• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“..Нүүрсчин” гэгдсэн хүмүүсийн нэрээ цэвэрлэх боломж нь нүүрсний сонсгол юм биш үү

“...Нүүрсний хулгайтай холбоотой” гэгдэж буй хэдэн арван улстөрч бий. Энэ асуудлаарх сонсголд гэрчээр дуудагдаж буй хэдэн зуун албан тушаалтан байна. Харин нэг нь ч “...Тийм ээ, би холбоотой”, эсвэл “...Уучлаарай, би алдаа гаргажээ” гээд хэлсэнгүй. Бүгд л ямар нэг байдлаар “...Гүтгүүллээ”, “...Хэлмэгдлээ” гэж байна. Ийм л дүр зургийг сонсголоос, хэвлэлүүдээс, бүр УИХ-ын хуралдаан дээр өгсөн тайлбаруудаас нь харж ирлээ.

Гэтэл нүүрсний хулгай байсан. Энэ үнэн. Бас ард нийтээрээ энэ хулгайг зогсоохыг хүсэж байна. Бас л үнэн. Түүнчлэн Түр хорооны дарга Б.Энхбаярын “...Сонсголоор хэн нэгэн хувь улстөрчийн биш, улс улсаараа үлдэх үү гэдэг ноцтой  асуудлыг ярина” гэсэн агуулга бүхий мэдээллийг ч анзаарахгүй өнгөрч болохгүй юм. Тэр утгаараа, нүүрсний хулгай илэрч, нэг тийш шийдэгдэх учиртай.

Нөгөөтэйгүүр, Б.Энхбаяр удтал гацсан сонсголыг яаж ийгээд л эхлүүлчихлээ. Эхний үе шатыг нь  явуулчихлаа. Энэ сонсголын “сонин сайхан” хуучраагүй байтал хоёр дахь үе шатных нь гэрчүүдийг дуудав. Санаснаас шазруун үзэж байна. Хүн үлдээсэнгүй л зарлав. Хоёр дахь шат нь ирэх долоо хоногт эхэлнэ. Он гартал үргэлжилнэ. Сонгууль дөхсөн ийм үед сонсгол явж байгаа нь улс төр цаагуураа улайсгаж байж мэдэх л юм. Хэрэв тийм бол ойрд олон “эвгүй” үйл явдал өрнөнө дөө.

Гэхдээ, аливаа зүйл хоёр талтай. Энэ дунд үнэхээр хэлмэгдэж, гүтгүүлж яваа хүн байхыг үгүйсгэхгүй. Төрд албан тушаал хашсаныхаа төлөө, тэнд нь хулгай гарахад анзаараагүй “хэрэг”-ээр хэлмэгдсэн байж болно. Эсвэл даргын тушаал гүйцэтгэсний эцэст өнөөдөр сонсголд дуудагдаад “байцаагдаж” байж ч мэднэ. Хэн нэгэн холын хамаатан, аль эсвэл хамт ажиллаж байсан хүнийх нь хамааралтай этгээдийн холбоотой асуудлаар шууд нэрээ зарлуулаад явж байгаа нь ч байж болох юм. Яагаад ингэж байна гэхээр шүүх тогтоогоогүй, сонсгол дуусаагүй учраас “магадлал”-ыг авч үзэж буй хэрэг л дээ. Шулуухан хэлэхэд, сонсголд дуудагдсан болгоныг “...Нүүрсчин” гэхэд хэцүү. Өмнөх  ийм жишиг бий. Хөгжлийн банкны хулгайгаар бас л сонсгол хийсэн. Тэгэхэд зарим нь сонсголд хүрч очоод, өөрт наагаад байгаа зээл хуйны талаар онгойтол яриад гарсан. Тийм хүн цөөнгүй байсан. Тэгэхээр нүүрсний сонсголд дуудагдсан бол хямарч, нумраад байх хэрэггүй юм. Тэглээ гээд одоо сонсгол зогсохгүй. Галт тэрэг хөдөлсөн. Монголчууд тэр чигтээ энэ сонсголыг ширтэж байна. Хэн нь хулгайч вэ, хэн нь хэлмэгдсэн бэ гэдгийг харахыг, мэдэхийг хүсэж байна. Тиймээс, нэгэнт л нүүрсний хулгайтай холбоогүй бол сонсгол дээр сайхан явж очвол дээр. Тэгээд үнэнийг ярьчих хэрэгтэй. Бод доо, удахгүй сонгууль болно. Бодвол “...Нэр дэвшинэ” гээд явж байгаа цөөнгүй хүн нүүрсний сонсголын гэрч болчихоод байгаа биз. Тэдний нэлээд нь дор хаяж бүтэн жил “...Нүүрсний хулгайч” гэж цоллууллаа шүү дээ. Хэдхэн сарын дараа болох сонгуульд намаасаа мандат авчихаж дөнгөх байх. Тэгээд очсон ч нутгийнхан нь навсайтал унагана. Угаасаа нүүрснээс хулгай хийсэн этгээдэд нутгаараа байтугай Монголоороо зэвүүцэж, дургүйцэж байна. Тэр утгаараа, сонсгол “...Нүүрсний хулгайтай холбоогүй” гэдгээ тайлбарлах  “тайз” нь болж мэдэх юм. Нэрээ цэвэрлэх боломж гэсэн үг шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 248 (7233)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Протокол: Тавантолгой-Чойр...
NBA-ын 7 дахь долоо хоногийн...

“..Нүүрсчин” гэгдсэн хүмүүсийн нэрээ цэвэрлэх боломж нь нүүрсний сонсгол юм биш үү

ДАМДИН-ОЧИР 2023-12-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“..Нүүрсчин” гэгдсэн хүмүүсийн нэрээ цэвэрлэх боломж нь нүүрсний сонсгол юм биш үү

“...Нүүрсний хулгайтай холбоотой” гэгдэж буй хэдэн арван улстөрч бий. Энэ асуудлаарх сонсголд гэрчээр дуудагдаж буй хэдэн зуун албан тушаалтан байна. Харин нэг нь ч “...Тийм ээ, би холбоотой”, эсвэл “...Уучлаарай, би алдаа гаргажээ” гээд хэлсэнгүй. Бүгд л ямар нэг байдлаар “...Гүтгүүллээ”, “...Хэлмэгдлээ” гэж байна. Ийм л дүр зургийг сонсголоос, хэвлэлүүдээс, бүр УИХ-ын хуралдаан дээр өгсөн тайлбаруудаас нь харж ирлээ.

Гэтэл нүүрсний хулгай байсан. Энэ үнэн. Бас ард нийтээрээ энэ хулгайг зогсоохыг хүсэж байна. Бас л үнэн. Түүнчлэн Түр хорооны дарга Б.Энхбаярын “...Сонсголоор хэн нэгэн хувь улстөрчийн биш, улс улсаараа үлдэх үү гэдэг ноцтой  асуудлыг ярина” гэсэн агуулга бүхий мэдээллийг ч анзаарахгүй өнгөрч болохгүй юм. Тэр утгаараа, нүүрсний хулгай илэрч, нэг тийш шийдэгдэх учиртай.

Нөгөөтэйгүүр, Б.Энхбаяр удтал гацсан сонсголыг яаж ийгээд л эхлүүлчихлээ. Эхний үе шатыг нь  явуулчихлаа. Энэ сонсголын “сонин сайхан” хуучраагүй байтал хоёр дахь үе шатных нь гэрчүүдийг дуудав. Санаснаас шазруун үзэж байна. Хүн үлдээсэнгүй л зарлав. Хоёр дахь шат нь ирэх долоо хоногт эхэлнэ. Он гартал үргэлжилнэ. Сонгууль дөхсөн ийм үед сонсгол явж байгаа нь улс төр цаагуураа улайсгаж байж мэдэх л юм. Хэрэв тийм бол ойрд олон “эвгүй” үйл явдал өрнөнө дөө.

Гэхдээ, аливаа зүйл хоёр талтай. Энэ дунд үнэхээр хэлмэгдэж, гүтгүүлж яваа хүн байхыг үгүйсгэхгүй. Төрд албан тушаал хашсаныхаа төлөө, тэнд нь хулгай гарахад анзаараагүй “хэрэг”-ээр хэлмэгдсэн байж болно. Эсвэл даргын тушаал гүйцэтгэсний эцэст өнөөдөр сонсголд дуудагдаад “байцаагдаж” байж ч мэднэ. Хэн нэгэн холын хамаатан, аль эсвэл хамт ажиллаж байсан хүнийх нь хамааралтай этгээдийн холбоотой асуудлаар шууд нэрээ зарлуулаад явж байгаа нь ч байж болох юм. Яагаад ингэж байна гэхээр шүүх тогтоогоогүй, сонсгол дуусаагүй учраас “магадлал”-ыг авч үзэж буй хэрэг л дээ. Шулуухан хэлэхэд, сонсголд дуудагдсан болгоныг “...Нүүрсчин” гэхэд хэцүү. Өмнөх  ийм жишиг бий. Хөгжлийн банкны хулгайгаар бас л сонсгол хийсэн. Тэгэхэд зарим нь сонсголд хүрч очоод, өөрт наагаад байгаа зээл хуйны талаар онгойтол яриад гарсан. Тийм хүн цөөнгүй байсан. Тэгэхээр нүүрсний сонсголд дуудагдсан бол хямарч, нумраад байх хэрэггүй юм. Тэглээ гээд одоо сонсгол зогсохгүй. Галт тэрэг хөдөлсөн. Монголчууд тэр чигтээ энэ сонсголыг ширтэж байна. Хэн нь хулгайч вэ, хэн нь хэлмэгдсэн бэ гэдгийг харахыг, мэдэхийг хүсэж байна. Тиймээс, нэгэнт л нүүрсний хулгайтай холбоогүй бол сонсгол дээр сайхан явж очвол дээр. Тэгээд үнэнийг ярьчих хэрэгтэй. Бод доо, удахгүй сонгууль болно. Бодвол “...Нэр дэвшинэ” гээд явж байгаа цөөнгүй хүн нүүрсний сонсголын гэрч болчихоод байгаа биз. Тэдний нэлээд нь дор хаяж бүтэн жил “...Нүүрсний хулгайч” гэж цоллууллаа шүү дээ. Хэдхэн сарын дараа болох сонгуульд намаасаа мандат авчихаж дөнгөх байх. Тэгээд очсон ч нутгийнхан нь навсайтал унагана. Угаасаа нүүрснээс хулгай хийсэн этгээдэд нутгаараа байтугай Монголоороо зэвүүцэж, дургүйцэж байна. Тэр утгаараа, сонсгол “...Нүүрсний хулгайтай холбоогүй” гэдгээ тайлбарлах  “тайз” нь болж мэдэх юм. Нэрээ цэвэрлэх боломж гэсэн үг шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 248 (7233)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

9 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

9 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

9 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

20 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

20 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

20 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

20 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

20 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

20 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

20 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

20 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

21 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

21 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

21 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах