• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ямар түвшинд байна вэ?

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин,  “TВ9” телевиз хамтран Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан цуврал хэлэлцүүлгийг хүргэж байна.  Энэ удаад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуульч Л.Галбаатар, комедиан Д.Амартүвшин нар хэлэлцүүлэгт уригдаж, байр сууриа илэрхийллээ.

ХУУЛЬЧ Л.ГАЛБААТАР: АРДЧИЛЛЫН ҮНЭ ЦЭН УЛАМ БҮДГЭРЧ БАЙНА

-Хөндлөнгийн судалгааны дүнгээр Хил хязгааргүй сурвалжлагчид, Freedom House-ийн судалгаагаар монголд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх бүрэн хэрэгжихгүй байна гэсэн дүгнэлт жил бүр гардаг. Үүний шалтгаан олон янз байна. Үндсэн хууль, Олон улсын гэрээнд энэ тухай заалт оруулж баталсан ч бусад хуулиар хэтрүүлэн хязгаарлаж байгаа явдал их байна. Хууль дээдлэх зарчим алдагдаж илүү намын, улс төрийн ашиг сонирхол нэгдүгээрт, тавигдаж байгаатай холбоотой. Тиймээс Үндсэн хуулиар баталгаажуулсан ч бусад хуулиар тэр эрхийг хэтрүүлж хязгаарлаж буй нь үзэл бодлоо илэрхийлэх эрх хангалттай хэрэгжихгүй байна.  Олон улсын гэрээнд хүн үзэл бодолтой байна гэдэг. Үүнийгээ илэрхийлэх арга хэлбэр нь чөлөөтэй хэмээн заасан байдаг.  Чөлөөтэй гэдэгт зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бус хил хязгааргүй үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн үг. Гэвч илэрхийллийн арга, хэлбэрүүд дээр янз бүрийн хязгаарлалт орж ирсэн. Тухайлбал Эрүүгийн хуулийн 13.14-р зүйлд худал мэдээлэл тараах гэсэн заалтад мэдээлэл тараахдаа хэн нэгний алдар, нэр хүндэд  халдсан илт худал мэдээлэл тараасан тохиолдолд гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг. Үүний цаана хүний нэр төрийг хамгаалаад байгаа юм шиг боловч “Илт худал мэдээлэл” гэдгийг тодорхойлж өгөөгүй. Гомдол гаргасан этгээд, мөрдөгч, прокурор, шүүх өөрийн үзэмжээр тайлбарладаг. Эрүүгийн хуульд ийм тодорхойгүй ойлголт байх нь энэхүү хуулийг нэг мөр ойлгож хэрэглэнэ гэсэн зарчимтай нийцэхгүй. Яагаад Эрүүгийн хуулийн зарчим алдагдуулаад энэ заалтыг хасахгүй байгаа нь хамгийн их гомдол гаргадаг этгээд нь улстөрчид, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд байгаатай холбоотой. Энэ нь шүүмжлэлт дуу хоолойг хязгаарлах байдлаар хэрэглэгдэж байгаа гол заалт болон хувирч байна. Үндсэндээ энэ нь Эрүүгийн хуульд байх ёсгүй. Авлига, хээл хахууль,ашиг сонирхолтой холбоотой асуудлыг илчилсэн дуу хоолойг цагдаагийн байгууллагаар шалгуулдаг. Ингэснээр гэм зэмгүй иргэн гэмт хэрэгтэн болох, цаашид үзэл бодлоо илэрхийлэх нь хумигдах үр дагавартай. Мөн өнгөрсөн жил Засгийн газраас “Доромжлох” гэдэг гэмт хэргийг нэмж оруулах санал УИХ-д өргөн барьсан. УИХ ч хэлэлцэх нь зүйтэй хэмээсэн. Тухайн үед хошин шог, комедиан хийдэг залууст энэхүү заалт хамаагүй гэж яригдсан боловч хуулийн төсөлд тусгагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, гүтгэлгийн асуудлаар нь Эрүүгийн хуулийн заалт байдаг ч  доромжлох заалт үлдчихээр тэр орон зайг дахин нөхөж хэрэгжүүлэх гээд байна гэсэн үг. Жишээ нь,  Ерөнхий сайдыг данх гээд хэллээ гэхэд одоогийн заалтаар буруутгаж болдоггүй. Ингэж хэлсэн хүнийг гэмт хэрэгтэн болгох гээд дараагийн заалтыг бэлдчихээд яваад байна.

Цагдаагийн албан хаагч хууль бус тушаал биелүүлэхгүй байх үүрэгтэй. Эрүүгийн хууль албаны тушаалаараа ч гэсэн. Даргын тушаалыг бус хуульд нийцсэн тушаал биелүүлэх ёстой. Тиймээс цагдаагийн албан хаагч энэ тушаал Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Эрүүгийн хуульд нийцэж байна уу гэдгийг өөрөө дэнсэлж биелүүлэхүү үгүй юу гэдгийг шүүн тунгаадаг байх ёстой. Гэвч манайд энэ байдал хангалтгүй байна. Даргын тушаал нэгдүгээрт гэсэн байдалтай. Даргын тушаал бүр хуульд нийцсэн байна уу гэвэл үгүй. Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэдэг нь нийгмийн хэв журмыг алдагдуулсан, тогтолцооны эсрэг шинжтэй гэмт хэрэг гэсэн агуулгатай юм. Нэг иргэн цагдаатай зууралдах нь хууль сахиулагчийг эсэргүүцэж байгаа хэрэг биш. Үүнд мөрдөгч, прокурор, шүүх нь хуулийнхаа  үзэл баримтлалыг зөв ойлгож, хэрэглэх хэрэгтэй байна.  Засгийн газар ердийн асуудлыг шийдэж чадахгүй, төрийн албан хаагчид нь хүнд суртал гаргаж, хууль журмын дагуу шийдвэрлэх ёстой асуудлууд шийдвэрлэгдэхгүй байгаа учир иргэд жагсаал хийж байна. Ийм хэмжээнд төрийн байгууллагын үйл ажиллагаа гажуудсан байгааг олон улсад харуулахгүй гэсэн бодлого яваад байна уу гэж харахаас өөр аргагүй. Иргэнд үйлчлэх гэж төр байгаа шүү дээ. Гэтэл эсрэгээрээ өөртөө үйлчлэх маягийн төр бий болоод байгаа нэг илрэл. 

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх дотор мэдээлэл хайх, хүлээж авах, түгээх эрх багтана хэмээн Иргэний болон Улс төрийн тухай Олон Улсын пактийн 19-д заасан байдаг. Монгол улсын Үндсэн хуульд төрийн нууцад хамруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй, ил тод байна гэж заасан. Нууцын жагсаалтыг  хуулиар батална гэдэг.  Харамсалтай нь 2017 оноос эхлэн Төрийн нууцад хамаарах жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталдаг болсон. Өмнө 60 мэдээлэл хамруулдаг байсан бол одоо 600 мэдээлэл төрийн нууцад хамруулдаг болсон. Ил болгохыг хүсэхгүй байгаа зүйлийг Засгийн газар тогтоол гаргаад нууцлаад яваад байна. Ямар нэг мэдээллийг ил болгох гэхээр төрийн нууц задруулахыг оролдсон гэж айлгадаг. Олон улсад нууц хариуцсан албан тушаалтан нууц задруулсан гэмт хэрэгт хариуцлага үүрдэг зарчимтай. Албан үүрэг хүлээгээгүй этгээд тэрхүү нууцыг олж авч, танилцсан тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулах ёсгүй гэдэг. Сая Хууль зүйн сайдын Засгийн газарт өргөн барьсан мөрдөн шалгах нууц задруулах гэх гэмт хэргийн зохицуулалт нь гэмгүй сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүдийг гэмт хэрэгтэн болгох үр дагавартай заалт. Тиймээс ямар нэгэн аргаар татаж авах хэрэгтэй. Нэмэлт өөрчлөлтөөр орж буй төсөлд албан ёсоор гарын үсэг зурсан хүн нь биш хэн нэгэн хөндлөнгийн этгээд олж авсан, энэ талаар нийтэлсэн тохиолдолд гэмт хэрэгтэн болох агуулгаар өөрчилсөн байна.  Хуульд нууцаар оруулж буй зүүлт, заалтыг анхааралтай ажиглаж, буцаан татах, батлуулахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Улстөрч, өндөр албан тушаалтнууд иргэдийн хяналтад байна гэж хүсээд сонгуулиар нэр дэвшиж гарч ирсэн хүмүүс. Шүүмжлүүлэх, шүүмжлэлд хүлээцтэй хандах үүрэгтэй. Гэтэл энэ хүмүүсийг шүүмжилсний төлөө иргэдийн цахим орон зайг хязгаарлах нь буруу. Ардчилал хэмээх бидний хайрладаг үнэ цэн улам бүр бүдгэрч байна.

КОМЕДИАН Д.АМАРТҮВШИН:ХУУЛИЙГ ИРГЭН БҮРД ӨӨР, ӨӨРӨӨР АШИГЛААД БАЙНА

-Ковидын хууль гэж гаргаад үүнийхээ ард тендер зарлаагүй. Үүнийг эсэргүүцээд жагсахаар ковидын үед жагсаалт хийх хориотой гээд үзэл бодлоо илэрхийлэх эрх олгоогүй. Үүнээс болж хэчнээн шүүх хуралд оров. Гэтэл ковидын үед сонгуулиа хийж, Ерөнхийлөгч нь хэдэн мянган хүний цуглаан хийн тангаргаа өргөж, Дижитал үндэстэн гээд хүмүүсийг алалцуулсан. Гэтэл бизнес эрхлэгч байгууллагууд, цайны газрууд, үйлчилгээний байгууллагуудаа нээгээгүй. Болиоч ээ, бид хоёр жил хоригдчихлоо хоолоо олъё, хүүхдээ тэжээх хэрэгтэй байна гээд үг хэлэхээр шууд шүүхэд дуудагддаг. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ковидын хууль хэмээн жагсаал цуглаан хийх эрхийг хориглосон. Үүнээс гадна жагсаал цуглааны хууль гэсэн утгагүй хууль байна. Энэхүү хуулийг өнгөц харахад жагсаал цуглаан хийхийг дэмжсэн юм шиг боловч хуулийн нугалаа гаргадаг. Дүүргийн Засаг даргад жагсаал цуглаан хийх мэдэгдэл хүргүүлэхэд хүлээж авна, авахгүй гэх асуудал гарч ирдэг. Мэдэгдэл хүлээн авахгүй гэх ойлголт байх ёсгүй. Жагсаал, цуглаан хийх мэдэгдэл хүргүүлсэн ч хүлээн аваагүй тохиолдолд хийвэл эхний ээлжид цагдаа хууль бус шаардлага тавьдаг. Үүнийг эсэргүүцэхээр цагдаагийн биед халдсан гээд шууд эрүүгийн хуульд холбогддог.

Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл жагсаал цуглааны хуульд цагдаа нар субьектив байдлаар хуулийг ашиглаж өөрийнхөөрөө тайлбарладаг. Жагсаал цуглааныг тараахын тулд нэг цагийн өмнө мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл үүнийг цагдаа нар хүн бүрт өөр өөрөөр ойлгуулдаг. Олны танил хүн зогсож байлаа гэхэд хэдэн ч хоногоор зогсоодог. Үүгээр ч зогсохгүй талбай руу шатах материал оруулж өгдөг. Ядруу ард иргэд болохоор цаг ч хүрэхгүй талбайгаас хүчээр, хөөгдөж гардаг. Эсэргүүцэхээр цагдаагийн биед халдсан, шаардлага биелүүлээгүй гээд гэмт хэрэгтэн болгодог. Тиймээс хуулийг хүн бүрт өөр өөрөөр ашиглаад байгаа асуудал байна. Энэ нь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуульд заасан хүн бүр хуулийн өмнө ижил тэгш эрхтэй байна гэсэн заалтыг давхар зөрчиж буй.

Жагсаал, цуглааны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Энэхүү хуулийн нэрийг нь өөрчилж “Үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөний хууль” хэмээх нь зүйтэй. Мөн жагсаал, цуглаан хийхийг мэдэгдсэн байхад л хангалттай үүнийг хүлээж авна авахгүй гэх асуудал байх ёсгүй. Цагдаагийн байгууллага үзэл бодлоо илэрхийлж буй иргэдээ хааж боох бус жагсаал цуглааныг бусниулагч, халдлага үүсэх эрсдэлээс биднийг хамгаалж байх хэрэгтэй. Гэтэл эсрэгээрээ байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сонгууль
  • •Кино, театр
ХУРААХ
Анхны 400 автобусны “улс...
NBA-ын 2 дахь долоо хоногийн...

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ямар түвшинд байна вэ?

АЛТАНГЭРЭЛ 2023-11-07

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

3 цагийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

4 цагийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

4 цагийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

4 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

4 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

18 цагийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

18 цагийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

1 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах