• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Шатахууны үнийг хүчээр барих боломжгүй болсон”

Гурав хоногийн өмнө “АИ-92” авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн.  Гаалийн ерөнхий газрын мэдээгээр өнгөрсөн онд 1.4 сая тонн газрын импортоор орж иржээ. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 689 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн манай улс импортолсон байна. Тэгвэл дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөөр байгаа учраас манай улсад шатахууны үнэ нэмэгдэхээс өөр аргагүй боллоо гэсэн тайлбарын Ашигт малтмал, газрын тосны газраас өгч байна. Тодруулбал АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын хувьд шатахууны жижиглэнгийн үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг. Шатахуун импортлогч компаниудтай хамтран өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн.  Өнгөрсөн оны гуравдугаар сараас импортын шатахууны үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг 380-570 төгрөгөөр бууруулсан. Мөн оны зургаадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч улсын хэмжээнд АИ-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны тавдугаар сараас хойш, Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьж ирсэн. Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв төр засгаас шатахууны үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авбал шатахууны хомсдолын асуудал үүснэ. Түүнчлэн компаниуд үүдээ барьж, импорт буурна гэсэн үг. Засгийн газраас зүгээс одоогийн байдлаар онцгой байдлын албан татварын үнийг хөнгөлсөн байгаа. Цаашид яах талаар хэд хэдэн хувилбарыг яам, агентлагийн зүгээс судалж байна. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Найман сарын хилийн үнийг харж байна. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах нь шийдэгдэнэ. Өнөөдөр шатахуун импортлогч компаниуд АИ-92 автобензинийг литр тутамдаа 2000 орчим төгрөгөөр худалдан авч 1750 төгрөгөөр хэрэглэгч нарт зарж байна” гэсэн тайлбарыг өглөө.
 
Түүнчлэн газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байгаа ба олон улсын шинжээчдийн байгууллагаас “Goldman Sachs” энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй гэж таамагласан талаар мэдээлсэн юм. Хэрэв ОПЕК+-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, ираны хориг арга хэмжээ цуцлагдаж, газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол шатахууны үнэ манайд буурах боломжтой гэнэ. Энэ салбарын зах зээл тодорхойгүй  хэвээр байгаа тул үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш. 2020 оны хямралаас өндийж байгаа зэх зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшнээс доогуур байна гэж ОПЕК үзэж байгааг тэрбээр нэмж хэллээ.
 
2021       нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол өсөлттэй явж ирсэн.  Тухайлбал өнөөдрийн байдлаар,ОХУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 1950 төгрөг, БНХАУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 2887 төгрөг байна. Он гарснаас хойш БНХАУ-д зах зээлд нь 12 удаагийн үнийн өсөлт явагдсан гэсэн гадаад зах зээлийн мэдээ байна. Манай улс энэ оны зургаадугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байгааг хэллээ. Тодруулбал, 80 автобензин 58 хоног, АИ-92 автобензин 31 хоног, дизелийн түлш 31 хоног, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байгаа юм байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.7.6 МЯГМАР № 135 (6612)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв
Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл
Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс
ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Видео мэдээ
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
ХУРААХ
Коронавирусийн халдвараар 1643...
Эрдэнэбүрэнг эцээсэн эрх...

“Шатахууны үнийг хүчээр барих боломжгүй болсон”

Kuzmo 2021-07-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Шатахууны үнийг хүчээр барих боломжгүй болсон”
Гурав хоногийн өмнө “АИ-92” авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн.  Гаалийн ерөнхий газрын мэдээгээр өнгөрсөн онд 1.4 сая тонн газрын импортоор орж иржээ. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 689 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн манай улс импортолсон байна. Тэгвэл дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөөр байгаа учраас манай улсад шатахууны үнэ нэмэгдэхээс өөр аргагүй боллоо гэсэн тайлбарын Ашигт малтмал, газрын тосны газраас өгч байна. Тодруулбал АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын хувьд шатахууны жижиглэнгийн үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг. Шатахуун импортлогч компаниудтай хамтран өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн.  Өнгөрсөн оны гуравдугаар сараас импортын шатахууны үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг 380-570 төгрөгөөр бууруулсан. Мөн оны зургаадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч улсын хэмжээнд АИ-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны тавдугаар сараас хойш, Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьж ирсэн. Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв төр засгаас шатахууны үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авбал шатахууны хомсдолын асуудал үүснэ. Түүнчлэн компаниуд үүдээ барьж, импорт буурна гэсэн үг. Засгийн газраас зүгээс одоогийн байдлаар онцгой байдлын албан татварын үнийг хөнгөлсөн байгаа. Цаашид яах талаар хэд хэдэн хувилбарыг яам, агентлагийн зүгээс судалж байна. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Найман сарын хилийн үнийг харж байна. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах нь шийдэгдэнэ. Өнөөдөр шатахуун импортлогч компаниуд АИ-92 автобензинийг литр тутамдаа 2000 орчим төгрөгөөр худалдан авч 1750 төгрөгөөр хэрэглэгч нарт зарж байна” гэсэн тайлбарыг өглөө.
 
Түүнчлэн газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байгаа ба олон улсын шинжээчдийн байгууллагаас “Goldman Sachs” энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй гэж таамагласан талаар мэдээлсэн юм. Хэрэв ОПЕК+-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, ираны хориг арга хэмжээ цуцлагдаж, газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол шатахууны үнэ манайд буурах боломжтой гэнэ. Энэ салбарын зах зээл тодорхойгүй  хэвээр байгаа тул үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш. 2020 оны хямралаас өндийж байгаа зэх зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшнээс доогуур байна гэж ОПЕК үзэж байгааг тэрбээр нэмж хэллээ.
 
2021       нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол өсөлттэй явж ирсэн.  Тухайлбал өнөөдрийн байдлаар,ОХУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 1950 төгрөг, БНХАУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 2887 төгрөг байна. Он гарснаас хойш БНХАУ-д зах зээлд нь 12 удаагийн үнийн өсөлт явагдсан гэсэн гадаад зах зээлийн мэдээ байна. Манай улс энэ оны зургаадугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байгааг хэллээ. Тодруулбал, 80 автобензин 58 хоног, АИ-92 автобензин 31 хоног, дизелийн түлш 31 хоног, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байгаа юм байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.7.6 МЯГМАР № 135 (6612)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв
Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл
Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс
ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв

16 цагийн өмнө өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

16 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

16 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Америкийн хоккейн нөхөрсөг тэмцээн боллоо

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм

1 өдрийн өмнө өмнө

Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

2 өдрийн өмнө өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2 өдрийн өмнө өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-11 өмнө

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа

2026-06-11 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-11 өмнө

Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

2026-06-11 өмнө

Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

2026-06-11 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-06-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлнэ

2026-06-10 өмнө

2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ

2026-06-10 өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

2026-06-10 өмнө

Г.Лувсанжамц:Хууль гарснаар асуудал шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал

2026-06-10 өмнө

Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

2026-06-10 өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-06-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-06-08 өмнө

Боловсролын дэмжигч

2026-06-08 өмнө

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

2026-06-08 өмнө

167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2026-06-09 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгдлээ

2026-06-09 өмнө

Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

2026-06-09 өмнө

Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо

2026-06-09 өмнө

Бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

2026-06-08 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-06-08 өмнө

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

2026-06-08 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2026-06-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр

2026-06-09 өмнө

Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай явган зорчигчийг мөргөжээ

2026-06-08 өмнө

Барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

2026-06-10 өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

2026-06-09 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-06-11 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-11 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2 өдрийн өмнө өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-09 өмнө

С.Бямбацогт:Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

2026-06-08 өмнө

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-08 өмнө

Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах