод жишээ бол ЭСКТөвийн Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй менежментийн хувьчлал буюу бид. 

                Хуулийн дагуу явж өнөөг хүрчихээд бид өнөөдөр хотын даргыг өмөөрдөг сошиал хаягуудаас “Нийгмийн даатгалаа ч төлж чадахгүй байж яах гэж менежментийн хувьчлалд орсон юм”, “Улсын өмчийг түрээсэлж хувьдаа завшсан гэх”  эсвэл “Хүүгээ гүйцэтгэх захирлаар тавьсан чинь ашиг сонирхлын зөрчил биш үү” гэх мөн “Хуулийн дагуу явсан чинь хохь чинь” гэсэн зохион байгуулалттай дайралтад өртөж, доромжлуулаад сууж байна. Бид хуулийг хэрэгжүүлж, Менежментийн хувьчлал хууль ёсны дагуу явагдсан учраас эмч Гүрбазарыг гүйцэтгэх захирлаар томилсон нь ашиг сонирхлын зөрчилгүй байх хуулийн шаардлагад нийцүүлж,  холбогдох газруудын зөвлөмж зөвшөөрлийн дагуу тавигдсан бас шалгагдсан зүйл гэдгийг энд тодруулан хэлье. Мөн менежментийн хувьчлал хийгдсэн өдрөөс өнөөдрийг хүртэл  нэг өмчийг ч өмчлөөгүй байж, өмчлөөгүй өмчийг түрээслэх ямар ч боломжгүй мэдэж байгаа ч гүтгэсээр л байдаг. Мөн Менежментийн хувьчлал хийгдсэн байгууллагыг хууль бусаар төсвийн байгууллагад харьяалуулан, төсвийг нь өгөхгүй, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хүссэн үедээ зогсоож хааж, УДШ-ийн шийдвэр, хуулийг уландаа гишгэж байгаа дарга нарын хийж байгаа хууль бус үйлдлийн хариуцлагыг  манай баг хамт олон үүрэх ёсгүй. Холбогдох хуулиудыг “Илт хууль бусаар” зөрчсөн байна гэдгийг Шүүх байгууллага шат шатандаа тогтоож, хуулийг хэрэгжүүл гээд тогтоол шийдвэр гаргасан байхад албан тушаалдаа эрдээд хууль бус үйлдлийг улам ихээр сөрж хийгээд байгаа эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.  

                 Дөрөв. Төрийн бодлогын дагуу уламжлалт анагаах ухааны эмнэлгийг цогц иж бүрдэлтэй зүй ёсоор нь байгуулахыг анх зорьсон боловч хууль ёсны дагуу хийгдэж дүүрсэн энэхүү менежментийн хувьчлалыг хуулийн дагуу “Дуусгавар болгох” гэдэг ганцхан заалттай тогтоолыг хотын дарга гаргахгүй 13 жил  хүчээр төсвийн байгууллагын харьяалалд байлгаж, төсвийг нь өгсөн ч юм байхгүй хохироосоор, буруутгасаар байна. Энэ хугацаандаа хотын дарга нар, түүний хамаарал бүхий эрх мэдэлтнүүдийн хомхой шунал, сувдаг сэтгэлтний золиос болж, Сувилал-сэтгэлзүйн эмчилгээний өвчтөнүүдийн алхах талбай, амрах сүүдрэвч, эмийн зарим ховор ургамлуудыг тариалан ашиглагдаж байсан 13 га бүхий газарт “Хан-голомт” гэх  дуулиан шуугиантай 40-өөд хаус бүхий бүтэл бүтэн хотхон баригдаж, Сувилал нь байшингийнхаа хэмжээгээр хязгаарлагдсан газартай үлдсэн. Эмийн үйлдвэрийг өнөө маргаашгүй нураах дээрээ тулаад байна. Нийслэлийн харьяа байгууллагуудаар маш олон хууль бус шийдвэр гаргуулж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн байдлыг алдагдуулах, элдэв янзаар үндэслэлгүй гүтгүүлэн буруутгасаар байгааг олон түмэн харж  байна. Энд Элэгний эмнэлгийг эзэнгүйдүүлж, ажиллах нөхцөл боломжгүй болгож, сувилал,  эмийн үйлдвэрийн барилгыг нурааж,  газрыг нь авах далд ашиг сонирхол явагдаж байна.

Ерөнхийлөгч өө, УАУЭСКТ бол төрийн бодлогын дагуу ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө 30 гаруй жил тасралтгүй, үндсэн зориулалтаасаа хазайлгүй үнэнч шударгаар ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллага. Үүнийг устгахын тулд ийнхүү хууль зөрчин, хүч хэрэглэх нь хэн ч харсан зүйд нийцэхгүй байгааг та анхааралдаа авч, шударга ёсыг тогтооход эгэл жирийн иргэддээ дэмжлэг үзүүлнэ үү.

                 Тав. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд эмнэлэг нь хэвийн тамга тэмдэг, гэрчилгээ хүчинтэйгээр үйл ажиллагаа нь явж байхад танай харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газар  нь А.Дэлгэрбаяр гэдэг хүнд ЭСКТөвийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргаж өгөхөөр ажиллаж байгааг бид мэдээлж, хууль бус үйлдэл, хуурамч тамга тэмдэг хийгдэхээс сэргийлэх арга хэмжээ авахыг сануулсан. Улсын бүртгэлийн газарт ч холбогдох тайлбарыг өгсөн. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Бат-Очир ЭСКТөвийн гэрчилгээ, тамга тэмдгийг  А.Дэлгэрбаяр гэдэг хүнд өгч байгаа нь энэ хүмүүс хууль бусаар шинээр тамга гэрчилгээ хийлгэсэн нь тодорхой болж байна. Ийм зүйл гэж байж болдог юм уу. Хууль бус гэрчилгээ, тамга хууль бус зүйлд гэмт хэрэгт ашиглагдсанаас үүдэлтэй хариуцлагыг хууль бус ажилд оролцсон эрх мэдэлтэн албан тушаалтнууд хүлээх нь зүй. 

Хотын удирдлага УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаас гадна Төрийн алба тэр дундаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулиар өөрт ногдсон үүргээ биелүүлээгүйгээс болж Менежментийн баг хууль ёсны эрхээ эдэлж чадахгүй хохирч байна. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд заавал хэрэгжинэ гэж зааж өгсөн. Шүүхийн тухай хуульд ч бас үүнийг тодорхой заасан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх биелүүлэх үүрэгтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас УАУЭСКТ-ийн Менежментийн хувьчлалыг дуусгавар болгох албадан гүйцэтгэх ажиллагаа эхлүүлээд  2015 оноос хойш түүнийгээ дуусгавар болгохгүй байгаа нь нэгдүгээрт албан үүргээ биелүүлэхгүй байгаагийнх нь баталгаа нотолгоо. Хоёрдугаарт эс үйлдэхүйгээрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бусдад буюу хотын дарга нарт хууль зөрчих боломж олгож байгаа ноцтой үйлдэл. Нөгөөтэйгүүр эмнэлэг сувиллын газраас зүй бусаар хумслан ашигласан хөрөнгө мөнгөтэй, эрх ашгийн зөрчилтэй хүмүүст эмнэлэг сувиллыг элдвээр буруутган дараагийн алхмаа хийх  боломжийг  олгож байгаа  нь гэмт хэрэгт хамтрагч болж байгаатай адил үйлдэл гэдгийг төрийн тэргүүн та анхааралдаа авна уу.  

        Эцэст нь: Хуулийг хэрэгжүүлж, хуулийн дагуу асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлээч гэж Менежментийн багийн өмнөөс, эмч ажилтнуудынхаа өмнөөс, энэ эмнэлэгт итгэж найдаж эмчлүүлдэг ард иргэдийнхээ өмнөөс хүсэж байна. Би ч, манай эмч ажилтнууд, өвчтөн үйлчлүүлэгчид бүгд төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг Монголын ард түмний төлөөлөл билээ. 

Монгол түмний үнэт нандин өвийн нэг бол төрт ёсоо дээдлэн хүндлэх явдал. Төрийн хүн, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтан Хотын дарга гэдэг хүн ор үндэслэлгүй бусдын талаар гүтгэлэг явуулж, хэвлэл мэдээллээр эрээ цээргүй худлаа ярьж, хууль бус үйлдлүүдийг хээв нэг хийж, ард иргэддээ доромжилж, олны төрдөө итгэх итгэл, зоригийг алга болгох үйлдлийг хийж болохгүй гэж үзэж байна. Иймд эрхэм Ерөнхийлөгч таныг ийм увайгүй үйлдлийг таслан зогсоож, шударга ёсыг тогтооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.

Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар 

УБ 2025.03.31

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил
Бүсийн “босс”-ууд
Хувьчлалын "сураг"-аар эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь үнэгүйдэхийн шинж үү?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Намууд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
  • •Шүүхийн танхимаас
  • •Ипотекийн зээл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Ухаа худгийн төсөл УИХ дээр...
Улаанбурхны 141 тохиолдол...

Төрт ёсоо дээдэлдэг монгол хүнийхээ хувьд Танд дахин хандаж байна, Ерөнхийлөгч өө

Kuzmo 2025-03-31

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил
Бүсийн “босс”-ууд
Хувьчлалын "сураг"-аар эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь үнэгүйдэхийн шинж үү?!
ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

18 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай

18 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

18 цагийн өмнө өмнө

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

18 цагийн өмнө өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

19 цагийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

19 цагийн өмнө өмнө

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

20 цагийн өмнө өмнө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

20 цагийн өмнө өмнө

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

20 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

20 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

1 өдрийн өмнө өмнө

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2025-26/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2025-26/

2 өдрийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2 өдрийн өмнө өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2 өдрийн өмнө өмнө

Бүсийн “босс”-ууд

САНАЛ БОЛГОХ
2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-24 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-01-26 өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

2026-01-24 өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2026-01-23 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-01-23 өмнө

Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-26 өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2026-01-25 өмнө

С.Баяр:Ийм юмнуудыг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

2 өдрийн өмнө өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2026-01-24 өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2026-01-23 өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

2026-01-23 өмнө

Монгол Улс АНУ-ын энхийн зөвлөлд албан ёсоор нэгдлээ

2026-01-24 өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2026-01-23 өмнө

Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ

2 өдрийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2 өдрийн өмнө өмнө

Бүсийн “босс”-ууд

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2026-01-23 өмнө

Волейболын дээд лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо

2026-01-26 өмнө

У.Хүрэлсүх:Тэмээ 2 дахин өссөн нь тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах