• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэмнэх гээд намнах вий дээ

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

“Хүчний байгууллагын Спорт хорооны тамирчид Биеийн тамир спортын улсын  хороонд шилжинэ”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Тус хуульд үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хоригложээ.  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд нэлээд ярьсан. Спортын хороодыг тусгай хүчний байгууллагуудын бэлтгэлд зориулан байгуулсан. Үндсэн алба хаагч биш бол тамирчдыг энд байлгах нь буруу юм. Тиймээс спорт хороодыг Биеийн тамир, спортын хороонд нэгтгэх зохион байгуулах нь зөв гэж үзсэн. Эдгээр асуудлыг 2023 оны төсөвт авч үзнэ.  Тамирчид хүчний байгууллагын орон тоонд орж ажиллаад байдаг. Гэтэл тэр тамирчид хамгаалалтад гарч зогсдог уу гэдэг асуудал бий. “Алдар” спорт хорооны тамирчид Биеийн тамир спортын хороонд шилжинэ. Спорт хороонд зөвхөн хүчний байгууллагын алба хаагчдыг үлдээгээд, тамирчдыг шилжүүлнэ” гэлээ.

Ажилгүй болсон дасгалжуулагчид хаачих вэ?

Спорт, үүссэн цагаасаа хойш өдийг хүртэл хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл, улс орноо дэлхийд таниулах хэрэгсэл болж хөгжжээ. Тухайн улсын хөгжлийг спортын амжилтаар нь дүгнэхэд ч хилсдэхгүй. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ 32 олимпийн наадмын 30-д нь амжилтаараа тэргүүлсэн байдаг. БНХАУ-ын эдийн засаг томрох тусам олимпийн амжилт нь ахисаар байгаа. Улс орныг дэлхийд сурталчлах хариуцлагатай салбар бол спорт. Манай орны спортын хөгжил тамирчдын амжилтын гол цөм нь хүчний байгууллагуудын спорт хороод. Тамирчны амжилтын үндэс нь санхүүгийн асуудалгүй байдал. Тамирчны цалин амьдралд нь хүрэлцэхгүй бол өөр ажил хийж нэмэлт орлого олох шаардлагатай болно. Энэ нь амжилтад сөргөөр нөлөөлнө. Тамирчдын цалин, бэлтгэлийг тасалдуулахгүй байх боломж нь спорт хороод. Спорт хороо үгүй болвол тамирчид зөвхөн улсын шигшээ багт багтаж байж л цалинтай болно. Улсын шигшээ багт багтах суурь нь спорт хороодын дугуйлангийн бэлтгэл. Хэрэв спорт  хороодыг татан буулгавал тэнд ажилладаг багш дасгалжуулагчид цалингүй болно. Хэдий тухайн спортдоо хайртай гээд цалингүй ажиллах боломжгүй. Дасгалжуулагчгүй бол тамирчин гэж үгүй. Энэ тухай Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч  МУГД Ц.Хосбаяр “Алдар спорт хорооны чөлөөт бөхийн багт орон тооны найман тамирчнаас гадна насанд хүрэгчид, оюутан, сурагчид, цэцэрлэгийн насны хүүхэд нийтдээ  120 гаруй тамирчин дөрвөн ээлжээр секц дугуйланд хамрагдаж амжилт гаргаж байна. Бид төр засгийнхаа бодлогыг дэмжээд их спортоос гадна нийтийн биеийн тамирыг бүрэн утгаар нь хэрэгжүүлээд явж байна. Ингэж шууд хар муйхраар зүтгэвэл их спорт шууд л сүйрнэ” гэлээ. Спорт хороодыг татан буулгавал Ц.Хосбаяр тэргүүтэй олон дасгалжуулагч ажилгүй болно. Дасгалжуулагч бүхэн клуб байгуулж ажиллаж чадахгүй. Мөн бүгд шигшээ багийг дасгалжуулах боломжгүй. 

Суурь боловсролгүй академик боловсрол олгох боломжгүй

Өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Байр эзэлсэн тамирчдын 50 хувь нь спорт хороодын харьяатай. Багийн дүнгээр ч эхний байранд “Алдар” спорт хороод шалгарсан. Улсын аваргад олон спорт хороо, клуб оролцож байж тэмцээн чанаржиж дотоодын өрсөлдөөн чангарна. Дотоодын өрсөлдөөн чангарах тусам олон улсад үзүүлэх амжилт өснө. Олон хороо клуб байхын өөр нэг давуу тал нь спортоор хичээллэгсдийн тоо олширно. Энэ нь тамирчдын амжилт, болон нийтийн биеийн тамирт эерэг нөлөөтэй. Спорт клуб гэдэг хичээллэж буй хүүхэд, тамирчдын сургалтын төлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг. Төлбөрийн чадамжгүй спортын авьяастай, хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг угтан авдаг байгууллага нь спорт хороод. Спорт хороод нэг талаараа Монголд ховор спорт сургуулийг орлож байгаа юм. Суурь боловсролгүй академик боловрол олгох боломжгүй. Түүнтэй нэгэн адил хүүхдүүдээ өсвөр наснаас нь бэлдэхгүй бол улсын шигшээ багийг бүрдүүлэх боломжгүй билээ.

Спорт хороодыг татан буулгавал армийн дэлхийн аваргад хэн оролцох вэ?

Одоогоос наймхан сарын өмнө “Боксын тамирчин Б.Чинзоригт Армийн дэлхийн аварга боллоо” гэж улс даяараа бахархан ярьж байсан. Ирэх зургаан сард сагсан бөмбөгийн Армийн Азийн аварга болно. Түүнд оролцохоор Алдар спорт хорооны “Алдар Танан Гарди баг” бэлтгэлдээ гарчээ. Үеийн үед Армийн дэлхийн аварга,  Цэргийн нэгдсэн их наадам гэсэн томоохон тэмцээнд монгол тамирчид ид хаваа гайхуулж оролцдог. Хэрвээ спорт хороод үгүй болвол эдгээр тэмцээнүүдэд хэн оролцох вэ, ямар амжилт гаргах вэ гэдэг нь асуулт болж үлдэнэ. Армийн дэлхий аваргад алдар цуугаа мандуулж явсан “Алдар” спорт хорооны гавьяат тамирчин Г.Мандахнаран “Хүчний байгууллагуудын тамирчид маань олимп, дэлхийн медалиудын 70-аад хувийг авчирсан статистик байдаг юм билээ. Спорт хороод чинь үндэсний шигшээ багт нэг үгээр хэлбэл улс орноо төлөөлөн олимп тив, дэлхий, олон улсын хэмжээнд өрсөлдөх, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах тамирчид бэлтгэдэг суурь нь юм шүү дээ. Энэ асуудал бол хүнийг цэцэрлэг, 10 жилийн боловсрол эзэмшүүлэхгүйгээр шууд их сургуульд суралцуулна гэсэнтэй агаар нэг. Хэмнэх биш спортын салбараа уналтад оруулвал, эргээд сэргээх гэж олон жил, илүү их хөрөнгө зарцуулна. Таван жилийн дараа дэлхийд өрсөлдөх тамирчингүй болсон хойно амаа барих вий дээ” гэсэн юм.

С.Шижирбат: Спорт урлагийнхнаас болж Монгол улс хүнд байдалд орсон юм уу?

Бөх тайлбарлагч С.Шижирбат Спорт хороодыг татан буулгах асуудлаар нийгмийн сүлжээнд өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ. “Олон жилийн түүхтэй хууль хүчний байгууллагуудын спорт хороод Монголын их спортод үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Тусгаар тогтносон улсынхаа төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлдэг ганц спортын салбараа юунд ад үзээд байна.

Дэлхийн хүн төрөлхтөн спорт, урлаггүйгээр амьдарч чадахгүй. Дан ганц улсын шигшээ багийн хэдхэн тамирчид спортыг авч явдаггүй. “Алдар”, “Хүч”, “Хилчин”, “Сүлд”, “Аврагч” гэсэн спорт хороодыг татан буулгавал Монголын их спорт сүйрэл рүү явна. Төсвийн хэмнэлтэнд бусад танаж болох өчнөөн зүйлүүд байгаа шүү дээ. Бусад орны тамирчдын цалин хангамжийн дэргэд манай тамирчдынх санаа зовмоор бага.  Бүх улсын хууль хүчний байгууллагууд спорт хороотой байдаг. Үүнд  албан хаагчдын бие бялдрын хөгжил, нийтийн биеийн тамир, цэрэгжилтийн биеийн тамир багтсан. Урт наслахын үндэс нийтийн биеийн тамир шүү дээ. Манай татан буулгах гээд буй спорт хороодод олон тамирчин байдаггүй. Байгаа хэд нь харьяа газартаа үндсэн ажлаа хийгээд хажуугаар нь бэлтгэлээ хийдэг. Мөн цалингийн доод хэмжээгээр цалинждаг” гэсэн байна.

Тамирчид хамгаалалтад гарч зогсдог уу

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдааны  үеэр Ж.Ганбат “Тамирчид хамгаалалтад гарч зогсдог уу гэдэг асуудал бий” гэж байсан. Энэ талаар аймгийн хурц арслан Б.Баянмөнхөөс тодруулахад “Би Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин. Ахлах ахлагч цолтой албан хаагч. Сошиал орчинд хүмүүс урлаг, спортынхон ажил хийхгүй цол авчихлаа гэж шүүмжилдэг. Миний хувьд цагдаагийн байгууллагад 10 гаруй жил алба хааж, эргүүл хамгаалалтад гарч, хийх ёстойгоо хийгээд авах журмынх нь дагуу цолоо авсан. Зуны хугацаанд бусдын адил 1-2 сарын чөлөө аваад баяр наадамдаа зодоглодог. Үүнийг хамт алба хааж байгаа бүх хүн мэдэж байгаа. Зарим барилдаан, тэмцээний  үед ээлжээ солих дараа нь нөхөж гарахаар зохицуулдаг” гэв. Энэ мэтчилэн тамирчид тухайн хүчний байгууллагадаа алба хааж, ажил хийдгээ илэрхийлж байлаа.

Монголын спортыг "Хүч"-гүй болгосон саяхны гашуун түүх арилаагүй. Харин одоо "Алдар"-гүй, "Сүлд"-гүй болгохоор зэхэж байна. Манай орны спортыг үүрч явдаг хэдэн спорт хорооны намтар гунигтайгаар төгсвөл Монголын спортын хөгжилд шууд уналт болно. Олон зуун тамирчдын ирээдүйд хортойгоор нөлөөлөх юм. Өсвөр үе, залуучуудын шигшээ багууд, секцүүд үгүй болно. Хэмнэх гэж байгаад намначих вий дээ.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 93 (6825)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Нутаг заагдсан” С.Зориг
“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг
Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?
“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
С.Энхболд: 0-17 насны хүүхдүүд...
Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Хэмнэх гээд намнах вий дээ

Kuzmo 2022-05-10

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Нутаг заагдсан” С.Зориг
“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг
Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?
“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

10 цагийн өмнө өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

10 цагийн өмнө өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

11 цагийн өмнө өмнө

Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

13 цагийн өмнө өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

13 цагийн өмнө өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

13 цагийн өмнө өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

14 цагийн өмнө өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

14 цагийн өмнө өмнө

МИАТ компани Boeing787-9 агаарын хөлөгт техникийн саатал гарчээ

14 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-30 өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-07-30 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2026-07-30 өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2026-07-30 өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2026-07-30 өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-30 өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2026-07-30 өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-30 өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2026-07-30 өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2026-07-30 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

2026-07-29 өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

2026-07-29 өмнө

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна

2026-07-29 өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

2026-07-29 өмнө

"Сэлбэ” дэд төвийг "Smart selbe city" болгон хөгжүүлэх чиглэл өглөө

2026-07-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

САНАЛ БОЛГОХ
2026-07-27 өмнө

Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

2026-07-27 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-07-27 өмнө

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

2026-07-27 өмнө

“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг

2026-07-27 өмнө

Дамбадаржаа дулааны станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026-07-27 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-07-28 өмнө

П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

2026-07-28 өмнө

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

2026-07-28 өмнө

ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

2026-07-30 өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-28 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгдлээ

2026-07-28 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-28 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-07-30 өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2026-07-30 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2026-07-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-07-30 өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2026-07-30 өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

2026-07-30 өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-29 өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

2026-07-30 өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2026-07-29 өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

2026-07-30 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2026-07-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

2026-07-28 өмнө

Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах