• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан хоёрын “шинэ хоршил”

Сонгууль дуусаж, томилгоо, сонголтууд эхэллээ. Нам намд л яриа хэлэлцээ өрнөж байна. Яг одоогоор УИХ-тай холбоотой томилгоо явагдаад шувтарч байх шиг байна. Гэхдээ болоогүй, Байнгын хороо, Түр хороо, Дэд хороод гээд олон томилгоо бий.

Гэхдээ, УИХ-ын томилгоонууд шинэ Засгийн газрын тухай мэдээллүүдэд дарагдах шинжтэй болж байна. Уг нь, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх Монголын төрийн эрхийг барих дээд байгууллага гэдэг утгаараа уг институтыг хэн удирдах вэ гэдэг маш чухал асуудал.

Тэр тусмаа ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек, саяын сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсон талаар дуугүй өнгөрөх аргагүй л дээ. 

“...Тэр хэн бэ” гэж асуугаад хариулт өрөх нь илүүц. Д.Амарбаясгалан дээр маш их “дата” бий. Хамгийн чухал нь шинэ тогтолцоогоор явагдаж, 126 гишүүнтэй болсон УИХ-ыг тэр даргалж эхэлсэн нь анхаарал татна. Яагаад гэхээр, сонгодог парламентын жишиг рүү алхсан УИХ-ын анхны дарга нь Д.Амарбаясгалан болж байна. Учир нь, тогтолцооны үр дүн хаашаа эргэхийг, өмнөхөөс муу, хүнд, эсвэл амар бөгөөд сайн цаг ирэх эсэх нь тодорхойгүй. Үзээгүй зүйл тийм байдаг.

Тиймээс Д.Амарбаясгалангийн тухайд энэ том албан тушаалд тохирох, тохирохгүйн тухайд биш УИХ-ыг шинэ зам руу хэрхэн хөтөлж удирдах вэ гэдэг зүйл яригдана.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөшигний ард чамгүй том өрсөлдөөнөөс гарч иржээ. Гэхдээ түүнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “нэр дэвшүүлж” намынхаа бүтцүүдээр хэлэлцүүлж, УИХ-д оруулсан байгаа юм. Энэ ч бараг тодорхой байсан л даа. Л.Оюун-Эрдэнэ саяын сонгуулиар Д.Амарбаясгалангийн тойрогт очоод “…Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан, Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ гэж байхгүй” гэж хэлсэн дээ. Эндээс гэхэд л ойлгож болохоор юм.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн хэдэн жил ярьсан, хийснийг дэмжих нь Д.Амарбаясгалан дөнгөж сонгогдоод хэлсэн үгнээс анзаарагдав. Тэрээр “…Шинэ УИХ нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэж байгаа нь манай улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн түүхэн үйл явдал болж байна. Өнөөдөр УИХ-д улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэн зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход УИХ-ын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, үнэмлэхүй олонхын засаглалаас зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо.

…Улс төрийн намууд УИХ-д суудалтай, эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг. Түүнийг нь эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар Үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс, мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна.

…Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно.

…Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахад, нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүд та бүхэн идэвх санаачилгатай, илүү манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна.

…Гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд УИХ-ын гишүүд бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой.

…УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно.

…Энэ удаагийн УИХ бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль тогтоомжийг батлан ажиллана” гэж байна.

Эндээс, Л.Оюун-Эрдэнэ ба Д.Амарбаясгалан гэдэг хоёр хүний тухай яригдаж эхэлнэ.

Тэд наяад оныхон, үе чацуу. Улс төрийн “хоршил”-ын түүх нь МАН-тай холбоотой. Тэр дотроо НАМЗХ-ноос эхэлнэ. Арав гаруй жилийн өмнө гадагшаа сурахаар явсан. Араар нь “улс төр” өрнөсөн. Тэгээд хамтдаа “няслуулж” байсан. Түүнээс дөрвөн жилийн дараа нэг нь намдаа генсек, нөгөө нь УИХ-ын гишүүн болсон. Улмаар, МАН-ын дарга, генсек болцгоосон. Хамгийн сүүлд нэг Засгийн газарт Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаад сонгуультай золгосон. Сонгуулийн дүнд энэ. Энэ утгаараа, Л.Оюун-Эрдэнэ нь нэг талаас “...Хүний хуучин дээлийн шинэ” гэж,  нөгөө талаас МАН-ын сүүлийн 3-4 сонгуулийн стратегийг барьсан Д.Амарбаясгаланг  УИХ-ын даргад зүтгүүлсэн бололтой. Ингэж харагдаж байна. Нэг үгээр хэлбэл, нам дээр, Засгийн газарт хамтарч ажилласан хоёр улсын хоёр том институт буюу гүйцэтгэх, хууль тогтоох засаглалуудыг авч явахаар болж байна. Тэр утгаараа, энэ нь тэдний “шинэ хоршил” болж байна. Хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 131 (7375)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Дараагийн аймгийн Засаг дарга...
Нийтийн тээврийн цахим...

Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан хоёрын “шинэ хоршил”

ГАРЬД 2024-07-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан хоёрын “шинэ хоршил”

Сонгууль дуусаж, томилгоо, сонголтууд эхэллээ. Нам намд л яриа хэлэлцээ өрнөж байна. Яг одоогоор УИХ-тай холбоотой томилгоо явагдаад шувтарч байх шиг байна. Гэхдээ болоогүй, Байнгын хороо, Түр хороо, Дэд хороод гээд олон томилгоо бий.

Гэхдээ, УИХ-ын томилгоонууд шинэ Засгийн газрын тухай мэдээллүүдэд дарагдах шинжтэй болж байна. Уг нь, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх Монголын төрийн эрхийг барих дээд байгууллага гэдэг утгаараа уг институтыг хэн удирдах вэ гэдэг маш чухал асуудал.

Тэр тусмаа ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек, саяын сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсон талаар дуугүй өнгөрөх аргагүй л дээ. 

“...Тэр хэн бэ” гэж асуугаад хариулт өрөх нь илүүц. Д.Амарбаясгалан дээр маш их “дата” бий. Хамгийн чухал нь шинэ тогтолцоогоор явагдаж, 126 гишүүнтэй болсон УИХ-ыг тэр даргалж эхэлсэн нь анхаарал татна. Яагаад гэхээр, сонгодог парламентын жишиг рүү алхсан УИХ-ын анхны дарга нь Д.Амарбаясгалан болж байна. Учир нь, тогтолцооны үр дүн хаашаа эргэхийг, өмнөхөөс муу, хүнд, эсвэл амар бөгөөд сайн цаг ирэх эсэх нь тодорхойгүй. Үзээгүй зүйл тийм байдаг.

Тиймээс Д.Амарбаясгалангийн тухайд энэ том албан тушаалд тохирох, тохирохгүйн тухайд биш УИХ-ыг шинэ зам руу хэрхэн хөтөлж удирдах вэ гэдэг зүйл яригдана.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөшигний ард чамгүй том өрсөлдөөнөөс гарч иржээ. Гэхдээ түүнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “нэр дэвшүүлж” намынхаа бүтцүүдээр хэлэлцүүлж, УИХ-д оруулсан байгаа юм. Энэ ч бараг тодорхой байсан л даа. Л.Оюун-Эрдэнэ саяын сонгуулиар Д.Амарбаясгалангийн тойрогт очоод “…Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан, Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ гэж байхгүй” гэж хэлсэн дээ. Эндээс гэхэд л ойлгож болохоор юм.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн хэдэн жил ярьсан, хийснийг дэмжих нь Д.Амарбаясгалан дөнгөж сонгогдоод хэлсэн үгнээс анзаарагдав. Тэрээр “…Шинэ УИХ нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэж байгаа нь манай улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн түүхэн үйл явдал болж байна. Өнөөдөр УИХ-д улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэн зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход УИХ-ын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, үнэмлэхүй олонхын засаглалаас зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо.

…Улс төрийн намууд УИХ-д суудалтай, эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг. Түүнийг нь эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар Үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс, мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна.

…Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно.

…Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахад, нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүд та бүхэн идэвх санаачилгатай, илүү манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна.

…Гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд УИХ-ын гишүүд бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой.

…УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно.

…Энэ удаагийн УИХ бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль тогтоомжийг батлан ажиллана” гэж байна.

Эндээс, Л.Оюун-Эрдэнэ ба Д.Амарбаясгалан гэдэг хоёр хүний тухай яригдаж эхэлнэ.

Тэд наяад оныхон, үе чацуу. Улс төрийн “хоршил”-ын түүх нь МАН-тай холбоотой. Тэр дотроо НАМЗХ-ноос эхэлнэ. Арав гаруй жилийн өмнө гадагшаа сурахаар явсан. Араар нь “улс төр” өрнөсөн. Тэгээд хамтдаа “няслуулж” байсан. Түүнээс дөрвөн жилийн дараа нэг нь намдаа генсек, нөгөө нь УИХ-ын гишүүн болсон. Улмаар, МАН-ын дарга, генсек болцгоосон. Хамгийн сүүлд нэг Засгийн газарт Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаад сонгуультай золгосон. Сонгуулийн дүнд энэ. Энэ утгаараа, Л.Оюун-Эрдэнэ нь нэг талаас “...Хүний хуучин дээлийн шинэ” гэж,  нөгөө талаас МАН-ын сүүлийн 3-4 сонгуулийн стратегийг барьсан Д.Амарбаясгаланг  УИХ-ын даргад зүтгүүлсэн бололтой. Ингэж харагдаж байна. Нэг үгээр хэлбэл, нам дээр, Засгийн газарт хамтарч ажилласан хоёр улсын хоёр том институт буюу гүйцэтгэх, хууль тогтоох засаглалуудыг авч явахаар болж байна. Тэр утгаараа, энэ нь тэдний “шинэ хоршил” болж байна. Хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 131 (7375)

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

23 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

23 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

23 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

23 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

23 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах