• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хавдрын эмнэлэгтэй холилдсон “Мед портал”-ийн эзэд-1

“...Улсын эмнэлэг хувийн эмнэлгээр бизнес хийдэг үү”,  эсвэл “...Хувийн эмнэлэг улсын эмнэлгийг ашиглаад байна уу” гэсэн хоёр асуултын хариуг хэн ч олж чадалгүй хэдэн жил болж байна. Тодруулбал, ХСҮТ-д байрладаг хувийн “Мед портал” эмнэлгийн талаар төрийн яам, хууль хяналтын байгууллага ч ямар нэг арга хэмжээ дөнгөлгүй өнөөг хүрч байгаа юм. Энэ талаар “Зууны мэдээ”-гийн Эрэн сурвалжлах баг хөндсөн. Хамгийн гол нь “хувь, хувьсгал” хоёр ингэж холилдсоноор олон хууль, дүрэм завхарсан. Энэ нь явсаар Монгол Улсын иргэний төрөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхэнд шууд халдсан явдал болж ирсэн юм. 

Тэгэхээр “...Хэнд ч дийлддэггүй “Мед портал” эмнэлгийн ард хэн байдаг вэ” гэдэг яахын аргагүй анхаарал, сонирхол хоёрыг татдаг.

Яахав, одоогийн нэг эмч УИХ-ын гишүүнтэй холбоод л байдаг юм. Түүнтэй маш дотно ХСҮТ-ийн захирал эрхэм “Мед портал”-ийг өнөөг хүртэл захирдаг эмнэлэгтээ байлгаж, хамгаалах байр суурь барьдаг болохоор тэгдэг биз.

Харин албан ёсны мэдээллээр “Мед портал” хаашаа, хэн рүү хөтлөх нь бас чиг анхаарал татахаар аж.

Энэхүү эмнэлгийн толгой компани болох “Мед портал” ХХК /6313957/ нь 2018 оны тавдугаар сарын 25-нд байгуулагдсан. Байгуулагдаад л ХСҮТ-д техник, тоног төхөөрөмжөө авч очоод байрласан.  Энэ компани Гадаад худалдаа, Дүрс оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй. Захирал нь Баатархүүгийн Түвшинжаргал гэдэг эмэгтэй бий. Тэрбээр “Мед портал” ХХК хувьцааг “Люксцентр” ХХК-тай хувааж эзэмшдэг. 

Өөрөөр хэлбэл, “Мед портал”-ийн энэ хоёр хувьцаа эзэмшигч хоёр тийшээ явсаар сонин хүмүүстэй холбож өгнө.

Эхлээд захирал бөгөөд хувь эзэмшигч Б.Түвшинжаргалыг харъя. Тэрбээр “Интер-Эйд” ХХК, “Саммитмедикал сервис” ХХК, “Азурион” ХХК, “Хийлс-Эйд” ХХК-ийн хувийг эзэмшдэг. “МК медикал сервис” ХХК /ГХО/-ийн захирлаар ажилладаг.

Б.Түвшинжаргал нь “Интер-Эйд” ХХК /5311233/ -ийг ганцаараа эзэмшдэг. Тус компанийг 2009 оны зургадугаар сарын 19-нд байгуулсан. Рентген оношлогоо, соронзон үелзүүрт томографын оношилгоо, компьютер томограф, Гадаад худалдааны чиглэлээр ажилладаг.

“Хийлс-Эйд” /5397871/ ХХК-ийг мөн ялгаагүй ганцаараа эзэмшдэг. 2010 оны наймдугаар сарын 9-нд байгуулсан.  Энэ компани нь Гадаад худалдаа, Аялал жуулчлал, Рентген, компьютер томографын оношилгооны чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. “Хийлс-Эйд” ХХК-иараа Улсын I төв эмнэлэгт байр талбай түрээсэлж, эмнэлэг, дүрс оношилгооны үйл ажиллагаа явуулдаг.

“Саммитмедикал сервис” ХХК /5465249/ дээр бас ганцаараа бүртгэлтэй. Гэхдээ энд түүний гэр бүлийн хүн Сосорбарамын Батзоригийг дурдах шаардлага бий. Учир нь одоогоос арваад жилийн өмнө ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл нарын хэдэн хүний албан тушаалын хэрэг нийгэмд нэлээд дуулиан тарьж байв. ЭМЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, дараа нь Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нь яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг шалгаруулахдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж хуурамч бичиг баримт үйлдэж, капитал засвар хийсэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлж улсын төсвийн хөрөнгийг онц их хэмжээгээр завшсан завшсан” гэх эрүүгийн хэрэгт буруутгагдсан. Энэ хэрэгт Н.Түмэндэмбэрлээс гадна тус яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал, одоо энэ “Мед портал”-ийн эзэн бөгөөд “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргал, түүний нөхөр ГССҮТ-ийн тасгийн эрхлэгч С.Батзориг нарын нийт зургаан хүнийг сэжигтнээр тооцсон. Мөрдөн байцаалтын явцад “...Тэд соронзон оношилгооны MRI аппарат нийлүүлэх нэрээр  1. 8 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулсан. Гэвч засвар хийсэн, хуучин аппарат нийлүүлэн их хэмжээний мөнгө завшсан” гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Гэхдээ хэргийг эцэслэн шалгасны дараа Н.Түмэндэмбэрэл л гурван жилийн хорих ял авсан байдаг.

“Саммитмедикал сервис” ХХК-ийн бас нэг түүх нь одоо нүүрсний хэрэгт орооцолдоод байгаа “Хишиг арвин индустриал”-ийн захирал Б.Хишигдоржтой холбогдоно. Тэр түүхийг хэлэхийн тулд “Азурион” /6177239/ ХХК-ийг ярих ёстой. Энэхүү “Азурион” ХХК-ийг Б.Түвшинжаргал нь “Хишиг арвин индустриал”-ийн захирал Б.Хишигдорж, түүний охин Х.Ариунзаяа нарын хамт 2017 оны дөрөвдүгээр сарын 24-нд байгуулсан. Тус компанийг байгуулаад Б.Түвшинжаргалын нөхөр С.Батзориг гүйцэтгэх захирлаар нь ажилласан. Удалгүй Х.Ариунзаяагийн аав Б.Хишигдорж хувь эзэмшлээсээ татгалзаж, энэ компаниас хасагдсан. Улмаар Б.Түвшинжаргалын нөхөр С.Батзориг ч захирлын ажлаасаа больж, 2023 оны гуравдугаар сарын 14-нөөс Х.Ариунзаяа тэр албан тушаалд нь ажиллах болсон.

Эхнэр нөхөр, аав охины энэ “хоршил” бас л эрүүл мэндийн салбар дахь бизнестэй холбоотой. Тэд нийлж Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр буюу ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн газраас илүүчилж аваад дээр нь барилга барьсан.

Ер нь энэ Түлэнхийн төвийн газар ихээхэн эмгэнэлтэй байдлаар хувь хүмүүсийн мэдэлд очсон байдаг. ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төв нэртэй, иргэд Хуучин гэмтэл ч гэж нэрлэдэг тус эмнэлэг хятадуудын эмнэлгийн барилгыг тордон ашиглалтад орсон түүхтэй. Урд талдаа Хөгжим бүжгийн коллежийн хашаатай, зүүн талдаа 11 дүгээр хорооллын төв замтай залгаа оршиж үйл ажиллагаагаа явуулж иржээ.

"...Түлэнхийн төв 16 400 м.кв газартай байна" хэмээн тухайн үеийн Хотын дарга М.Энхболд 2002 оны гуравдугаар сарын 18-ны 101 тоот захирамжаараа баталгаажуулжээ. Харин 2011 оны тавдугаар сарын 30-нд Хотын дарга Г.Мөнхбаярын 438 тоот тушаалаараа Түлэнхийн төвийн газраас 2291 ам метр талбайг “Саммитмедикал” компанид эзэмшүүлсэн байгаа юм. Ингэж газраа “Саммитмедикал сервис” ХХК буюу С.Батзориг зохицуулж, дээр нь эмнэлэг “овойлгох” хөрөнгийг Хишиг арвин индустриал”  ХХК буюу Б.Хишигдорж гаргажээ. Ингэхдээ С.Батзориг, Б.Түвшинжаргал хоёр Б.Хишигдоржид компанийнхаа хувьцааг барьцаа болгон шилжүүлжээ. Тодруулбал, 2013 оны зургадугаар сарын 27-нд компанийн эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээ байгуулж, “Саммитмедикал сервис ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Түвшинжаргалын эзэмшлийн 110 700 000 төгрөгийн үнэ бүхий 90 хувийн хувьцааг Б.Хишигдоржид шилжүүлсэн байдаг. Ингэхдээ “...Тус компанийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах 143006/0120 нэгж талбарын дугаартай 2 291 м.кв газар дээр эмнэлгийн зориулалттай барилга барихаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж барилга барих, барилгын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь хамгаалах зорилгоор үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож шилжүүлсэн” гэдэг. Гэвч сүүлдээ тэд хувьцаагаа булаалдаж шүүхээр маргаж хэдэн жил явсан. Эцэст нь С.Батзориг, Б.Түвшинжаргал хоёр Б.Хишигдоржоос Саммитмедикал сервис ХХК-ийнхаа хувьцааны 90 хувийг буцаагаад авсан байдаг. Б.Хишигдорж сүүлд шүүхэд “...Намайг хүсэлт гаргаагүй байхад гэрт минь ирж нотариатын үйлдэл хийсэн. Тусгайлан тэмдэглэгээ хийгээгүй. Архи уусан согтуу гэртээ амарч байхад ямар гэрээ болох үр дагавар хэрхэн үүсэх талаар тайлбарлалгүй гарын үсэг зуруулсан” гэж гомдол гаргаж байсан юм. Харин Б.Түвшинжаргал “...Манай компани анхнаасаа тус газарт эмнэлгийн зориулалттай барилга барьж, эмнэлгийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байсан. Тухайн үед бид эмнэлгийн барилгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байсан тул эмнэлгийн барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга барихад шаардлагатай бүхий л зөвшөөрөл, баримт бичгүүдийг бүрдүүлж, эмнэлгийн төслийн ажилд тодорхой хэмжээний зардлыг хэдийнээ гаргасан байсан. Тус төслийг 2012 онд Хишиг арвин индустриал ХХК-ийн захирал Б.Хишигдорж болон түүний эхнэр Т.Бямбажамц нарт танилцуулахад оролцох сонирхолтойгоо илэрхийлж, эмнэлгийн барилга угсралтын ажил хийгдэж эхэлсэн. 2016 оны намар эмнэлгийн барилга, ирээдүйн эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой аман тохиролцоонуудыг бичгийн хэлбэрт оруулан Б.Хишигдоржтой 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр №1 тоот гэрээ байгуулж, гэрээгээр манай компанийн хувьцааг надад эргүүлэн өгөх, дундын хамтарсан компани байгуулж, хоёр тал өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгө хариуцах компанийн нэр дээр зохих журмын дагуу шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу хамтарсан “Азурион” ХХК-ийг үүсгэн байгуулагдсан ба компанийн нийт хувьцааны 90 хувь нь Б.Хишигдоржийн нэр дээр, 10 хувь нь миний нэр дээр УБЕГ-т бүртгэгдсэн” гэж байв. Тэгэхээр тэд“Азурион” ХХК-ийг Түлэнхийн төвийн газар дээр баригдсан эмнэлгийн барилгын хөрөнгийн хуваарилалттай холбоотойгоор байгуулсан гэсэн үг.

Мөн Б.Түвшинжаргалын “Саммитмедикал сервис” ХХК-иараа Японы иргэн Hyundae Mso-тай хамтран эзэмшдэг “МК медикал сервис” ХХК /ГХО/ гэж бий. Тус компанийг 2011 оны тавдугаар сарын 13-нд байгуулсан. Тус компани гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Үргэлжлэл бий...

ЭРЭН СУРВАЛЖЛАХ БАГ

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 10 (7254)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно
Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр
Бага зэргийн бороо орно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Боловсрол
  • •Сонгууль
  • •Кино, театр
ХУРААХ
Олон нийтийн радио, телевизийн...
Нэр дэвшигчдийн “нөөц буудал”:...

Хавдрын эмнэлэгтэй холилдсон “Мед портал”-ийн эзэд-1

Kuzmo 2024-01-16

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно
Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр
Бага зэргийн бороо орно
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

1 цагийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

2 цагийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2 цагийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

2 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

16 цагийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

16 цагийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

1 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах