• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Эрдэнэжав: Улс, хот хоорондын тээврийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Н.Эрдэнэжаваас өвөлжилтийн бэлтгэлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-“Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв” яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэн автотээврийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд хянах төв байгуулах” ажлын хүрээнд “Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв” 2014 оны нэгдүгээр сард байгуулагдсан.  Энэхүү төвийг манай хэлтэс хариуцан ажиллуулдаг.  Мөн энэхүү төв дээрээ түшиглэж “1900-1234 Автотээврийн нэгдсэн лавлах”-ыг 2015 оны  хоёрдугаар сараас ажиллуулж эхлээд байна.

-Хөдөлгөөний хяналтын хэлтэс Улс хооронд болон хөдөө орон нутгийн зам дахь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянадаг гэдгийг иргэд мэднэ. Тэгэхээр үйл ажиллагааныхаа чиглэлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улс хооронд, орон нутгийн  зорчигч тээврийн зохицуулалтыг 24 цагийн турш хийж ажилладаг.  Ажиллагааны зарчим нь тээврийн хэрэгсэлд суурилуулсан байршил тогтоох төхөөрөмжийн мэдээллийг GSM/GPRS  болон сансарын холбоо /Inmarsat/ ашиглан дамжуулж төв серверт хадгалах ба интернэтийн орчинд ажиллаж байгаа компьютер, таблет, ухаалаг гар утас ашиглан зориулалтын програм хангамжаар тээврийн хэрэгслүүдээ хянах боломжтой, дэвшилтэд технологид суурилсан цогц систем юм.

Тухайлбал, тухайн зорчигч тээврийн хэрэгсэл яг хаана явж байна, батлагдсан замналын дагуу цагийн хувиараараа явж байгаа эсэх талаар хяналт тавьж, цаг агаарын таагүй нөхцөл, эвдрэл гэмтэл, ослоос хамаарч саатвал мэдээллийг шуурхай дамжуулах, зорчигчдыг хэрхэн шилжүүлэх талаар зохицуулалт хийж ажилладаг. Бид ОБЕГ, ЗЦГ, УЦУОСМХ, аймгуудын Автотээврийн төвүүд, орон нутгийн АЗЗА-ууд, Орон нутгийн постууд, зорчигч тээвэрлэх эрх бүхий ААН-үүд, жолооч нартай шууд холбогдон хамтран ажилладаг.

Иргэн та ч гэсэн Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээвэртэй холбоотой гомдол, санал ирүүлэх, зорчигч тээврийн хэрэгслүүд яг хаана явж байгаа, хэзээ Зорчигч үйлчилгээний төвүүдэд ирэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг 24 цагийн ажиллагаатай 70070012 утаснаас авч болно.

-Технологийн дэвшлийг зорчигч тээврийн үйлчилгээнд хэрэглэж байна гэсэн үг үү?

-Мэдээллийн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх, ялангуяа Автотээврийн салбарт нэгдсэн бодлогоор, харилцан уялдаа бүхий цогц системийг нэвтрүүлэх зайлшгүй нөхцөл, шаардлага бүрдээд байна. Энэ талаар судалгаа, шинжилгээ хийж ажиллаж байгаа.  Манай хувьд бол зорчигч тээвэрлэх эрх бүхий ААН-үүдийн тээврийн хэрэгслүүд бүрт байршил тогтоох GPS төхөөрөмж суурилуулж тухайн тээврийн хэрэгслийн байршил, хурд, хөдөлгүүрийн төлөв, зорчиж буй хөдөлгөөний чиглэл, ослын дохио, жолоочийн мэдээллийг цаг тухай бүрт нь хүлээн авч ажилладаг.

Мөн нэмэлт мэдрэгч, төхөөрөмж суулгаснаар жолоочтой шууд холбогдох, текст мэдээлэл солилцох, тээврийн хэрэгслийн дотор гадна талыг камераар харах, зорчигчдыг тоолох, шатахуун зарцуулалт, ачааны жин болон дугуйн хийн даралтыг хэмжих, температурыг мэдээлэх, электрон лац зэрэг мэдээллийг дамжуулах боломжтой.

-Танай төв тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн асуудал тулгарахад хамгийн түрүүнд мэддэг гэж ойлгож болох уу?

-Өнөөдрийн байдлаар Хөдөл­гөөний удирдлага, Хяналтын төвд холбогдсон зорчигч тээврийн 1000 гаруй тээврийн хэрэгслийг бүрэн хянаж, тээвэр зохицуулалтыг хийж ажиллаж байна. Үүнээс улс, хот хоорондын зорчигч тээврийн том оврийн 355 автобус, дунд оврийн 195 автобус, суудлын /Такси/ 265 автобус, Ази, Европын бүсийн уулзалтанд АСЕМ-ын үед холбогдсон том оврын шинэ автобус 43, Аюултай ачаа тээвэрлэгч 14 тээврийн хэрэгслүүд тус тус манай системд холбогдсон байна.  

-Улс,  хот хоорондын нийтийн тээвэрт GPS суурилуулснаар өөрчлөлт гарсан байх. Ихэвчлэн ямар саатал, гэмтэл гарч байна вэ?

-Мэдээж өөрчлөлт гаралгүй яахав. Өдөрт дунджаар 320 -350 гаруй тээврийн хэрэгслээр 5-6 мянган зорчигчийг тээвэрлэдэг. Яг “Оюутан тээвэр”-ийн үед өдөртөө 10-12 мянган  зорчигч тээвэрлэдэг. Энэ бүх статистик мэдээллийг тоон хэлбэрт оруулснаар ирээдүйд тээврийн бодлого яаж зохицуулалт хийх бэлэн өгөгдлийн сантай болж байна. 

Ихэвчлэн техникийн гэмтлээс үүдэлтэй саатлууд үүсдэг.  Мөн цаг, агаарын онцгой үзэгдлээс хамаарч даваа, гүвээ хаагдах зэрэг болно. Байршил тогтоох төхөөрөмж ашиглаж 24 цагийн хяналт, зохицуулалттай болсноор ослын үзүүлэлт буурсан. Бид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан, цаг агаарын болон гэнэтийн осол, саатлын үед тээврийн хэрэгслийн байршлыг түргэн шуурхай тогтоож, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

-Хөдөө орон нутгийн замд их осол гардаг шүү дээ. Энэ юутай холбоотой юм бэ?

-Хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох, замын нөхцөл байдлыг буруу тооцоолох гэх мэт хүчин зүйлүүдээс хамаарч хот хооронд, орон нутгийн автозамууд дээр осол их гардаг. Ялангуяа орон нутгийн замд хурд хэтрүүлэх нь их ажиглагддаг ба уг зам нь хурдны зам биш тул хурд хэтрүүлэлт нь хамгийн их осол болох шалтгаан нь болдог.

Манай зорчигч тээврийн хэрэгслүүд 100 хувь  хяналтын системд GPS төхөөрөмжөөр холбогдсон тул осол илт буурсан. Харин хулгайн тээврээр зорчиж яваад иргэд ололд их өртөж байгаад сэтгэл эмзэглэдэг. Энэ дашрамд “Иргэд та бүхэн минь техникийн хяналтын үзлэгт улирал бүр ордог тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь хангагдсан, даатгалтай, хяналттай, зөвшөөрөгдсөн зорчигч тээврийн хэрэгслүүдийг сонгон үйлчлүүлж байгаараа” гэж уриалж байна.

-“1900-1234 Автотээврийн нэгдсэн лавлах” үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ оны хоёрдугаар сарын 1- ээс үйл ажиллагаа нь эхэлсэн. Тус лавлах нь өдөр бүр 07. 00 – 22.00 цагийн хооронд Автотээвэртэй холбоотой бүхий л асуултанд хариулт өгч ажилладаг лавлах юм. Түгээмэл асуултууд гэвэл шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэл, архив лавлагаа, онлайн билет захиалга, тээврийн хэрэгслийн татвар, автомашин хааж тавьсан талаарх гомдол ирдэг.

Тухайлбал “Автомашин хааж тавьсан тул жолоочтой нь холбож өгнө үү” гэсэн хүсэлт нийт дуудлагын 50 хувийг эзэлж байгаа нь үнэхээр анхаарал татахуйц харагдаж байна. Өнөөдөр нийслэл хотод маань автозогсоолын хүрэлцээ муу, орон сууц, албан байгууллагуудын  гадна төлөвлөлт буруу хийгдсэн гэдэгтэй санал нийлнэ биз. Иймд авто зогсоол, хотын автозамын бөглөрлийг сааруулах талаар судалгаа хийж байгаа.

-Удахгүй цас орно гэсэн мэдээллийг ус цаг уур, орчны судалгааны хүрээлэнгээс өгч байгаа. Улс, хот хоорондын нийтийн тээврийн өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлсэн үү?

-Цаг үеийн холбогдолтой, оновчтой асуулт байна. Хөхүүрийн ам холдож, хүйтний ам хаяанд ирсэн тул АТҮТ ТӨҮГ нь улс, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах үе шаттай ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайлбал, улс, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн техник үйлчилгээг энэ оны есдүгээр сарын 10-аас ирэх сарын 10-н хүртэл хийнэ. Нийтийн тээврийн том, дунд оврын хэрэгслүүдийг энэ оны есдүгээр сарын 10-аас ирэх сарын 10-ны хооронд техникийн хяналтын үзлэгт бүрэн хамруулна. Мөн өвлийн улиралд нийтийн тээврийн хэрэгслийн дагалдах хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хангуулах ажил эхэлсэн.

Түүнчлэн Улаанбаатар хотыг тойрсон таван хяналтын постод Техникийн түргэн тусламжийн, тоноглогдсон тээврийн хэрэгслүүдийг аравдугаар сарын 10- аас эхлэх бүрэн байршуулахаар боллоо. Хэрэв нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүдэд техникийн эвдрэл, гэмтэл, замын нөхцөл, ослоос хамааран саатал гарвал шуурхай арга хэмжээ авах зорилт бүхий  тоноглогдсон, шатахуунаар цэнэглэгдсэн тээврийн хэрэгсэл  24 цагийн турш бэлэн байна гэсэн үг. 

“Өвөлд бид бэлэн” өдөрлөгийг аравдугаар сарын 15-нд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан. Иргэддээ анхааруулахад техникийн хяналтын үзлэгт улирал бүр ордог тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь хангагдсан, даатгалтай, хяналттай, зөвшөөрөгдсөн зорчигч тээврийн хэрэгслүүдийг сонгон үйлчлүүлж байгаараа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
Хайртай... NB with Дөлгөөн
Селена Гомез: Нүдэндээ хамгийн...

Н.Эрдэнэжав: Улс, хот хоорондын тээврийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн

Батзаяа 2016-09-20

Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал диспетчерийн үндэсний төв болон дулааны III, IV цахилгаан станцад ажиллалаа

2 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах