• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Оросын “Анхаарч” ирсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын хөрөнгөөр “хөдөлгөчихлөө”, одоо юу болох вэ

Баруун таван аймагт эрчим хүчний “тусгаар тогтнол” авчирах Эрдэнэбүрэнгийн УЦС үндсэндээ 60 жил яригдсан. Ховд голыг түшиж барих энэ усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг аль 1960 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу “Гидро энерго проект” институт боловсруулж байжээ. Ингээд 1968 оноос Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажил яригдаж эхэлсэн байдаг.

Сүүлийн жилүүдийнх нь “түүх”-ийг хураавал 2010 оны тавдугаар сарын 20-нд УИХ-ын 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөрийн 3.3.20-д “...Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын УЦС-ын техник, эдийн засгийн үндэслэлийг хянан үзэж боломжтой тохиолдолд бусад усан цогцолбортой уялдуулж гүйцэтгэх” тухай тусгасан. 2014 оны долдугаар сарын 1-нд Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 6.3-т “...Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станцыг барьж байгуулах бэлтгэлийг хангах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, төслийн нэгж ажиллуулах” тухай орсон. 2015 оны гуравдугаар сарын 9-нд Засгийн газрын 86 дугаар тогтоолоор “Эрдэнэбүрэнгийн Ховд голд УЦС барих” ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болсон. 2015 оны зургадугаар сарын 19-нд  УИХ-аас баталсан  Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого 4.1.1.4-т “...Ховд гол дээр усан цахилгаан станц баригдсан байх” гэж оруулсан. 2016 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.100.3-т “...Ховд голын УЦС-ыг барих” гэж тусгасан. 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд Засгийн газрын 208 дугаар тогтоолоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний 2.2.3.4-т “...Ховд голын 64 МВт-ын УЦС урьдчилсан судалгаа, ТЭЗҮ-ийг хийж барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр заасан. 2017 оны тавдугаар сарын 31-нд Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 5.3-т “... “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.5 ба Зорилт 2, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.100, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн 2.2.3 дахь заалтыг хангахад “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн барилгын ажлыг үргэлжлүүлэх”, үүнд “...Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын УЦС-ын барилгын ажил” гэж оруулсан. 2018 оны тавдугаар сарын 30-нд Засгийн газрын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад  олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “...Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулж, БНХАУ-ын Засгийн газарт санал болгосон. 2019 оны гуравдугаар сарын 6-нд Засгийн газрын хуралдааны 10 дугаар тэмдэглэлээр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн үндсэн шаардлага болсон үнэлгээний нөхцөлд нийцсэн ТЭЗҮ боловсруулах санал тавьсан компанитай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд зөвшөөрсөн. 2019 оны есдүгээр сарын 18-нд Засгийн газрын 357 дугаар тогтоолоор Эрдэнэбүрэнгийн УЦС барих болон нуур үүсэх нутаг дэвсгэр 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг баталсан. 2020 оны нэгдүгээр сарын 23-нд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох тогтоолыг баталсан. 2021 оны гуравдугаар сарын 22-нд Эрчим хүчний яам Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг  тодруулах тендерийг нээх хугацааг “...Цар тахлаас  шалтгаалсан” гэж хойшлуулсан. 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд Эрчим хүчний яам Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тендер нээх хугацааг дахин тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. 2021 оны зургадугаар сарын 22-нд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. Эрдэнэбүрэнгийн УЦС-тай сүүлийн ийм жилүүдийн түүх байдаг.

...Энэ төсөл өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар гацах, хойшлох, төрийн дээд түвшинд ч “унагааж” ирсэн байдаг. Яагаад, юунаас болдгийг учир мэдэх хүмүүс бүгд мэднэ дээ. Хойд хөрштэй холбогддог нь нууц биш. Ядаж байхад яг одоо Оросын тал манайд нийлүүлдэг шатахуун дээрээ чагт тавьчихаад байна. Ийм үед  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад ийм “бүдүүн” шийдвэр гаргачихав аа гэдэг хачин байгаа юм. 

Төслийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосны дараа УИХ-ын чуулганы 2021 оны долдугаар сарын 1-ний хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “...Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох Эрдэнэбүрэнгийн УЦС барих асуудлыг сүүлийн 50 жил ярьж, төр, засаг хөөцөлдөж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр удаа газар дээр нь очин байж ажлыг нь эхлүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биеэр очиж шавыг тавина гэж байсан. Гэсэн ч төрийн албаны хүнд суртал, шан харамж, авлигал хардаг хэдэн хурган дарга, түшмэдүүд энэхүү томоохон төслийг гацааж,  улмаар зогсоход хүргээд байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “...Энэ төсөл бол баруун таван аймаг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний системд чухал ач холбогдолтой, үнийг тав дахин бууруулж, эрчим хүчний тусгаар тогтнол тогтоох төсөл” гэж ярьж байна.

Гэтэл яагаад энэ 800 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл гацав. Гуравдугаар сарын 22-нд тендер зарлаж, дөрөв, тавдугаар сард хоёр удаа сонгон шалгаруулалтыг сунгасан. Энэ хугацаанд Тайширын станцыг барьсан туршлагатай төслийн удирдагчийг гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Эцэст нь тендерийг хүчингүй болгож цуцлаад байна. БНХАУ-ын талаас төсөл хэрэгжүүлэхгүй юм байна, гацаад хөдлөхгүй юм байна гээд санхүүжилтээ татвал хэн хариуцлага хүлээх вэ.

Н.Тавинбэх сайд та өөрөө хариуцлага хүлээж ажлаа өгч огцрох ёстой шүү. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төр, засаг нь анхаарч хэрхэн эрчим хүчний хараат бус улс болж цахилгааны үнийг бууруулж Монголын ард түмэнд хэрэгтэй төслийг хэрэгжүүлэх вэ гэж яамны түшмэдүүд, хурган дарга нар үйлдэл, эс үйлдлээрээ энэхүү ажлыг гацааж, шан харамж харж, хүнд суртал гаргаж болохгүй. Энэхүү төслийг гацаасан учир шалтгаан нөхдийг шалгуулна” гэж байсан юм.

Ингээд чимээгүй болсон. Угаасаа ингэж яригдаад сураг алдардаг “жам”-тай. Энэ сарын 17-ны өдөр Эрчим хүчний яаман дээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, гарын үсэг зурах ажиллагаа боллоо. Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Засгийн газарт танилцуулсан байна. Тэрбээр “...Гэрээнд гарын үсэг зурж, төслийн ажил эхэлснээр барилгын ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард эхлүүлэх, 2026 онд дуусгах, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор жилд 366 сая КВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм” гэжээ. Энэ төслийн үндсэн санхүүжилт нь 288.5 сая ам.доллар. Үүний 271.1 сая ам.долларыг Хятадын Экзим банкнаас хөнгөлөлттэй зээлээр шийдэж байгаа юм байна. Харин манай улс төсвөөсөө 14.4 сая ам.доллар гаргана.

Ингээд Эрдэнэбүрэнгийн УЦС бүтээн байгуулалтын ажил эхэлж байгааг Засгийн газар зарлалаа.

Уг нь энэ сайхан мэдээ. Эрчим хүчний сайдын хэлсэнчлэн баруун таван аймаг эрчим хүчний тусгаар тогтнолоо олно. Гэхдээ энэ төсөл өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар гацах, хойшлох, төрийн дээд түвшинд ч “унагааж” ирсэн байдаг. Яагаад, юунаас болдгийг учир мэдэх хүмүүс бүгд мэднэ дээ. Хойд хөрштэй холбогддог нь нууц биш. Ядаж байхад яг одоо Оросын тал манайд нийлүүлдэг шатахуун дээрээ чагт тавьчихаад байна. Ийм үед  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад ийм “бүдүүн” шийдвэр гаргачихав аа гэдэг хачин байгаа юм. Товчхондоо, оросууд “анхаарч” ирсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын хөрөнгөөр “хөдөлгөчихлөө”, залгаад ямар үйл явдал өрнөх вэ гэдэг л анхаарал татаж байна даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.23  ПҮРЭВ № 187 (6664)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Гурван хөх мэнгэтэй хөх нохой...
Г.Ёндон: Импортын шатахууны...

Оросын “Анхаарч” ирсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын хөрөнгөөр “хөдөлгөчихлөө”, одоо юу болох вэ

ДАМДИН-ОЧИР 2021-09-23

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

22 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

22 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

22 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

22 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

22 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

22 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

22 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

23 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

23 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах