• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ховдод сурагч охин амиа алдсан хэргийг УЕПГ хяналтандаа авъя

Өсвөр насныхан нэгнээ дээрэлхэж, хайр найргүй зодож, нүүр рүү нь өшиглөх  нүд хальтрам бичлэг олшрох болов. Олныг сэрдхийлгэсэн ийм үйлдэл байсхийгээд л цахим орчинд ил болоод байгааг анзаарсан уу. Тэрхэн мөчид нийтээрээ уулга алдан шуугиад эхлэнгүүт цагдаагийн байгууллагаас “Шалгаж байна” гэсэн үгээр гал унтрааж тайвшруулна. Нэгэнтээ ийм жишиг тогтсон. Харин маргааш нь дахин нэг сенсаци дэгдэнгүүт өнөөх хүүхдийн эрхийн асуудал хөсөр хаягдаад өнгөрдөг хуурмагхан дүр зургаар бид өнөөдрийг зогоож байна.

Гэтэл өвлийн амралт дуусч хичээл эхлэхээс хоёрхон хоногийн өмнө Ховд аймагт 15 настай охин аймшигтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Бүр өсвөр насны үе тэнгийн охид нэгнийхээ зулай руу турбогоор цохиж аминд нь хүрсэн гэх сэжүүр байна. Өсч өндийж бүрэн төлөвшиж амжаагүй хүүхдүүдэд нэгнийгээ турбогоор цохиж алах сэдэл санаа байна гэдэгт итгэмгүй. Сэтгэлд ч багтамгүй.

Талийгаач охины ар гэрийнхний өгсөн мэдээллээс харвал харамсалтай нь энэ үнэн байх хангалттай үндэслэл байгаа аж. Юу гэвэл, талийгаач охины ээж болон үеэл дүү орон нутгийн хэвлэлд ярихдаа 3-4 охин байнга дарамталж, ална гэж заналхийлж зурвас бичдэг байсан. Толгойдоо турбогоор цохиулж ухаан алдахдаа танихгүй газар сэрээд зугтаж гарсан. Түүнээс хойш тархи толгой нь өвдөж, бөөлжиж унтаж чадахгүй болоод эмнэлэгт очиж оёо тавиулахад бүсийн оношилгооны төв нь “сүйдтэй зүйл биш” гээд дөрвөн удаа буцаажээ. Тэр бүү хэл хөнгөн гэмтэлтэй хүүхэд дахин дахин авчирлаа гэж ар гэрийнхнийг нь загнасан гэх.

Энэ хооронд охины ухаан санаа нь самуурч хориод хоног явсны дараа тэсвэрлэх аргагүй болж дахин эмнэлэгт очиж нугаснаасаа ус авахуулаад нас барсан эмгэнэлтэй явдал гарсан байна. Үйл явдал ингэж үргэлжлэх хугацаанд 3-4 охин байнга заналхийлсэн, турбогоор толгой руу нь цохьсоныг үеэлдээ ярьж, амьсгал хураахын өмнө эмнэлгийн үүдээр орж явахдаа ээждээ хэлжээ.

Энэ бүхнийг орон нутгийн хэвлэлүүд нэхэн сурвалжлахдаа аймгийн Засаг дарга, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын байгууллага, цагдаа сэргийлэх гээд байж болох газруудаас тодруулахад бүгд нэг л хариулт өгсөн байгаа юм. Тэр нь өнөөх “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүй, шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй учраас ярих боломжгүй” гэх мянган үгний таглаагаа хэлж. Гэвч гол сэжүүр болох шүүх шинжилгээний дүн сарын дараа гарах журамтай. Өнөөгийн нөхцөлд сар шинийн баяр амралтын урт өдрүүд үргэлжлэх учраас илүү их хугацаа ч шаардаж мэднэ.  

Үнэн хэрэгтээ сурч боловсорч, төлөвшиж байх ёстой сурагчид хүн амины хэрэгт сэжиглэгдэж явна гэдэг энэ нийгэм хаашаа явж байгааг илтгэж байгаа биш үү.

Яаж ч бодсон энэ кейс зүгээр нэг шуугиад өнгөрөх асуудал огт биш. Харин ч нийтээрээ шүүн хэлэлцэж, зөв буруугаа мэдэлцэж гарц шийдэл хайх цаг. Харамсалтай нь тэгтлээ өргөн хүрээг хамарсангүй. Маргааш дахиад л мартаж дараагийнхаа “халуун” сэдэв рүү орно.

Хэргийн мөрдлөг, цагдаагийн байгууллагын  өгч буй тайлбар мэдээллээс харахад хүний эрх зөрчсөн, туршлага дутах зүйл байгаа гэж хардаж болохоор. Ар гэрийнхнийх нь мэдээллээр бол бүх зүйл тодорхойгүй, нэг л бүрхэг болж эхэлжээ. Ер нь цагдаагийн байгууллага, тэр дундаа орон нутгийн салбар энэ хэргийг шалгаж тогтоогоод шуурхай шийднэ гэдэг эргэлзээтэй. Эцэстээ хохирогчийн хохь болоод дуусах магадлал өндөр гэж үзэж байгаа аж. Тиймээс сурч боловсрох орчинд үйлдэгдсэн энэ мэт ноцтой хэргийг дахин давтан гаргахгүй, улам даамжруулахгүйн тулд Ховдод сурагчид нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй хэрэгт тал бүрээс анхаарал хандуулъя. Бүр Улсын ерөнхий прокурор татан авч онцгой анхаарал хандуулж бүрэн хяналтандаа авах шаардлага тулгарлаа.

Угаас насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой ноцтой хэрэгт цагдаа, прокурор, хүний эрхийн байгууллага онцгой анхаарч, хяналт тавьдаг жишиг олон улсад бий. Үгүй бол хүн амины ноцтой хэрэг үйлдэгдээд долоо хонож байхад хэвлэлээс өөр шуурхай ажиллаж байгаа газар цөөн байна. Орон нутгийн цагдаагийн газар энэ хэргийг мөрдөх нь битгий хэл насанд хүрээгүй хүүхдээс байцаалт авахдаа хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан нь хөндөгдөж эхэллээ.

Анхаарал хандуулах үүрэгтэй төрийн байгууллагууд нь ч “унтсан” байдалтай. Бид хэргийн талаар холбогдох байгууллагуудаас нь тодруулахад ХЭҮК “Эрүүгийн хэрэг учраас манайх оролцох боломжгүй” гэсэн бол  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар орон нутаг дахь салбар нэгжээс лавла гэв.

Харин Ховд аймаг дахь хүүхэд хамгааллын салбар нэгж нь “Талийгаач охин тусламж хүсч бидэнд хандаагүй” гэлээ. Сүүлийн найдвар буюу ерөнхий боловсролын сурагч амиа алдсан хэрэгт хамгийн түрүүнд анхаарал хандуулж байх учиртай БСШУЯ “Аймгийн Засаг дарга, боловсролын газраас цаг тухай бүр нь мэдээлэл авч байгаа. Хуулиараа ийм дүрэм журамтай” гэсэн юм. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн төв, орон нутгийн хэвлэлд өгсөн тайлбарлаас түүвэрлэж харвал “Орон нутгийн удирдлагын зүгээс өнөөдөр талийгаач охины ар гэрийнхэнтэй уулзсан. Бид энэ харамсалтай хэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар талийгаач охины гавлын яс хугаралгүй, тархины голомтод өөрчлөлтгүй, толгойн оройн хэсэгт үүссэн 3:1 см хэмжээтэй язарсан шархтай байсан.Уг шарх нь бохирдож, бугласнаас шалтгаалан тархины идээд үрэвсэл үүсч, нас барсан байх магадлалтай гэх мэдээллийг шүүх эмнэлгийн байгууллагаас өгсөн.

Тухайн гэр бүл нь орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын хяналтад байдаг, бүртгэлтэй байсан.Охин зургадугаар сургуульд сурч байхдаа завсардсан учраас насан туршийн боловсролын төв рүү шилжсэн юм билээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтыг хийж байна. Сургуулийн орчинд байдаг хоёр камерыг шүүхэд охиныг зодсон байж болзошгүй бичлэг олдоогүй. Хуулийн хүрээнд бид ар гэрт нь өмгөөлөгчөөр хангах дэмжлэг үзүүлж байгаа. Бид орон нутагт журмын дагуу насанд хүрээгүй хүүхдийн хамгааллын чиглэлээр өмгөөллийн ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг” гэжээ. 

Эх сурвалж: "Зууны  мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 34 (7019)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийслэл
ХУРААХ
Дэйтон хот Ш.Энхийн-Одыг...
Аймаг нь “...Өрсөлдөх...

Ховдод сурагч охин амиа алдсан хэргийг УЕПГ хяналтандаа авъя

УЯНГА 2023-02-10

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

10 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

10 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

10 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

21 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

21 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

22 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

22 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

22 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

22 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

22 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

22 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах