• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Хүрэлбаатар сайдын оруулж ирсэн Хөрөнгө оруулалтын хууль дэмжигдэх үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан баасан гарагт болж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэхүү хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн сайд  Ч.Хүрэлбаатар танилцуулж, хуулийн хэлэлцүүлэг бүтэн өдрийн турш үргэлжилсэн ч санал хураалтыг хойшлуулснаар өндөрлөв.  Тэгэхээр энэ долоо хоногийн чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.  Чуулганы хуралдааны үеэр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэн дэмжиж, хэн эсэргүүцэв.  Мөн төсөлд ямар асуудлыг хэрхэн тусгасныг тоймлон хүргэж байна.

ТАНХИМЫН САЙД НАР НЬ ЭСЭРГҮҮЦЭВ

Засгийн газраас өргөн барьсан  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд  Х.Болорчулуун нар эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын босго тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр ярьсан.  Гэвч ямар ч босгогүй чуулганд орж ирж байна.  Ингэж болохгүй.  Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө.   Хоёр хөршид  ядуу хүмүүс олон бий.  Гэтэл энэ хуулиар ердөө нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулахад л манай улсад байнгын оршин суух эрхтэй болох нь л дээ.  Монгол Улс ядуу хүмүүсийн хогийн сав биш.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

- Хуулийн төслийг мушгиж ойлгоод байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хөрөнгө оруулах зорилгоор виз авахад ямар нэгэн өөрчлөлт ороогүй.  Саяын хэлээд байгаа заалт нь өмнө байсан хуульд байсан л заалт.  Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжил цаашаа яаж явах вэ гэдгийг нэн тэргүүнд ярих нь зүйтэй. Бүх зүйлээ хаагаад зөвхөн өөрсдөө, дотроо амьдарч бас болно.  Гэхдээ хөгжихгүй ш дээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Мушгиж яриагүй л дээ.  Хуулийг нь уншихаар хамтарсан компани байгуулахад хөрөнгө оруулалтын босго байхгүй байна. 

- Бид нар ямар коммунист нийгэмд амьдраад байгаа юм уу.  Бизнес эрхлэгчдэдээ боломжийг нь нээгээд өгье л дөө.  Тэд өөрсдөө сонголтоо хийг л дээ.  Яагаад заавал бид зааж өгөх ёстой юм. 100 мянган ам.долларын босго бол зөвхөн том компаниудад үйлчилнэ.  Энгийн бизнес эрхлэгчдэд үйлчлэхгүй.   Бизнесийн эрх чөлөөг нь хаагаад энэ улс хөгжих үү үгүй ш дээ. Бүх юм аа хаачихсан хойд Солонгосоо хар л даа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Бизнесийг нь хаах гээд байгаа юм биш.  Гаднаас орж ирж байгаа цагаачдад боломж олгох хууль байх ёсгүй. 

- Даваасүрэн гишүүн ээ, битгий ингэж попорч мушгиад бай.  Юм болгоныг хаана, бооно. Энэ бодлого чинь  Монгол Улсыг хорлоно шүү гэв. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Энэ хууль үнэхээр учиртай дутагдалтай байна. Эдийн засгийн хөгжлийн яамныхаан, Ч.Хүрэлбаатар сайд аа.  Аливаа хөрөнгө оруулалт хийхдээ улс орнууд босгыг зааж өгсөн байдаг.  Гэтэл энэ хуульд алга. Энэ нь өөрөө аюул дагуулна. Хөрөнгө оруулагчийн дүрээр цагаач иргэд нөмрөх вий.

- Хэдүүлээ цээжнийхээ пянгаар ярьмааргүй байна. Дүргүй зүйлээ болохоор үлгэр зохиогоод ярьчихдаг байж болохгүй шүү, энэ улс орныг хөгжүүлмээр байна аа Х.Болорчулуун сайд аа гэв.

Д.ГАНБАТ: ЭНЭ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА САЙД НАРАА ОГЦРУУЛААЧ

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

- Засгийн газарт ганц гайгүй сайд байдаг Ч.Хүрэлбаатар.  Сүүлийн үед хөөрхий их ч муулуулж байна. Хамгийн их муулуулж янз бүрээр хэлэгдэж байгаа хүн бол хамгийн зөв зүйтэй л хүн байдаг юм шүү дээ.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжиж байна.   Гадаадын хөрөнгө оруулалт агаар ус шиг л хэрэгтэй байна шүү дээ.  Ямар юмных босго нэхээд байгаа юм.  Хадны мангаа, танк манкаар айлгадаг аа одоо боль л доо. Энэ хуулийг Засгийн газрын гишүүд нь яагаад эсэргүүцээд байгаа  юм.  Тэр сайдуудаа огцруул л даа.  Соль.  Юугаа хийдэг юм.  Та чинь Шадар сайд биз дээ.  Тэгээд л Шадар сайдынхаа өмнөөс янз янзын юм яриад байж болдог юм уу.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -Ганбат гишүүнтэй санал нэг байна.  Таныг иймэрхүү үг хэлэх болов уу гэж харж байсан.  Үнэхээр бид аливааг өөрөөр харах болсон.  Түүнээс биш нөгөө нэг танк ярьсан, цус ярьсан, айлгах тактик авч хэрэгжүүлсэн. Ийм журмаар Монгол Улс явмааргүй байна.  УИХ-ын гишүүдээсээ эхлээд бид аливааг жаахан эрүүлээр хардаг болмоор байна.  Хулгайчдыг мафийн эздийг, хөшигний араас бүгдийг зохицуулж, хэрэг нь гараад ирэхлээр гадагшаа гараад зугтаад явчихдаг хүмүүсийг тал талд хамгаалмааргүй байна. Энэ дотор” гэлээ.

Г.АМАРТҮВШИН: ШҮҮМЖИЛЖ БАЙГАА ДҮРҮҮД ОЙЛГОМЖТОЙ, ТА НАРЫН ХИЙЖ ЧАДАХ УЛС ТӨР ЧИНЬ Л ЭНЭ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

- Хуулийг шүүмжилж байгаа дүрүүд маш ойлгомжтой.  Эд нарын хийж чадах улс төр нь л энэ юм чинь. Нөгөө л нэг хадны мангаагаар айлгадаг. Монголчуудад юу  ч үлдэхгүй гэж ярьдаг.  Төмөр замаар танк орж ирдэг гэдэгтэй яг адилхан гадныхан орж ирээд хамаг юмыг нь хамна гэж ойлгодог. Энэ үлгэрээ дахин ярьмааргүй байна.  Үнэхээр эдийн засаг, орныхоо тусгаар байдлыг боддог л юм бол үүнийг жинхэнэ утгаар нь дэмжих хэрэгтэй.  Эсэргүүцэж байгаа хүмүүс хоёр том хөрш яриад л улс орноо хаалттай байлгах юм яриад байна. Эсрэгээрээ бид нээлттэй байлгах хэрэгтэй.  Тэгж байж бид эдийн засгийн тусгаар тогтнолоо авч үлдэнэ. Энэ хуулийг дэмжсэн хүмүүсийг өмнө нь хэвлэлээр харлуулах ажиллагааг явуулж байсан.  Тэр ч давтагдах байх.  Тэгэхээр ийм асуудлаас болж битгий шантраарай.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл их удаж байж орж ирлээ. Их ч хүлээлээ. Төртэй хамтарч бизнес хийгээд сурчихсан нэг салбарыг эзлээд суучихсан хүмүүс түүнийгээ хамгаалах гээд зүтгээд байгаа харагддаг. Шулуухан л ярьчихаж байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

- Байгалийн баялагт тулгуурласан үндсэрсэг популизмын уршгаар бид гадаадын хөрөнгө оруулалтаа тогтвортой барьж чадахгүй байна.  Одоо энэ байдлаа засах хэрэгтэй.  Гадаадын хөрөнгө оруулалтыг тагнуулын болон аюулгүй байдлын шалтгаанаар үгүйсгэдэг байж болохгүй.

Эдийн засаг хөгжлийн сайд  Ч.Хүрэлбаатар:

- Монгол Улс бол ардчилсан улс.  Тийм учраас хүмүүс өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг.  Гадны хөрөнгө оруулалт огт хэрэггүй гэж үздэг хүмүүс бий.  Зөвхөн хятадаас авахгүй гэж үздэг хүмүүс бий.  Зөвхөн гуравдагч орноос авна ч гэсэн байна.  Гэхдээ хөрөнгө оруулагч нарыг ялгаж, ялгаварлахгүй.   Мөн тэднийг гутаан доромжлох асуудал байж болохгүй. 

“Б.БАТТӨМӨР ГИШҮҮНИЙ ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХЭД ХАЛДАЖ БОЛОХГҮЙ”

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Би Банкны тухай хуулийг санаачлан өргөн барьсан.  Гэтэл Засгийн газар эхлээд намын бүлгээр хэлэлц гээд буцаасан.  Уг нь хуулийн төсөлд банкны хувьцаа эзэмшигчийг нэг биш хоёр байж болно, мөн хугацааг сунгах асуудал орсон.  Үүнийг би шаардаад байгаа юм биш.  Гадны дотны байгууллагууд нь шаардаад байгаа. Гэтэл Засгийн газраас бүлэг хэлэлц гээд буцаагаад байна.  Би УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлах эрхтэй.  Миний хуульд хэн ч саад хийх ёсгүй.  Энэ асуудалд Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгөөч. Одоогоор таван банк нээлттэй болсон. Энийг яг хэлэлцэх юм уу яах юм.  Яг хариугаа өг " гэв.  Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Банкны тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар хэлэлцэе" гэлээ.  Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Ч.Хүрэлбаатар сайд аа.  УИХ-ын гишүүний санаачилсан хуулийг бүлгээр хэлэлцдэг тийм дэг байхгүй л дээ.  Засгийн газраас өргөн барьсан бол бүлэг хэлэлцэж болно. Энэ бол гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж байгаа хэрэг.  Мөн хуулийг анх өргөн барихад банкийг нээлттэй болгохыг 2027 он гэж заасан.  Гэтэл зарим гишүүн улстөржүүлж сонгуулийн өмнө байх ёстой гэсэн.  Энэ нь эргээд эдийн засгийн байдлыг тогтворгүй болгож байна.  Хуулийн төслийг яаралтай хэлэлц" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 4 (7248)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт
Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Ажил олгогчид “найр тавих”...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн...

Ч.Хүрэлбаатар сайдын оруулж ирсэн Хөрөнгө оруулалтын хууль дэмжигдэх үү?

БАТСАЙХАН 2024-01-08

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт
Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

9 цагийн өмнө өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

9 цагийн өмнө өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

9 цагийн өмнө өмнө

Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

12 цагийн өмнө өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

12 цагийн өмнө өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

12 цагийн өмнө өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

12 цагийн өмнө өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

12 цагийн өмнө өмнө

МИАТ компани Boeing787-9 агаарын хөлөгт техникийн саатал гарчээ

12 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-30 өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-07-30 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2026-07-30 өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2026-07-30 өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2026-07-30 өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-30 өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2026-07-30 өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-30 өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2026-07-30 өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2026-07-30 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

2026-07-29 өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

2026-07-29 өмнө

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна

2026-07-29 өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

2026-07-29 өмнө

"Сэлбэ” дэд төвийг "Smart selbe city" болгон хөгжүүлэх чиглэл өглөө

2026-07-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

САНАЛ БОЛГОХ
2026-07-27 өмнө

Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

2026-07-27 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-07-27 өмнө

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

2026-07-27 өмнө

“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг

2026-07-27 өмнө

Дамбадаржаа дулааны станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026-07-27 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-07-28 өмнө

П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

2026-07-28 өмнө

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

2026-07-28 өмнө

ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

2026-07-28 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгдлээ

2026-07-30 өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-28 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-28 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-07-30 өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2026-07-30 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2026-07-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-07-30 өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2026-07-30 өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

2026-07-30 өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-29 өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

2026-07-30 өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2026-07-29 өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

2026-07-30 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2026-07-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

2026-07-28 өмнө

Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах