• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өргөс авахад ч өвддөг

Д.Сумьяабазарыг анх Хотын дарга болоход гайхаж байлаа. Тэрбээр УИХ-ын гишүүнээсээ бууж очсон. Бас Уул уурхайн сайдаар ажиллаж, Тавантолгойн IPO бараг хийж явсан том амбийцаа ийн хаяж байв. Уг нь тэр үед Д.Сумьяабазарынхаар Тавантолгойд IPO хийж чадсан бол өнөөдөр Монгол Улс олборлосон олон сая тонн нүүрсээ Цагаан хаданд овоолчихоод сууж байхгүй л байв. Гэвч манайхны “хувийн ашиг сонирхлыг хамгаалах улс төр” улсын эрх ашгийг давдаг жамаар Д.Сумьяабазар ялагдсан. “...Тавантолгойг авч үлдлээ” энэ тэр гэж PR-дсаар унагасан. Угтаа Монгол ялагдсан л даа.

Ингэж Хотын дарга болсон Д.Сумьяабазар жил хагас ажиллаж байна. Тэр Хотын дарга болоод “Хотын хууль” дээр сууж, өнгөрсөн зун наадмын өмнөхөн УИХ-аар батлуулсан. Энэ хуулийг 2008 оноос хойшхи Хотын дөрвөн ч дарга УИХ руу зүтгүүлээд амжилт олоогүй байсан юм. Тэр хүртэл хот 1994 онд Н.Багабанди гуайг УИХ-ын дарга байхад батлагдсан “бичил” хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байв.

Харин уг хууль батлагдсанаар хотын төсөв, санхүүг шийдэж, хууль, эрх зүйн орчинтой болчихож байгаа юм. Энэ талаар Хотын дарга Д.Сумьяабазар хуулиа батлуулчихаад “...Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн 30 жилийн хугацаанд явж ирсэн бодлогын гажуудлыг засахын тулд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Түгжрэлийг бууруулахад хот төлөвлөлт, авто замын сүлжээг шинэчлэх, нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэл, эрх зүйн зохицуулалтын хүрээнд таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Үүнийг дагаад Засгийн газар “Монгол Улсын шүдний өвчин” болсон хотын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбумаас доошгүй төсөв шийдэж өгсөн. Мөн Богдхаан төмөр зам, хурдны зам зэргийг дэмжиж, тодорхой шийдвэрүүдийг гаргаад байгаа юм.

Түүнчлэн сая, цагаан сарын үеэр Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалаар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотой хоёр томоохон төслийн асуудал яригджээ. Айлчлалын бүрэлдэхүүнд яваад ирсэн Хотын дарга Д.Сумьяабазар “...Улаанбаатар хоттой холбоотой хоёр том төслийг багтаасан нь  олзуурхууштай хэрэг. Эхнийх нь хөнгөн галт тэрэг  байгуулах төслийн хүрээнд таван жилийн хугацаанд гурван чиглэлд 50 км орчим үргэлжлэх гүүрэн байгууламж байгуулахад БНХАУ-ын талаас, тэр дундаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос онцгой анхаарч,  бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. ...2024 ондоо багтаан хөнгөн галт тэрэгний эхний туршилтыг хийх боломжтой. Мөн хурдны замын ажлуудыг эхлүүлнэ. Туулын хурдны замын ТЭЗҮ, ажлын зураг нь хийгдчихсэн, бэлэн байгаа төслийн нэг. Тэгэхээр таван жилийн дотор тус хоёр төслийг багтаан хийх саналыг БНХАУ-д албан ёсоор тавьсан.  Талууд хоорондоо зөвшилцөн, хэлэлцээрийн түвшинд явж байна. Миний хувьд ажлаа хийж дуусгаж чадна гэж бодож байна” гэж ярьсан. Хотын дарга Д.Сумьяабазар лав түгжрэлийн тухайд иймэрхүү чиг шугамтай үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, хотын түгжрэлийг бууруулах ажлыг засагтай хамжаад бодитойгоор эхлүүлсэн байна. 30 жилийн хугацаанд хийгдээгүй ажил шүү дээ.

Харин эдгээрийг хийхэд, түгжрэлтэй холбоотой бусад асуудлыг шийдэхэд 420 тэрбум төгрөг хаана ч үгүй. Тэгэхээр хот өөрөө хөрөнгө босгох шаардлагатай. Хот ч гэж, Д.Сумьяабазар ийм менежмент хийх үүрэгтэй болчихож байгаа юм.

Ерөөсөө энэ түгжрэл чинь Улаанбаатар хотын бүтэн 30 жилийн “хөгжил”-ийн үр дүн шүү дээ. Өнгөрсөн 30 жилд хот яаж “хөгжиж” ирснийг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Газрын наймаатай холбогдоогүй Хотын дарга байсангүй. Газрын наймаанаас нь эхтэйгээр Улаанбаатар хотын төлөвлөлт, архитектур бүрэн алдагдсан.

Тиймээс Д.Сумьяабазар нар байж болох хамгийн боломжит хувилбарыг тооцож, дээрх Богдхаан төмөр зам, хурдны зам, хөнгөн галт тэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон хэрэг. Дээрээс нь энэ түгжрэл хотын иргэдийн “тархи”-тай ч холбогддог.

Нэмээд, хот өөрөө асуудал ихтэй. Тэр аяараа аж ахуйн ажил л даа. Өнөөдөр энэ хотод Монгол Улсын хүн амын тал буюу 1.6 сая хүн ажиллаж, амьдарч байна. Тэр утгаараа хүний бүхий эрх, бүх хэрэглээг эрүүл, аюулгүй хангах үүргийг бас хүлээнэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор хотоос олгодог 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. 2022 оны хоёрдугаар сарын 15-нд үйлчилгээний салбарын цагийн хязгаарлалтыг цуцаллаа. Гэвч бүгдэд таалагдахгүй. Заавал нэг шүүмжлэл гарч ирж байгаа юм. Зовлонтой л ажил. Гэхдээ Д.Сумьяабазар энэ бүгдээс халширч, таалагдах гээд гүйгээд байдаггүй шиг байгаа юм. Өөрөө “...Бид түгжрэлийг бууруулах ажлын төлөвлөгөөг гаргалаа. Гэлээ гээд маргааш нь хийнэ гэсэн үг биш. Шат дараатайгаар хэрэгжүүлнэ” гэж хэлээд л гөвүүлж харагдсан. Гэтэл бодит үнэн нь энэ. Өнөөдөр эхэллээ гээд өдөртөө түгжрэлгүй болчихгүй. Өргөс авсан юм шиг түгжрэл арилахгүй.

Энэ хооронд зарим механик зохицуулалт хэрэг болдог. Дэлхийн том хотуудад ч ингэдэг. Тухайлбал, зарим сургуулдийн цагийн хуваарьт өөрлөлт оруулж, автомашины жолооны хүрд, үйлдвэрлэсэн он зэргийг харгалзсан хатуу гэмээр арга хэмжээг авдаг байна. Өөрөөр арга байхгүй. Хотын замыг өргөн болгоё гэх нээ, газар байхгүй. Зарчихсан. Байшин барилга нураалтай биш. Бөөн асуудал болно. Хэдэн гарааш буулгахад хэл яаж гарав даа. Тэгэхээр хотынхон түгжрэлийг бууруулахад хувиа оруулж, жаахан жаахан хязгаарлалт үзэх л хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол өргөс авахад ч өвддөг л юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 44 (6776)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
SWIFT-ийн хориг ба Монгол
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30...

Өргөс авахад ч өвддөг

ДАМДИН-ОЧИР 2022-03-01

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

12 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

12 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

12 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

23 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах