• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Ганхуяг хордсон & хордоогүй

Б.Нарантуяa: Цуснаас нь хүнцэл их хэмжээгээр илэрсэн

С.САРУУЛ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийнхэн олон нийтэд хандлаа. Түүний гэр бүлийнхэн энэ сарын 5-нд Нүүрсний сонсголд Б.Ганхуягийг оролцуулах саналыг Хууль зүй дотоод хэргийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаярт хүргүүлжээ. Гэвч сонсголд оролцуулах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.

Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа “Монгол Улсад цагдан хоригдож байгаа, гэмтэй, гэмгүй нь шийдэгдээгүй энэ нөхцөлд ямар ч хүн эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл явах бүрэн эрхтэй гэж боддог. Гэтэл дүү маань 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш 461 дүгээр ангид хоригдож байгаа. Биеийн байдал энэ оны есдүгээр сарын 25-наас хойш огцом муудсан. Урд нь даралт унах зэрэг эмгэг илэрч байгаагүй. Эхнэр болон гэр бүлийнхэн нь долоо хоног бүр эргэж, уулздаг байсан. Есдүгээр сарын 12-нд Б.Ганхуяг шүүх хурал дээр ноцтой мэдээллүүдийг хэлсэн. Үүнээс болоод ар гэр, өөрийг минь хамгаалалтад авч өгөөч, эрсдэл байхгүй бол үнэн бодит мэдээллийг шүүхийн танхимд хэлэхийг хүссэн боловч прокурор болон бусад байгууллагаас “боломжгүй” гэсэн хариуг хэлсэн нь бичлэгт үлдсэн.

Есдүгээр сарын 23-нд Б.Ганхуягийн даралт огцом унаж, толгой нь хүчтэй өвдөн, их хэмжээгээр бөөлжсөн, суулгалт өгч муудсан. Энэ үед гэр бүлийн зүгээс 461 дүгээр хорих ангийн эмнэлэг, ШШГЕГ болон холбогдох байгууллагуудад түүний биеийн байдлын талаарх тодорхой мэдээллийг өгөх хүсэлтийг өмгөөлөгчөөр нь дамжуулан хүргүүлсэн. Есдүгээр сарын 25-ны даваа гарагт өмгөөлөгч нь өөрийн биеэр очиж, уулзаж, биеийн байдлыг мэдсэн. Бидний хүсэлтийн дагуу Б.Ганхуяг  үдээс хойш нь эмнэлэгт хэвтсэн. Манай гэр бүлийн хүн тухайн өдөр хорих ангид очиж, эмчлэгч эмчтэй нь уулзахад биеийн байдал тогтворжиж эхэлж байгаа мэдээллийг өгсөн” гэв. Ар гэрийнхэн нь өмгөөлөгчөөр нь дамжуулан нарийн шинжилгээнд хамруулах, биеийн байдлын талаарх мэдээллийг үнэн зөвөөр явуулах хүсэлтийн байнга өгсөн боловч энэ бүхэнд биеийн байдал тогтвортой, ямар нэгэн эмгэг, зовуурьгүй гэсэн хариуг өгч байжээ.

Харин аравдугаар сарын 10-нд ШШГЕГ-т Б.Ганхуягийн хөл дээр их хэмжээний шарх үүссэн байна, арьс өнгөний эмнэлэгт үзүүлж, оношийг олж өгөөч гэхэд 461 дүгээр хорих ангиас биеийн байдал хэвийн, үзлэгээр биед гарсан ил шархгүй гэсэн эмчийн тодорхойлолтыг өгсөн талаар эгч нь “Хорих ангийн эмч нар хүний биед ил шарх байхад шарх, сорвигүй хэвийн гэсэн мэдээлэл өгсөнд гомдолтой байна. Ингээд Б. Ганхуягийн биеийн байдал сул байгаа тул шинжилгээ хийлгүүлнэ гэсэн хүсэлтийн дагуу хорих ангийн хяналт дор арваннэгдүгээр сарын 21-нд сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. "Сонгдо" эмнэлгийн эмч нар Б.Ганхуягийн үс, шээс, цуснаас хүнд металл, хордлогын шинжилгээг авсан байна. Шинжилгээний хариуг өмгөөлөгчөөр нь дамжуулан бидэнд ирүүлсэн. Шинжилгээгээр түүний цуснаас хүнцэл /9.02/, хар тугалга байх ёстой хэмжээнээс их илэрсэн. Хүнцэл нь хүнд металлын хор юм байна. 461 дүгээр хорих ангиас энэ төрлийн шинжилгээг өчигдөр авсан, хариу нь ирээгүй байна. Хүнийг ямар нэгэн байдлаар хордуулаад, цагдан хориод, цуснаас нь хүнцэл гэдэг хор их хэмжээгээр илэрч байгаа нь санаатайгаар хордуулах, санаатайгаар хүн алах гэсэн гэмт хэрэг гэж гэр бүлийн зүгээс үзэж байна. Монгол Улсад хүн эрүүл явах эрхгүй болчихсон юмуу гэж санаа зовж, харамсаж байна" гэв.

ШШГЕГ:  Түүний биеийн байдал хэвийн байгаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеэс их хэмжээний хүнцлийн хор ялгарсан талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн. Үүний дараа ШШГЕГ тайлбар өгөв.

461 дүгээр хорих ангийн ерөнхий эмч Г.Эрдэнэчимэг "Б.Ганхуяг 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд анх цагдан хоригдсон. Тухайн өдрийн жижүүр эмч "биеийн эрүүл мэндийн байдал тогтвортой, амин үзүүлэлтүүд хэвийн, хоёр хөлийн шилбэнд хуучин харшлын сорвитой" гэж тэмдэглэн, хүлээж авсан байдаг.  Тус хорих ангийн нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг. 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт гурван удаа, 401 дүгээр хорих ангийн эмнэлэгт нэг удаа, Интермед, Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, тусламж үйлчилгээг үзүүлсэн. Лабораторийн зургаа, багажийн шинжилгээнд гурван удаа хамрагдсан. Шинжилгээгээр эмгэг, өөрчлөлт илрээгүй. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биед илрэх зовуурьгүй, амин үзүүлэлтүүд тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлтгүй. Хордлого нь бөөлжих, гүйлгэх, ядрах, булчин сулрах, амин үзүүлэлтүүд хэлбэлзэх шинж тэмдгүүдээр илэрдэг. Одоогийн байдлаар амин үзүүлэлтүүд хэлбэлзээгүй. Хордлогын шинж тэмдэг илрээгүй байна.

Хөл гараар нь тууралт үүссэн гэх мэдээллийн дагуу аравдугаар сард арьс судлалын зөвлөх эмчийг авчирч үзүүлж, шинжилгээ өгүүлэхэд хордлогын шинж тэмдэг илрээгүй.

Нарийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гаргана. Б.Ганхуягийн эрүүл мэндийн асуудалд шинжээч томилж өгөх хүсэлтийг тус хүрээлэнд энэ сарын 5-нд өгсөн байгаа. Хүнцлийн хувьд google системээс хайгаад үзэхэд Википедиа нэвтэрхий тольд хүний биед агуулагдах шаардлагатай хэмжээг 6.5-12.5 мкг хэмээн заасан байгаа. ДЭМБ-ын стандарт, удирдамжид хүнцэл бүхэл цусанд 10 мкг байдаг гэсэн учир 9.29 мкг нь хэвийн хэмжээнээс хэтрээгүй байна гэж үзэж байна. Эцсийн дүгнэлтийг шинжээч гаргана" хэмээн тайлбарлав.

ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй "Монгол Улсад ял эдэлж байгаа хоригдол, хоригдогч нарын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг ШШГЕГ хариуцдаг. Ял эдэлж, хоригдож хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хэвийн байгаа. 461 дүгээр хорих ангид  мөн адил хэвийн байгаа. Б.Ганхуягийн ар гэрийнхний өгсөн мэдээллийг няцааж байна. Хэн нэгэн гэмт хэрэгт холбогдоод хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын нэр хүндэд ямар нэг байдлаар халдаж болохгүй.

Баттулгын Ганхуяг гэдэг хоригдогчийн биеийн байдал хэвийн байгааг хэлье. Нүүрсний сонсголд түүнийг яагаад оруулахгүй байгааг шүүхийн байгууллага шийднэ. Цагдаагийн байгууллага хоригдогч Б.Ганхуягийн гаргасан өргөдөл, гомдлыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар 461 дүгээр хорих ангид 800 гаруй хоригдогч нэг гал тогооноос хоол хүнсээ хэрэглэдэг байна” гэлээ.

Эмнэлгийн мэргэжлийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Лхамсүрэн "Хүнцэл гэдэг хүнд металлын элемент. Олон улсад болон манай улсад стандарт тогтоосон байдаг. Ундны усанд олон улсын стандартаар 0.05 мг/л хэмжээтэй, монгол улсад 0.01 мг/л хэмжээтэй байдаг. Нэг литр усанд ийм хэмжээгээр агуулагдаж байна гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүн үр тариа, мах махан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүнд стандарт хэмжээ байдаг. Хүний биед агуулагдах хэмжээ хэтэрвэл хордлого, хор болдог. Хүний биед хордлого учруулах хэмжээ нь 0.01-0.05 грамм, үхэлд хүргэх хэмжээ нь 0.06-2 гр байдаг" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Нүүрсний хулгайн гол гэрчүүд нь...
Индиана Пэйсэрс ялалт байгуулж,...

Б.Ганхуяг хордсон & хордоогүй

ДАМДИН-ОЧИР 2023-12-08

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

7 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

7 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

7 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

7 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

7 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах