• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нүүрсний хулгайн гол гэрчүүд нь Тавантолгойн захирлууд

Нүүрсний сонсголоос олон нийт юу хүлээж байна вэ. Зорилго нь тэр байх ёстой. Албаны эх сурвалжууд “...Нүүрсний салбарыг нээлттэй, ил тод болгох, засаглал сайтай болгох, юун дээр алдсанаа дүгнэх, дахиж нүүрсний хулгай гэдэг эмгэнэлтэй зүйл гаргахгүй байх зорилготой” хэмээсэн. Олон нийт ч “...Нүүрсний хулгай гэж чухам юуг хэлээд байна вэ”, “...Хулгайч нь ямар хүмүүс вэ”, “...Ямар дүнтэй хулгайг яаж хийсэн бэ”,  “...Ямар тогтолцоогоор явагдсан хулгай вэ” гэж тал талаас нь “сонирхож” байгаа юм. Сонсголын явцаас харахад шинжээчид асуудлыг гаргаж тавиад, гэрчээр дуудагдсан хүмүүс өөрийгөө хамгаалж байна. Харин болсон явдлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс захирлууд л байгаагаар нь хэлээд өгч байх шиг байна. Тэдний үг маш ноцтой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны захирал Б.Энэбиш “...Намайг ажлаа өгсний дараагаас харлуулж эхэлсэн. 2008 онд УИХ, Засгийн газрын түвшинд хоёр ордыг ашиглалтад оруулъя гэж компаниудад үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. Тухайн үед манай охин Австралид амьдардаг байсан юм. Тэгээд төрөх дөхөхөөр нь охин дээрээ очих гээд явсан хойгуур асуудал гарсан. Намайг буруутгаж гурван асуудал ярьдаг юм.  Нэгдүгээрт, Чалкотой гэрээг буруу хийсэн. Хоёрдугаарт, 60 тоннын даацтай арван машин Хятадаас авсан. Гуравдугаарт, буруу дугуй худалдаж авсан гэдэг. Хувь хүний үүднээс хэлэхэд, намайг хэлмэгдүүлж, шударга бусын хонгилоор чирэх гэсэн учраас гадаадад амьдарсан” гэв.

Бас тус компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь “...Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэн суух, авах гэсэн санаархал томоохон бүлэглэлээс гарч ирсэн. “...Нүүрс удахгүй үнс болно. Төрийн компани нүүрс ухдаггүй юм” гэсэн PR-ыг маш хүчтэй явуулсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол, Хятадын тус бур нэг компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д оператораар 100 жилийн хугацаатай оруулах хэлэлцээр эхэлсэн. Би эрс эсэргүүцсэн. Долоо хоногийн дараа ажлын хэсгээс хассан. Сарын дараа эрүү үүсгэж хорьсон. Хоёр сарын дараа “Шинхау Энержи” компанид 99 жилийн хугацаатай Тавантолгойн ордыг өгөх гэрээ бүхий тогтоол УИХ-д орсон. Энэ бүхэн анхнаасаа Тавантолгойн ордод эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа юм. Ер нь бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Тавантолгойн ордыг урт хугацаатайгаар ашиглуулах яриа хэлэлцээрийг эрчимтэй явуулсан. Илүү нарийн зүйлийг яримааргүй байна” гэсэн юм.

Мөн, хоригдоод жил болж байгаа Б.Ганхуяг хоёр сар гаруйн өмнө шүүх дээр “ ...Энд бид золиослогдоод тэд тэнд засагтай, төртэй, тамгатайгаа үлдэж болохгүй. Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан. Оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэрэг хаана байна. ...2007 оноос хойш би энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэдэх хүн байхгүй. ...Би гав ганцаараа есөн сар хоригдож байна. Яагаад гэвэл намайг шоронгоос гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Надад үгээ хэлэх ганц боломж нь энэ” гэж ярьсан. Тэрбээр нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ энэ сонсголыг эхэлснээс хойш тавьсан. Гэхдээ Б.Ганхуяг сонсголд оролцож чадсангүй. Үүнд УИХ, шүүх, прокурорын аль нь хаалт хийгээд байгааг одоогоор хаанаас ч мэдээлсэнгүй. Ирэх долоо хоногт үргэлжлэх сонсголд оролцуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ерөнхийдөө, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс захирлуудын үгийг маш анхааралтай сонсох учиртай. Учир нь, сонсгол дээр яригдсан олон тэрбум, их наядын хулгай яагаад үргэлжлээд байсныг тэд л хэлж өгч чадна. Тэгэхээр Б.Ганхуяг ч нүүрсний сонсгол дээр заавал байх ёстой. Түүнээс гадна, жил гаруй гадаадад амьдарч байгаа “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргал ч ирж сонсголд үгээ хэлэх учиртай юм. Товчхондоо, Тавантолгойн захирлуудгүйгээр, тэдний үггүйгээр нүүрсний хулгай шийдэгдэх боломжгүй. Тэр утгаараа, тэд энэ хулгайн хамгийн гол гэрчүүд юм. Нэг үгээр хэлбэл, нүүрсний сонсгол тэдэнгүйгээр үргэлжлэх нь үр дүн муутай гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
“...Намууд нүүрснээс...
Б.Ганхуяг хордсон & хордоогүй

Нүүрсний хулгайн гол гэрчүүд нь Тавантолгойн захирлууд

ДАМДИН-ОЧИР 2023-12-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нүүрсний хулгайн гол гэрчүүд нь Тавантолгойн захирлууд

Нүүрсний сонсголоос олон нийт юу хүлээж байна вэ. Зорилго нь тэр байх ёстой. Албаны эх сурвалжууд “...Нүүрсний салбарыг нээлттэй, ил тод болгох, засаглал сайтай болгох, юун дээр алдсанаа дүгнэх, дахиж нүүрсний хулгай гэдэг эмгэнэлтэй зүйл гаргахгүй байх зорилготой” хэмээсэн. Олон нийт ч “...Нүүрсний хулгай гэж чухам юуг хэлээд байна вэ”, “...Хулгайч нь ямар хүмүүс вэ”, “...Ямар дүнтэй хулгайг яаж хийсэн бэ”,  “...Ямар тогтолцоогоор явагдсан хулгай вэ” гэж тал талаас нь “сонирхож” байгаа юм. Сонсголын явцаас харахад шинжээчид асуудлыг гаргаж тавиад, гэрчээр дуудагдсан хүмүүс өөрийгөө хамгаалж байна. Харин болсон явдлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс захирлууд л байгаагаар нь хэлээд өгч байх шиг байна. Тэдний үг маш ноцтой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны захирал Б.Энэбиш “...Намайг ажлаа өгсний дараагаас харлуулж эхэлсэн. 2008 онд УИХ, Засгийн газрын түвшинд хоёр ордыг ашиглалтад оруулъя гэж компаниудад үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. Тухайн үед манай охин Австралид амьдардаг байсан юм. Тэгээд төрөх дөхөхөөр нь охин дээрээ очих гээд явсан хойгуур асуудал гарсан. Намайг буруутгаж гурван асуудал ярьдаг юм.  Нэгдүгээрт, Чалкотой гэрээг буруу хийсэн. Хоёрдугаарт, 60 тоннын даацтай арван машин Хятадаас авсан. Гуравдугаарт, буруу дугуй худалдаж авсан гэдэг. Хувь хүний үүднээс хэлэхэд, намайг хэлмэгдүүлж, шударга бусын хонгилоор чирэх гэсэн учраас гадаадад амьдарсан” гэв.

Бас тус компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь “...Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэн суух, авах гэсэн санаархал томоохон бүлэглэлээс гарч ирсэн. “...Нүүрс удахгүй үнс болно. Төрийн компани нүүрс ухдаггүй юм” гэсэн PR-ыг маш хүчтэй явуулсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол, Хятадын тус бур нэг компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д оператораар 100 жилийн хугацаатай оруулах хэлэлцээр эхэлсэн. Би эрс эсэргүүцсэн. Долоо хоногийн дараа ажлын хэсгээс хассан. Сарын дараа эрүү үүсгэж хорьсон. Хоёр сарын дараа “Шинхау Энержи” компанид 99 жилийн хугацаатай Тавантолгойн ордыг өгөх гэрээ бүхий тогтоол УИХ-д орсон. Энэ бүхэн анхнаасаа Тавантолгойн ордод эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа юм. Ер нь бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Тавантолгойн ордыг урт хугацаатайгаар ашиглуулах яриа хэлэлцээрийг эрчимтэй явуулсан. Илүү нарийн зүйлийг яримааргүй байна” гэсэн юм.

Мөн, хоригдоод жил болж байгаа Б.Ганхуяг хоёр сар гаруйн өмнө шүүх дээр “ ...Энд бид золиослогдоод тэд тэнд засагтай, төртэй, тамгатайгаа үлдэж болохгүй. Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан. Оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэрэг хаана байна. ...2007 оноос хойш би энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэдэх хүн байхгүй. ...Би гав ганцаараа есөн сар хоригдож байна. Яагаад гэвэл намайг шоронгоос гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Надад үгээ хэлэх ганц боломж нь энэ” гэж ярьсан. Тэрбээр нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ энэ сонсголыг эхэлснээс хойш тавьсан. Гэхдээ Б.Ганхуяг сонсголд оролцож чадсангүй. Үүнд УИХ, шүүх, прокурорын аль нь хаалт хийгээд байгааг одоогоор хаанаас ч мэдээлсэнгүй. Ирэх долоо хоногт үргэлжлэх сонсголд оролцуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ерөнхийдөө, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс захирлуудын үгийг маш анхааралтай сонсох учиртай. Учир нь, сонсгол дээр яригдсан олон тэрбум, их наядын хулгай яагаад үргэлжлээд байсныг тэд л хэлж өгч чадна. Тэгэхээр Б.Ганхуяг ч нүүрсний сонсгол дээр заавал байх ёстой. Түүнээс гадна, жил гаруй гадаадад амьдарч байгаа “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргал ч ирж сонсголд үгээ хэлэх учиртай юм. Товчхондоо, Тавантолгойн захирлуудгүйгээр, тэдний үггүйгээр нүүрсний хулгай шийдэгдэх боломжгүй. Тэр утгаараа, тэд энэ хулгайн хамгийн гол гэрчүүд юм. Нэг үгээр хэлбэл, нүүрсний сонсгол тэдэнгүйгээр үргэлжлэх нь үр дүн муутай гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Халуун сэдэв   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

8 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

8 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

8 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

8 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

8 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах