• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэнтийнхэн биш нийслэлийнхэн зутарч байна

Олон нийтийн сүлжээгээр Хэнтийнхэн зутарч байна гэсэн мэдээлэл түглээ. Яг өнөөдрийн байдлаар бол төсвийн санхүүжилтийн бараг талыг авсан Хэнтийнхэн биш, ес эхлэх гэж байгаа, цас ихтэй ид хүйтэн энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотынхон л зутарч байх шиг. 

Шөнөдөө бараг 40, өдөртөө 30 градус хүрч хүйтэрч байгаа энэ өдрүүдэд нийслэлд нэг ч автобус нэмэгдээгүй байтал автомашиныг тэгш сондгой дугаараар зорчих журамд шилжүүлсэн нь автобусны буудлуудад дүүрэн хүн бээрч, даарч,  удаж удаж ирсэн нэг автобус нь дүүрэн хүнтэй ирэн хүмүүсийг уралдуулан, чихэлдүүлж ёстой “бяд”-ыг нь шалгаж байна. 

Дээрээс нь баяр ёслол өдөр хоногоор ойртож байгаа болохоор нэг их нэгдсэн шинэ жил баяр ёслол гэхгүй ч гэр орондоо хүүхэд багачуудаа баярлуулах гэсэн хүмүүс дэлгүүр худалдааны төвөөр зорчих хөдөлгөөн улам ихсээд байгаа.  

Ард иргэд  бөөн халтиргаатай замаар бэдчиж, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй автобус хүлээн буудал дээр чичирч зогсоход ард түмний мөнгөөр авсан том том жип унасан дарга ямбатнууд, ар түмний мөнгөөр авсан бензинээр дэргэдүүр нь цас манарган давхихдаа тэр олныг цонхоороо харан даажигнан “бяд”-гүйгээр дуудан өнгөрнө. 

Уг нь ард иргэд машинаа өөрийнхөө мөнгөөр өөрөө худалдаад авсан, татвар хураамжаа төлчихсөн, оношилгоо энэ тэрд нь оруулаад бичиг зөвшөөрлөө авсан, жилийн 365 хоног зам ашиглах татвараа төлчихсөн атлаа ингээд  машинаа унах эрхээ хасуулчихаад хар хүйтэнд ингэж зогсох нь хэр зохистой юм бол. Дээрээс нь эрх баригчид ингэж туйлдаж байгаа  ард түмнээ “улны”, “бядгүй” хэмээн бараг л “хохь нь” гэх халгүй цоллоно. 

Монгол Улсын нийт хүн амын бараг тал хувь болох 1,5 сая хүнтэй, хааш хаашаа тэлсэн нийслэл хотод нөхцөл байдал ийм байхад Хэнтий аймгийнхан зутарч байна гэж хэн бичиж байна. Арай олны нэрлэдгээр эрх баригчдын “тролл”-ууд дээдсийнхээ захиалгаар бичээд байгаа юм биш биз. 

Ийн  Хэнтий аймгийнхан  зутарч байна гээд байдаг нь “зутарсан аймагт тусалж байна” хэмээн аанай л ард түмний хөрөнгөнөөс өдий төдийг татан тийш илгээж ирэх сонгуулийн сурталчилгаа хийх гэсэн ядмаг арга биш гэж хардах хүн гарч ирж л байна. Тэндээс УИХ гэдэг хуулийн хамгаалалттай газар бүгэж ямар ч эрсдэлгүйгээр насан туршдаа зөөлөн суудалд суун  улс ард түмний хөрөнгөнөөс завшиж байх санаатай хүн нэг биш хэд хэд бий дээ. 

Цаг улирал цас зудны тухайд бол Хэнтий аймгаас илүүтэй зутарч байгаа аймаг нэг биш хэд хэд байгаа. Зарим аймагт угаасаа зун намар хур бороо багатай гантай, гандуу байсан дээр цас нэмэн нэмэн орсоор бэлчээргүй шахам болж байна. Зарим аймагт цас шуурганаар уруудсан олон мянга адуу орж очин нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа. Яг үнэндээ Хэнтий байтугай зутарч байгаа аймаг сум бишгүй нэг. 

Өнөөдрөөс 10 хоногийн өмнө гаргасан судалгаагаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу байна гэжээ. Нийт нутгийн 26 хувьд нэн их, 43 хувьд их зудын эрсдэлтэй гэж гарсан. Гэтэл түүнээс хойш шөнө бүр цас нэмэн орж, шуурсаар энэ тоо өнөөдөр өчнөөнөөр нэмэгдсэн нь лавтай. Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон гэж байна. 

Гэтэл ганцхан Хэнтий аймаг л хүндрээд хүн мал нь зутраад байна гэдэг нь юу хэлээд байгаа юм бол.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны арванхоёрдугаар сарын 21. Пүрэв. №186 (5914)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийслэл
ХУРААХ
Б.Энхбаяр: Улаанбаатарыг...
“Эрдэнэс тавантолгой” ХК-иас...

Хэнтийнхэн биш нийслэлийнхэн зутарч байна

ӨЛЗИЙБАЯР 2023-12-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хэнтийнхэн биш нийслэлийнхэн зутарч байна

Олон нийтийн сүлжээгээр Хэнтийнхэн зутарч байна гэсэн мэдээлэл түглээ. Яг өнөөдрийн байдлаар бол төсвийн санхүүжилтийн бараг талыг авсан Хэнтийнхэн биш, ес эхлэх гэж байгаа, цас ихтэй ид хүйтэн энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотынхон л зутарч байх шиг. 

Шөнөдөө бараг 40, өдөртөө 30 градус хүрч хүйтэрч байгаа энэ өдрүүдэд нийслэлд нэг ч автобус нэмэгдээгүй байтал автомашиныг тэгш сондгой дугаараар зорчих журамд шилжүүлсэн нь автобусны буудлуудад дүүрэн хүн бээрч, даарч,  удаж удаж ирсэн нэг автобус нь дүүрэн хүнтэй ирэн хүмүүсийг уралдуулан, чихэлдүүлж ёстой “бяд”-ыг нь шалгаж байна. 

Дээрээс нь баяр ёслол өдөр хоногоор ойртож байгаа болохоор нэг их нэгдсэн шинэ жил баяр ёслол гэхгүй ч гэр орондоо хүүхэд багачуудаа баярлуулах гэсэн хүмүүс дэлгүүр худалдааны төвөөр зорчих хөдөлгөөн улам ихсээд байгаа.  

Ард иргэд  бөөн халтиргаатай замаар бэдчиж, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй автобус хүлээн буудал дээр чичирч зогсоход ард түмний мөнгөөр авсан том том жип унасан дарга ямбатнууд, ар түмний мөнгөөр авсан бензинээр дэргэдүүр нь цас манарган давхихдаа тэр олныг цонхоороо харан даажигнан “бяд”-гүйгээр дуудан өнгөрнө. 

Уг нь ард иргэд машинаа өөрийнхөө мөнгөөр өөрөө худалдаад авсан, татвар хураамжаа төлчихсөн, оношилгоо энэ тэрд нь оруулаад бичиг зөвшөөрлөө авсан, жилийн 365 хоног зам ашиглах татвараа төлчихсөн атлаа ингээд  машинаа унах эрхээ хасуулчихаад хар хүйтэнд ингэж зогсох нь хэр зохистой юм бол. Дээрээс нь эрх баригчид ингэж туйлдаж байгаа  ард түмнээ “улны”, “бядгүй” хэмээн бараг л “хохь нь” гэх халгүй цоллоно. 

Монгол Улсын нийт хүн амын бараг тал хувь болох 1,5 сая хүнтэй, хааш хаашаа тэлсэн нийслэл хотод нөхцөл байдал ийм байхад Хэнтий аймгийнхан зутарч байна гэж хэн бичиж байна. Арай олны нэрлэдгээр эрх баригчдын “тролл”-ууд дээдсийнхээ захиалгаар бичээд байгаа юм биш биз. 

Ийн  Хэнтий аймгийнхан  зутарч байна гээд байдаг нь “зутарсан аймагт тусалж байна” хэмээн аанай л ард түмний хөрөнгөнөөс өдий төдийг татан тийш илгээж ирэх сонгуулийн сурталчилгаа хийх гэсэн ядмаг арга биш гэж хардах хүн гарч ирж л байна. Тэндээс УИХ гэдэг хуулийн хамгаалалттай газар бүгэж ямар ч эрсдэлгүйгээр насан туршдаа зөөлөн суудалд суун  улс ард түмний хөрөнгөнөөс завшиж байх санаатай хүн нэг биш хэд хэд бий дээ. 

Цаг улирал цас зудны тухайд бол Хэнтий аймгаас илүүтэй зутарч байгаа аймаг нэг биш хэд хэд байгаа. Зарим аймагт угаасаа зун намар хур бороо багатай гантай, гандуу байсан дээр цас нэмэн нэмэн орсоор бэлчээргүй шахам болж байна. Зарим аймагт цас шуурганаар уруудсан олон мянга адуу орж очин нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа. Яг үнэндээ Хэнтий байтугай зутарч байгаа аймаг сум бишгүй нэг. 

Өнөөдрөөс 10 хоногийн өмнө гаргасан судалгаагаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу байна гэжээ. Нийт нутгийн 26 хувьд нэн их, 43 хувьд их зудын эрсдэлтэй гэж гарсан. Гэтэл түүнээс хойш шөнө бүр цас нэмэн орж, шуурсаар энэ тоо өнөөдөр өчнөөнөөр нэмэгдсэн нь лавтай. Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон гэж байна. 

Гэтэл ганцхан Хэнтий аймаг л хүндрээд хүн мал нь зутраад байна гэдэг нь юу хэлээд байгаа юм бол.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны арванхоёрдугаар сарын 21. Пүрэв. №186 (5914)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

8 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

8 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

8 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

19 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

19 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

19 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

19 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

19 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

19 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

19 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

19 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах