• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрдэнэбүрэнг эцээсэн эрх мэдлийн тушаа

Цар тахлын энэ хүнд үед гаднаас эдийн засгийн хараат байхын зовлонг бид улсаараа эдлэж байна.Түлш шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж төр иргэнгүй хүндхэн сорилттой нүүр тулав.Эрдэс баялаг эрдэнэт малынхаа буянд л хэцүү өдрүүдийг давж буй нь маргашгүй үнэн. Гэсэн ч олсон жаахан валютаа гаднаас авдаг түлш шатахуун, импортын эрчим хүчинд эргүүлж тушаасан байдал хуучин хэвээр. Энэ чөтгөрийн тойргоос гарахын тулд л газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн УЦС гээд том төслүүдээ хөдөлгөхийг МАН-ын Засгийн газар чухалчилсан билээ.
 
Гэтэл зуун дамжин яригдаж, жаран жил хүлээгдсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтын ажил энэ долдугаар сард эхлэх ёстой байсан ч хурган түшмэдийн хувиа бодсон ашиг сонирхол, авлига харсан атгаг шуналаас үүдэн ахиад л гацсан сураг дуулдав.
 
Хамгийн хоржоонтой нь эх орноо эрчим хүчээр хангаж, улс гэрээ гэрэл дулаантай байлгах үүрэгтэй Эрчим хүчний яамны зүгээс энэ чимээ дуулдах нь тэр. Эндээс үүдэн арай монгол төрийн яам тамгын газарт гадныхны гар хөл болсон нөхөд шургалж, харь гүрний дохио зангаагаар захиалгыг нь гүйцэлдүүлж занга тавьж суудаг юм биш байгаа гэх хар эрхгүй төрөх.
 
Эгийн голын УЦС-ын эмгэнэлт хувь заяаг Эрдэнэбүрэн дээр давтах эрх бидэнд байхгүй. Шүрэнгийн УЦС-ыг зогсоосон сүүдэр эх оронч гол гэгддэг Ховд гол дээрээ Эрдэнэбүрэнгийн УЦС барьж баруун бүсийг импортын эрчим хүчний хараат байдлаас ангижруулах монгол төрийн бодлогыг багалзуурдаж бүр ч таарахгүй.
 
АЛСЫН ХАРАА-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл, Засгийн газрынх нь үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан энэ том төслийг удаа дараа аар саархан шалтаг тоочин хойшлуулж, эцэс сүүлд нь бүр сонгон шалгаруулалтыг нь хүчингүй болгох хүртэл нам зогсоож амыг нь барих бусармаг үйлдэл илтэд цухалзаж байгаа нь гайхаш барна.
 
Баригдах тухай чимээ хадаасан цагаас хойш баттайяа 60 жилийг элээсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тухай цаглабар танд нэгийг бодогдуулах нь эргэлзээгүй.
 
1960 он: БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу “Гидроэнергопроект” институтээс анх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын Техник эдийн засгийн тайланг боловсруулав.
 
2010.05.20: УИХ-ын 24-р тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөрийн 3.3.20-д “Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын УЦС-ын техник эдийн засгийн үндэслэлийг хянан үзэж боломжтой тохиолдолд бусад усан цогцолборуудтай уялдуулж гүйцэтгэх” тухай тусгав.
 
2014.07.01: Эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 6.3-т “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станцыг барьж байгуулах бэлтгэлийг хангах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, төслийн нэгж ажиллуулах” тухай тусгав.
 
2015.03.09:  Засгийн газрын 86-р тогтоолоор Эрдэнэбүрэнгийн Ховд голд УЦС барих ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болов
 
2015.06.19: 2015 онд УИХ-аас баталсан  Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого / 2015-2030 / 4.1.1.4-т “Ховд гол дээр усан цахилгаан станц баригдсан байх.../ гэж оруулав.
 
 2016.10.26: Засгийн газрын 121-р тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.100.3-т Ховд голын УЦС-ыг барих, 2017-2022 онд гэж тусгав.
 
2016.12.28: Засгийн газрын 208-р тогтоолоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний 2.2.3.4-т Ховд голын 64 МВт-ын УЦС урьдчилсан судалгаа, ТЭЗҮ-ийг хийж барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр зааж өгөв.
 
2017.05.31: Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 5.3-т МУ-ын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030-ын 2.1.5 ба Зорилт 2. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.100, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн 2.2.3 дахь заалтыг хангахад “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн барилгын ажлыг үргэлжлүүлэх”, үүнд Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын УЦС-ын барилгын ажил гэж тусгав.
 
2018.05.30: Засгийн газрын 160-дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад  олгох нэг тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулж, БНХАУ-ын Засгийн газарт санал болгов.
 
2019.03.06: Засгийн газрын хуралдааны 10 дугаар тэмдэглэлээр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн үндсэн шаардлага болсон үнэлгээний нөхцөлд нийцсэн ТЭЗҮ боловсруулах санал тавьсан компанитай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд зөвшөөрөв.
 
2019.09.18: Засгийн газрын 357-р тогтоолоор Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг батлан шийдвэрлэв.
 
2020.01.23: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох тогтоол батлагдав.
 
2021.03.22: Эрчим хүчний яам Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг  тодруулах тендерийг нээх хугацааг цар тахлаар  шалтаглан хойшлуулав.
 
2021.04.22: Эрчим хүчний яам Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тендер нээх хугацааг дахин тодорхойгүй шалтгаанаар хойшлуулав. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн удирдагчийг гэнэт ажлаас чөлөөлөв.
 
2021.06.22: Долдугаар сард бүтээн байгуулалтын ажил нь эхлэх ёстой байсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгов.
 
Ингэж Эрдэнэбүрэнгийн УЦС-ын их бүтээн байгуулалтын ажил гараанаас гарсан ч дахиад л гацаанд орох нь тэр. Ерөнхийлөгч, Засгийн тэргүүнээсээ том толгойтой хурган дарга нарын хуудуутай үйлдэл , авлигач түшмэдийн ашиг сонирхлоос үүдэн импортын эрчим хүчний хараат байдлаас гарах ажил гацав. Одоо харин ард түмэн Эрдэнэбүрэнгийн төслийг элдэв шалтаг тоочин гацаагчидтай ямар хариуцлага тооцохыг эрх баригчдаас харж хүлээж байна. Иргэд сонгогчид сонголтоороо хүчээ нэгтгэн бүх эрхийг МАН-д өгсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч хэлснээ хийж, эхэлснээ дуусгах амлалт өгч төрийн тэргүүн болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн тэргүүн болсон өдрөө “...эрчим хүчнийхээ 25 хувийг гаднаас авч, үүнд жил бүр 140 сая ам.доллар зарцуулж буйг халахын тулд Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг яаралтай дуусгана...” гэдгээ мэдэгдсэн.  Одоо харин тэднийг энэ амлалтаа биелүүлэхэд саад болоод буй этгээдүүдтэй хэрхэн тэмцэхийг нь харах л үлдлээ. Эрдэнэбүрэнг эцээсэн эрх мэдлийн  тушааг тайлж эх орондоо гавьяа байгуулах, эсвэл эмгэнэлийг нь бичээд гашуудах эсэх нь  гагцхүү тэдний гарт л байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.7.6 МЯГМАР № 135 (6612)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг
“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг
Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
“Шатахууны үнийг хүчээр барих...
С.Одонтуяа: Тансаг төсөв...

Эрдэнэбүрэнг эцээсэн эрх мэдлийн тушаа

Kuzmo 2021-07-06

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг
“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг
Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 минутын өмнө өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

25 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болгов

32 минутын өмнө өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

36 минутын өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр

40 минутын өмнө өмнө

Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

17 цагийн өмнө өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

21 цагийн өмнө өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

21 цагийн өмнө өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

22 цагийн өмнө өмнө

Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

23 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

1 өдрийн өмнө өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

1 өдрийн өмнө өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

1 өдрийн өмнө өмнө

МИАТ компани Boeing787-9 агаарын хөлөгт техникийн саатал гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-30 өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-07-30 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2026-07-30 өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2026-07-30 өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2026-07-30 өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-30 өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2026-07-30 өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-30 өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2026-07-30 өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2026-07-30 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-07-30 өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-07-28 өмнө

П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

2026-07-30 өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-28 өмнө

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

2026-07-28 өмнө

ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

2026-07-28 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгдлээ

2026-07-28 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-30 өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2026-07-28 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-07-30 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

2026-07-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-07-30 өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2026-07-30 өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2026-07-30 өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-29 өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

2026-07-30 өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2026-07-29 өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

2026-07-30 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2026-07-28 өмнө

Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

2026-07-28 өмнө

Н.Учралын Засгийн газарт “үлдсэн” зургаан дэд сайдын хөрөнгийн мэдүүлэг

2026-07-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

2026-07-29 өмнө

"Сэлбэ” дэд төвийг "Smart selbe city" болгон хөгжүүлэх чиглэл өглөө

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-07-29 өмнө

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

21 цагийн өмнө өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах