• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 32 хүнийг буруутай гэж үзлээ

П.АМГАЛАНБАЯР

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн анхны шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Шүүх хурал 47 өдрийн турш үргэлжилж, өчигдөр 16:00 цагаас эхлэн гэм буруугийн дүгнэлтээ танилцуулж эхлэв. Эхний байдлаар 80 хүнээс  48-г гэм буруугүй, 32 хүнийг гэм буруутай гэж шүүх шийдвэрлэв. Шүүхийн шийдвэрийг харахад Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлсөн эсэх, мөн албан тушаалтан шууд болон дам байдлаар нөлөөлсөн, эсвэл хахууль авсан үгүйг харгалзаж үзсэн болов уу гэж анзаарагдлаа.

Мөн үйл баримтыг дахин тогтоохгүй, дахин шийдвэрлэхгүй гэж шүүгч мэдэгдлээ. Хөгжлийн банкнаас авсан зээл дээр зээлийн суурь хүүг нэмж банкны хор хохирлыг тооцсон байна. Шүүх хурлаас гарсан дүгнэлтийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг “Вертекс майнинг партнер” ХХК-ийн авсан зээлтэй холбогдуулан яллагдагчаар татсан юм. Тус компанийн зээлд 37 хавтас хэрэг үүсгэн хэлэлцсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн дүнд "Вертекс" майнинг партнер компанийн зээл олголт зориулалтын дагуу, хэвийн төлөлттэй байгаад зогсохгүй үндсэн төлбөр болох 33 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 10.4 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гэм буруугүй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Хөгжлийн банкны зээл олголтод тус банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинд хууль бусаар нөлөөлсөн гэж прокурор яллах дүгнэлт үйлдээд байсан ч шүүхийн шатанд уг дүгнэлтээ баримтаар нотолж чадаагүй тул түүнд үүсгэсэн хэрэг үндэслэлгүйд тооцлоо.

"Бэрэн" группийн захирал, үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр Хөгжлийн банкнаас  22 сая ам.долларын зээл авахдаа захирал Н.Мөнхбатад санаатай нөлөөлсөн. Хэд хэдэн удаа зээл авахдаа 83 тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банкинд учруулсан, өөрийн компанид давуу байдал олгосон хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан юм. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлийг компанийнхаа татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувийн хэрэгцээнд зарцуулж, мөнгө угаасан. Зээлийг зориулалт бусаар зарцуулсан  хэмээн гэм буруутайд тооцов.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалыг гэм буруугүйд тооцлоо. Түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа ТУЗ-ийн дарга болон гишүүдтэй урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, "НВЦ" компанид давуу байдал бий болгож, 51.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн "Монгол мах" компанид эдийн засгийн давуу байдал бий болгон 31.8 тэрбум төгрөгийн, "Монгол эм импекс" компанид мөн эдийн засгийн давуу байдал бий болгон 7.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. "Бэрэн" гурппт эдийн засгийн давуу байдал бий болгон 28.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байсан юм.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамбыг “НВЦ” ХХК зээл авах шалгуурыг хангаагүй байхад давуу байдал олгосныхоо хариуд “НВЦ” ХХК-ийн захирал Н.Баатарбилэгээс “Month blanc” брэндийн хэтэвч хахуульд авсан.  “Бишрэлт” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Ариунболдын хамаарал бүхий “Монгол мах экспо” компанийн хэрэгжүүлж буй төслийг болон “Монгол эм концерн” компанийн зээлийн хүсэлтүүдийг ТУЗ-д хэлэлцүүлж, “Month blanc” брэндийн үзэг авч, хахууль авсан  гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцов.

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцов.  Түүнийг  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны  удирдлагуудтай бүлэглэн “Тавантолгой”,  “Гашуунсухайт” чиглэлд "Говийн зам" компанийн барьсан автозам, “Энержи ресурс” компанийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зоруилалттай барьсан дэд бүтцийг төрийн өмчит 170 тэрбум 595 сая төгрөгөөр буюу “Энержи ресурс”, “Говийн зам” компаниас бодит өртгөөс илүү үнээр худалдан авч, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байх гэм буруугүйд тооцов.

Б.Найдалаа, Ч.Отгочулуу, Б.Лхагвасүрэн нар Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллахдаа "Бэрэн" группт давуу байдал олгон, арматурын төсөлд 22.7  сая ам.долларын зээл олгосон. Улмаар Хөгжлийн банканд 44 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгасан юм. Тэднийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдоогүй тул гэм буруугүй гэж үзлээ.

Шүүх хуралдааны дүгнэлтийг танилцуулсны дараа яллагдагч нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан түр завсарлуулах хүсэлт тавьсан юм. Тиймээс шүүгчид оролцогч нарын хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдаан долдугаар сарын 3-ны 14:00 цаг хүртэл завсарлахаар боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 126 (7111)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийслэл
ХУРААХ
Говь-Алтайд тарваган тахал...
“Эрдэнэт”, “Дарханы...

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 32 хүнийг буруутай гэж үзлээ

Kuzmo 2023-06-27
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 32 хүнийг буруутай гэж үзлээ

П.АМГАЛАНБАЯР

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн анхны шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Шүүх хурал 47 өдрийн турш үргэлжилж, өчигдөр 16:00 цагаас эхлэн гэм буруугийн дүгнэлтээ танилцуулж эхлэв. Эхний байдлаар 80 хүнээс  48-г гэм буруугүй, 32 хүнийг гэм буруутай гэж шүүх шийдвэрлэв. Шүүхийн шийдвэрийг харахад Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлсөн эсэх, мөн албан тушаалтан шууд болон дам байдлаар нөлөөлсөн, эсвэл хахууль авсан үгүйг харгалзаж үзсэн болов уу гэж анзаарагдлаа.

Мөн үйл баримтыг дахин тогтоохгүй, дахин шийдвэрлэхгүй гэж шүүгч мэдэгдлээ. Хөгжлийн банкнаас авсан зээл дээр зээлийн суурь хүүг нэмж банкны хор хохирлыг тооцсон байна. Шүүх хурлаас гарсан дүгнэлтийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг “Вертекс майнинг партнер” ХХК-ийн авсан зээлтэй холбогдуулан яллагдагчаар татсан юм. Тус компанийн зээлд 37 хавтас хэрэг үүсгэн хэлэлцсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн дүнд "Вертекс" майнинг партнер компанийн зээл олголт зориулалтын дагуу, хэвийн төлөлттэй байгаад зогсохгүй үндсэн төлбөр болох 33 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 10.4 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гэм буруугүй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Хөгжлийн банкны зээл олголтод тус банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинд хууль бусаар нөлөөлсөн гэж прокурор яллах дүгнэлт үйлдээд байсан ч шүүхийн шатанд уг дүгнэлтээ баримтаар нотолж чадаагүй тул түүнд үүсгэсэн хэрэг үндэслэлгүйд тооцлоо.

"Бэрэн" группийн захирал, үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр Хөгжлийн банкнаас  22 сая ам.долларын зээл авахдаа захирал Н.Мөнхбатад санаатай нөлөөлсөн. Хэд хэдэн удаа зээл авахдаа 83 тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банкинд учруулсан, өөрийн компанид давуу байдал олгосон хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан юм. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлийг компанийнхаа татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувийн хэрэгцээнд зарцуулж, мөнгө угаасан. Зээлийг зориулалт бусаар зарцуулсан  хэмээн гэм буруутайд тооцов.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалыг гэм буруугүйд тооцлоо. Түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа ТУЗ-ийн дарга болон гишүүдтэй урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, "НВЦ" компанид давуу байдал бий болгож, 51.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн "Монгол мах" компанид эдийн засгийн давуу байдал бий болгон 31.8 тэрбум төгрөгийн, "Монгол эм импекс" компанид мөн эдийн засгийн давуу байдал бий болгон 7.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. "Бэрэн" гурппт эдийн засгийн давуу байдал бий болгон 28.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байсан юм.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамбыг “НВЦ” ХХК зээл авах шалгуурыг хангаагүй байхад давуу байдал олгосныхоо хариуд “НВЦ” ХХК-ийн захирал Н.Баатарбилэгээс “Month blanc” брэндийн хэтэвч хахуульд авсан.  “Бишрэлт” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Ариунболдын хамаарал бүхий “Монгол мах экспо” компанийн хэрэгжүүлж буй төслийг болон “Монгол эм концерн” компанийн зээлийн хүсэлтүүдийг ТУЗ-д хэлэлцүүлж, “Month blanc” брэндийн үзэг авч, хахууль авсан  гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцов.

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцов.  Түүнийг  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны  удирдлагуудтай бүлэглэн “Тавантолгой”,  “Гашуунсухайт” чиглэлд "Говийн зам" компанийн барьсан автозам, “Энержи ресурс” компанийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зоруилалттай барьсан дэд бүтцийг төрийн өмчит 170 тэрбум 595 сая төгрөгөөр буюу “Энержи ресурс”, “Говийн зам” компаниас бодит өртгөөс илүү үнээр худалдан авч, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байх гэм буруугүйд тооцов.

Б.Найдалаа, Ч.Отгочулуу, Б.Лхагвасүрэн нар Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллахдаа "Бэрэн" группт давуу байдал олгон, арматурын төсөлд 22.7  сая ам.долларын зээл олгосон. Улмаар Хөгжлийн банканд 44 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгасан юм. Тэднийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдоогүй тул гэм буруугүй гэж үзлээ.

Шүүх хуралдааны дүгнэлтийг танилцуулсны дараа яллагдагч нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан түр завсарлуулах хүсэлт тавьсан юм. Тиймээс шүүгчид оролцогч нарын хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдаан долдугаар сарын 3-ны 14:00 цаг хүртэл завсарлахаар боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 126 (7111)

ФОТО:

Сэдвүүд : #Гэмт хэрэг   #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

8 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

8 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

8 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

19 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

19 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

19 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

19 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

19 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

19 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

19 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

19 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

20 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах