• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ ээ, хатуу бай!

Английн нэг эрдэмтний хэлсэн үг сэтгэлээс  ер гардаггүй юм. “Ирээдүйн том удирдагч болох хүнийг байгаль хүртэл сорьдог юм” гэж. Тэгэхээр би өнөөдрийн энэ бөөрөнхий гарагаа ажиглаж сууна. Индонез, Филиппин, АНУ, Япон... хэчнээн ч улс оронд мөхсөн галт уул гэнэт сэрж, галаар тургив даа. Цаг үе нь ирэхээр сөнөсөн галт уул хүртэл амь ордог юм байна. Харж байгаа, бид. “Энэ халуун хайлмаг дэлхийг бүрхвэл яанадаа...” хэмээн зүрх түшиж байна. Гэтэл хүн өөрөө энэ муу жижигхэн дэлхийгээ 200 дахин устгах галт зэвсэг хийчихээд, тэр зэвсгээ өдөр ирэх тутам шинэчилж, хүч чадлыг нь нэмэгдүүлж байх юм. Та нар дэлхийн хэдэн том гүрний өнөө жилийн цэрэг дайны төсвийг нэг хараадахаарай. 15-20 хувиар нэмэгдсэн байгаа. Нэг том гүрний удирдагч хатагтай “Хуруу гар маань цөмийн товчлуур дээр байгаа шүү” гэж Орост анхааруулжээ.

Энэ нэг хэрэг. Коронавирус гээч гайтай тахал дэлхийг чичрүүлж байна. Хэн ч мэдэхгүй аймшигт энэ тахалд дэлхий сөхөрч л байна даа. Бидний нисч очоод эмчлүүлдэг Солонгос улс хүртэл хөл алдаж байгаа харагдах юм. Япон улс тахлаас болооп олимпыг цуцаллаа. Мөн ч айхавтар үе юм.

Дэлхий ийнхүү буцалж байхад “Дээлтэй Монгол” яаж байна гээч.

Өнөөх коронавирус гэдэг нүдэнд үл үзэгдэх “амьтан”-ны хөлд нэг жил дөрвөн сар нухлагдлаа. Олон ч хүн өвдөж, олон ч хүнээ алдлаа. Хэнэггүй Монголын энэ ачаа, хэлж ирэх биш дээ.

Бүгд л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нуруун дээр л тохогдсон. Жижигхэн хэрнээ, жирийн иргэдээ дарга даамалтай нь хүртэл өлсгөлгүй аваад явдаг эдийн засаг их хүндэрлээ. Оюутолгойн хэлэлцээр гэж барууны ертөнцийн дарамтад тарчилж байх шиг байна. Өөд уруугүй бүгдээ зөөдөг өмнөд хил маань хаалттай. Эдийн засаг маань ер нь коронавируст цар тахлаас амаргүй нь мэдрэгдэж байна. Улсын төсөв нь тасарсан. Хэл ам, хардалт сэрдэлтийн дундуур тахалтай тэмцэж ирсэн эрүүл мэндийн салбар маань тартагтаа тултал туйлджээ.

Олон Засгийн газар онгорхой цоорхой бүхнээ бөглөж ирсэн өр нэхэгдэж, арбитрын шүүх авлага болгоныг Монголын нуруунд үүрүүлж, хэцүү л байгаа үзэгдэх юм, энэ Монголын байгаа царай.

Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт, "Рио-Тинто"-тай хийх хэлэлцээр, арбитрын шүүхийн маргаан, манайхны барууныхантай эвсэж байгаа хорон санааны хор хохирол... гээд Л.Оюун-Эрдэнэ чиний нуруун дээр овоорч, чамайг зовоож байгаа зүйлийг ганц би биш, монголчууд харааад халаглалдаж байх юм. “Ядахад яр” гэгчээр урьд хожид үзэгдээгүй шар тийрэн босч хэдэн хүний маань амь насыг авч явсан, олон айлын хотыг харлуулсанд харамсавч багадмаар юм.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болохоор л Улаанбаатарт хүртэл шороон шуурганы сэжүүр хүрч, Бээжин, Сөүл хүртэл “Монголын шар шороонд” булуулж гэнэ. Газар дэлхий хуурайшиж хэдэн малын маань бэлчээрийг хуйхаллаа гэнэ. Гэртэй, малтай нь, хашаа хороотой нь түймэрдсэн аюул гарлаа гэнэ. Газар хөдөлж, чичирхийлэл хэдэн зуун мянгад хүрч, дохио өгсөөр л байна гэнэ.

Энэ бүхэн яах аргагүй шинэ томилогдсон Ерөнхий сайдын ачаан дээр нэмэр болж байгаа л даа. Аливаа улс орны Ерөнхий сайдад үүрэхгүй ачаа гэж байдаггүй бололтой юм.

Дээрээс нь Л.Оюун-Эрдэнийн сурсан зан юм болов уу даа. Ачааг том жижиг гэлгүй үүрээд л байх бололтой юм.

Долдугаар сарын 1 гэхэд бүх иргэнээ вакцинжуулна гэх юм. Тэр вакцин чинь жижигхэн Монгол байтугай том гүрнүүдэд хүртэхгүй тамлаж байгаа юм биш үү. Энэ дэлхийд чинь вакцины төлөөх дайн болж байна. Тэгээд ч манай улс ямар вакцин үйлдвэрлэх биш дээ. Ингэж ам гарах хэрэг байсан уу л гэж бодогдох юм. 

Ядаж байтал Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн, улс төр үе үе шатаж “хярвас” үнэртүүлсээр л байна.

Л.Оюун-Эрдэнийн нуруун дээр чинь тогтож ядан тонгочиж байгаа том ачааны нэг нь энэ улс төрийн хийрхэл, монголчуудыг талцуулан хуваах гэсэн бодлоготнууд байна. Хар даа. Улсын Ерөнхийлөгч нь ууган ганц улс төрийн хүчнээ тараах “хонзонгийн хор” найруулаад гүйж явах юм. Нам тарааж, Монголд эмх замбараагүй байдал үүсгэхийг улсын Ерөнхийлөгч нь удирдаад явж байгааг би хувьдаа ойлгохгүй байна. Үндсэн хуульд

“Монгол Улсын Ерөнхийлөгч бол тэрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлөгч мөн” гээд заачихсан байдаг биз дээ. Өнөөдөр ийм Ерөнхийлөгчтэй нөхцөлд Засгийн газрын нуруун дээр ямар хүнд ачаа ирж байгаа бол доо. Хүмүүс бол Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй бол гэр, шорон хоёроос өөр газар очихгүй гэдэг юм. Үүнтэй нь л холбоотой байх даа. Шулуухан хэлчихэд, энэ мэт төрийн төмөр нүүр хүсэмжилсэн шил шилээ дарсан олон булхай дэлбэрч байх юм.

Саяхан ҮАБЗ-ийн ажилтнууд хаалгыг нь лацадсан машинаар 20 сая ам.доллар хил нэвтрүүлэн оруулж ирээд баригдаж байх юм. 20 сая ам.долларын хэрэг бол Монголд гэмт хэрэг биш бололтой юм. Тэр чигтээ нам дарагдлаа. 20 сая ам.долларын хэрэг өнөөх Б.Баасанцогтын нууц схемний аль нугалаанд явааг бүү мэд. Энэ бүхнийг номонд оруулахыг ард түмэн хэнд найдаж даатгах вэ. Миний бодлоор энэ Л.Оюун-Эрдэнийг л сайн "ташуурдаж" өгөх хэрэгтэй.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэд нэг алдаа байна. Нэг фронтын дайнаа дуусгаагүй байж, нэмж өөр фронтуудаар байлдаад байдаг. Ийм айхавтар цаг үед тийм ч таатай биш шүү.

Т.Чимгээг суллана гэчихсэн. С.Зоригийг хөнөөсөн хэрэг бол хэр баргийн хүнд хүнддээд л байдаг ачаа даа. Яагаад гэвэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт үүрүүлсэн хэрэг чинь олон муу хүний үүрэх хэргийг хааж байгаа гэдэгт би огт эргэлздэггүй хүн.

Тэгтэл хорин хэдэн жил нуусан хэргийнх нь материалыг нууцаас гаргаж, Л.Оюун-Эрдэнэ тэднийг яасан их сандаргаж байна аа. Захиалагч, гүйцэтгэгчид, төөрүүлэгчид нь одоо ид бужигнаж, галтай пинд орсон хулгана шиг орох  гарах газраа олж ядаж байх шиг байна. Аврагдах ганц гарц нь өөрсдийнхөө бүлэглэлээс Ерөнхийлөгчтэй болох явдал гээд үхэн хатан зүтгэцгээж байх шиг байна. Тэгээд л АН-ыг хэдэн хэсэг хуваачихав уу даа. Монголд анх удаа ганц байртай, хоёр тамгатай, дөрвөн даргатай нам хүртэл бий боллоо. Парламентад нэг суудалтай намынх нь дарга хуурамч бичиг баримтаар тушаал дэвшиж, нам нь хоёр хуваагдаад хууль шүүхийнхний хаалгыг татлаа.

Хагарсан шаазанг хэчнээн наагаад тогтдоггүй шиг Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёрын нам, Х.Баттулга, Ц.Туваан хоёрын намтай нэг хөнжилд орно гэдэг мөддөө л үгүй байх. Ам нээсэн дээрээ хэлэхэд, би уул нь сөрөг хүчин гэдгийг чинь их өөр өнцгөөс хардаг хүн. Эрх баригчдын алдаатай зүйлийг шүүмжилж засаад, зөв зүйлийг нь дэмжиж хамтраад, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд нэмэр хандив үзүүлдэг, Ерөнхий сайдын ачаанаас боломжийн хэрээр үүрэлцэж явдаг улс төрийн хүчин гэж бодож явдаг байхгүй юу. Одоо харвал эрх баригчдын бүх зүйлийг харлуулж, улс орноо хөгжүүлэхэд чигчийн чинээ ч хувь нэмэргүй хүмүүс байх юм. Тэгэхээр Ерөнхий сайдын ачаанаас үүрэлцэх газаргүй, хүмүүсгүй, хэцүү л байгаа шиг харагдах юм.

Хамгийн голлож хэлэх байгаа маань, ерөөсөө энэ "Т.Чимгээг суллана" гэснээр Л.Оюун-Эрдэнэ бас нэг том дайн эхлүүлчихэж байгаа юм л даа.

Л.Оюун-Эрдэнэд залуу насны ааг байгааг ойлгож л байна. Гэхдээ их л бодолтой байх хэрэгтэй.

Би олон төрийн нүүр үзсэн ах хүний хувьд Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлмээр зүйл байдаг. Өмнө нь ч хэлж байсан даа. Олон үг нуршихгүй ээ. Л.Оюун-Эрдэнийн засаг тэргүүлж байгаа энэ айхавтар хүнд цаг үе Л.Оюун-Эрдэнэ өөрөө ямар Ерөнхий сайд байхаас шалтгаална шүү.

Коронавируст цар тахал, урагшгүй муухай улс төр...

Ардчиллын жилүүдэд хүнд үе туулсан Засгийн газар бий. П.Жасрайн Засгийн газрын үе амар байгаагүй юм. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийхээс ялгаатай нь тэр үед дэлхий эргэдгээрээ эргэж байсан. Ийм чичиргээтэй байсангүй.

Тэр хэцүү цагийн эзэн П.Жасрай бид хоёр нэг сургуулийн андууд юм. П.Жасрай маань ажиллаж байгаад их сургуульд орсон, надаас гурав ах учир би жил болгоны Цагаан сараар очиж золгодог байсан юм. Ерөнхий сайд байхад нь нэг очсон чинь “Ачаа ч мөн хүнд байна шүү. Энэ муу нуруу, халзан толгой хоёрыг ч салгах нь ээ” гэж суусан сан. Их л хүнд байсан даа. Тэр их хүнд ачааг үүрсэн П.Жасрай маань суутнуудын нэрсийн жагсаалтад үлдсэн. Би өнөөдөр П.Жасрайнхаа гудамжинд амьдарч аж төрж сууна.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа, ах нь гуравхан үг л хэлье. Өөрийнхөөрөө бай. Хатуу бай. Чи чадна. Энэ гурван үгийг л сайн санаж яв, хий!!!

Тэгж гэмээнэ энэ айхавтар цагийг гэтэлнэ шүү.

Эцэст нь хэлэхэд, Монголын хүн ам эрүүл энх байг. Монголын газар нутаг  халдашгүй байг!!!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.21 ЛХАГВА № 80 (6557)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
Сэтгэгдэл үлдээх
  • Цагаар
  • Таалагдсан
  • Цагаар
    • Цагаар
    • Таалагдсан

Сэтгэгдэл байхгүй байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцээч
Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Наадам
  • •Ерөнхийлөгч
  • •Засгийн газар
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ярилцлага
ХУРААХ
С.Амарсайхан: Ёсзүйн алхам хийж...
Сүүлийн 24 цагт 1169 тохиолдол...

Л.Оюун-Эрдэнэ ээ, хатуу бай!

ЖАМЬЯН 2021-04-21

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцээч
Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх
  • Цагаар
  • Таалагдсан
  • Цагаар
    • Цагаар
    • Таалагдсан

Сэтгэгдэл байхгүй байна.
ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Ираны багт хожигдлоо

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ

19 цагийн өмнө өмнө

Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа

19 цагийн өмнө өмнө

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

19 цагийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийнэ

19 цагийн өмнө өмнө

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна

19 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

19 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих ажлын явцтай танилцлаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Нандинхүслэн 19 оноог авч эхний хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

1 өдрийн өмнө өмнө

Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Энхтүвшингийн Батмагнай түрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2025-07-12 өмнө

Ж.Энхжаргалан: Иргэд нь наадам харах биш дарга харах гэж ирдэг болоод удаж байна

2025-07-12 өмнө

У.Хүрэлсүх: Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

2025-07-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2025-07-11 өмнө

Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

2025-07-11 өмнө

Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

2025-07-11 өмнө

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2025-07-11 өмнө

Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо

2025-07-11 өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2025-07-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2025-07-10 өмнө

Д.Сүнжид: Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хүний эрхийн үр нөлөөг бүх талаас тооцож судалсан хууль батлагдах боломжийг бий болголоо

2025-07-10 өмнө

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

2025-07-10 өмнө

ТЦА: Хүй 7 орчмын замаар цааш дамжин өнгөрөх боломжгүй

САНАЛ БОЛГОХ
2025-07-09 өмнө

280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна

2025-07-09 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2025-07-09 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2025-07-10 өмнө

ТЦА: Хүй 7 орчмын замаар цааш дамжин өнгөрөх боломжгүй

2025-07-10 өмнө

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

2025-07-10 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2025-07-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2025-07-11 өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2025-07-10 өмнө

Бага зэргийн бороо орно

2025-07-09 өмнө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ

2025-07-09 өмнө

Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна

2025-07-09 өмнө

Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ

2025-07-09 өмнө

“Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа

2025-07-10 өмнө

Д.Сүнжид: Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хүний эрхийн үр нөлөөг бүх талаас тооцож судалсан хууль батлагдах боломжийг бий болголоо

2025-07-12 өмнө

Ж.Энхжаргалан: Иргэд нь наадам харах биш дарга харах гэж ирдэг болоод удаж байна

2025-07-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2025-07-11 өмнө

Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

2025-07-11 өмнө

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2025-07-11 өмнө

Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

2025-07-11 өмнө

Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо

2025-07-12 өмнө

У.Хүрэлсүх: Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих ажлын явцтай танилцлаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

1 өдрийн өмнө өмнө

Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Энхтүвшингийн Батмагнай түрүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах