• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Буянт-Ухаагийн дэнж дээрх “буяны зоог”-ийг АТГ “үнэрлэчихжээ”

Уг нь бол биднийг “...Алтан дээр суусан гуйлгачин” гэхээ аль хэдийнэ больсон. Учир нь, мэдээлэлд ойр, сортоотой сэргэлэн нөхдүүд нь хамаг баялгаа хамчихсан. Хийх сав нь олдохгүй далай давуулж шидээд удаж байна. Монголчуудын 10 хүрэхгүй хувь нь ингэж сагаж амьдардаг. Үлдсэн 90 хувь нь улсын төсвөөс голдуу “гоожуулдаг” цалин, тэтгэвэр, халамж харж амь зуудаг. Гэтэл бидэнд бас сандайлж суугаад суйлуулаад байдаг алтын дайтай ашиг орлого байдаг аж. Баялгаа ашиглуулсны төлбөр, ашигт малтмалын гэрээний хувь, авто замын хураамж, агаарын зам ашиглуулсны төлбөр энэ тэр гээд маш их мөнгө ордог юм байна. Харамсалтай нь тэдгээр орлого төсөвт ордоггүй.

Тэр их төлбөр, хураамж, татвар, хувь сэлтийн мөнгө тухайн салбарынх нь хэсэг нөхдийг хахтал тэтгээд дуусдаг байгаа юм. Бүр гэр бүлээрээ баярын ширээний бялуу, буяны зоог шиг тал талд нь сууж байгаад хүртчихдэг байна. Гэтэл төр төсвөө бүрдүүлэхийн тулд биднээс авах торгуулиа, татвараа төсөөлөөд том тоо болгоод тавьчихдаг. Тэгээд л татварын байцаагч, цагдаа хоёр "манийхаа" халаасыг тэмтрээд суучихна. Ингэж л амь зууж буй улс даа, бид. Тиймээс нэг талаараа бид чинь иймэрхүү “алт” дээрээ сандайлчихаад л хэсэг хүнд суйлуулаад суугаа ард түмэн шүү. Ийм байдлаар санхүүждэг тусгай сангуудын мэдээлэл ойрд олноороо ил болж байна. Дургүй хүрмээр гударчээ, хэсэг хүн. Яг иймэрхүү “буяны зоог” шиг үнэгүй, гамгүй хэрэглэдэг “төсөв” Буянт-Ухаагийн дэнж дээр байна. “...ИНЕГ-аас гардаг сургалтын зардал” гэх бага сага мэдээлэл саяхнаас дуулдаж л байсан. Гэхдээ бүгдийг нь дэлгэе гэвэл нэлээд хэдэн жилийн туршид, асар өндөр дүнтэй мөнгө, маш ноцтой байдлаар тараагдсан байна. 

“...Нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх” гэсэн эх оронч халхавчаар 2005 оноос хойш энэ салбарын дарга нар гэр бүл, ойрын хамаарал бүхий этгээдүүдийн хамт мөн ч их мөнгө цохижээ.

АТГ-аас ажлын хэсэг гарч судлахад нисэхийн салбарын эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдлүүд илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, Буянт-Ухаагийн дэнж дээрх “буяны зоог”-ийг АТГ “үнэрлэчихсэн” юм байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад их дээд сургуульд сургах процесс нь хаалттай. Хүний нөөцийн хэрэгцээ байгаа эсэх нь тодорхойгүй. Сонгон шалгаруулалт нь хөшигний ард явагддаг. Ер нь сонгон шалгаруулалт явуулдаггүй. “...Хэн нэгэн этгээд “...Суръя” гээд өргөдөл өгөхөөр нь Сургалтын асуудал хариуцсан зөвлөл хуралддаг байсан” гэж байгаа юм. Чухамдаа энэ нь албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх, бусдад давуу байдал олгох боломж нь юм байна. Үүнээс гадна ИНЕГ-ын зардлаар хэрэгцээгүй мэргэжил эзэмшиж буй хүмүүсийн сургалтын төлбөрийг даажээ. Уг нь Сангийн сайд, ЗТХ-ын сайд нарын баталсан ИНЕГ-аас гадаад улсад бэлтгэх шаардлагатай мэргэжил болох нислэгийн удирдагч, нисэхийн чиглэлийн инженер зэрэг нисэхийн салбарт нэн чухал мэргэжлээр суралцуулахаар заажээ. Гэтэл 2010-2020 оны хооронд л гэхэд ИНЕГ-аас 377 хүнийг сургасны 35 нь журамд заагаагүй эдийн засаг, олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр сургачихсан байна. Бас ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцах хүмүүстэй гэрээ байгуулахын өмнө барьцаа хөрөнгө байршуулах ёстой аж. Энэ нь гэрээний дүнгээс шалтгаалдаг байна. Гэвч үүнийгээ журамд тодорхой бусаар тусгаж, улмаар харилцан адилгүй барьцаа байршуулах, гэрээний хугацаа дуусаагүй, хэрэгжилтийг дүгнээгүй байхад барьцаа хөрөнгийг чөлөөлсөн зэрэг ноцтой зөрчлүүд илрээд байна.

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа гэдэг хүн бий. Өмнөх дарга Л.Бямбасүрэнг нь Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 11-нд чөлөөлсөн. Тэгээд оронд нь Ч.Мөнхтуяаг тавьсан. Л.Бямбасүрэнгийн тухайд “..Агаарын харилцааны хэлэлцээр дээр нэр бүхий компанид давуу байдал олгох зэргээр Засгийн газрын бодлого үйл, ажиллагааг зөрчсөн учир чөлөөлсөн” гэж тэр үед эх сурвалжууд мэдээлж байв. Гэвч дараа нь тавигдсан Ч.Мөнхтуяа Л.Бямбасүрэнгээсээ ялгаатай эсэх нь бүрхэг л юм  байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг бил үү?

Яагаад гэхээр Ч.Мөнхтуяа гэр бүлээрээ ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцжээ. Тэрбээр хуучнаар ЗХУ-ын Ленинградын Нисэхийн дунд сургуульд онгоцны үйлчлэгч, ОХУ-ын Санкт-Петербургийн  Иргэний нисэхийн академид Иргэний нисэхийн хууль, дараа нь тус академид аспирантурт суралцсан. Ч.Мөнхтуяагийн нөхөр Ө.Батсайхан Санкт-Петербургийн  Иргэний нисэхийн академид инженерээр суралцсан. Тэдний хүү Ө.Золбоо АНУ-ын Сиатл дахь Нэгдсэн коллеж, Embry Riddie их сургуульд сурна гэж 2016, 2018 онуудад 92 618 ам.доллар, мөн 74 169 ам.доллар тус тус ИНЕГ-аас гаргуулжээ. Ч.Мөнхтуяа даргын хүүгийн эзэмшсэн мэргэжил “...Шаардлагатай бус мэргэжил” жагсаалтад багтаад байна.

Мөн ИНЕГ-ын Санхүүгийн ерөнхий менежэрээр ажилласан Г.Наранцэцэгийн хүүхдүүдийн сургалтын төлбөр ч асуудал дагуулж буй аж. Г.Наранцэцэгийн хүүхэд Х.Бөртжин 2012-2013 онд Тайванийн их сургуульд агаарын тээврийн эдийн засагч мэргэжлээр сурсан. Төлбөрт нь ИНЕГ-аас 7 860 ам.доллар, 20 949 ам.доллар тус тус шилжүүлсэн. Харин одоо үүнийг “...Шаардлагатай бус мэргэжилд 13 089 ам.долларын нэмэлт  төлбөр авч суралцсан” гэх дүгнэлт гараад байна. Мөн Х.Энхжин нь Канадын Торонтод Seneca коллежид Aviation operations мэргэжлээр сурах үед нь 2012 оны есдүгээр сарын 1-нд,  2016 оны зургадугаар сарын 1-нд, дараа нь тээвэр зохион байгуулалтын мэргэжлээр сурч байхад нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нд, 2019 оны есдүгээр сарын 1-нд тус тус ИНЕГ-аас 194 700 ам.доллар, 48 199 ам.доллар, 108 913 ам.долларыг тус тус гаргажээ. Х.Энхжингийн тухайд “...Гэрээнд гурван жил сургана гэж заасан ч давуу байдлаа ашиглан зургаан жилийн хугацаанд суралцаж 200 мянга ам.доллар зарцуулсан” гэдэг дүгнэлт гараад байна.

ИНЕГ-т Тэргүүн дэд дарга, МИАТ ХК-д инженерээр ажилласан Ц.Бат энэ жагсаалтад бичигдэж байна. Түүнийг Украйны Киевийн Иргэний нисэхийн дээд сургуульд суралцаж ирснээс хойш Канадад, Австралид хууль зүйн магистр, докторын сургалтад суусан. Түүний төлбөрт 64 572 ам.доллар, 108 792 ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл бий. Ц.Батын хүү Зориг АНУ-ын Канзасын их сургуульд Агаарын зайн инженерээр 2013 оны есдүгээр сарын 1-нээс 2016 оны есдүгээр сарын 1-ний хооронд 32 709 ам.доллараар сурсан. Ц.Батын хүү Мөрөн 2014 оны наймдугаар сарын 15-наас 2018 оны наймдугаар сарын 15-ны хооронд АНУ-д агаарын зайн инженерээр сурсан. Төлбөрт нь 105 608 ам.долларыг ИНЕГ-аас шилжүүлжээ.

Түүнчлэн ИНЕГ-ын Хууль эрх зүйн газрын дарга, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан З.Туяатай холбоотой сургалтын төлбөрүүд байна. Тэрбээр 2000 онд Санкт-Петербургийн  Иргэний нисэхийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Түүний дүү З.Нарантуяа 1999-2002 онд Санкт-Петербургийн  Иргэний нисэхийн академид агаарын тээврийн менежментээр суралцаж байсан. З.Туяагийн нөхөр Ж.Лхамсүрэн 2000 онд Санкт-Петербургийн  Иргэний нисэхийн академид нисэгчээр суралцсан. Тэдний охин Л.Номин Канадын Торонтод Seneca коллежид Aviation technology мэргэжлээр суралцахад нь буюу 2012 оны есдүгээр сарын 1-нд 152 200 ам.доллар, 2017 оны гуравдугаар сарын 1-нд  207 802 ам.доллар, дээрх сургуульдаа нисэхийн аюулгүй байдлаар суралцаж байхад нь 2016 оны есдүгээр сарын 1-нд 60 571 ам.доллар, 2019 оны есдүгээр сарын 1-нд 4 900 ам.долларыг ИНЕГ-аас тус тус гаргасан байна. Л.Номингийн тухайд “...Гэрээнд гурван жил сургана гэж заасан ч давуу байдлаа ашиглан зургаан жилийн хугацаанд суралцаж 200 мянга ам.доллар зарцуулсан” гэдэг дүгнэлт гараад байна.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Олимпизм
  • •Кино, театр
  • •Боловсрол
ХУРААХ
АНУ өрийн таазаа хоёр дахин...
Үндсэн хуулийн өөрчлөлт 1992 оны...

Буянт-Ухаагийн дэнж дээрх “буяны зоог”-ийг АТГ “үнэрлэчихжээ”

ДАМДИН-ОЧИР 2023-06-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

6 цагийн өмнө өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

6 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

6 цагийн өмнө өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

6 цагийн өмнө өмнө

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

6 цагийн өмнө өмнө

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

6 цагийн өмнө өмнө

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

6 цагийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

1 өдрийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

1 өдрийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

1 өдрийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-13 өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-13 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

2026-09-14 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-09-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-13 өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах