• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ЛАЙВЧИД БАЯРТАЙ

Гар утасаараа энд тэндээс шууд дамжуулан харилцагчидтайгаа сэтгүүлзүйн бусаар бүдүүлэг харьцдаг Д.Мөнх-Эрдэнэ, Н.Өнөрцэцэг нарыг эрх баригчид баривчлан хорьж дарамталж байгаад ухааруулав. Д.Мөнх-Эрдэнэд нь Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өршөөл үзүүлэн сулласан гэнэ. 

“Zarig.mn” сайтын Н.Өнөрцэцэгийн хувьд хууль хяналтын байгууллага саатуулан шалгаж байгаа. 

Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг Төрийн тэргүүн,  зүгээр л толгойг нь илээд өршөөгөөгүй нь мэдээж, тун ядахнаа “ахиж битгий ингээрэй, илүү үг хүзүү ороодог шүү, дараагийн удаа бол...” гэж байгаад чухам л ам өчгийг нь аваад өршөөсөн  байж таарна. Тэгээд л Д.Мөнх-Эрдэнэ “2023 он миний хувьд их ухаарлын жил байлаа! Алдааг ганцхан өөрөөсөө хайсан надад алдаа байсан! Долоо хэмжиж нэг огтол гэдэг үгийг бүтэн жил бясалгаж байж ойлголоо” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байж таарна. 

Тэгэхээр ухаалаг гар утас барьчихаад лайв хийн хаанаас ч юу хамаагүй ярьж байж болдог юм байна гэдэг үзэл бодол биднээс алсарч байж мэдэх нь. 

Хүн бүр ухаалаг гар утастай болж, олон нийтийн сүлжээгээр хаанаас ч мэдээлэл шууд дамжуулдаг болсноор өөрсдийгөө “сэтгүүлч”, “тэмцэгч” хэмээн ойлгодог, олон нийт ч сонин уншиж, радио сонсон, телевиз үзэхээсээ илүүтэй ийм “иргэний мэдээлэл”-рүү хошууран итгэдэг нэгэн тийм “гэнэн” уншигч, үзэгчийн цаг үе ард хоцорч байх шиг. 

Ингэснээр сэтгүүл зүй цэвэршиж, төрд бүртгэлтэй, өөрийн гэсэн редакци, нийтлэлийн бодлоготой сонин, радио, телевиз гэсэн мэдээллийн хэрэгсэл улам илүү хариуцлагатай байж, энэ хэрээрээ уншигч, үзэгч, сонсогчиддоо шударга үнэнээр үйлчилж үнэн зөв мэдээлэл хүргэдэг болно. Ийм мэдээллийн хэрэгсэл нь мэдээллээ баталгаатай эх сурвалжаас авдаг, түүнийгээ нягталж байж хэвлэн нийтэлдэг, эфирт цацдаг. Нэг үгээр бол буух эзэнтэй буцах мөртэй. Худал ташаа байлаа гэхэд хариуцах эзэнтэй. 

Нөгөө талаар мэдээлэл түгээнэ гэдэг өөрөө том хариуцлага, бас соёл. Сэтгүүлч, сурвалжлагч хүн ярилцагчтайгаа яаж харилцах, асуултаа яаж тавих,  хэрхэн бичиж тэмдэглэж авах, микрофоноо яаж барих вэ гэдэг чинь мэдээлэл авахын зэрэгцээ ярилцагчаа, уншигч, сонсогч, үзэгчээ хүндэлж байгаа хэрэг. 

Яахав олон нийт өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийг “хаалтын гэрээ хийдэг”, “эрх баригчдад үйлчилдэг” хэмээн зэмлэн буруушаадаг. Гэхдээ нэг хэсэг нь ийм байдаг юм гэхэд хаанахын хэнтэй ч хаалтын гэрээ хийдэггүй, бодит үнэнийг тэр хэвээр нь шударгаар мэдээлдэг сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бас бий. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь эрх баригчдыг магтан дуулдаг юм гэхэд нөгөө нэг хэсэг нь шударга үнэний талд байгаа. Чөлөөт хэвлэл оршин тогтоно гэдэг нь чухамдаа ийм өөр өөр байр суурьтай хэрэгслүүд зэрэгцэн оршихыг л хэлдэг гэсэн томъёолол бий. Өнөөдөр гарч байгаа өдөр тутмын сонин, радио, телевизийн нэг нь юу гэж мэдээлж байна, нөгөө бусад нь яаж дамжуулж байна гээд уншигч, үзэгч өөр зуур нь харьцуулан бодож тунгаах эрхийг нь олгож байгаагаараа тухайн улс оронд чөлөөт хэвлэл  оршин тогтнож байна гэсэн үг. 

Юутай ч сонин, радио, телевизийн редакцийнхаа нийтлэлийн бодлогоор мэдээлэл олж авах гэж яваа мэргэжлийн сэтгүүлч, сурвалжлагчдын өмнүүр дайрч ороод ярилцагчийн нь ам руу микрофон, гар утасаа чихчих гээд, өөдөөс нь загнаад байдаг лайвчид  мэргэжлийн сэтгүүлзүйд  орон зайгаа тавьж өгөх нь. 

Лайвчид баяртай. Одоо мэргэжлийн сэтгүүлзүй хариуцлагатай байж, бодит үнэнийг үзэгч, уншигч, сонсогчиддоо шуурхай хүргэж байх л үлдэх шив дээ. 

Лайвчид маань ингээд сэт­гүүл­зүй­гээс холдоод эхэл­бэл уншигч, үзэгчид маань зуу зуун жилээр мэдээ­лэл түгээж ирсэн мэдээл­лийн уламжлалт хэрэг­сэл, сонин, радио, теле­визидээ итгэх итгэл нь өсч хэрэглээ нь нэмэгдэнэ дээ. 

Эх сурвалж: Монголын Мэдээ сонин

2024 оны нэгдүгээр сарын 04. Пүрэв. №001 (5919)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийслэл
ХУРААХ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х...
Мансуурсан иргэдийг үйлдэл дээр...

ЛАЙВЧИД БАЯРТАЙ

ӨЛЗИЙБАЯР 2024-01-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
ЛАЙВЧИД БАЯРТАЙ

Гар утасаараа энд тэндээс шууд дамжуулан харилцагчидтайгаа сэтгүүлзүйн бусаар бүдүүлэг харьцдаг Д.Мөнх-Эрдэнэ, Н.Өнөрцэцэг нарыг эрх баригчид баривчлан хорьж дарамталж байгаад ухааруулав. Д.Мөнх-Эрдэнэд нь Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өршөөл үзүүлэн сулласан гэнэ. 

“Zarig.mn” сайтын Н.Өнөрцэцэгийн хувьд хууль хяналтын байгууллага саатуулан шалгаж байгаа. 

Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг Төрийн тэргүүн,  зүгээр л толгойг нь илээд өршөөгөөгүй нь мэдээж, тун ядахнаа “ахиж битгий ингээрэй, илүү үг хүзүү ороодог шүү, дараагийн удаа бол...” гэж байгаад чухам л ам өчгийг нь аваад өршөөсөн  байж таарна. Тэгээд л Д.Мөнх-Эрдэнэ “2023 он миний хувьд их ухаарлын жил байлаа! Алдааг ганцхан өөрөөсөө хайсан надад алдаа байсан! Долоо хэмжиж нэг огтол гэдэг үгийг бүтэн жил бясалгаж байж ойлголоо” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байж таарна. 

Тэгэхээр ухаалаг гар утас барьчихаад лайв хийн хаанаас ч юу хамаагүй ярьж байж болдог юм байна гэдэг үзэл бодол биднээс алсарч байж мэдэх нь. 

Хүн бүр ухаалаг гар утастай болж, олон нийтийн сүлжээгээр хаанаас ч мэдээлэл шууд дамжуулдаг болсноор өөрсдийгөө “сэтгүүлч”, “тэмцэгч” хэмээн ойлгодог, олон нийт ч сонин уншиж, радио сонсон, телевиз үзэхээсээ илүүтэй ийм “иргэний мэдээлэл”-рүү хошууран итгэдэг нэгэн тийм “гэнэн” уншигч, үзэгчийн цаг үе ард хоцорч байх шиг. 

Ингэснээр сэтгүүл зүй цэвэршиж, төрд бүртгэлтэй, өөрийн гэсэн редакци, нийтлэлийн бодлоготой сонин, радио, телевиз гэсэн мэдээллийн хэрэгсэл улам илүү хариуцлагатай байж, энэ хэрээрээ уншигч, үзэгч, сонсогчиддоо шударга үнэнээр үйлчилж үнэн зөв мэдээлэл хүргэдэг болно. Ийм мэдээллийн хэрэгсэл нь мэдээллээ баталгаатай эх сурвалжаас авдаг, түүнийгээ нягталж байж хэвлэн нийтэлдэг, эфирт цацдаг. Нэг үгээр бол буух эзэнтэй буцах мөртэй. Худал ташаа байлаа гэхэд хариуцах эзэнтэй. 

Нөгөө талаар мэдээлэл түгээнэ гэдэг өөрөө том хариуцлага, бас соёл. Сэтгүүлч, сурвалжлагч хүн ярилцагчтайгаа яаж харилцах, асуултаа яаж тавих,  хэрхэн бичиж тэмдэглэж авах, микрофоноо яаж барих вэ гэдэг чинь мэдээлэл авахын зэрэгцээ ярилцагчаа, уншигч, сонсогч, үзэгчээ хүндэлж байгаа хэрэг. 

Яахав олон нийт өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийг “хаалтын гэрээ хийдэг”, “эрх баригчдад үйлчилдэг” хэмээн зэмлэн буруушаадаг. Гэхдээ нэг хэсэг нь ийм байдаг юм гэхэд хаанахын хэнтэй ч хаалтын гэрээ хийдэггүй, бодит үнэнийг тэр хэвээр нь шударгаар мэдээлдэг сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бас бий. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь эрх баригчдыг магтан дуулдаг юм гэхэд нөгөө нэг хэсэг нь шударга үнэний талд байгаа. Чөлөөт хэвлэл оршин тогтоно гэдэг нь чухамдаа ийм өөр өөр байр суурьтай хэрэгслүүд зэрэгцэн оршихыг л хэлдэг гэсэн томъёолол бий. Өнөөдөр гарч байгаа өдөр тутмын сонин, радио, телевизийн нэг нь юу гэж мэдээлж байна, нөгөө бусад нь яаж дамжуулж байна гээд уншигч, үзэгч өөр зуур нь харьцуулан бодож тунгаах эрхийг нь олгож байгаагаараа тухайн улс оронд чөлөөт хэвлэл  оршин тогтнож байна гэсэн үг. 

Юутай ч сонин, радио, телевизийн редакцийнхаа нийтлэлийн бодлогоор мэдээлэл олж авах гэж яваа мэргэжлийн сэтгүүлч, сурвалжлагчдын өмнүүр дайрч ороод ярилцагчийн нь ам руу микрофон, гар утасаа чихчих гээд, өөдөөс нь загнаад байдаг лайвчид  мэргэжлийн сэтгүүлзүйд  орон зайгаа тавьж өгөх нь. 

Лайвчид баяртай. Одоо мэргэжлийн сэтгүүлзүй хариуцлагатай байж, бодит үнэнийг үзэгч, уншигч, сонсогчиддоо шуурхай хүргэж байх л үлдэх шив дээ. 

Лайвчид маань ингээд сэт­гүүл­зүй­гээс холдоод эхэл­бэл уншигч, үзэгчид маань зуу зуун жилээр мэдээ­лэл түгээж ирсэн мэдээл­лийн уламжлалт хэрэг­сэл, сонин, радио, теле­визидээ итгэх итгэл нь өсч хэрэглээ нь нэмэгдэнэ дээ. 

Эх сурвалж: Монголын Мэдээ сонин

2024 оны нэгдүгээр сарын 04. Пүрэв. №001 (5919)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

5 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

5 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

5 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

16 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

16 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

17 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

17 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

17 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах