• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

У.Хүрэлсүх хэлэв, Х.Баттулга нотлов

2017 оноос хойш ажин түжин, магадгүй урьд өмнөх “гурав”-уудаас хамгийн эв түнжинтэй явж ирсэн Аюулгүйн зөвлөлийн гишүүд бол Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар биз. Ер нь бол олон үйл ажиллагааг хамтдаа шийдэж, “...Бид эвтэй байгаа” гэцгээж байв.

Нөгөөтэйгүүр гурван жилийн турш олны дунд “...Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай юм шиг ажиллаж байна” гэж яригдаж ирсэн. Төмөр замын бүтээн байгуулалтыг Ерөнхийлөгч хариуцчихсантай холбоотой гэдэг.

Гэсэн ч Аюулгүй зөвлөлийн хоёр гишүүний “нөхөрлөл” 2021 оны нэгдүгээр сарын 21-нд “хага” үсрэв. Ерөнхийлөгч  Х.Баттулгын бүрэн эрх дуусахад таван сар үлдсэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хоёр дахь бүрэн эрх хэрэгжээд долоон сар болж байлаа.

Яг юунаас болов гэж хардацгаасан. Хариулт олоогүй. Харин өдөр өнгөрөх тусам У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаас буухдаа хэлсэн үгийг Ерөнхийлөгч Х.Баттулга үйлдлээрээ нотлоод байх болов.

У.Хүрэлсүх юу гэж хэлсэн бэ?

2021.1.21. Манай улсын иргэд ээ, та бүхэнд хандаж, Ерөнхий сайд таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө хариуцлагагүй, хүнлэг бус үйл явдал болсон. Би эцэг хүн. Энэ үйл явдал эцэг хүний хувьд, Ерөнхий сайдын хувьд сэтгэлийг маань эмзэглүүлсэн үйл явдал болсон.

...Алдаа гарвал төр засаг үүрч чаддаг байх ёстой. Би үүнийг байнга сануулж ирсэн ч бид тэр эмэгтэйг элэг шимшрэм байдалтай авч явсанд дахин гүнээ хүлцэл өчиж байна. Энэ алдаанаас болж хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Би элэг бүтэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөсөн ч харамсалтай нь болсонгүй. Иргэд, залуучууд талбай дээр цуглаж, жагсаал хийсэн. Энэ маш зөв зүйл байсан. Ерөнхий сайдаасаа хариуцлага нэхсэнийг би үүрч байна. Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч явсан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн. Цаашид гудамж, талбайн жагсаалыг зохион байгуулалттай хийж, Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгож, ард түмнийг өдөөн турхирахыг үгүйсгэхгүй. Би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн институцийн хооронд улс төрийн зүй бус харьцаа үүсэх вий. Үүнээс болж үймээн самуун үүсч, монгол хүний амь нас хохирох вий гэхээс урьдчилсан сэргийлж байна. Бид долдугаар сарын 1-нийг мартаагүй, дахин ийм зүйл гаргахгүй байх ёстой. Тиймээс миний шийдвэр ч бас үүнтэй холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, ард түмний аюулгүй байдлын хангах үүрэгтэй ч үүнийг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуульд зориулсан улс төрийн оноо авах гэсэн, ард түмний сэтгэл санааг үймүүлсэн ийм мэдээ, мэдээллүүдийг өөрийн харьяа хэвлэлээр дамжуулж явуулж байгаа. Цаашид Монгол Улсын ард түмний эрх ашгийг хамгаалах хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Дээрээс нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаа.

Монгол Улсын шүүх прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж хүсдэг. Би ҮАБЗ-ийн хурал дээр гишүүдэд болон холбогдох хүмүүст хэлж байсан. Наад албан тушаалууд чинь мөнхийн биш шүү. Та бүхэн хэзээ нэгэн цагт төрийн өмнө шалгагдана шүү. ҮАБЗ хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө. Хэрэв та бид нар хууль зөрчвөл энэ Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэдгийг удаа дараа хэлсэн, сануулсан. З.Энхболд даргыг Тамгын газрын дарга байхад нь удаа дараа сануулж байсан. Одоогийн шинэ залуу дарга байхад ч би удаа дараа сануулж байсан. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүхэд удаа дараа сануулж хэлсэн” гэв. Түүнчлэн “...Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Энэ хүн бол нам бус хүн. Намаасаа татгалздаг. Дандаа намын ажил хийж байгаа. Танай намынхан ч гэсэн өөрсдөө үүнийг шүүмжилдэг. АН-ыг самарсан, одоо ардын Засгийг самарлаа, цаашдаа Монголыг самрах юм байна гэж би бодож байгаа.

Х.Баттулга юу хийсэн бэ?!

2021.2.4. Тэр өдрийн үд дунд гэхэд Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой уулзсан. Энэ мэтчилэнгээр Цэцийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийгээд байна гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч байв.

2021.2.10. Ерөнхийлөгч Х.Баттулга Цэц дээр “урилгагүй” зочилж очсон. Тэрбээр Цэцэд хандаж хүсэлт бичжээ. Авлигын эсрэг хуульд орсон өөрчлөлт, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалт Үндсэн хуульд нийцээгүй гэсэн хүсэлт гаргасан байна.

2021.2.24. Ерөнхийлөгч Цэц дээр дахин очив. Ингэхдээ авч очсон албан бичигтээ “...Ерөнхийлөгч  Цэцийн гишүүний хянаж буй асуудлыг Үндсэн хуу¬лийн цэц 1997 онд эцэслэн шийдвэрлэж, хууль зүйн хувьд ямар ч эргэлзээгүй бөгөөд маргаангүй жишиг тогтоосон байна,  ...Цэцийн энэ дүгнэлт өнөөдөр ч хүчин төгөлдөр байна”  гэдгийг албан бичигтээ дурджээ. Өөрөөр хэлбэл, өөрийг нь нэр дэвших эрхтэй эсэх асуудлыг 1997 онд анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн асуудал дээр нэгмөр болгосон гэжээ. Тиймээс дахин дэвших эрхтэй гэсэн агуулга байв.

2021.4.15. Маргааш болох Цэцийн хуралд оролцох гишүүдийн утсанд “дуудлага” очиж, зарим гишүүн “нүүр тулсан” уулзалтуудыг хийсэн гэдэг. Мөн Цэцийн гадна АН-ын зарим гишүүн, МоАХ-ны голдуу хүмүүс жагсав.

2021.4.16. Цэцийн дунд суудлын хуралдаанд Ц.Нанзаддорж очсонгүй. Цэцийн 29 жилийн түүхэнд гишүүн нь хуралдаанаа бойкотолсон анхны тохиолдол болов. Ингээд Цэцийн хуралдаан үдээс хойш нь бүрэлдэхүүнээ өөрчилж хуралдав. Тэндээс Ерөнхийлөгчөөр ажилласан, ажиллаж байгаа хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж шийдэв.

2021.4.19.  Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд “Есөн хөлт цагаан туг”-ийн өмнө гэнэтийн мэдэгдэл хийв. Тэрбээр МАН-ыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа. Энэ захирамжаа Дээд шүүхэд хүргүүлнэ гэв. Харамсалтай нь улс төрийн намыг тараахад оролцох субьект нь Ерөнхийлөгч биш болж таарав. Ерөнхийлөгч ингэж мэдэгдэл хийчихээд ЗХЖШ дээр очсон. Энэ талаар ЗХЖШ-ын дарга маргааш нь мэдээлсэн юм.

2021.4.22. Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны өмнөх Чингисийн хөшөөний өмнө гарч ирэв. Энэ удаад МАН-ыг тараах тухай захирамж гаргасантайгаа холбогдуулан ард түмэнд хандаж гаргасан илгээлт уншив. Тэгэхдээ “...Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн нягтрах, Монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна” гэлээ.

Үдээс хойш нь ЕТГ-аас “...Үүнийхээ дагуу маргааш нь буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр боллоо” гэсэн мэдээлэл түгээв.

2021.4.23.  Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр  ЕТГ-ын дарга Ө.Шижиртэй уулзаж, Дээд шүүхийн байранд COVID19-ийн  халдварын тохиолдол бүртгэгдсэн тул нийт шүүгчид цуглах боломжгүйг уламжилжээ. Орой нь бизнесийн болоод залуусын төлөөлөл гэх хүмүүс “..Хөл хориог эсэргүүцэж байна” хэмээн төв талбайд “жагсаал” хийв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.28 ЛХАГВА № 85 (6562)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
NBA-ын 18 дахь долоо хоногийн...
Реал Мадрид талбайдаа Челситэй...

У.Хүрэлсүх хэлэв, Х.Баттулга нотлов

ДАМДИН-ОЧИР 2021-04-28

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

16 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

16 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

16 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

16 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

16 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

17 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

17 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

17 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах