• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хятад удирдлагатай самрын сүлжээ Монголд мөнгө угаадаг уу?!

Саяхнаас “төр, хууль хоёр” нүүрсний хулгайг ил болгох, цаашлаад хариуцлага тооцох зарчим дээр нэгдсэн. Тэд үүнийг “Монголчуудын алдагдсан боломж” хэмээн томъёолов. Тэгээд ажиллаж эхэлсэн. Тэр хүрээнд олон ч баримт, мэдээлэл ил болж байна. Хулгайлагдсан мөнгөний дүн тэрбум тэрбум ам.доллараар яригдаж байна. Тоо нь ч улам нэмэгдсээр байна.

Уг нь нүүрсний хулгай яригдаад удаж байгаа юм. Бүгд л сонссон. Үүнд цөөхөн хүн оролцдог. Зохион байгуулагчид нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг. Тэд төрийн институци, албан тушаалын эрх мэдлийг ашиглаж, нүүрсний хулгай хийх боломжийг олж авдаг. Эрх мэдэлтэй байхдаа эхлүүлсэн хулгайгаа албан тушаалаа өгсөн ч үргэлжлүүлдэг байгаа юм.

Ийм улстөрчдийн нэр хийгээд үйлдлүүдийг түмнээс нуух аргагүй болжээ. Одоо гагцхүү хууль хяналтынхан улс төрийн дарамт, нөлөөлөлгүйгээр ажиллах нь чухал болоод байгаа юм. Тэгж чадвал нүүрсний хулгайн хэдэн тэрбум ам.доллар сэлтийг буцааж авах боломжтой. Хулгайлсан мөнгийг нь олж авбал нийтийн данс түнтийнэ. Тэгэхгүй ч энэ том хулгайн сүлжээний үйл ажиллагаа зогсож, ирээдүйд хулгайлагдах байсан мөнгө “сав”-ндаа үлдэнэ. Чухамдаа “төр, хууль” хоёрын хамтарсан энэ акц амжилттай хэрэгжвэл Монгол цэгцэрнэ, монголчууд хожно.

Тэгвэл нүүрснээс дутуугүй бас нэг “алдагдсан боломж” бий. Тэр нь хушны самар дагасан хятад удирдлагатай, монгол гүйцэтгэгч нартай сүлжээний хууль бус үйл ажиллагаа юм. Энэ сүлжээ нь Монголын эдийн засаг, экологийн аюулгүй байдалд халдсаар даруй 15 орчим жилийг үджээ. Харин одоо тэдний эдийн засаг, экологид учруулсан хохирол, түүнээс үүдсэн “алдагдсан боломж”-ийг эргэж нэхэх цаг нь болсон. Самар гэхээр л бүгдээрээ самар түүдэг иргэдээ зүхдэг. Тэднийг “...Хушин ойг сүйтгэлээ, хог новш тарилаа” гэдэг. Хамгийн сонин нь улс дамнасан самрын сүлжээг маш сайн мэдэж буй төрийг төлөөлөгчид хүртэл самарчдыг ингэж буруутгаж байгаа харагддаг. Гэтэл самарчид бол энэ сүлжээнд санамсаргүй “нэгдсэн” хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, асуудал нь самарчдад биш, тэднийг мөнгөөр удирддаг, хөдөлгөдөг хятад, монгол нийлсэн нөхдүүдийн үйл ажиллагаа юм.

Энэ сүлжээнд Монголын төрийн өндөр албан тушаал хашдаг нэр бүхий 2-3 хүн, агентлагийн удирдлагын түвшний мөн тооны албан тушаалтан, самар түүх, экспортлох, түүнд хяналт тавих үүрэг бүхий төрийн захиргааны шат шатны байгууллага, түүний алба хаагчид зэрэг субьектууд холбогддог нь тодорхой болоод байна.

Түүнчлэн самрын сүлжээг удирддаг хятад иргэд нүүрсний хулгайтай ч маш их холбоотой нь ил болж эхэллээ. Бас дэрэвгэр жиргэрүү, рапс зэргийг хил давуулдаг байна.  Эдгээр “толгойлогч” нар нь хилийн цаахна орших Эрээн хавиар нутагтай хятад иргэд байдаг. Тэд Монгол Улс руу жил бүрийн өвөл, хавраар маш их хэмжээний мөнгийг нууцаар оруулдаг. Ингээд хавар гурав, дөрөвдүгээр сард Монгол дахь “төлөөлөгч нар” буюу бидний нэрлэдгээр самрын ченжүүдэд хэдэн тэрбумаар нь тараана. Самрын ченжүүд гэдгийн ард нэр бүхий төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нэр барьсан монгол иргэд байдаг. Тэдгээр “ченжүүд” дээр дурдсан Монголын төрийн өндөр албан тушаалтнууд, агентлагийн удирддаг нөхдүүд, мөн самар бэлтгэхээс экспортлох хүртэлх үйл ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс хяналт тавих үүрэгтэй алба хаагчдад “хувь” тараана. Түүнчлэн хятад удирдлагынхаа өгсөн мөнгөний өчүүхэн хэсгийг самар түүгчдэд түгээнэ. Самар түүгчид гэдэг маань манай нийгмийн янз бүрээр нэрлүүлдэг хэсгийнхэн байдаг.Харин Байгаль орчны сайдын самар түүхийг зөвшөөрсөн тушаал жил бүрийн намрын есдүгээр сарын 20-25-нд гардаг. Гэвч нэгэнт мөнгөө авсан, эсвэл амлуулсан түүгчид самрын болц гүйцээгүй байхад буюу наадмын дараахнаас ууланд гарчихна. Тэгээд түүхий самар унагахаар хушин ойг сүйдэлж гарна даа.

Сайд самар түүхийг зөвшөөрсний дараа нөгөөх сүлжээний гишүүд болох “ченжүүд” ил гарч, самраа цуглуулна. Зоорь, гарааш, тэр ч байтугай айлын хашаа гээд талбай томтой бүх газарт самраа хураана. Тэндээ яснаас нь салгана. Ингээд намар оройхноос эхлээд урд хөрш рүү ачиж эхэлнэ. Хамгийн гол нь хавар мөнгийг нь авсан Монголын төрийн өндөр албан тушаал хашдаг нэр бүхий 2-3 хүн, агентлагийн даргын түвшний мөн тооны албан тушаалтан, самар түүх, экспортлох, түүнд хяналт тавих үүрэг бүхий субьектууд самрын сүлжээнийхний экспортын үйл ажиллагаанд саад болохгүйгээр “бараа”-г нь хил давуулдаг.

Хушны самрын эргэн тойронд амьдрал дээр ийм үйл явдал өрнөдөг. МҮХАҮТ-ын самрын асуудал хариуцсан Монголын самрын кластер ч үүнийг нотолсон танилцуулгыг Монголбанканд илгээсэн байдаг.

Тэд 2021 онд Монголбанканд самрын бизнесийг “Ченж төвтэй загвар” хэмээн танилцуулжээ. Уг загвараар бол орон нутгийн иргэд самрыг түүнэ. Тэгээд орон нутгийнхаа самрын ченжид нийлүүлнэ. Нөгөөх нь самар боловсруулах буюу цөмөх үйлдвэрт өгнө. Тэндээс “зуучлагч”-аар дамжаад хятад иргэдэд очно. Хятад иргэд самрын идээгээ Хятад дахь үйлдвэрт аваачна. Тэндээс эцсийн хэрэглэгч болох Америк, Герман руу гардаг. Ийм сүлжээг “зурсан” байна.

Гэхдээ нэн тэргүүнд энэ хятад удирдлагатай хушны самрын сүлжээ Монголд мөнгө угаадаг байж болзошгүй байгааг онцгой анхаарах ёстой. Наад захын мэдээлэл гэхэд, энэ сүлжээг удирддаг хятад иргэд жилдээ дор хаяж 250 орчим тэрбум төгрөг хууль бусаар оруулж ирж, самар бэлтгэх үйл ажиллагаанд зарцуулдаг байгаа юм. Дээрээс нь татвар түрээс, авлига сэлтэд зарцуулагдах мөнгийг тооцвол энэ тоо улам нэмэгдэнэ. Гэсэн атлаа Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх бүхий л стандартыг зөрчдөг. Бүх төрлийн татвар төлдөггүй. Хууль бусаар цуглуулж авсан самрын идээг экспортлохдоо ч гаалийн тарифыг “задгай мөнгө”-өөр төлсөөр ирсэн байгаа юм. Одоо ч ийм үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Ер нь бол энэ бүхэн тодорхой баримтуудаар нотлогддог. Бид самрын сүлжээний ажилладаг дамжлагын аль хэсэгт ямар хууль бус үйл ажиллагаа өрнөдөг, эдийн засаг, экологид хэрхэн хохирол учруулдаг талаар бид дэлгэрүүлэн хүргэх болно.

Гол нь хушны самрын сүлжээний хууль бус үйлдлийн уршгаар Монгол Улс жил бүр хамгийн багадаа 500 сая ам.доллар олох боломжоо алдсаар байгаа юм.

Нэмж хэлэхэд, Монгол Улс ФАТФ-ын хар, саарал жагсаалтад орж гараад л явж байдаг. Ийм байдалд хүргэдэг гол шалтгаануудын нэг нь хууль бус мөнгөний эргэлт буюу мөнгө угаах гэмт хэрэг юм. Хоёрхон сарын өмнө дөө,ё “Гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулж, хэлбэр дүрсийг нь хувирган эдийн засгийн эргэлтэд оруулж, бохир мөнгийг цэвэр буюу хууль ёсны орлого мэт харагдуулах оролдлого нь мөнгө угаах гэмт хэрэг юм. Гэмт этгээдүүд энэ үйл ажиллагаандаа санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг ямар нэг байдлаар оролцуулж, тэдний тусламжтайгаар гэмт хэргээ үйлдэж байдаг. ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын 2019 онд Монгол Улсыг мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орны жагсаалт буюу саарал жагсаалтад оруулсан. Гэсэн ч бид төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтын тусламжтайгаар 2020 онд энэ жагсаалтаас амжилттай гарч чадсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг биелүүлснээр Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудаас хамгийн сайн үнэлгээтэй хоёр дахь улс болоод байна. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны долдугаар сарын 5-ны өдрийн 265 тоот тогтоолоороо үндэсний хэмжээнд хэрэгжих Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг баталсан” гэж яриад зогсож байв. Гэтэл хамар дор нь хушны самрын хууль бус сүлжээ ажилласаар байна. Энэ даамжирвал ийм хэцүү цагт эрсдэл улам нэмэгдэнэ гэсэн үг. Маш ноцтой...

 Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин - 2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 230 (6962)

"Өнөөдөр" сонин - 2022.11.28 ДАВАА № 234 (7536)

Өдрийн сонин - 2022.11.28 ДАВАА № 224 (7097)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Боловсрол
  • •Сонгууль
  • •Кино, театр
ХУРААХ
Испани Германтай тэнцэж, Япон...
Монголчууд найман сарын...

Хятад удирдлагатай самрын сүлжээ Монголд мөнгө угаадаг уу?!

Kuzmo 2022-11-28

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

1 цагийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

2 цагийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2 цагийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

2 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

16 цагийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

16 цагийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

1 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах