• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ЭМЯ: Малчдад сэтгэл засалч эмчийн тусламж их хэрэгтэй байна

Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй, 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байгаа тул Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аймаг, сумдад ажиллах Шуурхай бүлгүүдийг сайд нараар ахлуулан байгуулсан.

Зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ахалж хаваржилт хүндэрч буй аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх багуудыг зургаан чиглэлд гарган энэ сарын 19-нөөс ажиллуулж байна.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн цаг хүндэрсэн сумдад хүрч ажиллахаар явсан эмч нарын багийн ахлагч Улсын гуравдугаар нэгдсэн эмнэлгийн Зүрх судасны эмч Г.Сүх-Эрдэнэтэй утсаар холбогдож, нөхцөл байдлын мэдээлэл авлаа.

Г.Сүх-Эрдэнэ эмчийн багт УГТЭ-ийн Дотрын эмч А.Хас, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэл засалч эмч Д.Баттөр нар болон орон нутгийн эмч нарын төлөөлөл хамт яваа юм.

-Танай баг яг одоо аль аймгийн ямар суманд ажиллаж байна вэ?

-Манай баг энэ сарын 19-ний өглөө замд гарсан. Тав дахь хоногтоо хуваарийн дагуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж байна.

-Очсон газруудад нөхцөл байдал ямар байна вэ?

-Бид Булганаас эхэлсэн. Булган аймгийг эрсдэлийн түвшин бага гэж тогтоосон байсан ч бодит байдал дээр зам гараагүй, цасанд боогдсон айл олон, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсний хяналтад орох эмэгтэйчүүд, хүүхдүүд сум руу явж үзлэг хийлгэх боломжгүй хүндхэн нөхцөл угтсан. Тиймээс манай баг газар дээр нь ажиллаж, иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ эм тарианы нөөцгүй болсон өрхүүдэд эрүүл мэндийн багц олгосон. Мөн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүст эмчилгээ хийж, сумын эмч нарт нь хүлээлгэж өглөө.

-Булган, Хөвсгөл аймгийн хэчнээн суманд ажиллаж, хэдэн хүнд тусламж үзүүлсэн бэ?

-Эхний өдөр Булган аймгийн Баяннуур суманд ажиллахдаа таван өрхийн долоон иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлснээс нэг хүнийг сумын Эрүүл мэндийн төвд нь хүлээлгэж өгсөн. Дараагийн өдөр Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвд 21, алслагдсан багийн зургаан хүнд үзлэг хийлээ.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр сумын 28 өрхийн 56 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эм тарианы нөөцгүй болсон есөн өрхөд эрүүл мэндийн багц өгсөн ба хүнд оноштой хоёр хүнийг сумын ЭМТ рүү тээвэрлэсэн. Харин өнөөдөр Цэцэрлэг сумын иргэдэд үзлэг, оношилгоо хийж байна.

- Танай багт тулгамдаж байгаа асуудал байна уу?

- Бид яаралтай тусламж үйлчилгээний багаж хэрэгслээс гадна зүрхний цахилгаан бичлэгийн аппарат болон ЭХО аппараттай явж байгаа. Аймаг, сумын төв дээр ирэхдээ тоног төхөөрөмжөө цэнэглэдэг ч алслагдсан сум, баг руу очих гэж явсаар цэнэг дуусах тохиолдол ганц нэг гарсан. Түүнчлэн цас ихтэй, зам харгуй муу байгаагаас Булганы Баяннуур орох замд хамт яваа хүмүүсийн машин эвдэрч багагүй саад учирсан. Ихэнх зам цасанд боогдсон тул том машинаар л явахгүй бол хүнд л байна.

-Та бүхнээс тусламж авсан иргэдийн дунд ямар өвчлөл элбэг байна вэ?

-Газар дээр нь ажиллахад иргэдэд архаг хууч өвчний сэдрэл зонхилж байна. Мөн олон тооны малаа алдсан малчдын сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл түгшилттэй, зарим нь сэтгэл гутралд орж шөнө унтаж чадахгүй зовуурь илэрсэн.

-Танай багийн сэтгэл засалч эмч ямар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Сэтгэл засалч эмч шаардлагатай арга хэмжээг авч, сэтгэл заслын эмчилгээ хийж, зөвлөгөө өгч байна.

-Орхон аймагт хэзээ очихоор төлөвлөсөн бэ?

-Цэцэрлэг суманд өнөөдөр ажиллаад үдээс хойшдоо Цагааннуур сум руу явна. Дараа нь Булган аймагт очиж чадаагүй сум, багуудаар ороод бүтэн сайнаас Орхон руу явахаар төлөвлөсөн.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Х.Нямбаатар: “Акуа Гарден”...
Цасанд хаагдсан 10.009 км замыг...

ЭМЯ: Малчдад сэтгэл засалч эмчийн тусламж их хэрэгтэй байна

Kuzmo 2024-02-24
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
ЭМЯ: Малчдад сэтгэл засалч эмчийн тусламж их хэрэгтэй байна

Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй, 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байгаа тул Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аймаг, сумдад ажиллах Шуурхай бүлгүүдийг сайд нараар ахлуулан байгуулсан.

Зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ахалж хаваржилт хүндэрч буй аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх багуудыг зургаан чиглэлд гарган энэ сарын 19-нөөс ажиллуулж байна.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн цаг хүндэрсэн сумдад хүрч ажиллахаар явсан эмч нарын багийн ахлагч Улсын гуравдугаар нэгдсэн эмнэлгийн Зүрх судасны эмч Г.Сүх-Эрдэнэтэй утсаар холбогдож, нөхцөл байдлын мэдээлэл авлаа.

Г.Сүх-Эрдэнэ эмчийн багт УГТЭ-ийн Дотрын эмч А.Хас, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэл засалч эмч Д.Баттөр нар болон орон нутгийн эмч нарын төлөөлөл хамт яваа юм.

-Танай баг яг одоо аль аймгийн ямар суманд ажиллаж байна вэ?

-Манай баг энэ сарын 19-ний өглөө замд гарсан. Тав дахь хоногтоо хуваарийн дагуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж байна.

-Очсон газруудад нөхцөл байдал ямар байна вэ?

-Бид Булганаас эхэлсэн. Булган аймгийг эрсдэлийн түвшин бага гэж тогтоосон байсан ч бодит байдал дээр зам гараагүй, цасанд боогдсон айл олон, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсний хяналтад орох эмэгтэйчүүд, хүүхдүүд сум руу явж үзлэг хийлгэх боломжгүй хүндхэн нөхцөл угтсан. Тиймээс манай баг газар дээр нь ажиллаж, иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ эм тарианы нөөцгүй болсон өрхүүдэд эрүүл мэндийн багц олгосон. Мөн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүст эмчилгээ хийж, сумын эмч нарт нь хүлээлгэж өглөө.

-Булган, Хөвсгөл аймгийн хэчнээн суманд ажиллаж, хэдэн хүнд тусламж үзүүлсэн бэ?

-Эхний өдөр Булган аймгийн Баяннуур суманд ажиллахдаа таван өрхийн долоон иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлснээс нэг хүнийг сумын Эрүүл мэндийн төвд нь хүлээлгэж өгсөн. Дараагийн өдөр Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвд 21, алслагдсан багийн зургаан хүнд үзлэг хийлээ.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр сумын 28 өрхийн 56 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эм тарианы нөөцгүй болсон есөн өрхөд эрүүл мэндийн багц өгсөн ба хүнд оноштой хоёр хүнийг сумын ЭМТ рүү тээвэрлэсэн. Харин өнөөдөр Цэцэрлэг сумын иргэдэд үзлэг, оношилгоо хийж байна.

- Танай багт тулгамдаж байгаа асуудал байна уу?

- Бид яаралтай тусламж үйлчилгээний багаж хэрэгслээс гадна зүрхний цахилгаан бичлэгийн аппарат болон ЭХО аппараттай явж байгаа. Аймаг, сумын төв дээр ирэхдээ тоног төхөөрөмжөө цэнэглэдэг ч алслагдсан сум, баг руу очих гэж явсаар цэнэг дуусах тохиолдол ганц нэг гарсан. Түүнчлэн цас ихтэй, зам харгуй муу байгаагаас Булганы Баяннуур орох замд хамт яваа хүмүүсийн машин эвдэрч багагүй саад учирсан. Ихэнх зам цасанд боогдсон тул том машинаар л явахгүй бол хүнд л байна.

-Та бүхнээс тусламж авсан иргэдийн дунд ямар өвчлөл элбэг байна вэ?

-Газар дээр нь ажиллахад иргэдэд архаг хууч өвчний сэдрэл зонхилж байна. Мөн олон тооны малаа алдсан малчдын сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл түгшилттэй, зарим нь сэтгэл гутралд орж шөнө унтаж чадахгүй зовуурь илэрсэн.

-Танай багийн сэтгэл засалч эмч ямар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Сэтгэл засалч эмч шаардлагатай арга хэмжээг авч, сэтгэл заслын эмчилгээ хийж, зөвлөгөө өгч байна.

-Орхон аймагт хэзээ очихоор төлөвлөсөн бэ?

-Цэцэрлэг суманд өнөөдөр ажиллаад үдээс хойшдоо Цагааннуур сум руу явна. Дараа нь Булган аймагт очиж чадаагүй сум, багуудаар ороод бүтэн сайнаас Орхон руу явахаар төлөвлөсөн.

ФОТО:

Сэдвүүд : #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
44 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

49 минутын өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

52 минутын өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

56 минутын өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

12 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

12 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

12 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

12 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

12 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

12 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах