• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөргөгчтэй байсныхаа төлөө хүүхдийн мөнгөө хасууллаа

Сенсаацийн эргэн тойронд

Монгол Улсад хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого бараг байхгүй. Тиймдээ ч манай улс гурван сая хүнтэй болох гэж  30-аад жилийг барсан. Одоо ч гэсэн хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого алга. Тийм болохоор дөрвөн саяулаа болох гэж 30 жилийг барах байх. Ганц хүн амын өсөлт рүү чиглэсэн болов уу гэх бодлого болох хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг өгдөг байсныг болиулах дээрээ тулчихаад байна. Эхний ээлжинд 60 хувьд нь олгоно. Үлдсэн 40 хувьд нь хэдэн жилийн дараа хүүтэйгээр мөнгийг нь өгнө ч гэх шиг “үлгэр” яриад сууж байна, эрх баригчид. Тэгвэл “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа хүүхдийн мөнгөний эргэн тойрон дахь асуудлыг хөндлөө.

Ц.Туваан: Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй бүх хүүхдэд мөнгө олгоно

2016.01.25:

УИХ-ын нэгдсэн чуулганаар өмнө нь гаргасан 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл батлагдлаа. Уг төсөлд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 дугаар бүлэгт хамрагдах хүүхдэд мөнгө олгохоор тусгасныг өөрчлөн тус санд бүртгэлтэй бүх хүүхдэд олгохоор болсон.

Мөн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж амжаагүй хүүхдийг бүртгэлд хамруулсан тохиолдолд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох эрх нь нээгдэнэ.  Хэрэв тухайн иргэн нэгдүгээр сарын 31-ний дотор оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтанд хандан өргөдлийн маягт бөглөсөн бол мэдээлэл хэдэн сард баталгаажсанаас үл хамааран хүүхдийн мөнгийг өргөдөл гаргасан сараас нь тооцож олгоно.

Тухайлбал, ачааллаас хамааран нэгдүгээр сард өгсөн өргөдлийн баталгаажилтыг хоёрдугаар сард хийж болох юм. Хэрэв тухайн иргэн хоёрдугаар сарын 1-нд өрхийн амьжиргааны төвшин тогтоолгох хүсэлт гаргасан бол нэгдүгээр сарын мөнгийг нөхөж олгох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Төсвийн тодотгол хийгдээгүй учраас хүүхдийн мөнгө олголт тасарчээ

2016.07.28:

Хүүхдийн мөнгийг энэ оны зургадугаар сар хүртэл олгоод, түр зогсоосон. Энэ нь төсвийн тодотгол хийгээгүйтэй холбоотой хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байсан юм. Энэ талаар цахим сайтууд  “Хүүхдийн мөнгөний санхүүжилт тасраад байгаатай холбогдуулан Хүн ам нийгмийн халамжийн яамнаас тодруулахад Сангийн яамнаас санхүүжилт орж ирээгүй байна гэсэн хариулт өглөө.

Саяхан байгуулагдсан шинэ засагтай холбоотойгоор төсвийн тодотгол хараахан хийгдээгүй байгаа учраас ийнхүү саатжээ.  Энэ жилийн хувьд эхний зургаан сарын хүүхдийн мөнгийг банкуудаар дамжуулан олгочихсон.  Үүнээс цаашхи мөнгийг төсвийн тодотгол хийгдсэний дараа урьдын адил олгоно гэдгийг хэлж байна. 

Тиймээс салбар хариуцсан яамдууд санхүүжилтээ хүлээн ийнхүү түр саатаад байгаа юм байна. Энэ 2016 оны хувьд хүүхдийн халамжид зориулан 144 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин үүнийг төсвийн тодотголоор хэрхэн зохицуулж яг хэдийнээс олгож эхлэхийг хараахан шийдсэн зүйл алга. 

Арилжааны банкуудын хувьд хүүхдийн мөнгө асууж ирэх тохиолдол олон байгаа ч хэдийнээс олгож эхлэхийг эцэг эхчүүдэд мэдээлэх боломжгүй байгаа тухай ярисан.  Хүн ам нийгмийн хөгжлийн яамнаас ч  энэ асуудлаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй засгийн газрын үйл ажиллагааг харж төсвийн тодотголыг хүлээж байгаа талаар хэллээ” хэмээн мэдээлж байсан юм.

С.Одонтуяа: Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь хууль зөрчсөн үйлдэл  

2016.09.30:

УИХ-аас баталсан 38 дугаар тогтоолын дагуу амьжиргааны төвшний 1-10 дугаар бүлэгт орсон айлын хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг бэлнээр олгохоор болсон. Харин  уг бүлэгт хамаарахгүй бол хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулж, 2019 оноос бэлнээр авч болохоор заасан.  Энэ нь олон  хуулиудыг зөрчиж байна. 

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг.  Хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг. 

Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхан үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэснийг.  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 1.1-д “Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэснийг зөрсөн. Мөн “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ыг ч зөрчлөө. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль дээдлэх, олон улсын гэрээгээ хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчмыг уландаа гишгэсэн хариуцлагагүй үйлдэл.

Х.Булгантуяа: Ирэх оны төсөвт мөн зорилтот бүлэгт багтсан хүүхдийн мөнгийг олгохоор суулгасан

2016.10.04:

Энэ оны төсвийн тодотголд нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор суулгасан. Хүүхдийн мөнгө олгох журам Засгийн газрын хуралдаанаар батлагдсан.

Энэ дагуу хүүхдийн мөнгийг олгож эхлээд байна. 7-9 дүгээр сарын мөнгийг нэг дор олгож байгаа. Энэ хэвээрээ он дуустал олгоно. Ирэх оны төсөвт мөн зорилтод бүлэгт буюу 600 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Үүнд 214 тэрбум төгрөгийг суулгасан.

С.Бямбацогт: Бид бүх хүүхдэд мөнгө олгоно

2016.10.07:

Хөргөгчтэй айлын хүүхдэд мөнгө олгохгүй ялгаварлалаа гэж ярьж байна. Тэгвэл С.Эрдэнэ гишүүн сайд байхдаа 5.7 тэрбум төгрөг зарцуулж, судалгаа хийсэн гэдэг юм. Тэгээд сахлын машинтай, хөргөгчтэй бол танайх баян гээд хүүхдийн мөнгө өгөхгүй болгосон. Энэ асуудлыг С.Эрдэнэ гишүүн сайд байхдаа УИХ-д оруулж ирж байсан.

Үүнийг бид эсэргүүцсэн. Харин өнөөдрийн хувьд боломжтой айлын хүүхдүүдийн мөнгийг хуримтлуулж байгаад, 2019 оноос өгч эхэлье л гэж байгаа юм. Боломжгүй, одоо авъя гэж байгаа хүмүүс нь сар бүр 20 мянган төгрөгөө аваад яваг. Боломжтой айлын хүүхдүүдийнхийг хуримтлуулж байгаад 2019 оноос өгч эхэлнэ. Өмнө нь хөргөгчтэй, сахлын машинтай айлд хүүхдийн мөнгийг огт өгөхгүй байя гэсэн хуулийн төсөл оруулж ирж байсан. Энэ бас ялгаатай шүү.

Сэтгүүлчийн өнцөг

МАН хүүхдүүдийг ялгаварлахдаа дараагийн сонгуулиа бодов уу

Хүүхдийн мөнгө зургадугаар сараас хойш олгогдохгүй, дөрвөн сар тасарчихаад байсан. Харин өнгөрсөн баасан гарагаас 7-9 есдүгээр сарын мөнгийг нэг дор өгч, олон иргэн цөөн ч болов хэдэн төгрөгтэй залгалаа. Гэхдээ эрх баригчид хүүхдүүдийн 60 хувьд нь мөнгө өгөөд, үлдсэн 40 хувийг нь орхисон.

Тэдний тайлбарлаж байгаагаар 40 хувь нь мөнгө авах нэн шаардлагагүй учраас 2019 оноос хүүтэй нь өгөхөөр шийдсэн гээд байгаа. Мөн АН-ынхан өөрсдөө энэ асуудлыг эхлүүлсэн, С.Эрдэнэ сайд байхдаа бүр 40 хувьд нь огт мөнгө өгөхгүй байя гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн гээд л байна. Хөргөгчтэй айл бол баян гээд мөнгө өгөхгүй ялгах асуудлыг өмнөх Засгийн газартай холбоод байгаа. Бас худлаа ч юм биш. Өрхийн мэдээллийн сан гээчийг байгуулж, амжиргааны судалгаа хийсэн. Энэ судалгааны зорилго, ач холбогдол нь маш өндөр.

Харин судалгаа хийхдээ л залхуураад, тэнэгтчихсэн болохоос. Одоо тэр жаахан барьцийг МАН-ынхан атгачихаад, “Та нар эхлүүлсэн. Харин ч бүр хасна гэж байхад чинь бид болиулсан. Одоо бол бид дараа нь 40 хувьдаа өгчихнө” гээд л сууж байна. Яахав, үе үеийн Засгийн газар, эрх баригчид урьд өмнөхөө үгүйсгэж, ухаж, барьцаж байдаг хойно. Яг үнэн чанартаа ам.долларын тэрбумтан болчихсон хүний хүүхэд, ач зээд сарын 20 мянган төгрөг шаардлагатай юу гэвэл үгүй шүү дээ.

Тийм болохоор ангилаад, ялгаад, салгаад, авах шаардлагагүй хүмүүст өгөхөө больчихвол зөв л байсан. Гэвч МАН-ынхан тухайн үед нь өөрсдөө улстөр хийгээд л болиулсан. Харин одоо эргээд асуудал өөрсөд дээр нь тулаад ирэхээр аятайхан зохицуулах гэж үзэж байгаа нь энэ. 2019 оноос хүүтэй нь өгнө ч гэх шиг. Одоо бол авах шаардлагатай хүмүүст нь өглөө гээд байгаа юм.

Шаардлагатай, шаардлагагүй зардал гэж ялгах дээрээ тулсан бол арай өөр юм ярьж болно. МАН сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгөний асуудлыг тусгасан. Өгнө л гэсэн. Нэгдүгээрт, тэр амлалтдаа хүрсэнгүй. Хоёрдугаарт, шаардлагатай, шаардлагагүй зардал гэдгээ ялгаж чадахгүй байна. Нэгэнт л өөрсдөө сүр болоод, хүүхдээ ялгахгүй гэж тэнэгтчихээд, одоо дараа гэж хэлж болохгүй.

Түүний оронд шаардлагагүй зардлаа танаад, хэт тансаглалаасаа татгалзаад, том өрөөгөө тохижуулахгүйгээр хэмнэсэн мөнгөө хүүдүүддээ өгчих хэрэгтэй биз дээ. Сардаа 20, 30 саяын цалин авдаг төрийн өмчит үйлдвэр, компаниудынхаа юу ч хийдэггүй “хувалз” шинжтэй дарга нарынхаа мөнгөнөөс жаахан танаад хүүхдүүддээ өгчихгүй яасан юм бэ. Тэгвэл илүү гоё харагдах байлаа. Гишүүд, дарга нарынхаа сард утсаар ярьсан мөнгийг нь, том машинаар түгжрэлд явсан шатахууны зардлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж байхаар хүүхдүүддээ өгчихгүй яав аа.

Та нар, шаардлагатай, боломжтой, боломжгүй гээд ялгаж, салгаж мэддэг л юм байна шүү дээ. Тэгвэл яагаад зардлаа танах болохоороо шаардлагатай, шаардлагагүй гэдгээ ялгах нүдгүй болчихдог чинь сонин байна. Яг үнэндээ 2019 онд хүүтэй нь олгоно гэдэг бол сонгуулийн л амлалт. Нэгдүгээрт, орон нутгийн сонгуулийн өмнө нэрээ барахгүй байхын тулд өгсөн амлалт байлаа. Хоёрдугаарт, 2020 онд сонгууль болно. Тэрний өмнө 2019 онд хүүхдүүдэд амласан мөнгөө хүүтэй нь өгнө гээд төсвөөс баахан мөнгө гаргаж, цацах нь л дээ. Бас л дараагийн УИХ-ын сонгуулиа бодсон л юм шүү дээ.

Түүнээс биш улс орны эдийн засаг хүнд байгаа юу, яах билээ гэж огт бодохгүй байна. Ийм л хоёр үзүүртэй амлалтыг МАН өгчихлөө. Өөрсдийнхөө хийсэн ажлыг бас үүгээр нуух гэж үзэж байна. Ай даа, эдний ард түмэнд таалагдах гэсэн өвчин үү. Улс орныг сүйрүүлнэ шүү. 2019 онд хэрвээ Монгол Улс энэ хэвээрээ л байвал тэд хаанаас мөнгө гаргаж хүүдүүдэд өгөх юм бол гэдэг асуулт ч бас үлдсэнийг санаарай.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Халуун сэдэв
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
Х.Бат-Ундралын шүүх хурал болно
Автомат тоглоомын газарт галт...

Хөргөгчтэй байсныхаа төлөө хүүхдийн мөнгөө хасууллаа

Пунцагболд 2016-10-10

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал диспетчерийн үндэсний төв болон дулааны III, IV цахилгаан станцад ажиллалаа

2 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах