• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

А.Бакей: Мал Аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэчлэх асуудалд

Монгол Улсын мал аж ахуйн салбарт тус улсын нийт ажиллах хүчний 23.8% нь ажиллаж, ДНБ-ний 12.8%, хөдөө аж ахуйн нийт үйлдвэрлэлийн 87.2 % бүтээгдэж, хүн амын хүнсний хүнсний хангамжийн болон малчдын амьжиргааны гол эх үүсвэрийн үүргийг гүйцэтгэсээр байна. Улсын Их Хурлын сонгууль хаяанд ирсэн өнөө үед эрх баригчид эдийн засгийн энэхүү тулгуур салбарын хөгжлийн талаар элдэв хууль тогтоомжийг дутуу дулимаг боловсруулж, яаран сандран баталж, компаничилан хэрэгжүүлэх гэж оролдож буй нөхцөлд тус салбарын хөгжлийн асуудлаар өөрийнхөө санаагаа хуваалцах нь зүйтэй хэмээн үзэв.

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГА

Хэдэн мянган жилээр хэмжигдэх түүхэн хөгжлийн явцад нүүдэлчид, малчид бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх талаар арвин их туршлага хуримтлуулжээ. Бэлчээрийн мал аж ахуйн хөгжил нь хоорондоо нягт шүтэлцээ бүхий малчин бэлчээр мал гэсэн үндсэн гурван хүчин зүйлээр тодорхойлогддог билээ. Өнөөдөр Монголын мал аж ахуйн хөгжил нь экологи, эдийн засаг, нийгмийн шинжтэй тулгамдсан асуудал, сорилттой тулгараад байна.

Олонх судлаачид Монгол Улсын бэлчээрийн боломжит даац нь хонин толгойд шилжүүлснээр жилд дунджаар 74.3 сая толгой мал гэж үздэг. Гэтэл 2023 оны эцсийн малын тоо нь хонин толгойд шилжүүлснээр 114.4 сая толгой байгаа нь байвал зохих боломжит даацаас 54.1 хувиар хэтэрсэн байна.

Орлого олох үйл ажиллагаагаа удирдан жолоодох талаарх малчдын зан төлөв дэх өөрчлөлтийн улмаас өнгөрсөн 30 гаруй жилд 100 га бэлчээрийн талбайд ногдох малын тоо буюу бэлчээрийн ачаалал 2.4 дахин тус тус өссөн байна. Монгол орны бэлчээрийн төлөв байдлын талаарх мэргэжлийн байгууллагын 2020 оны үнэлсэн дүнгээс үзэхэд, нийт бэлчээр нутгийн 70 шахам хувьд нь ургамлын зүйлийн бүрэлдэхүүн лавлагаа түвшнээсээ (харьцангуй соргог байх үе) өөрчлөгдөж доройтсон байна. Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуй салбар нь улам бүр тогтворгүй шинжтэй системийн төлөв байдалд шилжиж байгааг дотоод, гадаадын олон эрдэмтэн, судлаачид тэмдэглэн бичсэн байдаг. Үүний гол шалтгаан нь нэг талаар уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд зуд зэрэг байгалийн гамшигт нэрвэгдэх эмзэг байдал нь улам нэмэгдэж байгаагаар; нөгөө талаар тус салбарын уг эмзэг байдлыг улам өөгшүүлэн дэмжиж ирсэн төрийн оновчтой бус бодлогтой холбон тайлбарладаг юм. Энэ бүхнээс үзэхэд, Монголын бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогыг өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна.

МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ШИНЭЧЛЭХ ГОЛ ЧИГЛЭЛ

Мал аж ахуйн бодлого, эрх зүйн шинэчлэлийг дараах гол таван чиглэлээр цогцоор авч үзэж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

  1. Шинэчлэлийн хамгийн эхний гол чиглэл бол тус салбарын хөгжлийн суурь хүчин зүйл болох бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах асуудал мөн. Үүний тулд малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх нь гол шалгуур болно. Иймд малчдын бэлчээрийг урт хугацаанд зүй зохистой эзэмшин ашиглах эрхийг нь баталгаажуулж, ялангуяа, өвөлжөө хаваржааных нь бэлчээрийн хил заагийг тодорхой болгож, гэрчилгээжүүлэх нь хамгийн чухал асуудал юм.
  2. Малчдын хандлага, хариуцлагыг дээшлүүлэх нь хоёр дахь тэргүүлэх чиглэл мөн. Үүний тулд мөн хариуцлагатай малчинд тавигдах шалгуурыг тодорхой болгож, малынхаа тоог бэлчээрийн даацад нийцүүлэх, байгалийн гамшиг, зудын бэрхшээлийг даван туулах наад захын бэлтгэлээ өөрөө хангадаг байх, үйлдвэрлэлдээ шинэ арга технологи, инновац нэвтрүүлэх, бүтээмжээ дээшлүүлэх зэрэг шалгуур тавигдана. Эдгээр асуудлыг малчдад зөвлөн нэвтрүүлэх (экстейншний) тогтвортой үйлчилгээг бүрдүүлж, түүгээр дамжуулан хэрэгжүүлэх бодлого баримтлах нь зүйд нийцнэ.
  3. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тогтвортой байдлын шалгуур тогтоож, тодорхой хугацаанд үнэлж, бодлогын бусад асуудлыг түүнтэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тогтвортой байдлын шалгуур нь экологи, эдийн засаг, нийгмийн хариуцлагын бүрэлдэхүүн хэсэгтэй байх бөгөөд тус бүрийг нь хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
  4. Малчдад төрөөс үзүүлж буй татаас, урамшуулал, татварын хөнгөлөлт зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг боловсронгуй болгож, тодорхой шалгуур хангасан нөхцөлд л олгох зарчимд шилжих нь зүйтэй. Малынхаа тоог бэлчээрийн даацад нийцүүлсэн, малын чанар, ашиг шимийг дээшлүүлсэн, үйлдвэрлэлдээ байгальд ээлтэй арга технологи нэвтрүүлсэн байх гэх мэт тодорхой шалгуурыг хангасан эсэхийг үнэлж байж дэмжлэг үзүүлэх болно.
  5. Мал аж ахуйн хөгжлийн бодлогын орчныг шинэчлэх тав дахь гол чиглэл бол мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг хурдасгах замаар нэг талаар бэлчээрийн ачааллыг бууруулах, нөгөө талаар малчдын амьжиргаа, орлогыг дээшлүүлэх асуудал мөн. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийн сүлжээнд оролцогч бүх талын үр ашигтай хамтын менежментийг төлөвшүүлэх шаардлагатай байна.

БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫГ ХАМГААЛАН ЗОХИСТОЙ АШИГЛАХ ТАЛААР

Бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлого нь (i) улсын түвшинд; (ii) аймаг, сумын буюу орон нутгийн хэмжээнд; (iii) малчдын түвшинд нэгдмэл бодлого, зохицуулалтын зарчмаар дамжин хэрэгжинэ. Үүнд:

  • “Бэлчээр, усны нөөцийн ашиглалт, хамгаалалт зүй зохистой байвал бэлчээрийн мал аж ахуйн хөгжил тогтвортой байна” гэсэн зарчмын дагуу бэлчээрийн өмчлөгч төр энэ талаарх бодлого, эрх зүйн зохицуулалтаа цаг алдалгүй шийдэж, бэлчээрийн даацад малын тоо толгой, сүргийн бүтцийг нийцүүлэх татвар, татаас, урамшуулал зэрэг эдийн засгийн хөшүүргүүдээр зохицуулах юм бол үр дүнд хүрнэ.
  • “Бэлчээрийн нөөцийн зөв менежментийг төлөвшүүлэх замаар орон нутгийнхаа тогтвортой хөгжлийг хангах” зарчмыг орон нутгийн төр захиргааны байгууллагууд хэрэгжүүлж болно. Аймаг, сум, багийн төрийн холбогдох байгууллагууд нь бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтын төлөвлөлт, зохион байгуулалт, зохицуулалтын менежментийг малчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх боломжтой.
  • “Бэлчээрийг ашиглаж үр шимийг нь хүртэгч нь түүний чанарыг доройтуулалгүй ашиглах хариуцлагатай байх” зарчмыг малчин бүрийн хариуцлагын гол шалгуур болгомоор байна. Газар нутгийн байршлын хувьд ойролцоо өвөлжөө хаваржаатай малчин өрхүүдийн олон жилийн турш ашиглаж ирсэн. хэвшин тогтсон бэлчээрийн албан бус “уламжлалт хил хязгаар”-т тулгуурлан тус бүрийнхээ бэлчээрийнхээ даацыг мэргэжлийн байгууллагаар хамтдаа тодорхойлуулж, тус бүртээ малынхаа тоог даацад нийцүүлэх талаар бэлчээрийн менежментийн хамтын гэрээ байгуулж ажиллаж болно.
  • Малчдын үүсгэл санаачлагын байгууллагуудыг дэмжин ажиллах зарчим.

Үүнд:

  1. Бэлчээр ашиглагчдын холбоо нь малчид бэлчээрийг хамтарч зөв зохистой ашиглах нэгдмэл менежментийг сумын төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
  2. Бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо нь малчдын-үйлдвэрлэж бЭЛТГЭСЭН түүхий эд бүтээгдэхүүнийг зах ЗЭЭЛД НЭГДСЭН журмаар үр ашигтай нийлүүлэх
  3. Хадгаламж зээлийн хоршоо нь малчдад санхүүгийн эрэлт хэрэгцээг нь хангаж үйлчлэх;
  4. Мал аж ахуйн эрсдэлийн сан нь малчдын сайн дурын зарчим дээр үндэслэн хуримтал үүсгэж, түүнийг буцаагаад бэлчээрийг хамгаалан сайжруулах нийтлэг арга хэмжээнд зарцуулах чиг үүргийг гүйцэтгэж ажиллана.

Малчдын эдгээр үүсгэл санаачлагын байгууллагыг төрийн зүгээс “албадах”, “хууран мэхэлж өөр зорилгоор ашиглах”, “компанчилах”, “хөндлөнгөөс оролцох” зэрэг аргаар зохион байгуулвал “урт насгүй” бөгөөд үр дүнгүй болох тул гагцхүү малчдын сайн дурын итгэлцэлийн зарчимд тулгуурлан жам ёсоор нь хөгжих хууль эрх таатай зүйн орчин, нөхцөлийг л бүрдүүлэх учиртай.

МАЛЧДЫН ХАРИУЦЛАГА, ХАНДЛАГЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР

Мал аж ахуйн тогтвортой байдлыг хангахад нэн тэргүүнд малчид ямар үнэ цэнтэй байгалийн нөөцийг ашиглаж, экосистемийн үйлчилгээнээс үр өгөөж хүртэж буйг тэдний сэтгэлгээнд төлөвшүүлэх нь чухал байна. Хариуцлагатай малчин гэдэгт малынхаа тоог бэлчээрийн даацад нийцүүлж, малын чанар, ашиг шимийг дээшлүүлж, зуднаас урьдчилан сэргийлэх нэмэгдэл тэжээлийн зохих хэмжээний нөөцөө өөрөө бүрдүүлдэг, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, эрүүл малтай, малаа даатгуулдаг, мөн дээр дурдсан бэлчээрийн менежментийн хамтын гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлдэг, өөрсдийн үүсгэл санаачлагын байгуулагуудыг үүсгэн хөгжүүлэх болон тэдгээрийн үйл ажиллагаанд идэвх гаргаж, тогтмол гар бие оролцдог байдлыг ойлгоно. Малчдын хариуцлагыг үнэлэхдээ тогтвортой байдлын цогц шалгуур үзүүлэлтүүдийг хэрэглэж болно. Үүнийг ХХААХҮЯ албан ёсоор журмаар зохицуулан хэрэгжүүлэх нь зүйтэй.

МАЛ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ТОГТООЖ ХЭРЭГЛЭХ ТАЛААР

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй малчид, мал бүхий иргэд, хуулийн этгээдийн тогтвортой байдлыг 2-3 жил тутамд тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч, бодлого, шийдвэр гаргаж байх нь зүйтэй байна. Үнэлгээний энэхүү хамрах хүрээний логикийн дагуу мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тогтвортой байдал нь

  1. экологийн хувьд дарамтгүй;
  2. эдийн засгийн хувьд чадавхтай;
  3. нийгмийн хувьд хариуцлагатай байх гэсэн чиглэлээр зохих шалгуур үзүүлэлтүүдийг багтаана. Тухайлбал:

1.ЭКОЛОГИД ДАРАМТГҮЙ БАЙХ:

  • -Бэлчээр, усны нөөцийг хамгаалан зохистой ашиглаж, малынхаа тоог бэлчээрийн даацад нийцүүлж, хэтрүүлэхгүй байх;
  • - Бэлчээр, тэжээлийн нөөцийг хамгаалан сайжруулахад зохих хөрөнгө оруулсан байх (оруулсан хөрөнгийн хэмжээ);
  • -Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулсан байх (зах зээлд борлуулсан малын тоо);

2.ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХТАЙ БАЙХ:

  • -Мал сүргийнхээ үржлийн ажлыг сайжруулж, тэсвэртэй, ашиг шим сайтай малтай байх байх;
  • -Зуд, байгалийн бэрхшээлийг даван туулах бэлтгэлтэй (тогтоосон хэмжээний нэмэлт өвс, тэжээл нөөцөлсөн байх);
  • -Мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, эрүүл малаас эрүүл хүнс нийлүүлдэг байх;
  • -Мал, малын гаралтай түүхий эдийн борлуулт (тавааржилтын түвшин өндөр байх);

3.НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ:

  • Сургалт, зөвлөх үйлчилгээнд хамрагдаж үйлдвэрлэлдээ шинэ арга, технологи нэвтрүүлэх (нэвтрүүлсэн шинэлэг арга технологи, инновац);
  • Малаа даатгуулсан байх;
  • Нийгмийн идэвх (багийн хуралд тогтмол оролцож, ОНХС болон Малын тоо толгойн татварын орлогын хөрөнгийг хуваарилах талаар санал өгч оролцсон байх);
  • Холбогдох албан татвараа бүрэн төлсөн байх;
  • Нийгмийн даатгалд хамрагдсан байх. Цаашид зөвхөн аварга малчдыг бус нийт малчдыг хамруулан тодорхой хугацааны давтамжтайгаар тэдний тогтвортой байдлын үнэлгээг хийж байх нь зүйтэй байна.

ТАТААС, УРАМШУУЛАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨШҮҮРГИЙН ТАЛААР

Мал аж ахуйд төрөөс үзүүлж буй дэмжлэг, татаас нь шууд утгаар бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг нөхцөлдүүлэхгүй байгаа гэж үзэж болох ч малынхаа тоо толгойг өсгөх тусам илүү их татаас, урамшуулал авах боломжтой юм. Гагцхүү түүхий эд, бүтээгдэхүүний тооны өсөлтийг л түлхүү дэмжих чиглэлтэй байгаагаас гадна уг урамшуулал, дэмжлэг авсан хэмжээгээр тэд үйлдвэрлэлийн үр ашгаа дээшлүүлж чадсан эсэх нь төдийлөн тодорхой бус байна. Мал аж ахуйн дэмжлэг, урамшуулал үзүүлэхдээ тухайн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэлдээ байгальд ээлтэй дэвшилтэт, ухаалаг технологи нэвтрүүлсэн байдлыг гол шалгуур болгон урамшуулал, дэмжлэгийг үзүүлж байхыг зөвлөж байна. Малчдын бүлэг, сумын Засаг дарга хоорондоо бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, малын тоог бэлчээрийн даацад тохируулж зохистой хэмжээнд бууруулсан малчдад эко буюу ногоон зээлээр дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож, тэдний сонирхлыг урамшуулах механизм хэрэглэж байгаа арга туршлагыг хэрэглэж болно.

МАЛ, ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭРГЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР

Малчин түмэн жилийн турш зовж байж өсгөсөн мал сүрэг, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ цэнийг нь өсгөхийг л хүсэж байна.Орон нутагт малын түүхий эдийг цуглуулах, ангилан ялгах, савлах, анхан шатны боловсруулалт хийх, боловсруулалт хийж өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэр, өсвөр малыг бордож зах зээлд нийлүүлэх чиглэлийн бизнес эрхлэгчдийн санаачилгыг дэмжих нь чухал. Монголын бэлчээрийн малын органик махыг уламжлалт бус гадаад зах зээлд гаргахын тулд дараах асуудлыг шийдэх шаардлагатай байна.

Үүнд:

  • боломжтой бүс нутагт махан ашиг шим ихтэй мал өсгөн үржүүлэх, махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх асуудлыг бодлогоор дэмжин хөгжүүлж, хурга, бяруу бордож мах бэлтгэх замаар бэлчээрийн мал аж ахуйн махны улирлын чанартай тасалдлыг бууруулах;
  • малын халдварт, гоц халдварт өвчнөөс ангид тусгаарлагдсан бүс байгуулан хөгжүүлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, малын хөдөлгөөн, гарал үүслийн бүртгэл мэдээллийн мөшгөх ухаалаг технологийг иж бүрэн нэвтрүүлэх;
  • мах боловсруулах үйлдвэрүүдийн технологийг шинэчилж, өртөг шингэсэн, олон улсын стандартын шаардлагыг хангасан махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлыг дэмжих; “Монголын органик мах" зэрэг брэнд буй болгох, бог малын махны экспортын сувгийг өргөтгөн шинэ зорилтот зах зээлд нэвтрэх;
  • дотор мах, цус, бусад дайвар түүхий эдийг ашиглан зохицуулах үйлчлэл бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч А.Бакей 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Гадаад харилцаа
  • •Ипотекийн зээл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн...
Өдөртөө 9-11 градус дулаан байна

А.Бакей: Мал Аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэчлэх асуудалд

Kuzmo 2024-05-09

ФОТО:

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Монголчуудын оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан Үндэсний цахим сан ESAN өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв

1 өдрийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

1 өдрийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

1 өдрийн өмнө өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн экспортыг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

2 өдрийн өмнө өмнө

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

2 өдрийн өмнө өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2 өдрийн өмнө өмнө

Татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2 өдрийн өмнө өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-04-25 өмнө

Скүүтертэй иргэд чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-25 өмнө

БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

2026-04-25 өмнө

Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

2026-04-25 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-04-25 өмнө

Торгуулийн орлогоос 462 тэрбум, зогсоолоос 1.7 тэмбум төгрөг төвлөрүүллээ

2026-04-25 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-04-27 өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ

2026-04-27 өмнө

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-04-27 өмнө

Х.Нямбаатар: Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна

2026-04-27 өмнө

“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

2026-04-27 өмнө

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

2026-04-27 өмнө

Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдлээ

2026-04-27 өмнө

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна

2026-04-28 өмнө

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-04-28 өмнө

Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой

2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

1 өдрийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-04-27 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.27/

2 өдрийн өмнө өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-27 өмнө

Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно

2026-04-27 өмнө

Есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2026-04-28 өмнө

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

2026-04-28 өмнө

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа

2026-04-28 өмнө

Б.Ганзориг: Баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах