• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ТБХ:Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигрийн /2025.01.15/  хуралдаан 18 цаг 04 минутад гишүүдийн ирц хүрснээр эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Иргэний хувийн халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасныг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолыг баталсныг дурдлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж, мөн хуулийн 84.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 84.3-т заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заасан. Иймд Төсвийн байнгын хорооны 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал,  гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг,  Б.Мөнхсоёл нар ажилласан гэлээ.

Ажлын хэсэг 2025 оны 1 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд тус тус хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийн үндэслэл хэсгийн хүрээнд хуулийн төслийг боловсрууллаа. Тодруулбал, эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх тухайд татварын хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн нөхцөл бүрдсэн бол түүний мэдээллийг зөвшөөрөлгүй нийтэд дэлгэхээр хуульчилсан нь татвар төлөгчийн хувийн мэдээлэл халдашгүй байх эрхийг хязгаарласан байна гэж үзэхээр байна. Чухам ямар хууль, тогтоомж, ямар заалтыг зөрчсөн тохиолдолд татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн хууль тогтоомжид заасан зөрчлөө арилгаагүй гэсний зөрчил гэдэгт Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, эсхүл хууль тогтоомжид заасан ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох, зөрчлийн мөн чанар, нийгмийн хор уршгийн хэр хэмжээг харгалзах эсэх нь тодорхойгүй байна  гэсэн бол тохирсон байх зарчмыг хангасан эсэх тухайд уг зөрчил нь адил түвшний ноцтой биш байж болохыг хуулийн зохицуулалтаар хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, ялимгүй зөрчлийг хуулийн хугацаанд арилгаагүй зэрэг тохиолдолд тухайн татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх, хувийн мэдээллийг нийтэд дэлгэх замаар алдар хүндэд нь ноцтой халдах боломжтой байна. Энэ тохиолдолд тэнцвэртэй байх зарчим алдагдсан байна. Үүнтэй холбогдуулан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа хууль хяналтын байгууллагын эсвэл шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа гэж өөрчилж, тодорхой болгон тусгалаа  гэв.

Мөн эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх тухайд нийтэд мэдээлэх мэдээллийн агуулга, хүрээг тодорхой тусгаагүй. Тухайлбал, татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх гэдэгт ямар мэдээлэл багтаж байгаа болон уг татвар төлөгчийн нэр, хүйс, хаяг, эрхэлсэн ажил, албан тушаал, зөрчил, төлөгдөөгүй өр, бусад хувийн шинжтэй мэдээлэл агуулагдах эсэх нь тодорхойгүй гэсэн бол, тохирсон байх зарчмыг хангасан эсэх тухайд татвар төлөгчийн талаар ямар ч мэдээллийг нийтэд мэдээлж болохоор хэт өргөн хүрээтэй хязгаарласан нь үндсэн эрхийн хязгаарлалт явцуу хүрээтэй байх, үндсэн эрхийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах зайлшгүй байх зарчимд нийцэхгүй байна гэсэн байна. Үүнтэй уялдуулан дээр дурдсан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, шалгагдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх бол хууль хяналтын байгууллагын эсвэл шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаарын мэдээллийг олон нийтэд мэдээлэх зохицуулалтыг тусгаж оруулсан гэв.

Түүнчлэн эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх тухайд мэдээлэх арга мэдээллийн хэрэгслийг тодорхой тусгаагүй байна гэсэн байна. Үүнтэй холбогдуулан татвар төлөгчийн мэдээллийг жагсаалт хэлбэрээр татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын албан ёсны цахим хуудсанд уг зохицуулалтад хамаарах татвар төлөгчийн талаарх мэдээллийг нийтэлж, олон нийтэд мэдээлэх зохицуулалтыг тодорхой болгон тусгасан гэлээ.

Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх тухайд мэдээлэх арга, хугацааг тодорхой тусгаагүй байна гэсэн бол тохирсон байх зарчмыг хангасан эсэх тухайд татвар төлөгчийн талаар нийтлэгдсэн мэдээлэл бодитой, үнэн зөв биш тохиолдолд мэдээлэлд засвар оруулах процессын хамгаалалтыг татвар төлөгчдөд олгоогүй нь үндсэн эрхийн хязгаарлалт явцуу хүрээтэй байх, үндсэн эрхийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах зайлшгүй байх зарчимд нийцэхгүй байна гэсэн байна. Үүнтэй холбогдуулан уг зохицуулалтад хамаарах нөхцөл бүрдсэн тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг олон нийтэд мэдээлэхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө татвар төлөгчийн татварын албанд бүртгэлтэй утас, цахим шуудангийн хаягаар татвар төлөгчдөд урьдчилан мэдэгдэж тайлбар, санал гаргах боломжийг олгоно. Түүнчлэн уг хугацаанд хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх зохицуулалтыг тусгаж тодорхой болголоо гэж ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолж байлаа.

Эрх зүйн байдлыг тодорхой хангасан эсэх тухайд зөрчлөө арилгасан бол мэдээллийг устгах эсэх, ийнхүү устгах нөхцөл журмыг тодорхой тусгаагүй гэсэн бол тохирсон байх зарчмыг хангасан эсэх тухайд эрхийг хязгаарлах хуулийн үндэслэл, нөхцөл үгүй болсноор нийтэд дэлгэсэн мэдээллийг устгах хуулийн хязгаарлалт тогтоогоогүй нь үндсэн эрхийн хязгаарлалт явцуу хүрээтэй байх, үндсэн эрхийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах зайлшгүй байх зарчимд нийцэхгүй байна гэсэн байна. Үүнтэй холбогдуулан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг хууль хяналтын байгууллагын эсвэл шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоосон бол холбогдох шийдвэр түүнчлэн эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгч сайн дураар оршин суугаа газраа тодорхойлон эсвэл хууль хяналтын байгууллага олж тогтоосноор эрэн сурвалжлах нөхцөл арилсан талаарх мэдээллийг үндэслэн цахим хуудсанд нийтэлж, олон нийтэд мэдээлсэн татвар төлөгчийн мэдээллийг мэдээллийн жагсаалтаас хасах зохицуулалтыг тусгасан байна.

Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх тухайд мэдээллийг дэлгэх эрх бүхий этгээдийг татварын алба гэж ерөнхий байдлаар хуульчилсан байна. Татварын алба гэдэг нь нэр томьёоны хүрээнд авч үзэх юм бол татварын байцаагч бүр ийм эрх эдлэхээр ойлгогдож байгаа болно. Үүнтэй холбогдуулан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага уг зохицуулалтад хамаарах мэдээллийг олон нийтэд мэдээлэх зохицуулалт тусгасныг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.

Эрх зүйн байдлыг хангасан эсэх тухайд нийтэд мэдээлж болно гэж заасан нь дээр дурдсан урьдач нөхцөлийг бүгдийг хангаж татварын хууль тогтоомж зөрчсөн улмаар оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийг нийтэд мэдээлэх, эсэхийг татварын албаны холбогдох албан тушаалтан нь өөрийн үзэмжээр шийдвэрлэх эрсдэлийг бүрдүүлжээ. Уг асуудлын шийдвэрлэх эрхийг түүний үзэмжид үлдээсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг дур мэдэж, эсвэл ялгамжтай байдлаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, урвуулан ашиглах боломжийг үүсгэсэн гэж үзэхээр байна гэсэн бол тохирсон байх зарчмыг хангасан эсэх тухайд эрхийн хязгаарлалтыг албан тушаалтны дур мэдэлд үлдээж урьдач нөхцөлийг хангасан ч нийтлэхгүй байж болохоор хэт өргөн хүрээтэй хязгаарласан нь үндсэн эрхийн хязгаарлалт явцуу хүрээтэй байх, үндсэн эрхийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах зайлшгүй байх зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан уг зохицуулалтад заасан нөхцөл бүрдсэн нөхцөлд тухай бүрд нь олон нийтэд мэдээлж байх зохицуулалтыг тусгасан. Хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулж, төслийн зүйл хоорондын нийцлийг хангасныг ажлын хэсгийн ахлагч онцолж байлаа.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй.  Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.24-т заасны дагуу төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шат руу шилжүүлэх горимын саналыг гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Монгол Улсын Ерөнхийлөгч...
Ажлын хэсэг болон байнгын...

ТБХ:Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Kuzmo 2025-01-16

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

7 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

7 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

7 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

7 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах