• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөдөө аж ахуйн хөнгөлөлтэй зээлийг өнөө хэд чинь “нахичих” вий дээ

Т.Эрдмаа

УИХ-ын нэр хүнд бүр шалдаа буужээ. Иргэд гишүүд нь гэж ханаж цадахаа мэдэхгүй ёстой л нөгөө Монгол ардын үлгэрт гардаг шиг арван таван толгойтой атгаалжин хар мангас гэж хардаг болсон. Учир нь хаана л мөнгө төгрөгтэй сан, хуримтлал төсөл хөтөлбөр байна тэнд хошуугаа холбож гараа дүрсэн мэдээлэл хэвлэл, цахим сүлжээг дүүргэж байгаа хойно арга ч үгүй биз. Ийм учраас иргэд “Бидэнд эмийн сан, хийморийн сан хоёр л үлдсэн үү” хэмээн хошигнож байхав дээ. УИХ-ын гишүүдийг зурагтаар хараад худалч, хулгайч, авлигач нөхөр юугаа ярьдаг юм. Хэлж ярьж буйг нь ч эсрэгээр нь ойлгоод байхад болоод явчихна гэдэг болж. 
Тэгвэл тэдэнд таван төгрөг хусах нэг боломж гарч ирж байна. Тодруулбал, 

Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол хэрэгжиж эхлэв. Энэ тогтоолын зорилго нь  хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох ёстой гэж байгаа. 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой энэ тогтоолын хүрээнд  3-5 жилийн хугацаатай  5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг  арилжааны  10 банкаар дамжуулж үйлдвэрлэл эрхлэгч нарт  эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар олгох юм. Уг зээлийг олгоход зориулж  2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд  135.5 тэрбум төгрөг зарцуулахаар  тусгасан билээ. 

Үүнийг сонсох, уншихад их сайхан. Гэвч зорилго нь биелэх үү гэдэг эргэлзээтэй учраас иргэд итгэж чадахгүй байна. Өмнө яалаа гэсэн асуулт гарч ирээд байгаа учраас тэр. Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих нэг сан бол Тариалан эрхлэлтийг дэмжих сан юм. Энэ сангийн хөрөнгө, хөнгөлөлтэй зээл, тусламж жинхэнэ  авах ёстой, хэрэгцээ шаардлагатай эздэдээ хүрээгүй. Сан нь ч дампуураад байна. Ёстой гадаа гандаж, хөдөө хөхөрч  бор зүрхээрээ зүтгэж тариалангийн талбайдаа нойртой нойргүй, хоолтой хоолгүй шороо тоостой  хутгалдаж яваа жижиг  аж ахуйн нэгжийнхэн хоосон үлдсэн. Өнөөдөр ч бахь байдгаараа л байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Манай улсын нэг Хөдөлмөрийн баатар Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж байсны 230 тэрбум төгрөгийн  талыг нь 14 компаниар дамжуулан ганцаараа авчихсан байна лээ ш дээ. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа  өгчихсөн” хэмээсэн. Тэгэхээр дээрх мөнгө яг адил зарчмаар жинхэнэ эздэдээ хүрэхгүй л болов уу. Яагаад гэвэл тэдэнд барьцаа хөрөнгө дутагдалтай, эрх мэдэл, арыг нь даасан “асаалттай танкнууд” байхгүй. 

Хамгийн бага хүүтэй мөнгө бүрээс мэдээлэлд ойр, албан тушаал, эрх мэдлээ ашиглаад өнөө урт гартай УИХ-ын гишүүд хамаарал бүхий хүмүүстэйгээ хуваагаад цохичихдогт бий. Төрд цугларсан иргэдийн татварын мөнгийг  хусчихсан нь тов тодорхой болох үед “Би төлнө. Төлчихсөн шүү дээ” эсвэл “Би мэдэхгүй. Ер нь би ар гэрийнхээ аж амьдралд оролцоод байдаггүй. Надад тийм зав байдаггүй. Гэтэл тэд мөнгө төгрөг  авчихсан байдаг байгаа” гэх маягтай  бараг л бохь зажлангаа  хээв нэг зогсоно. Ийм  алиа хошин  учраас УИХ-ын гишүүд мөнгө төгрөг, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдох нь  ерийн үзэгдэл болсон. Тэгээд ч тэд өөрсдийгөө “Би ямар ч гэмгүй. Намайг улстөржүүлээд яг баллах гээд байна. Би уг нь энэ улс орны төлөө чөмгөө дундартал зүтгээд байгаа юм. Ийм учраас л намайг харлуулаад эхэлсэн. Хэн тэгж байгааг нь би мэдэж байна”  гэдэг нь гишүүдийн гэм биш зан. Одоо тэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг яах бол доо гэсэн хардлага нийгэмд төрж байна. Зээлээ олгоод дуусахаар хэн, хэн төдөн төгрөг хусчхаж гээд гараад ирэх вий дээ.  Уг нь хамгийн өндөр ёс суртахуунтай, нийгмийн  манлайлагчид  байх ёстой хүмүүс. Иргэд ч тэгж хардаг.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны дөрөвдүгээр сарын 05. Лхагва. №057 (5785)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
ХУРААХ
АН: Тойргоос болон намын...
NBA-ын 24 дэх долоо хоногийн шилдэг...

Хөдөө аж ахуйн хөнгөлөлтэй зээлийг өнөө хэд чинь “нахичих” вий дээ

Kuzmo 2023-04-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хөдөө аж ахуйн хөнгөлөлтэй зээлийг өнөө хэд чинь “нахичих” вий дээ

Т.Эрдмаа

УИХ-ын нэр хүнд бүр шалдаа буужээ. Иргэд гишүүд нь гэж ханаж цадахаа мэдэхгүй ёстой л нөгөө Монгол ардын үлгэрт гардаг шиг арван таван толгойтой атгаалжин хар мангас гэж хардаг болсон. Учир нь хаана л мөнгө төгрөгтэй сан, хуримтлал төсөл хөтөлбөр байна тэнд хошуугаа холбож гараа дүрсэн мэдээлэл хэвлэл, цахим сүлжээг дүүргэж байгаа хойно арга ч үгүй биз. Ийм учраас иргэд “Бидэнд эмийн сан, хийморийн сан хоёр л үлдсэн үү” хэмээн хошигнож байхав дээ. УИХ-ын гишүүдийг зурагтаар хараад худалч, хулгайч, авлигач нөхөр юугаа ярьдаг юм. Хэлж ярьж буйг нь ч эсрэгээр нь ойлгоод байхад болоод явчихна гэдэг болж. 
Тэгвэл тэдэнд таван төгрөг хусах нэг боломж гарч ирж байна. Тодруулбал, 

Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол хэрэгжиж эхлэв. Энэ тогтоолын зорилго нь  хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох ёстой гэж байгаа. 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой энэ тогтоолын хүрээнд  3-5 жилийн хугацаатай  5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг  арилжааны  10 банкаар дамжуулж үйлдвэрлэл эрхлэгч нарт  эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар олгох юм. Уг зээлийг олгоход зориулж  2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд  135.5 тэрбум төгрөг зарцуулахаар  тусгасан билээ. 

Үүнийг сонсох, уншихад их сайхан. Гэвч зорилго нь биелэх үү гэдэг эргэлзээтэй учраас иргэд итгэж чадахгүй байна. Өмнө яалаа гэсэн асуулт гарч ирээд байгаа учраас тэр. Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих нэг сан бол Тариалан эрхлэлтийг дэмжих сан юм. Энэ сангийн хөрөнгө, хөнгөлөлтэй зээл, тусламж жинхэнэ  авах ёстой, хэрэгцээ шаардлагатай эздэдээ хүрээгүй. Сан нь ч дампуураад байна. Ёстой гадаа гандаж, хөдөө хөхөрч  бор зүрхээрээ зүтгэж тариалангийн талбайдаа нойртой нойргүй, хоолтой хоолгүй шороо тоостой  хутгалдаж яваа жижиг  аж ахуйн нэгжийнхэн хоосон үлдсэн. Өнөөдөр ч бахь байдгаараа л байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Манай улсын нэг Хөдөлмөрийн баатар Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж байсны 230 тэрбум төгрөгийн  талыг нь 14 компаниар дамжуулан ганцаараа авчихсан байна лээ ш дээ. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа  өгчихсөн” хэмээсэн. Тэгэхээр дээрх мөнгө яг адил зарчмаар жинхэнэ эздэдээ хүрэхгүй л болов уу. Яагаад гэвэл тэдэнд барьцаа хөрөнгө дутагдалтай, эрх мэдэл, арыг нь даасан “асаалттай танкнууд” байхгүй. 

Хамгийн бага хүүтэй мөнгө бүрээс мэдээлэлд ойр, албан тушаал, эрх мэдлээ ашиглаад өнөө урт гартай УИХ-ын гишүүд хамаарал бүхий хүмүүстэйгээ хуваагаад цохичихдогт бий. Төрд цугларсан иргэдийн татварын мөнгийг  хусчихсан нь тов тодорхой болох үед “Би төлнө. Төлчихсөн шүү дээ” эсвэл “Би мэдэхгүй. Ер нь би ар гэрийнхээ аж амьдралд оролцоод байдаггүй. Надад тийм зав байдаггүй. Гэтэл тэд мөнгө төгрөг  авчихсан байдаг байгаа” гэх маягтай  бараг л бохь зажлангаа  хээв нэг зогсоно. Ийм  алиа хошин  учраас УИХ-ын гишүүд мөнгө төгрөг, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдох нь  ерийн үзэгдэл болсон. Тэгээд ч тэд өөрсдийгөө “Би ямар ч гэмгүй. Намайг улстөржүүлээд яг баллах гээд байна. Би уг нь энэ улс орны төлөө чөмгөө дундартал зүтгээд байгаа юм. Ийм учраас л намайг харлуулаад эхэлсэн. Хэн тэгж байгааг нь би мэдэж байна”  гэдэг нь гишүүдийн гэм биш зан. Одоо тэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг яах бол доо гэсэн хардлага нийгэмд төрж байна. Зээлээ олгоод дуусахаар хэн, хэн төдөн төгрөг хусчхаж гээд гараад ирэх вий дээ.  Уг нь хамгийн өндөр ёс суртахуунтай, нийгмийн  манлайлагчид  байх ёстой хүмүүс. Иргэд ч тэгж хардаг.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны дөрөвдүгээр сарын 05. Лхагва. №057 (5785)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

8 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

8 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

8 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

19 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

19 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

20 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

20 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

20 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

20 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

20 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

20 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

20 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

20 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах