• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

60-уулаа шахцалдаж, шавж суусаар байх уу

Хичээлийн шинэ жилийн нээлт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт орон даяар зохион байгуулагдсан билээ. Дүрэмт хувцсаа дэгжин гэгч нь өмсч, салаа гэзгээ өнгийн туузаар ороосон сэргэлэн охид, үеийн нөхдөө зуны сарын турш санаж үгүйлсэн сахилгагүй хөвгүүд эрдмийн өргөөгөө зорьж,  хичээл номдоо шамдаж эхэлсэн.  Гэвч тэдний сурч боловсрох орчин, эрх нь зөрчигдсөн хэвээр. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 130 гаруй сургуулийн ихэнх нь гурван ээлжээр хичээллэж, 50 гаруй хүүхэд нэг танхимд “шавсан” дүр зураг нийслэлийн эргэн тойронд байсаар байна. Тиймээс манай сонин энэ удаа  төрийн өмчийн ЕБС-ийн анги дүүргэлтийн асуудлыг хөндөж, сурвалжиллаа. 

Нийслэлийн 24  сургууль гурван ээлжээр хичээллэнэ

2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 790 гаруй сургуульд 561600 сурагч суралцаж байна. Тэдний 69100 хүүхэд нь нэгдүгээр ангид элсэн суралцагчид ажээ.  Тэгвэл зөвхөн нийслэлийг сонирхож үзвэл, 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль бий. Эдгээр ерөнхий боловсролын сургуульд энэ хичээлийн жилд нийтдээ 230 гаруй мянган хүүхэд суралцах юм байна. Тэдний 31 мянган хүүхэд нь нэгдүгээр ангийн сурагчид аж. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургуулийн хүрэлцээний асуудал сөхөгдөж эхэлдэг нь нууц биш. 
 
Тэгвэл 2016-2017 оны хичээлийн жилд нийтдээ 20 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй гэдгийг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын  сайд Ж.Батсуурь саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байв. Гэхдээ энэ тоо буурч байгааг сайд онцолсон байсан.  Харин манай сурвалжлах хэсэг Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнээс энэ талаар тодруулахад, “Энэ жилийн албан ёсны статистик мэдээлэл гараагүй учир бүлэг дүүргэлтийн талаар  нарийн тоон мэдээлэл өгөх боломжгүй. Урьдчилсан байдлаар 236 мянган хүүхэд ЕБС-д хамрагдаж байна.
 
Өнгөрсөн жилийн байдлаар Баянзүрх дүүргийн 110, 33, 84, Сүхбаатар дүүргийн 1, 31, Чингэлтэй дүүргийн 23, 5, Хан-Уул дүүргийн 18, 52, Буянт-Ухаа цогцолбор зэрэг сургуулиуд бусдаасаа хэт өндөр ачаалал авч,  анги дүүргэлт нь 50-д хүрч  гурван ээлжээр хичээллэсэн” гэлээ. Ерөнхийдөө нэг ангид ихдээ 40 хүүхэд суралцах нормтой ч, энэ стандарт эдүгээ мөрдөгдөхгүй байна.  Нийслэлийн ихэнх сургуулиудын бага ангийн сурагчдын анги дүүргэлт аль хэдийнэ 50-д хүрчээ. Тиймээс зарим сургуулиудын хувьд дээрх стандартад дөхөж очихын тулд ээлжийн тоог нэмэх шаардлагатай тулгардаг аж. 

Нэг бүлэг 50 хүүхэдтэй 

....-Танай анги хэдэн сурагчтай вэ?
 
-48
 
-Хэддүгээр анги вэ. Бүлэг чинь?
 
-5г
 
-Тэгвэл танай ангийн хүүхдүүд нэг ширээнд гурвуулаа суудаг байх нь ээ?
 
-Тийм. Гэхдээ би бол хоёулаа суудаг. Зарим хүүхдүүд гурвуулаа суудаг юм. 
 
-Ийм олуулаа нэг ангид байх хэцүү юу?
 
-Гоё.....
 
Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн коридороор алхаж явахдаа таарсан Э.Энхжин охин асуусан асуултад минь ингэж хариулав. Нэг ангид олон хүүхэд суралцсанаар хэн нэгэн найз нь хичээлээсээ  хоцорно, эсвэл өвлийн улиралд дэгдэлт нь ихэсдэг ханиад, томуу тусна гэж цэрвэхгүйгээр “Олуулаа сурах гоё” гэж хариулах энэ охин нийслэлийн ЕБС-иудийн хэдэн зуун мянган сурагчдын нэг жишээ.  
 
Тавдугаар сургууль гурван ээлжээр хичээллэдэг бөгөөд бага ангийнхны анги дүүргэлт аль хэдийнэ 50-д хүрчээ. Сургуулийн коридороор явж, хоёр давхарт гаран  захирлын өрөөний үүдийг тогшлоо. Тус сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн тун завгүй сууна.  Түүний хэлж буйгаар сургууль эдүгээ гурван ээлжээр хичээллэж буй аж. Мөн энэ жил ахлах ангийн сурагчид зургаан хичээлийг сонгон суралцах болсноор хичээлийн хуваарь гаргахад багагүй асуудал үүсч байгааг нуугаагүй.  Сурагчид өөрсдийн судлах хичээлээ сонгох болсноор зарим анги 50, зарим нь 20 орчим болж эрс тэс ялгаа гарах болсон гэнэ.  Харин бага ангийн ихэнх бүлэг нь 50 орчим сурагчтай аж.
 
Тэдний хувьд нэг ширээнд гурвуулаа суух энүүхэнд. Гэвч ахлах ангийн сурагчдын хувьд 50-иулаа нэг танхимд чихнэ гэдэг амаргүй даваа. Түүнчлэн гурван ээлжээр хичээллэж байгаатай холбоотойгоор тус сургууль дээр явагддаг дугуйлангууд хагас сайнд хичээллэж,  багш нар нь долоо хоногийн зургаан өдөр ажиллах болжээ. 

960 хүүхдийн багтаамжтай сургуульд  2010 хүүхэд суралцдаг

Манай сурвалжлах хэсгийн дараагийн зогсоол Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль байв. Тус дүүргийн VI хорооны барилгатай хаяа дэрлэн орших энэ сургууль 2016-2017 оны хичээлийн жилд нийт 54 бүлэгт 2010 хүүхэд сургах ажээ. Харин анги дүүргэлтийн тухайд дунджаар 37 гэнэ.  
 
Хамгийн олон хүүхэдтэй бүлэг нь нэг, хоёрдугаар ангийнхан бөгөөд ихдээ 49 хүүхэд нэг танхимд суралцдаг аж. Ахлах ангийн сурагчдын хувьд харьцангуй гайгүй гэдгийг тус сургуулийн сургалтын менежер О.Бөхчулуун хэлж байлаа.  Тус сургууль эдүгээ хоёр ээлжээр хичээллэдэг байна.  Гэвч сүүлийн жилүүдэд бага ангид элсэн суралцагсдын тоо эрс нэмэгдэж буй бөгөөд цаашдаа гурван ээлжээр хичээллэхийг үгүйсгэхгүй гэнэ.  Анх сургуулийн барилга 960 хүүхдийн багтаамжтайгаар ашиглалтад орж байсан ч, эдүгээ энэ тооноос 2.5 дахин хэтрүүлж, 2010 суралцагч хүлээн авч, сурган хүмүүжүүлж байна.   

23 дугаар сургуулийн нэг ангид ихдээ 60 хүүхэд сурч байна

Бидний очсон дараагийн сургууль бол гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургууль. Манай сурвалжлах хэсгийг очих үед тус сургуулийн нэгдүгээр ээлжийн хичээл тарж, хоёрдугаар ээлжийн хичээл эхлэх дөхсөн тул сурагчдаа анги ангиар нь оруулж байв. Сургууль руу ормогц л энд тэндгүй хүүхдийн инээд цангинаж, хааяа нэг багшийн “чимээгүй” гэх дуу хадан, бүтэн гурван сарын турш эзнээ хүлээн дүнхийн байсан сургуулийн танхим дүүрсэн байлаа. Сургуулийн коридороор зөрж өнгөрөх хүүхдийн тооноос харахад л 23 дугаар сургууль ачаалал ихтэй нь илэрхий байв. Бид юун түрүүнд сургуулийн эрхлэгчтэй уулзах гэж яарсангүй. Сургуулийн эргэн тойронтой танилцан, сурагчидтай ярилцсан юм. Хичээл орсон шүү гэсэн шиг сурагчид хаа сайгүй гүйлдэцгээж байлаа. 
 
Бидний нүдэнд хамгийн түрүүнд том цүнхээ дааж ядан үүрэх, жижигхэн биетэй охин тусч, түүнтэй хэдэн хором ярилцлаа. Түүнийг  Х.Энхдарь гэдэг. Тэрбээр дөрөвдүгээр ангид сурдаг бөгөөд анги нь 58 хүүхэдтэй гэнэ. Харин сургуулийн анги дүүргэлтийн талаар бидэнд ярихдаа “Нэг ангид олон хүүхэд сурах нь тийм ч муу зүйл биш гэж би боддог. Олон найзуудтай болно шүү дээ.
 
Бас хичээл ч хөгжилтэй явагдана. Би олуулаа байхад дуртай. Надад таалагддаг. Харин зарим хүүхдүүд дургүй байх” гэв. Ингэж хэлсээр том цүнх нь хүндэдсэн аятай дээш нь нэг өргөөд манай сургуулийн сургалтын менежер дөрвөн давхарт суудаг юм шүү гэсээр явж одов. Дараа нь бид наймдугаар ангид сурдаг охинтой таарав.  Г.Мишээл охин эмч болох хүсэлтэй учраас орос хэлийг сонгон суралцаж буй тухайгаа бидэнтэй хуваалцсан. Харин түүний хувьд ангид олон хүүхэд байх нь тухайн сурагчийн сурлагын амжилтад нөлөөлдөг гэж боддог ажээ. Нэг ангид хэтэрхий олон хүүхэд байх нь багшийн хүүхэд бүртэй тулж харьцах боломжийг багасгадаг гэнэ.
 
Тэрбээр энэ тухай “Манай анги 48 хүүхэдтэй. Гэхдээ бусад ангийг бодвол харьцангуй гайгүй л дээ. Бусад ангид 50-60 хүүхэд бий. Миний бодлоор нэг ангид олон хүүхэд байх нь тухайн багшийн хүүхэд бүртэй тулж харьцах боломжийг хаадаг юм шиг санагддаг. Яах вэ, тухайн хүүхдийн хичээл зүтгэлээс бас шалтгаалах байх. Багш заавал над дээр ирэх ёстой гээд суугаад байж болохгүй. Өөрөө очоод багшийнхаа араас хөөцөлдөж болно шүү дээ. Ер нь тэгэх ёстой байх. Тэгж байж л мэдлэг олж чадна” гэсэн юм. Мэдээж аливаа мэдлэгийг олж авахад тухайн хүүхдийн өөрийнх нь идэвх чармайлт чухал.
 
Гэхдээ чармайлт байлаа гээд хичээлийн 40 минутад багшаас хэрэгтэйгээ олж авч чадахгүй бол хүүхэд л хохироод үлдэнэ. Түүнтэй ийн ярилцсаны дараа тус сургуулийн менежертэй уулзах гэсэн боловч цайндаа орсон байв. Тиймээс бид нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэгтэй уулзаж, тус сургуулийн анги дүүргэлт болон хүчин чадлын талаар ярилцсан. Тэрбээр “Манай сургууль 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар төлөвлөгдсөн. Нэмж өргөтгөл барьсан. Одоогоор 1500 хүүхдийн хүчин чадалтай.
 
Нийслэл дэх хүн амын тоо нэмэгдсэн учраас аль ч сургуулийн ачаалал их байгаа. Манай сургуулийн хувьд гадаад хэлний сургалттай учраас харьяа гэхээс илүү нийслэлийн хэмжээнд гадаад хэлийг сонгосон аль ч дүүргийн хүүхдийг авдаг. Гадаадад 8-10 жил сураад ирсэн, монгол хэлээ мэдэхгүй хүүхдүүд ч суралцдаг. Яамны зөвшөөрлөөр сурч байсан газрынхаа сургалтад дүйцэхүйц сургалтаар манайд сурдаг. Тэгэхээр зориод ирсэн хүүхдүүдийг авахгүй гэх хэцүү. Ирсэн хүүхдүүдээс тодорхой хэмжээний шалгалт авч, тохирох бүлэгт нь элсүүлдэг. Одоогийн байдлааар 62 бүлэгтэй байна. Шилжилт хөдөлгөөн дуусаагүй болохоор сурагчдын нийт тоог хэлэх боломжгүй.
 
Гэхдээ нэг ангидаа 50-60 хүүхэд суралцдаг. Ер нь л тийм байдаг. Хүүхэд бүр нэг ширээтэй. Хүүхдийн нэг ширээгээр байгаа болохоор хойшоогоо тэлэх тэлэлт нь задгай талбайгүй болж байгаа болохоос биш хүүхэд бүр ширээн дээрээ сууж байгаа. Угсарсан хоёр хүүхдийн ширээ бол хоёулаа л сууж байгаа” гэв. Тус сургуульд нийт 115-120 багш ажилладаг бөгөөд багшийн ачаалал маш их байдаг тухай нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг бидэнд хэлж байсан. Түүнчлэн тус сургуульд энэ жил 250 хүүхэд шинээр элссэн байна. 

Төрөлт ихэссэнтэй холбоотойгоор  нэгдүгээр ангид элсэгчдийн тоо  нэмэгджээ

Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөх бодлого баримтлах болсноос хойш нэлээд хугацааг үджээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд манай улсын төрөлт эрс нэмэгдэж, эх хүүхдийн эндэгдэл буурч,  2015 оны нэгдүгээр сард гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан.  Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай манай улсын хувьд энэ нь мэдээж сайхан мэдээ байв.  Гэвч төрөлт нэмэгдэхийн хэрээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муудаж эхэлсэн байна. Ахлах ангийн сурагчдын хувьд анги дүүргэлт харьцангуй гайгүй гэдгийг сургуулийн холбогдох албан тушаалтнууд хэлж байгаа ч, сүүлийн жилүүдэд төрөлт эрчимтэй нэмэгдсэний улмаас бага ангид элсэн суралцагсдын тоо нэмэгджээ. 
 
Бид Чингэлтэй дүүргийн 39, тавдугаар сургууль, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургууль, 23, 57 дугаар сургуулиудаар явж, анги дүүргэлтийн байдалтай танилцахад бүхий л сургуулийн бага ангийн бүлгийн анги дүүргэлт 50-ын тоонд ойртсон байсан юм. 2015 оны байдлаар улсын хэмжээнд 80875 хүүхэд шинээр төрсөн гэсэн мэдээлэл бий.  Энэ дүн цаашид ч өсөх хандлагатай байгаа юм.
 
Тиймээс ирэх жилүүдэд шинэ цэцэрлэг, сургуулийг барьж ашиглалтад оруулахгүй бол төрийн өмчийн сургуулийн хомсдол дээд цэгтээ хүрч магадгүй нь. Ямартай ч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 100 гаруй сургуулиас төлөөлөл болгон сонгосон хэдэн сургуулийн нөхцөл байдалтай танилцахад ийм байна. Харин нэг ангид хэт олон сурагч суралцсанаар  эрүүл ахуйн хувьд ямар нөлөөтэйг НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэчимэгээс тодрууллаа. 

Г.Эрдэнэчимэг: Нэг ангид хэт олон хүүхэд байх нь халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдүүлдэг

/НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч/
 
-Хичээлийн шинэ жил эхэлсэн ч сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт­ийн асуудал яригдсаар байна. Хуульдаа нэг хүүхдэд хэдэн м.кв оногдоно гэж заасан байдаг?
 
-Монгол Улсад мөрдөгдөж байгаа сургалт хүмүүжлийн барилгын зураг төсөл зохиох нэгдсэн норм 66/88 гэсэн стандарт бий. Энэхүү стандарт нь сургалт хүмүүжлийн байгууллагын орчны болон барилга байгууламжийн стандартыг зааж өгсөн байдаг. Уг стандартад нэг хүүхдэд 2.4 м.кв талбай оногдоно гэж заасан. Дотор талдаа шүү дээ.
 
Манай улсын ерөнхий боловсролын сургуулиуд төлөвлөсөн хэмжээнээсээ хэт их ачаалалтай ажилладаг. 1800 хүүхдийн хүчин чадалтай сургууль 4000 орчим хүүхэд элсүүлж авсан байх жишээтэй. Ингээд бодохоор тухайн сургууль 2-3 дахин их ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Энэ нь нэг анги 40м.кв талбайтай байлаа гэхэд тухайн ангид 20 хүүхэд байх ёстой. Гэтэл  40-50 хүүхэд байна. Тэгэхээр нэг хүүхдэд оногдох талбай хоёр дахин багасч байгаа юм. Үүнтэй  холбоотойгоор ангийн ачаалал ч хэт ихэсдэг. 
 
-Нэг ангид 50-60 хүүхэд суралцах нь тухайн орчны эрүүл ахуйд ямар сөрөг нөлөөтэй вэ?
 
-Сөрөг нөлөөтэй. Хэт зай талбай багатай орчинд олон хүн байвал агааржуулалт хүрэлцэхгүй байх, тоосжилт хэт их гарах зэрэг асуудал үүснэ. Мөн нэг хүүхдэд оногдох талбай багассанаар амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин гардаг.
 
Ер нь халдварт өвчин гарах гол нөхцөл бүрдэж байгаа юм. Нэг анги ийм байна гэдэг чинь нэг сургуулийн ачаалал төдий чинээ байна гэсэн үг. Сургуулийн талбайгаар явах хүүхдийн тоо ч дагаад ихэсч байгаа юм. Нөгөө талаараа гал тогоо нь 1800 хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай байя гэж бодъё. Гэтэл тэр сургууль 4000 орчим хүүхэдтэй.
 
Ингээд харахад гал тогооны халдвар хамгаалал, мөрдөх ёстой стандарт журам давхар зөрчигдөж байгаа юм. Гал тогооны ариун цэвэр алдагдсанаар сургуулиулийн хүүхдүүд хүрдэг нөгөө л амьсгалын замын халдварт өвчин, гэдэсний халдварт өвчин гарах гол нөхцөл бүрддэг. Янз бүрийн халдварт өвчин тархах нөхцөл болж байна л даа. Тэгэхээр Улаанбаатар хотод юу хэрэгтэй вэ гэвэл сургуульгүй хороонууд гэж бий шүү дээ. Тэр хороодод сургууль, цэцэрлэгийн барилга нэмж барих шаардлагатай болж байна. Гэхдээ Монгол Улсад мөрдөж байгаа стандарт норм, журмын дагуу л барих ёстой. 
 
-Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан шалгалт хийсэн байх. Сургуулиудын анги дүүргэлт хэр байсан бэ?
 
-Есдүгээр сарын 1-тэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан. Бүх сургуулийн анги дүүргэлт хэтэрсэн. Энэ бол сургуулийн захирлуудын буруу биш. Яагаад гэвэл Улаанбаатар хот анхнаасаа цөөхөн хүн амтай байхаар төлөвлөгдсөн. Одоо хүн амын төрөлт ихсэх болсон. Мөн Улаанбаатар хотын суурьшилт ч ихэссэн. Сургуулиуд угаасаа авахаас ч өөр аргагүй байдалд хүрч байгаа юм. 40 бол энүүхэнд. 50-60 хүүхэдтэй сургууль байна.
 
-Тухайлбал?
 
-Бид бүх сургуулиар орсон. Ерөөсөө л нийтдээ тийм. Би 45, 97, 1, 23 дугаар сургуулиар орсон. Тэр сургууль гэж хэлэхийн арга байхгүй. Бүх сургууль адил. Анги дүүргэлт хэтэрсэн. Хотын зах руугаа арай багасаад нэг ангид 40 орчим хүүхэд байна. Гэхдээ л хөдөөнөөс ирж хотод суурьшиж байгаа хүмүүс болон хотын хүн амын нягтаршилт ихэссэнтэй холбоотой. 
 
-Ер нь хуульдаа ачаалал хэтрүүлсэн сургуульд арга хэмжээ авна гэсэн зүйл байдаг уу?
 
-Тийм зүйл байхгүй. Гэхдээ Эрүүл ахуйн тухай хуульд тухайн хүн эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд амьдрах ёстой гэсэн заалт бий. Гэхдээ бид шаардлага тавьж байгаа. Тухайлбал, нэг угаалтуурт 15 хүүхэд, нэг суултуурт 20 хүүхэд байна гэсэн стандарт байдаг. Гэтэл нэг суултуурт 60 хүүхэд, нэг угаалтуурт 40 хүүхэд оногдож байна. Энэ бүхэнд мэргэжлийн хяналтын байгууллага шаардлага тавьж, холбогдох байгууллагуудад албан бичиг явуулдаг. Мэдээж жил бүр тодорхой хэмжээнд сургууль ашиглалтад орж байгаа. 
 
Гэвч хүн амын өсөлт, нягтаршлаа гүйцэхгүй байна. Тэгэхээр нийгэм, эдийн засгийн зорилтод сургууль, цэцэрлэггүй хороог сургууль, цэцэрлэгтэй болгоё гэсэн зорилтууд байгаа шүү дээ. Тэдгээр зорилтыг л стандарт барьж хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. 
 
Н.Батзаяа
Б.Даваахүү

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
Сэтгэгдэл үлдээх
  • Цагаар
  • Таалагдсан
  • Цагаар
    • Цагаар
    • Таалагдсан

Сэтгэгдэл байхгүй байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.23/
Хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийслэл
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Намууд
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Ипотекийн зээл
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Ж.Батжаргал: Хүнсний салбарын...
Рианнагийн содон гоёл

60-уулаа шахцалдаж, шавж суусаар байх уу

Батзаяа 2016-09-07

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.23/
Хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх
  • Цагаар
  • Таалагдсан
  • Цагаар
    • Цагаар
    • Таалагдсан

Сэтгэгдэл байхгүй байна.
ШУУРХАЙ МЭДЭЭ
50 минутын өмнө өмнө

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

53 минутын өмнө өмнө

“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ

53 минутын өмнө өмнө

Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

59 минутын өмнө өмнө

Монгол Улсын эрэгтэй шигшээ эхний тоглолтод АНУ-ын багт хожигдлоо

14 цагийн өмнө өмнө

БНУзУ-ын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

15 цагийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

15 цагийн өмнө өмнө

10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

15 цагийн өмнө өмнө

Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

15 цагийн өмнө өмнө

The MongolZ дэд байрт орж, 170 мянган ам.долларын шагнал хүртлээ

16 цагийн өмнө өмнө

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

16 цагийн өмнө өмнө

Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

16 цагийн өмнө өмнө

Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

16 цагийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.23/

16 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр

16 цагийн өмнө өмнө

Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар ММС Энержи баг Улаанбаатарт болсон тоглолтод шилдэг дөрөвт үлдлээ

1 өдрийн өмнө өмнө

ҮБХИС, ДХИС-ийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа

1 өдрийн өмнө өмнө

10-р хорооллын уулзвараас 25-р эмийн сангийн уулзвар хүртэлх замыг өнөөдөр шөнө хаана

1 өдрийн өмнө өмнө

"Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ Ази багуудаас анх удаа Мажорын аваргын төлөө шалгарч үлдлээ

1 өдрийн өмнө өмнө

Ховд-Улаангом чиглэлийн авто замын бүтээн байгуулалт эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Зуны туйл, халуун ес эхлэх улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Багавтар үүлтэй, өдөртөө 33-35 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна

2 өдрийн өмнө өмнө

“Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д онцгой дэглэм тогтоов

2 өдрийн өмнө өмнө

Төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ анх удаа Мажорын шилдэг дөрвөн багийн нэг боллоо

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно

САНАЛ БОЛГОХ
2025-06-19 өмнө

Б.Тамир: 40 минут хүлээсний эцэст хүйтэн хоол амтгүй салатаар ширээн дээр тавилаа

2025-06-17 өмнө

Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар үлдэх “гавьяа”-гаа байгуулав уу?!

2025-06-20 өмнө

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж, улаанбурхан өвчний нөхцөл байдалтай танилцлаа

2025-06-18 өмнө

Намын байранд дангаараа гэж байсан ч Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

2025-06-20 өмнө

Ц.Одонтөгс: Барилгын компаниуд барилгаа барьсны дараа зөвшөөрлөө авчихна гэж асуудалд ханддаг

2025-06-20 өмнө

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт орон сууц барьцаалах боломжтой юу?

2025-06-17 өмнө

Толгойт-Ард Аюушийн авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ

2025-06-17 өмнө

Улс төрийн тодорхойгүй байдал эдийн засгийг ч тодорхойгүй болгож байна!

2025-06-18 өмнө

МИК зээлийн эрсдэлийн иж бүрэн үнэлгээг хэрхэн хийх вэ

2025-06-18 өмнө

АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

2025-06-20 өмнө

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн барив

2025-06-20 өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчины улмаас долоон хүн энджээ

2025-06-20 өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно

2025-06-17 өмнө

Ар гүнтийн давааны 780 метр замыг 10 см зузаан асфальтбетоноор хучиж дууслаа

2025-06-20 өмнө

Т.Гантөгс: Гэр хорооллын хороодод авто зам, явган зам, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэж байж иргэдийн амьдрал сайжирна

2025-06-18 өмнө

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна

2025-06-20 өмнө

О.Энхцэцэг: Тэрэлжийн бүс нутагт хогны асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байна

2025-06-17 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.17/

2025-06-17 өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

2025-06-20 өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

2025-06-20 өмнө

Индиана Пэйсэрс талбайдаа ялалт байгуулж, NBA-ын цомын эзэд долоо дахь тоглолтоор шийдэгдэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 31-33 хэм дулаан байна

2025-06-20 өмнө

Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна

2025-06-18 өмнө

Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ

2025-06-19 өмнө

Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ анх удаа Мажорын шилдэг дөрвөн багийн нэг боллоо

2025-06-20 өмнө

Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

2025-06-20 өмнө

Жүдо бөхийн ДАШТ-ий холимог багийн барилдаан өнөөдөр болно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах