• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Эгэл хилчдийн түүхийг улсын хилийн музейгээс үзээрэй”

Р.ОЮУН

ХХЕГ-ын “Хилчин” студийн дэргэд байрлах Улсын хилийн музейгээр зочиллоо. Музейн хаалгаар ороход Монгол Улсын нутагт оршин тогтнож байсан эртний улсууд, 1227 оны үеийн Их Монгол Улсын хил хязгаарыг харуулснаас гадна одоогийн Монгол Улсын хил бүрэлдэн тогтсон үйл явдлыг түүхчлэн харуулжээ. Мөн эх орныхоо дархан хилийн хамгаалалтад гавьяа байгуулсан хувь хүмүүс, хилийн хамт олон, Монгол Улсын баатар болон гавьяат цолтны эдэлж хэрэглэж байсан дүрэмт хувцас, буу зэвсэг, эд өлгийн зүйлээс гадна уран хатгамал, уран зураг, дахин давтагдашгүй ховор нандин түүхэн зургуудыг үзмэрийн танхимд дэлгэн тавьжээ. 

Тус музей 1000 гаруй үзмэртэй ч байрны боломжгүйгээс 60 хувийг нь дэлгэж тавьсан. Зориулалтын бус байр учраас эд өлгийн зүйлийн чанар муудах бэрхшээл гарч байна. Ирэх жил хил хамгаалах байгууллагын 90, музей байгуулагдсаны 40 жилийн ой болох учраас музейгээ өргөтгөж, сан хөмрөгөө баяжуулах, шинээр үзмэрүүд тавих. Цаашид интернэт музей байгуулах зорилт тавина ажиллаж байна. Эд өлгийн зүйлүүдийг тусгай хадгалалтын нөхцөл, орчин шаарддаг онцлогтой. Өрөө тасалгааны горим, агааржуулалт, чийгшүүлэлт, дулаан, хэмийг тогтмол барих ёстой. Гэтэл зориулалтын бус байр болохоор хүндрэлтэй байдаг. Тиймээс зориулалтын байртай болох шаардлагатай. Зориулалтын байртай болсноор музей маань олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй ажиллах боломжтой болно. Музейн үзмэрүүдийн аюулгүй байдал хангагдана. Залуу үеийнхэнд тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ямар их үнэ цэнээр олдсоныг таниулж ойлгуулах, тэдэнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн Улсын хилийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, бэлтгэл хурандаа Ц.Лхагвасүрэн ярьж байсан юм. 

Мөн тэрбээр “Үнэт өв, ховор үзмэр олон байдаг. Хил, хилчдийн түүхэн замналыг харуулсан, хилчдийн баатарлаг түүхийг олон нийтэд хүргэх зорилготой. Тухайлбал, нэгдүгээр танхим Монгол Улсын хил бүрэлдэн тогтсон түүхийг харуулдаг. 1727 оны Буурын хилийн гэрээ тухайн үед таван хэл дээр гарсан. Энэ гэрээ бүрэн эхээрээ бий. Мөн эртний өртөө харуулын зургууд байна. Өртөө харуулыг хил хязгаараар явж буй хилийн харуулууд давхар үүрэг гүйцэтгэж байсан. Хааны зарлиг, шийдвэр гарлаа гэхэд хол зах хязгаар хошуу нутагт гурав хоногийн дотор хэрэгжээд явдаг байсан. Үүнийг өртөө харуулууд хүргэдэг байсан түүхэн баримтыг Улсын төв архивын эх сурвалжаас авсан. Буурын гэрээ тогтоож хоёр талын хилийн комиссарууд пайз модоо нийлүүлэн эв модны наадам хийдэг байсан. Хэрэв пайз нийлэхгүй бол арга хэмжээ болдоггүй. Учир нь Буурын гэрээ байгуулж хил тогтоосон учир ах дүү нар хилийн хоёр талт гарсан. Тиймээс хилийн комиссарууд эв модны наадам хийж хилээ нээж, наадам дуусангууд хилээ хааж хоёр талдаа гардаг. Өнөөдөр ч гэсэн эв модны наадмыг уламжлал болгон хийсээр байна” гэв.

1933 онд мэргэжлийн хилийн цэрэг байгуулагдсан. Үүнээс өнөөдрийг хүртэл хил хамгаалах байгууллагын түүхэн замналыг харуулсан үзмэрүүд, эд өлгийн зүйл олон бий. 1933 оны нэгдүгээр сард Ардын сайд нарын шийдвэрээр Ховдод хилийн отряд, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговьд хилийн тусгай коминдатур байгуулагдаж баруун өмнөд, өмнөд хилийг хилийн цэрэг Ардын хувьсгалт цэргээс хил хамгаалалтыг хүлээж авсан. 1936 онд Дарьгангын 17, Чоно голын 20 дугаар отряд, 1937 онд Баянбүрдийн 24, Тамсагийн 27, Энгэр шандын 31 дүгээр отряд байгуулагдсан. 1933-1937 он хүртэл хилийн цэрэг өмнөд хилийг бүрэн хүлээн авч хамгаалалтыг зохион байгуулж өнөөдрийг хүртэл хамгаалж ирсэн. Тиймээс хил, хилчдийнхээ түүхийг харуулсан. Монгол Улсын хилийн 14 баатартай. Хилчин баатруудын өмсөж, хэрэглэж байсан жагсаал хувцас, төрийн одон медалиуд, гэрэл зургууд, түүхэн үйл явдлыг энэ музейгээс үзэж болно.

Улсын хилийн музейг хилийн цэргийн 50 жилийн ойгоор буюу 1983 оны долдугаар сарын 15-нд НАХЯ-ны музей нэртэйгээр анх байгуулжээ. Музейн нээлтэд төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал болон МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд оролцож сэтгэгдлээ үлдээсэн байна. Музейн үзмэрийн 85 хувь нь хил, хилчидтэй холбоотой эд хэрэгслийг дэлгэн олон нийтэд үзүүлж байжээ. 1990 онд НАХЯ-ыг татан буулгаж түүний бүрэлдэхүүнд байсан ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ШШБЕГ, Улсын архивын газар бие даасан байгууллага болсон учир музей үйл ажиллагаагаа түр зогсоож 1992 оны долдугаар сарын 16-наас эхлэн “Улсын хилийн музей” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон байна. 1997 оны есдүгээр сард төрийн өмчийн хорооны шийдвэрээр музейн барилгыг дуудлага худалдаанд оруулан худалдсан учир Хилийн цэргийн удирдах газрын даргын тушаалаар 1998 онд одоогийн байранд шинэчлэн байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 

Улсын хилийн музейг үзэж сонирхохыг хүссэн албан байгууллага, хүмүүсийн захиалгыг аваад төлөвлөгөөний дагуу ажилладаг. ХХЕГ цэргийн анги, байгууллага, салбар. Тиймээс цаашид шинэчлээд нээлттэй болгоно. Шинэ байртай болгох талаар ХХЕГ-ын удирдлагын түвшинд хүлээж авсанд талархаж байна. Байрны асуудал шийдэгдсэнээр олон нийтэд нээлттэй ажиллах боломжийг бүрдүүлнэ. Хил хамгаалах байгууллагын түүхэн замнал нь 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралтад оролцож ирсэн хилчдийн байгуулсан баатарлаг гавьяа. Эх орон, сөөм газрынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан эгэл хилчдийн түүхийг Улсын хилийн музейгээс үзээрэй. Өнөөдөр ч гэсэн эх орныхоо дархан хилийг манаж яваа хилчин нэг бүрийн түүх энд байгаа гэж хэлж болно хэмээн Улсын хилийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, бэлтгэл хурандаа Ц.Лхагвасүрэн ярьж байсан юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 109 (6841)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Гишүүд, сайд нарын гар утсыг...
Монгол Улс мөсөн цирктэй 4 дэх...

“Эгэл хилчдийн түүхийг улсын хилийн музейгээс үзээрэй”

Kuzmo 2022-06-02

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

29 минутын өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

53 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал диспетчерийн үндэсний төв болон дулааны III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах