• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бүсчилнэ гэдэг цэгцэлнэ гэсэн үг

Монголчууд үгийн утга, агуулга хөөж, тайлбарлах, ойлгох дуртай хүмүүс. Сүүлийн үед улс төрийн хүрээнд бүсчлэн хөгжүүлэх асуудал нэлээд яригдаж байна.  Бүсчлэн гэдэг үгийн язгуурыг монгол хэлний тайлбарт нь “бүс” гэжээ. Бүс нь монголчуудын үндэсний хувцасны нэг хэсэг.  Бүстэй хувцас өмсөх нь харагдах байдлын хувьд хүнийг эмх цэгцтэй болгохоос гадна биед ч эвтэйхэн. Тэгвэл ийм л үгнээс гаралтай хөгжлийн асуудал улс орны дараагийн цаг үеийн өнгө төрхийг тодорхойлох нь. Өөрөөр хэлбэл, бүсчилнэ гэдэг цэгцэлнэ гэсэн үг юм. 

Бид өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралын тухай хангалттай ярьж, бичиж байна. Төр засгийн удирдлагуудын зүгээс алдааг засах оролдлогуудыг хийгээгүй биш хийсээр.  Гэвч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгаа нь үнэн. Тэгвэл энэ Засгийн газрын дараагийн “нүүдэл” нь бүсчилсэн хөгжлийн бодлого болж байна. Засгийн газраас Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх загварыг гаргаж, 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаад байна.  Өнгөрсөн он жилүүдийнхээ алдаа оноог эргэн харж дүгнээд цаашид шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн.  Ер нь  бүсчилсэн хөгжлийн бодлого Монгол Улсын хувьд шинэ ойлголт биш л дээ. Товч түүх өгүүлэхэд, Манай улс 1960 оноос бүсчилсэн хөгжлийн судалгааг эхлүүлсэн байдаг. Түүний дараа 1990 оны дундуур бүсчилсэн хөгжлийг албажуулж, хилийн чөлөөт бүсүүдийг хөгжүүлж эхэлсэн. 2001 оноос хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2005 оноос бүх бүсийн хөгжлийн хөтөлбөрийг парламент баталсан.  Гэвч одоогоор энэ хөтөлбөрийн хүрээнд  “Мянганы зам”-ын төслөөс бусад нь тийм ч амжилттай хэрэгжиж чадаагүй юм.  Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн  бодлогыг шинэ өнцгөөр харах,  эргэлтийн цаг үе ирсэн гэдэгтэй эрдэмтэн судлаач, эдийн засагчид ч санал нийлж байна.

Нийслэлд л гэхэд сүүлийн 30 жилд Монгол Улсын хүн амын талаас илүү нь төвлөрснөөс болж хил хүрээ нь тэлж, даац нь хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлого, нийслэлийн өмнөх удирдлагуудын эс үйлдэхүйтэй ч холбоотой. 

"Энэ алдааг хотын өнөөгийн удирдлагуудтай холбож шүүмжлэх нь өрөөсгөл төдийгүй үүнийг нийслэл дангаараа шийдэж чадахгүй хэмжээнд хүрсэн учир Засгийн газар дэмжээд зогсохгүй оролцохоос аргагүй болсон” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянгол дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ онцолжээ.  

Ер нь энэ хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн манлайлал үзүүлж ажиллаж байгаа гэхэд болно. Тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар нийслэлийн иргэдтэй биечлэн уулзаж,  тэдний санал санаачлагыг сонсож, үйл хэргээ танилцуулсан.   Мөн орон нутагт бүсчилсэн байдлаар албан томилолт хийж, 2024 оны Улсын төсөвт олон нийтийн саналыг тусгаж, бүсийн хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг дэмжиж санхүүжилтийг тусгасан билээ.  2024 оны УИХ-ын сонгуулийг мөн бүсчилсэн тойргоор зохион байгуулах шийдвэр гарган, танилцуулж, парламент дэмжин баталсан билээ.  Энэ нь яах аргагүй бүсчилсэн хөгжлийн бодлого төрийн хэмжээнд гараанаас гарсныг харуулна.  

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж,  наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд хэлсэн юм.  

Ямартай ч Засгийн газрын тэргүүний зүгээс энэхүү хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө нийслэлийн иргэдтэй биечлэн уулзаж, санаа оноог нь сонгож, бүсчлэлийн талаар танилцуулж байна. Хөгжлийн хөтөлбөрийн зорилго, зорилт хэрхэн биеллээ олж цэгцрэх эсэхийг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7297)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Х.Болорчулуун: Стратегийн...
Дмитрий Медведев: Орос цөмийн...

Бүсчилнэ гэдэг цэгцэлнэ гэсэн үг

БАТСАЙХАН 2024-03-20
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Бүсчилнэ гэдэг цэгцэлнэ гэсэн үг

Монголчууд үгийн утга, агуулга хөөж, тайлбарлах, ойлгох дуртай хүмүүс. Сүүлийн үед улс төрийн хүрээнд бүсчлэн хөгжүүлэх асуудал нэлээд яригдаж байна.  Бүсчлэн гэдэг үгийн язгуурыг монгол хэлний тайлбарт нь “бүс” гэжээ. Бүс нь монголчуудын үндэсний хувцасны нэг хэсэг.  Бүстэй хувцас өмсөх нь харагдах байдлын хувьд хүнийг эмх цэгцтэй болгохоос гадна биед ч эвтэйхэн. Тэгвэл ийм л үгнээс гаралтай хөгжлийн асуудал улс орны дараагийн цаг үеийн өнгө төрхийг тодорхойлох нь. Өөрөөр хэлбэл, бүсчилнэ гэдэг цэгцэлнэ гэсэн үг юм. 

Бид өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралын тухай хангалттай ярьж, бичиж байна. Төр засгийн удирдлагуудын зүгээс алдааг засах оролдлогуудыг хийгээгүй биш хийсээр.  Гэвч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгаа нь үнэн. Тэгвэл энэ Засгийн газрын дараагийн “нүүдэл” нь бүсчилсэн хөгжлийн бодлого болж байна. Засгийн газраас Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх загварыг гаргаж, 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаад байна.  Өнгөрсөн он жилүүдийнхээ алдаа оноог эргэн харж дүгнээд цаашид шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн.  Ер нь  бүсчилсэн хөгжлийн бодлого Монгол Улсын хувьд шинэ ойлголт биш л дээ. Товч түүх өгүүлэхэд, Манай улс 1960 оноос бүсчилсэн хөгжлийн судалгааг эхлүүлсэн байдаг. Түүний дараа 1990 оны дундуур бүсчилсэн хөгжлийг албажуулж, хилийн чөлөөт бүсүүдийг хөгжүүлж эхэлсэн. 2001 оноос хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2005 оноос бүх бүсийн хөгжлийн хөтөлбөрийг парламент баталсан.  Гэвч одоогоор энэ хөтөлбөрийн хүрээнд  “Мянганы зам”-ын төслөөс бусад нь тийм ч амжилттай хэрэгжиж чадаагүй юм.  Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн  бодлогыг шинэ өнцгөөр харах,  эргэлтийн цаг үе ирсэн гэдэгтэй эрдэмтэн судлаач, эдийн засагчид ч санал нийлж байна.

Нийслэлд л гэхэд сүүлийн 30 жилд Монгол Улсын хүн амын талаас илүү нь төвлөрснөөс болж хил хүрээ нь тэлж, даац нь хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлого, нийслэлийн өмнөх удирдлагуудын эс үйлдэхүйтэй ч холбоотой. 

"Энэ алдааг хотын өнөөгийн удирдлагуудтай холбож шүүмжлэх нь өрөөсгөл төдийгүй үүнийг нийслэл дангаараа шийдэж чадахгүй хэмжээнд хүрсэн учир Засгийн газар дэмжээд зогсохгүй оролцохоос аргагүй болсон” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянгол дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ онцолжээ.  

Ер нь энэ хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн манлайлал үзүүлж ажиллаж байгаа гэхэд болно. Тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар нийслэлийн иргэдтэй биечлэн уулзаж,  тэдний санал санаачлагыг сонсож, үйл хэргээ танилцуулсан.   Мөн орон нутагт бүсчилсэн байдлаар албан томилолт хийж, 2024 оны Улсын төсөвт олон нийтийн саналыг тусгаж, бүсийн хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг дэмжиж санхүүжилтийг тусгасан билээ.  2024 оны УИХ-ын сонгуулийг мөн бүсчилсэн тойргоор зохион байгуулах шийдвэр гарган, танилцуулж, парламент дэмжин баталсан билээ.  Энэ нь яах аргагүй бүсчилсэн хөгжлийн бодлого төрийн хэмжээнд гараанаас гарсныг харуулна.  

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж,  наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд хэлсэн юм.  

Ямартай ч Засгийн газрын тэргүүний зүгээс энэхүү хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө нийслэлийн иргэдтэй биечлэн уулзаж, санаа оноог нь сонгож, бүсчлэлийн талаар танилцуулж байна. Хөгжлийн хөтөлбөрийн зорилго, зорилт хэрхэн биеллээ олж цэгцрэх эсэхийг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7297)

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

9 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

9 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

21 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

21 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

21 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

21 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

21 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах