• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Даваацэрэн: Хүнд туслах чин хүсэл, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн л Онцгой байдлын албанд ажилладаг

Арын албаны чимээгүй баатар, цагаан нөмрөгт бүсгүйг Nematimes “Цагаан сар”-ын дугаартаа онцлов.

Тэрбээр эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндээс гадна эх орныхоо төлөө хос тангарагтай нэгэн билээ. Хувь хүний зан чанар нь ч бусдын төлөө төрсөн юм уу гэлтэй. “Энэ хэдэн аврагч, гал сөнөөгч нараа эрүүл байлгах сан” гэж байн байн чин сэтгэлээсээ ярих.

Ерөөс түүний эргэн тойрныхон, гэр бүлээрээ “Монгол Улсын төлөө зүтгэе” тангарагтнууд. Эр нөхөр нь Зэвсэгт хүчний жанжин штабын хурандаа, том хүү Зэвсэгт хүчний ..дугаар ангид зэвсгийн инженер, удаах нь цэргийн нисэхийн сургуулийн сонсогч. Охин нь ч цэргийн хүн болох мөрөөдөлтэй аж. Гэр дүүрэн мөрдэстнүүдийн “генерал” ОБЕГ-ын Санхүү ар талын газрын ар тал хангалтын хэлтсийн эрүүл мэндийн тасгийн хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн, ахмад С.Даваацэрэнтэй танилцана уу.

Самбуудоржийн Даваацэрэн. “Оточ манарамба” сургуулийг уламжлалт анагаах ухааны эмч мэргэжлээр 2006 онд төгссөн. Онцгой байдлын албанд 2016 онд анх ажилд орж байв. Давтан сургалт, сэргээн засах төв буюу 113 дугаар анги Жаргалант сувилалын уламжлалтын их эмчээр ажлын гараагаа эхэлсэн. Аав Архангай аймгийн харьяат, ээж харин Төв аймгийн гаралтай. Архангайн Гомбо-Очир маарамбын үр сад. Миний өвөө Гомбо-Очир гэж нутгийнхан андахгүй сайн таньдаг, шидтэй маарамба байсан. Өвөөгийн минь эрдэм ухаан надад уламжлагдсан байх гэж боддог. Хоёр хүү, нэг охинтой. Бэр охин, ач охиноор бүл нэмж өнөр болж байна.

Нөхөр, цэргийн атташегээр БНТУ-д томилогдоход гэр бүлээрээ тус улсад хоёр жил ажиллаад буцаж ирээд ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын эмнэлгийн албаны даргаар ажилласан. Манай алба зургаан алба хаагчтай, коронавирусний халдварын хүнд үед маш сайн ажилласан гэж боддог. Үндэсний аврах бригадын эмнэлгийн алба нь нийтдээ алба хаагч болон тэдний гэр бүл, энгийн иргэдээс 10 мянга гаруй коронавирусний шинжилгээ авсан. Алба хаагчдаа урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ үзлэгт сайн хамруулж, хүндрэхээс сэргийлж дархлаажуулалт сайн хийж байсны хүчинд алба хаагчдаас маань эндэгдэл гараагүй гэж боддог. Онцгой байдлын алба хаагчид маань үнэхээр хүнд нөхцөлд, өвчний голомтод ажилласан. Тусгаарлалтад нийт 400-500 хоног ажилласан алба хаагчид ч бий.

Онцгой байдлын албанд хүнд туслах чин хүсэл, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн л тэсэж үлдэж ажилладаг. Хүний төлөө тангараг өргөж, амь насаа өгөхөөс буцахгүй ажилладаг энэ хэдэн алба хаагчдаа эрүүл байлгана гэдэг нь эмч бидний гол үүрэг байдаг. Ард иргэдийнхээ төлөө хүйтэнд хөрч, халуунд халж ажилладаг хэрнээ манай алба хаагчид өөрсдөө эмнэлэгт хандаад байдаггүй хүмүүс. Тиймээс манай эмнэлгийн баг Монгол орноо тойрч орон нутгийн бүх салбар, нэгжээрээ орж алба хаагчдаа бүрэн шинжилгээ, үзлэг оношилгоонд хамруулсан. Хамгийн сүүлд зүүн бүсийн гурван аймаг, найман суманд ажиллаад ирсэн.

Уламжлалт анагаах ухаанд судсаар, хэл болон шээс харах гэсэн гурван аргаар оношилдог. Мөн бариа засал, зүү төөнүүр гээд гар дор эмчилгээ хийгээд өгчихнө. Гараар хийдэг засал эмчилгээ их тул уламжлалтын эмчийн давуу тал байна. Орон нутгаар явахдаа өвчлөл маш их залуужсанд сэтгэл үнэхээр эмзэглэсэн. Дөнгөж 18-19 настай хүүхдийн цусны даралт 180 байх жишээтэй. Манай алба хаагчид дийлэнх нь эрчүүд, тэгээд ачаалал өндөр ажилладгаас даралт өндөр байх нь түгээмэл. Мөн зохисгүй хооллолтоос ходоод, хоол боловсруулах замын өвчлөл, цөс өтгөрөл, нойр булчирхай, зүрх судасны өвчлөл их байна.

Алба хаагчид минь өөртөө хайртай байгаарай. Оношлоод өгсөн учраас эмчилгээгээ заавал хийлгээрэй. Дараа очиход эрүүл болсон байгаарай. Та нар эрүүл байж авран туслах ажил чанартай болно. Өөрөө бие муутай хүн яаж бусдыг аврах билээ. Өөрийнхөө төлөө эмнэлэгт үзүүлж, буруу зуршлаа хаяж, зөв зохистой хооллож байгаарай. Өвчлөлийн хамгийн гол шалтгаан тамхидалт. Усан, утаат аль ч тамхи цус өтгөрүүлэх гол шалтгаан болдог учраас тамхинаас гарахыг залуустаа уриалж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Степпе Арена
ХУРААХ
Сураггүй болсон, төөрсөн дөрвөн...
Согтуугаар тээврийн хэрэгсэл...

С.Даваацэрэн: Хүнд туслах чин хүсэл, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн л Онцгой байдлын албанд ажилладаг

Kuzmo 2024-02-14
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
С.Даваацэрэн: Хүнд туслах чин хүсэл, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн л Онцгой байдлын албанд ажилладаг

Арын албаны чимээгүй баатар, цагаан нөмрөгт бүсгүйг Nematimes “Цагаан сар”-ын дугаартаа онцлов.

Тэрбээр эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндээс гадна эх орныхоо төлөө хос тангарагтай нэгэн билээ. Хувь хүний зан чанар нь ч бусдын төлөө төрсөн юм уу гэлтэй. “Энэ хэдэн аврагч, гал сөнөөгч нараа эрүүл байлгах сан” гэж байн байн чин сэтгэлээсээ ярих.

Ерөөс түүний эргэн тойрныхон, гэр бүлээрээ “Монгол Улсын төлөө зүтгэе” тангарагтнууд. Эр нөхөр нь Зэвсэгт хүчний жанжин штабын хурандаа, том хүү Зэвсэгт хүчний ..дугаар ангид зэвсгийн инженер, удаах нь цэргийн нисэхийн сургуулийн сонсогч. Охин нь ч цэргийн хүн болох мөрөөдөлтэй аж. Гэр дүүрэн мөрдэстнүүдийн “генерал” ОБЕГ-ын Санхүү ар талын газрын ар тал хангалтын хэлтсийн эрүүл мэндийн тасгийн хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн, ахмад С.Даваацэрэнтэй танилцана уу.

Самбуудоржийн Даваацэрэн. “Оточ манарамба” сургуулийг уламжлалт анагаах ухааны эмч мэргэжлээр 2006 онд төгссөн. Онцгой байдлын албанд 2016 онд анх ажилд орж байв. Давтан сургалт, сэргээн засах төв буюу 113 дугаар анги Жаргалант сувилалын уламжлалтын их эмчээр ажлын гараагаа эхэлсэн. Аав Архангай аймгийн харьяат, ээж харин Төв аймгийн гаралтай. Архангайн Гомбо-Очир маарамбын үр сад. Миний өвөө Гомбо-Очир гэж нутгийнхан андахгүй сайн таньдаг, шидтэй маарамба байсан. Өвөөгийн минь эрдэм ухаан надад уламжлагдсан байх гэж боддог. Хоёр хүү, нэг охинтой. Бэр охин, ач охиноор бүл нэмж өнөр болж байна.

Нөхөр, цэргийн атташегээр БНТУ-д томилогдоход гэр бүлээрээ тус улсад хоёр жил ажиллаад буцаж ирээд ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын эмнэлгийн албаны даргаар ажилласан. Манай алба зургаан алба хаагчтай, коронавирусний халдварын хүнд үед маш сайн ажилласан гэж боддог. Үндэсний аврах бригадын эмнэлгийн алба нь нийтдээ алба хаагч болон тэдний гэр бүл, энгийн иргэдээс 10 мянга гаруй коронавирусний шинжилгээ авсан. Алба хаагчдаа урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ үзлэгт сайн хамруулж, хүндрэхээс сэргийлж дархлаажуулалт сайн хийж байсны хүчинд алба хаагчдаас маань эндэгдэл гараагүй гэж боддог. Онцгой байдлын алба хаагчид маань үнэхээр хүнд нөхцөлд, өвчний голомтод ажилласан. Тусгаарлалтад нийт 400-500 хоног ажилласан алба хаагчид ч бий.

Онцгой байдлын албанд хүнд туслах чин хүсэл, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн л тэсэж үлдэж ажилладаг. Хүний төлөө тангараг өргөж, амь насаа өгөхөөс буцахгүй ажилладаг энэ хэдэн алба хаагчдаа эрүүл байлгана гэдэг нь эмч бидний гол үүрэг байдаг. Ард иргэдийнхээ төлөө хүйтэнд хөрч, халуунд халж ажилладаг хэрнээ манай алба хаагчид өөрсдөө эмнэлэгт хандаад байдаггүй хүмүүс. Тиймээс манай эмнэлгийн баг Монгол орноо тойрч орон нутгийн бүх салбар, нэгжээрээ орж алба хаагчдаа бүрэн шинжилгээ, үзлэг оношилгоонд хамруулсан. Хамгийн сүүлд зүүн бүсийн гурван аймаг, найман суманд ажиллаад ирсэн.

Уламжлалт анагаах ухаанд судсаар, хэл болон шээс харах гэсэн гурван аргаар оношилдог. Мөн бариа засал, зүү төөнүүр гээд гар дор эмчилгээ хийгээд өгчихнө. Гараар хийдэг засал эмчилгээ их тул уламжлалтын эмчийн давуу тал байна. Орон нутгаар явахдаа өвчлөл маш их залуужсанд сэтгэл үнэхээр эмзэглэсэн. Дөнгөж 18-19 настай хүүхдийн цусны даралт 180 байх жишээтэй. Манай алба хаагчид дийлэнх нь эрчүүд, тэгээд ачаалал өндөр ажилладгаас даралт өндөр байх нь түгээмэл. Мөн зохисгүй хооллолтоос ходоод, хоол боловсруулах замын өвчлөл, цөс өтгөрөл, нойр булчирхай, зүрх судасны өвчлөл их байна.

Алба хаагчид минь өөртөө хайртай байгаарай. Оношлоод өгсөн учраас эмчилгээгээ заавал хийлгээрэй. Дараа очиход эрүүл болсон байгаарай. Та нар эрүүл байж авран туслах ажил чанартай болно. Өөрөө бие муутай хүн яаж бусдыг аврах билээ. Өөрийнхөө төлөө эмнэлэгт үзүүлж, буруу зуршлаа хаяж, зөв зохистой хооллож байгаарай. Өвчлөлийн хамгийн гол шалтгаан тамхидалт. Усан, утаат аль ч тамхи цус өтгөрүүлэх гол шалтгаан болдог учраас тамхинаас гарахыг залуустаа уриалж байна.

ФОТО:

Сэдвүүд : #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
45 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

49 минутын өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

53 минутын өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

57 минутын өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

12 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

12 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

12 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

12 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

12 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

12 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах