• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ: Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэн хуваадаг хариуцлагагүй үйлдэл дахин давтагдахгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийлээ.  Ерөнхий сайдын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр “Эрхэм монголчууд аа, хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм. Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сонгодог Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьж байгааг мөн онцолж байна. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг билээ. Засгийн газар бүхэн өөр өөрийн цаг хугацааны онцлог, жаргал зовлонтой байдаг. Манай Засгийн газарт цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж, бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байлаа. Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох, эсвэл эрс шийдэмгий реформын шинж чанартай хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах хоёрхон сонголт бидэнд байсан. Хөгжлийн банк болон Эрдэнэс Тавантолгой компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа.  “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ. Энэ өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм.

Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна. Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байлаа. Харин 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн  5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна. Жил хагасын өмнө 2.7 тэрбум ам.доллар байсан гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын энэхүү төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж байна. Цаашид эдийн засгийг нээлттэй, ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломж байгааг дуулгахад таатай байна.   Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна” гэлээ.

Б.ЖАВХЛАН: Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР 13.3 ИХ НАЯДЫН ӨРИЙГ ТӨЛЖ БАРАГДУУЛЛАА

Мөн энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Монгол Улсын нийт өр 34 тэрбум ам.доллар байна. Үүнээс Монголбанкны өр хоёр тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.доллар арилжааны банкны гадаад  зээл 1.6 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл 22.5 тэрбум ам.доллар байна. Үүнээс өнөөдөр Засгийн газрын гадаад өрийг онцолж яръя.  Засгийн газрын гадаад өр нийт 23 хувийг эзэлж байгаа хэдий ч Засгийн газрын өр бол тухайн улсын гол суурь, нөхцөл, мөс зүсэгч нь болдог. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр хэдий  чанартай байна, бусад өр нь  чанартай сайн байна. Хэрэв муудах юм бол дагаад муудна гэсэн үг. Монгол Улс 1990 оноос гадны дэмжлэгт улс орны донор орон болсон. 1991 оноос олон улсаас зээл авсан. 2012 оноос бонд гаргах шинэ ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойш нийт 12 бондыг гаргасан байдаг. Нөхцөл нь 3-10 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай өр төлж ирсэн. Энэ жил хамгийн өндөр төлбөрийн нөхцөлтэй өр төллөө. 2012-2016 он хүртэл таван бонд гаргаж, 3.2 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн.  Тухайлбал, Хөгжлийн банкны өр, Чингис бондын 1.5 сая ам.доллар, Самурай бондын 200 сая ам доллар, Дим Сам бондын 161 сая ам.доллар Кредит Свиссийн 250 сая ам.доллар Мазаалай бондын 500 сая ам.долларын өр үүссэн. 2017 оноос эхний төлбөрөө төлж, долоон бонд гаргаж өрийн зохицуулалт хийсэн байна. Зургаан тэрбум ам.долларын өр төлсөн, Хүүгийн шимтгэл 2.1 тэрбум ам.долларын хүү төлсөн. Бид ОУВС болон донор байгууллагын өндөр хүүтэй, өндөр босготой тусламж авах уу, эсвэл хатуу арга хэмжээ авах уу гэдэг сонголтын өмнө ирсэн. Бид санхүүгийн хатуу арга хэмжээ авч дефольт болох эрсдлээс бүрэн гарсан. Ингэснээр манайх эрсдэлгүй гэсэн үнэлгээг авсан байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн өр төлж барагдууллаа. Үүнээс 10 их наядыг нь үндсэн төлбөр 2.6 их наядыг хүүгийн төлбөрт төлсөн байна" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 257 (7242)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
18 дугаар сургуулийн сурагчид...
Нийслэлийн хэмжээнд хүүхдэд...

Л.Оюун-Эрдэнэ: Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэн хуваадаг хариуцлагагүй үйлдэл дахин давтагдахгүй

Kuzmo 2023-12-26

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

3 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

4 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

4 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

15 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

15 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

15 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

15 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

15 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

15 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

15 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах