• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Тахир дутуу” хууль баталж, дүр үзүүлэв дээ, эрх баригчид аа

МАН засгийн эрхийг дангаараа барих болсноос хойш урагшаа биш ухарч алхсаар өнөөдрийг хүргэлээ. Тэдний ухарсан алхмуудыг тоолбол барагдахгүй, хэлсэн хэлээгүй хүн бүхэн мэдэж байгаа. Энэ засгийн үед хийсэн хамгийн том ухралт бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эргүүлэн татсан явдал байлаа. Уг асуудлаар олон хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгчид байр сууриа илэрхийлж, халаглаж байна. Харин МАН-д үүнийг мэдрэх мэдрэмжтэй, сэтгэлтэй, чадвартай, мэдлэгтэй хуульч алга.

Эмэгтэй гишүүд нь хүртэл “миний имиж энэ биш” гэж тэнэгтсэн удаатай. Сүүлдээ олон нийт, хууль мэддэг хүмүүс тэдний алдааг хэлээд, шаардаад эхлэхээр цогц хуулийг салгаад, ганцхан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг буцаан оруулж ирж, дүр эсгэж байна. УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд бичиж хүртэл  сүржигнэсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт чуулган хуралдахад хэлэлцээгүй.

Одоо ирэх пүрэв, баасан гарагийн чуулганаар хэлэлцэх бололтой гэтэл хэлэцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүд дунд алга байх юм. Түүгээр ч барахгүй, орон нутгийн сонгуультай холбоотойгоор МАН-ын гишүүд хөдөө, орон нутагт ажиллаад завгүй байгаа болохоор бүлэг нь ч хуралдахгүй байна.  Уг нь энэ сарын 6-ны өдөр  УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан.

Энэ үеэр Хууль зүйн сайд С.Бямбацогт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн зорилттой уялдуулан хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх.

Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах. Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах, нууцлалыг хамгаалах. Салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан” гэж ярьсан. Үүнээс өөр олон заалтыг ч тусгаж өгсөн талаар мэргэжилтнүүд тухайн үед хэлж байсан. Тэгэхдээ хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид нь  гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах цогц зохицуулалтыг бий болгохын тулд салбар хоорондын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон.

Тэр дундаа зөвхөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас гадна Эрүү болон Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулиудад тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг хүссэн байна билээ.

Өөрөөр хэлбэл, МАН-ын эргүүлэн татсан багц хууль дангаараа хэрэгжих боломжгүй, багцаараа хэрэгжих учиртайг сануулсан хэрэг. Хууль мэддэг хүн бүр л  дээрх багц хууль хамтдаа хэрэгжиж байж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж чадна гэж ярьж буй. Гэтэл эрх баригчид ердөө л энэ хуулиудыг дагаж гарах дүрэм, журмууд нь тодорхойгүй гэх шалтгаанаар буцаагаад татчихсан. АН-ын үед хийсэн ажил болохоор бүгдийг нь “баллуурддаг” жишгээрээ юуг ч хамаагүй “булж” байгаа нь энэ байх. Эсвэл энэ хуультай холбоотой эрх баригчдын эрх ашиг хөндөгдөх гээд байсан ч байж магадгүй.

Ямар ч байсан тэд буцааж татсан. Одоо харин ганц “шалдан” хууль батлах гээд, хуулийн төсөл өргөн барьчихаад байгаа юм. Гэтэл өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн улмаас хэчнээн хүн алтан амиа алдаж, хэлэхийн эцэсгүй аймшигтай тоо баримт гарч байгаа билээ дээ. Саяхан дөрвөн хүүхдийн эх, жирэмсэн эмэгтэй балмад нөхөртөө зодуулаад нас барчихсан хэрэг гарч, олныг цочирдуулсан.

Ердөө л энэ жишээг татахад хангалттай. Өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль байхгүй болохоор энэ асуудлыг тоодог ч газар бараг байхгүй болж. Яах вэ, нэг үеэ бодвол хамгаалах байр нэмэгдэж, арай дээр болсон. Үүнийг үгүйсгэхгүй. Цагдаагийн байгууллагын албан хаагчид ч энэ асуудалд арай өөрөөр хандаж, Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн эрсдэлийн үнэлгээг тогтоож,  Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болоод бусад  байгууллагатай холбож өгсөн талаар дээр дурьдсан хэлэлцүүлгийн үеэр тайлагнасан байна билээ.

Гэхдээ л өнөөдөр цагдаагийнхны хийж байгаа ажил тийм ч хангалттай биш байгаа. Угаасаа зохицуулах хууль байхгүй юм чинь яах ч билээ. Хэн нэгэн эмэгтэйн дуудлагын дагуу яваад очиход нөхөр нь согтуу биш эрүүл, бид зүгээр л маргалдсан юм гээд байж байхад цагдаа нар яах юм бэ. Баривчлалтай биш. Улаан цагаан эхнэрээ хэрцгий балмадаар зодоод, гэмтээчихсэн л байхгүй бол асуудал ярихад хэцүү. Нөгөө талаар цагдаагийн байгууллага тоохгүй болохоор гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд Яаралтай тусламжийн төвд хандах тохиолдол цөөнгүй байдаг аж.

Улмаар яаралтай тусламжийн эмч очиж, эхнэрт нь тусламж үйлчилгээ үзүүлж, нөхөртэй нь зодолдох шахдаг талаар эмч нар ярьж л байна. Энэ хооронд өөр газар өвчтэй хүн амь насаа алдаж байвал яах вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Өнөөдөр нийгэм ийм л байдалтай байна. Гэтэл эрх баригчид багц хуулийг ялихгүй шалтгаанаар татчихаад, нийгэм шуугиад эхлэхээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль” гээд нэг муу “шалдан” хуулийн төсөл хэлэлцэх гээд байж байна.

Хүний эрхийн хуульч М.Ичинноров манай сонинд өгсөн ярилцлагадаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй ганц “шалдан” хуулиар тэмцэж болдоггүй гэдгийг бид өнгөрсөн арван жил өчнөөн зовлон тарчлаан, нулимс, үхэл хагацлаар харлаа. Тиймээс хуульчид, өөрөөр хэлбэл  шүүгч, прокурор, цагдаа, мөрдөн байцаагч, бүгд хэрэглэж болдог хуулийг АН-ын засаглалын үед хийсэн” гэж дурьдсан.

Энэ мэтчилэн хүмүүс хэлээд, сануулаад байна. Нийгэмд гарч байгаа гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй онц ноцтой хэргүүд ч сануулж байна, эрх баригчид аа. Өөрсдийн чинь зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс ч хэллээ. Ийм байхад “тахир дутуу” хууль баталж, дүр эсгэв дээ.  Одоо эргүүлэн татсан багц хуулиа оруулж ирээд, дагалдаж гарах дүрэм журмыг нь батлаад явчихад хүмүүс харин ч баярлаж, тэдэнд таалагдах болохоос муу хэлэхгүй л байх.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
“Арсенал” Бельериний цалинг...
Таналт байгаа оносонгүй

“Тахир дутуу” хууль баталж, дүр үзүүлэв дээ, эрх баригчид аа

Пунцагболд 2016-10-11

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

11 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

11 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

11 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

11 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

11 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

11 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах