• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчуулах журамтай танилц

Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхийг УОК-оос зарласан. Үүнтэй холбоотойгоор хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан байна.
 
Уг журамд:
 
Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон баримтыг үндэслэн явуулна. 
0-3 насны хүүхдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй.
Орон нутаг руу зорчихдоо иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явахыг дурджээ.
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Хот болон орон нутаг хоорондын зорчигч тээвэр /авто, төмөр зам болон агаарын тээвэр/, жолооч, зорчигчийн зорчих үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2.Энэхүү түр журам нь тээврийн хэрэгслээр зорчигч (Монгол Улс болон гадаад улсын бүх насны иргэн), жолооч, тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, тэдгээрт хяналт тавьж буй төрийн байгууллагад хамаарна.
1.3.Энэхүү түр журмаар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
 
Хоёр. Зорчигч тээврийн зохион байгуулалт
 
2.1. Хот болон орон нутаг хооронд зорчих зорчигч /хүн/-оос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ:
2.1.1. коронавируст халдвар (Ковид-19)-ын /цаашид “коронавируст халдвар" гэх/ эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
2.1.2. сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа;
2.1.3.энэхүү журмын 2.1.1, 2.1.2-т зааснаас бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, бх-ПГУ шинжилгээ хийх боломжгүй тохиолдол /3-аас дээш насны хүүхэд, нэн яаралтай албан болон хүндэтгэх шалтгаанаар зорчих хүн, ПГУ-ын аппаратгүй орон нутгаас зорчих хөдөлгөөн үйлдэх/-д антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/;
2.1.4. Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдпын зэрэгт шилжсэн үед эрх бүхий байгууллагаас гаргасан хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоогүй чиглэлээр иргэдэд тухайн зорчиж очих аймаг, нийслэл, сумын Онцгой комиссоос олгосон зөвшөөрөл.
2.1.5. иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримт;
2.1.6. ямар ч тохиолдолд 0-3 насны хүүхдээс ПГУ болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй.
2.2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн хүн, зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 
байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд бх-ПГУ шинжилгээг шаардахгүй.
2.3. энэ журмын 2.1.3-т заасан шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн болон асрамж, халамжид байгаа хүүхэд (0-15 нас)-ээс коронавируст халдварын шинжилгээний хариу шаардахгүй.
2.4. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутгаас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос бх-ПГУ шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, эрүүл мэндийн асуумжийг үндэслэн нэвтрүүлнэ.
2.5.Энэхүү журмын 2.1.1, 2.1.2. 2.4.-т заасан нотлох баримттай зорчигчийг тусгаарлан болон гэрийн ажиглалтад шилжүүлэхгүй бөгөөд тухайн зорчигч тээврийн хэрэгслээр зорчих болон бусад үед халдвараас сэргийлэх дэглэмийг заавал сахина.
2.6. Зорчигчид тухайн зорчиж очих хүсэлтээ холбогдох баримт, мэдээлийн хамт аймаг, нийслэл, сумын Онцгой комисст гаргана.
2.7. Зайлшгүй шаардлагаар хот, орон нутагт зорчих төрийн байгууллага болон хуулийн этгээд, иргэнд Улсын онцгой комиссын Шуурхай штабаас зөвшөөрөл олгоно.
2.8. Энэхүү журмын 2.1, 2.4, 2.7-д заасан бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр шалгах бөгөөд зорчигч нь дээрх бичиг баримтыг биедээ заавал авч явна.
 
Гурав. Тээврийн хэрэгслээр зорчигчид тавигдах шаардлага, хүлээх үүрэг
 
3.1. Коронавируст халдварын тохиолдол илэрсэн орон нутгаас хот болон бусад орон нутаг хооронд зорчихдоо энэхүү журамын 2.1, 2.4-т заасан бичиг баримтыг биедээ авч явах бөгөөд замын шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд тухай бүр шалгуулна.
3.2.3орчигч тээврийн хэрэгслээр зорчихын өмнө нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, хувийн хэрэгцээний эд зүйлс, замд хэрэглэх хоол, хүнс болон хогийн уутыг урьдчилан бэлтгэсэн байна.
З.З.Зорчигч тээвэрлэлтийн туршид халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж, (хооллохоос бусад нөхцөлд нэг удаагийн амны хаалтыг авахгүй байх 2 цаг тутам эсхүл бохирдсон тухай бүр амны хаалтыг солих, гараа бохирдох бүрт халдваргүйжүүлэх, бусадтай биеэр хүрэлцэхгүй байх, ойролцоо суудалд зорчиж буй бусад хүнтэй харьцах үедээ амны хаалт хэрэглэж, хүн хоорондын зай барих), эрх бүхий ажилтан, албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ.
3.4.3орчигч өөрийн бэлтгэсэн хогийн уутанд хог хаягдлаа хийн битүүмжилж хог хаягдлыг цуглуулах цэгт төвлөрүүлнэ.
3.6. Тээврийн хэрэгсэл дотор болон гадагш нус, цэр, шүлс, хог хаягдлыг ил задгай хаях, утсаар чанга удаан ярихыг хориглоно.
3.6. ХалдварьГн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж, энэ талаар тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.
 
Дөрөв. Тээврийн байгууллагад тавигдах шаардлага
 
4.1. Хот болон орон нутаг хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн тасалбарыг цахимаар худалдаалах нөхцөлийг бүрдүүлж, цахимаар худалдаалах боломжгүй тохиолдолд халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж, үйлчилгээ үзүүлнэ.
4.2. Тээвэрлэгч нь нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгчийг урьдчилан бэлтгэж, зорчигчдыг худалдан авах нөхцөлөөр хангана.
4.3.Энэхүү түр журмын 2.1, 2.4, 2.7-д заасан баримт бичгийг хянан шалгаж, тээврийн хэрэгсэлд нэвтрүүлнэ.
4.4. Агаарын хөлөг, зорчигчийн вагон, автобусаар зорчих зорчигчдоос хүн хоорондын зай барьж зорчих, амны хаалт зүүх, халдвараас сэргийлэх дэглэм мөрдөж үйлчлүүлэхийг шаардаж, заавар, зөвлөмжөөр хангана.
4.5. Хот хоорондын автобусаар 40 зорчигчоос илүү хүн тээвэрлэхгүй байх.
4.6. Биеийн халуун 37.1 хэмээс дээш болон коронавируст халдварын бусад шинж тэмдэг илэрсэн зорчигчийг тээвэрлэхгүй ба холбогдох эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөнө.
4.7.3орчигчийг тасалбарт бичигдсэн суудалд суух, суудал солихгүй, зайлшгүйгээс бусад тохиолдолд суудпаас босохгүй байх, амны хаалтыг тогтмол зүүх, бусад зорчигчтой харьцахгүй байх зэргийг зорчигчид анхааруулж, хяналт тавина.
4.8. Өөрийн байгууллагын ажилтан, албан хаагч, жолоочийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамруулах ажлыг зохион байгуулна.
4.9. Тээврийн хэрэгслийг зорчигч тээвэрлэхээс өмнө болон тээвэрлэж дууссаны энгийн угаалгын бодисоор угааж цэвэрлэсэн байна.
4.10. Авто тээврийн үйлчилгээний байгууллага дараах шаардлагыг хангана:
4.10.1.эрх бүхий байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт зохицуулалт хийнэ;
4.10.2. тээврийн багийн бүрэлдэхүүнд энэхүү түр журам болон онцгой нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлэх заавар, зөвлөмжийг танилцуулж, сургасан байна;
4.10.3. тээврийн багийг нэг удаагийн амны хаалт, анхны тусламж, цэвэрлэгээний цомог, гар халдваргүйжүүлэгч, хогийн уут зэргээр хангана;
4.10.4. автобусны эхний эгнээг чөлөөлж, ээлжийн жолоочийн амрах хэсгийг гаргах бөгөөд жолооч нарыг тусгаарлах хаалтаар зорчигчдоос тусгаарлана;
4.10.5. тээврийн хэрэгсэлд хөшигнөөс бусад суудпын бүрээс, гоёлын эд зүйл зэрэг халдварын эрсдэлтэй хэрэгсэл ашиглахгүй байх, гадаргууг халдваргүйжүүлэх . бодисыг байрлуулж, зорчигч бүр гадаргуугийн халдваргүйжүүлэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ;
4.10.6. удаан хугацаагаар тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх бол тухай бүр тээврийн хэрэгслийг угааж цэвэрлэн, хаваргүйжүүлэлт хийж, зорчигчдод халдвараас сэргийлэх дэглэмийг сахиулна.
4.10.7. тээвэрлэгч нь зорчигчийг бүрэн буулгасны дараа тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу хийнэ.
4.11. Төмөр замын тээвэрлэгч байгууллага дараах шаардлагыг хангана:
4.11.1. нийт ажилтнуудад энэхүү түр журам болон бусад холбогдох заавар, чиглэл, халдвараас сэргийлэх дэглэмийн' талаар зааварчилгаа өгч хэрэгжилтэд хяналт тавина;
4.11.2. НИЙТ ажилтнуудыг нэг удаагийн амны хаалт, анхны тусламжийн болон цэвэрлэгээний цомог, гар халдваргүйжүүлэгч, зайнаас халуун хэмжигч, хогийн уут зэргээр хангана;
4.11.3.зорчигчийн вагонуудад анхны тусламжийн болон цэвэрлэгээний цомог, гар халдваргүйжүүлэгч, зайнаас халуун хэмжигч, хогийн уутыг байрлуулсан байна;
4.11.4.зорчигч суухаас өмнө вагон бүрийг угааж цэвэрлэнэ;
4.11.5.зорчигчийн вагоны цонхны хөшигнөөс бусад гудас, бүтээлэг, ор хөнжлийн даавуу зэрэг халдварын эрсдэлтэй эд зүйлс аль болох ашиглахгүй байх;
4.11.6. галт тэргэнд ажилтан болон зорчигч хувийн ариун цэврийг хэрхэн сахих, халдвараас сэргийлэх талаарх зөвлөмжийг байрлуулж, мэдээллээр хангасан байна;
4.11.7. галт тэрэгний ариун цэврийн өрөөнд гар угаах шингэн саван, цаасан алчуур, гар халдваргүйжүүлэгч болон хог хаягдлыг цуглуулах уутыг хүрэлцэхүйц хэмжээгээр байрлуулна.
4.11.8. халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл галт тэрэгний дарга нь диспетчерээр дамжуулан тухайн орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабт мэдэгдсэний дагуу бэлэн байдлыг хангуулна;
4.11.9. галт тэрэгний ажилтан зорчигчийн зорчих тасалбар болон энэхүү журмын 2.1-т заасан бичиг баримтыг шалгаж, суулгана;
4.11.10. галт тэргэнд халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар эсхүл мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хийнэ;
4.11.11. галт тэргэнд ажил үүрэг гүйцэтгэх ажилтнуудыг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамруулсан байна;
4.11.12. галт тэргээр зорчиж буй иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлэл хүргүүлнэ;
4.11.13. тээвэрлэлтийн үргэлжлэх хугацааны турш зорчигчдод хоол хүнсний зүйлсээр үйлчилгээ үзүүлэхгүй байх, уух зүйлээр үйлчлэх бол нэг удаагийн хэрэглээний аяга ашиглан тавиур дээр байрлуулан өгнө. Гараас гарт өгөхийг хориглоно. Үйлчилгээ үзүүлсний дараа тавиурыг халдваргүйжүүлнэ.
4.12. Агаарын тээвэрлэгч байгууллага дараах шаардлагыг хангана:
4.12.1. НИСЛЭГИЙН чиглэл, маршрут, цагийн хуваарийг урьдчилан батлуулж нислэгийн зөвшөөрөл авна;
4.12.2. НИСЭХ бүрэлдэхүүн, техник үйлчилгээний болон газрын үйлчилгээний ажилтнуудад үйл ажиллагаанд мөрдөх холбогдох заавар журмыг 
танилцуулж, аймаг, нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын утасны дугаарыг бэлтгэж өгнө;
4.12.3. НИСЭХ бүрэлдэхүүн болон газрын үйлчилгээний ажилтнуудад халдвар хамгааллын иж бүрэн хувцас, нүүрний хаалт, нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, цэвэрлэгээний бодис, хог хийх уут зэргээр хангана;
4.12.4. НИСЛЭГИЙН турш ариун цэврийн өрөөнд гар угаах шингэн саван, цаасан алчуур, гар халдваргүйжүүлэгч болон хог хаягдлыг цуглуулах уутыг шаардлагатай цэгүүдэд хүрэлцэхүйц хэмжээгээр байрлуулна;
4.12.5.зорчигчийн суудал бүрд нислэгийн үед баримтлах халдвараас сэргийлэх дэглэмийн тухай санамж, анхааруулга байрлуулна;
4.12.6.зорчигчийн амны хаалтыг 2 цаг тутамд, бохирдсон тохиолдол (найталгасан, ханиалгасан гэх мэт)-д солиулах ба хэрэглэсэн амны хаалтыг суудлын урд байрлах цаасан уутанд хийж, шар өнгийн хогийн уутанд цуглуулна;
4.12.7. нислэгийн явцад агаарын хөлгийн дарга, нисгэгч бүхээгийн хаалгыг нээхгүй, шаардлагатай тохиолдолд агаарын хөлгийн үйлчлэгчтэй дотуур холбоогоор холбогдоно;
4.12.8-Нислэгийн үргэлжлэх хугацааны турш зорчигчдод хоол хүнсний зүйлсээр үйлчилгээ үзүүлэхгүй. Зайлшгүй шаардпагаар уух зүйлээр үйлчлэх бол нэг удаагийн хэрэглээний аяга ашиглан тавиур дээр байрлуулан өгнө. Гараас гарт өгөхийг хориглоно. Үйлчилгээ үзүүлсний дараа тавиурыг халдваргүйжүүлнэ;
4.12.9. халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл агаарын хөлгийн дарга нь нисэн очих нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний ажилтнаар дамжуулан тухайн орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт мэдэгдсэний дагуу агаарын хөлгийг нисэх буудалд буухаас өмнө бэлэн байдлыг хангуулна;
4.12.10. агаарын хөлгийн зорчигчийн бүхээгийн хүрэлцэх гадаргуу, ариун цэврийн өрөөнд нислэг үйлдэхээс өмнө болон нислэгийн дараа халдваргүйжүүлэлт хийж, хог хаягдлыг цуглуулан амыг сайтар битүүмжилж, зориулалтын цэгт төвлөрүүлнэ.
4.13. Авто болон төмөр зам, нисэх буудлууд дараах шаардлагыг хангана:
4.13.1. ирэх, явах зорчигч, орох гарах хөдөлгөөнийг нэг чиглэлийн урсгалаар давхцуулахгүй байхаар зохион байгуулна;
4.13.2.бүртгэлийн цэг, хүлээлгийн танхимд зорчигч, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, хүн хоорондын зайг бариулж, тэмдэг тэмдэглэгээг байршуулсан байна;
4.13.3. үйлчилгээний ажилтнуудыг нэг удаагийн амны хаалт, /нүүрний хамгаалах халхавч/ бээлий хэрэглэж иргэдэд үйлчилж хэвшүүлэх, халдвараас сэргийлэх дэглэмийг чанд сахиулна;
4.13.4. халдварын сэжигтэй зорчигч илэрсэн үед холбогдох байгууллагад мэдэгдэж эрүүл мэндийн шуурхай хариу арга хэмжээний багт шилжүүлэх хүртэл бусад зорчигчоос түр тусгаарлаж, ойрын хавьтлыг тогтоосон байна;
4.13.5. коронавируст халдвараас сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвараас сэргийлэх дэглэмийг сахиулах чиглэлээр мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, ухуулах хуудас зэргийг бэлтгэн нийтийн эзэмшлийн талбай, нийтийн тээвэр, олон нийтийн үйлчилгээний газраар зорчих иргэдэд түгээж, байрлуулан, зарлан мэдээллийн давтамжийг нэмэгдүүлнэ;
4.13.6.захиргаа, үйлчилгээний ажилтнуудад үйл ажиллагаанд мөрдөх холбогдох заавар журмыг танилцуулж, аймаг, нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын утасны дугаарыг бэлтгэж өгсөн байна;
4.13.7. үйлчилгээний заал танхимуудад мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу халдваргүйжүүлэлт хийнэ;
4.13.8. хог хаягдлыг зориулалтын саванд цуглуулан, тухай бүр зайлуулна.
 
Тав. Хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчигчид тавигдах шаардлага, хүлээх үүрэг
 
5.1.3орчих явцад хэрэглэсэн амны хаалт, ахуйн хог хаягдлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч цуглуулж, хог хаягдлыг цуглуулах цэгт битүүмжлэн хаяна.
5.2. Коронавируст халдварын тохиолдол илрээгүй бүс, нутгаас зорчиж буй иргэн эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөж, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөнө.
5.3. Халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж, тухайн зорчиж буй нутаг дэвсгэр дэх хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад нэн даруй хандана.
 
Зургаа. Аймаг, нийслэлийн Онцгой комиссын үүрэг
 
6.1.0нцгой комиссын Шуурхай штабаас зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөний мэдээллийг нэгтгэн боловсруулж, Улсын Онцгой комиссыг мэдээллээр хангах.
6.2. Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулахтай холбоотой хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний журам, заавар, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавина.
6.3. Коронавируст халдварын шинж тэмдэг бүхий зорчигчийн талаарх мэдээлэл ирвэл холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу хариу арга хэмжээг нэн даруй авна.
6.4. Коронавируст халдварын тохиолдол илэрсэн бүс, нутгаас өөрийн оршин суух газар руу зорчиж буй эсхүл удаан хугацаагаар байрлах иргэдийн гэрийн тусгаарлан ажиглалтад хяналт тавих ажлыг зохион байгуулна.
 
Долоо. Тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэх товчоо, цэгүүдийн үүрэг
 
7.1.Энэхүү журмын 2.1, 2.4, 2.7-д заасан бичиг баримтыг үндэслэн тээврийн хэрэгсэл, зорчигчдыг саадгүй нэвтрүүлнэ.
7.2. Тээврийн хэрэгсэл болон зорчигчдын халдвараас сэргийлэлтийн дэглэмд хяналт тавих, зөрчлийг тухай бүр арилгуулна. 
7.3. Тээврийн хэрэгслээр зорчигчдыг энэхүү журмын 2.1, 2.4-т заасан баримт бичгийн зөрчилтэй тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл, зорчигчийг нэвтрүүлэхгүй.
 
Найм. Бусад
 
8.1. Түр журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан тогтоол, шийдвэр, заавар, дүрэм, журамд нийцсэн байна.
8.2.Энэхүү түр журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд “Гамшгаас хамгаалах тухай” хууль, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуульд заасныг үндэслэн үндэслэн Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Коронавирус 533 хүнээс халдвар...
PCR шинжилгээний цэгүүдийг...

Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчуулах журамтай танилц

Номин 2021-05-17

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

10 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

11 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

11 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

21 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

22 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

22 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

22 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

22 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

22 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

22 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

22 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах