• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Техник нь элэгдсэн ч, түлш алдаагүй Багануурынхан

Нийслэлээс зүүн тийш 130 гаруй км-т хамгийн алслагдмал дүүрэг Багануур байрлана. Нэгэн үе “Уурхайчдын хот”, эдүгээ “Аз жаргалын хот” хэмээн нэрлэгдсэн тус дүүрэг 1980 онд “Багануур”-ын уурхайд түшиглэн байгуулагдаж байсан түүхтэй.

Харин төвийн эрчим хүчний системийн харьяа дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар 1978 онд байгуулагдсан Багануур ХК эдүгээ 39 дэх жилийнхээ намартай золгож байна.

Байгуулагдсан цагаасаа хойш улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болж яваа тус уурхай улсын нүүрсний хэрэглээний 60, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг билээ. Түүхийн хуудас эргүүлсэн 30 гаруй жилийн түүхэнд тус компани “гал алдсан” удаа үгүй. Угаасаа Багануурын нүүрс ахуйн хэрэглээнд хамгийн тохиромжтой бөгөөд өнгөн хэсгийнх нь  нүүрсний илчлэг бага байдаг бол доошлох тусам илчлэг чанар улам ихэсдэг аж.

Тиймээс нүүрсээ холиод зах зээлд гаргадаг юм билээ. Уурхай жилд 4-6 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтайгаар байгуулагдсан бол эдүгээ уурхай жилдээ өнөөдрийн нүүрсний хэрэгцээг хангах зорилгын хүрээнд жилдээ хязгаарлагдмал байдлаар буюу 3.8-3.9 сая тонн нүүрс олборлож байна.  Гэхдээ цаашид борлуулалтаа нэмэх бүрэн боломжтой гэдгийг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун онцолж байсан юм.

Тэрбээр “Эрээн болон Бээжин хотын наад захын хотуудаас санал ирүүлсэн. Гэхдээ их хэмжээгээр буюу ойролцоогоор жилдээ таван сая тонн нүүрс авах санал тавьсан учраас хүчин чадлаа нэмэх болж байгаа юм. Одоогийн нөөц боломжоор бол хэцүү л дээ. Манай багийн хувьд 2017 онд ажил аваад нийгмийн сайн сайхан руу чиглэсэн аян зохион байгуулах, эко орчныг бүрдүүлэхэд нэлээд анхаарч ажиллаж байна.

Үүний дагуу 100 мянган тонн сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бичсэн. Туслан гүйцэтгэгч компанитайгаа хамтарч, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулсан. Үүнийгээ Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлд хүргүүлсэн. Харамсалтай нь, дөрөвдүгээр сард техник, эдийн засгийн үндэслэлээ өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу нь гараагүй байна” хэмээсэн юм. Түүнчлэн, эднийх нүүрс баяжуулах Солонгос, Герман технологи хийгээд цаашид өөрсдийн нөөц боломжоор хэрхэн баяжуулах арга технологийг судалсаар байгаа аж.

ХҮНЭЭ ДЭЭДЛЭГЧ КОМПАНИ

“Багануур” ХК 1150 гаруй ажилтантай. Өөрөөр хэлбэл, мянга гаруй ажилтны цаана  мянга гаруй өрх айлын амьдралыг давхар авч явдаг. Аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн хөдөлгөгч хүч нь яах аргагүй хүний нөөц байдаг. Тэгвэл “Багануур”-ын уурхайнхан ажилтнаа хүн, байгууллагын үнэт капитал  гэдэг утгаар нь дэмжиж ажилладаг юм билээ. Тус компанийн удирдлагын баг “Хүнийг дээдэлж байж, хүндлэлийг олж авна” гэх зарчмыг баримталдаг гэнэ.

Тиймдээ ч, ажилтнуудынхаа хандлагыг эерэг болгох, хувь хүн талаас нь хөгжүүлэхээс эхлээд гэр бүлд нь хүртэл анхаарал хандуулдаг байна.  “Багануур” компанийн хүний хөгжил судалгаа эрхэлсэн дэд захирал О.Туяа “Манайх ажилтнуудынхаа гэр бүлд хандсан эерэг зөв хандлагыг төлөвшүүлэх сургалт явуулж байна.

Мөн цалингаа хэрхэн зөв зарцуулах зэрэг эдийн засгийн боловсрол олгох сургалт явуулж, хүний хөгжлийн чиглэлээр лекц уншдаг. Ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч архинаас гаргах эмчилгээнд хамруулахад 60 хувийн үр дүнтэй байгаа. Үүнээс гадна бид хүнийг хүндэлж, хүндлэлийг олж ажиллуулна гэдэг бодлоготой. Манай ажилтнуудын дундаж цалин 2.2 сая. Цаашид нийгмийн асуудалд анхаарч, цалин хөлсийг нь нэмэхийг зорьж байна. Манайх цэвэр нийгмийн хариуцлагын компани. Манай байгууллага дэргэдээ хүүхэд, залуус, гэр бүл, ахмадын зөвлөл ажиллуулдаг.

Тухайлбал, хүүхдийн зөвлөл ажилтнуудынхаа хүүхдүүдийг олон төрлийн сургалтад хамруулахаас гадна тэдний боловсрол, мэргэжил  сонголтод нь анхаарч, зөвлөгөө лекцийг зохион байгуулдаг. Мөн ёсзүйн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. “Ослыг тэглэе” гэсэн уриаг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, 1990-ээд онтой харьцуулахад осол бараг тэглэгдсэн” гэж ярьж байлаа. Үүний сацуу ажлын байрыг аль болох тогтвортой хадгалж үлдэхийг эрмэлздэг байна.

Цалин нь дүүргийнхээ хэмжээнд өндөрт тооцогддог, дээр нь олон жил ажиллах тусмаа цалингийн нэмэгдэл сайтай байдаг учир  ажилчид нь ч тогтвор суурьшилтай ажиллахыг илүүд үздэг ажээ. Тиймдээ ч, тус компанийн 39 жилийн түүхийг хамт бичилцсэн уурхайчид ч олон байдаг юм билээ. Дээр нь  “Багануур” компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун ч засварчнаар компанидаа ажлынхаа гарааг эхэлж, тасралтгүй 27 жил ажиллахдаа мэргэжил дээшлүүлэн инженер, албаны дарга зэрэг ажил хийж байгаад гүйцэтгэх захирлаар томилогдсон байх жишээтэй.

Мөн эднийх “Нийгмийн хөгжлийн сан”-тай аж. Тус сандаа давсан орлогынхоо 0.3 хувийг төвлөрүүлэн ажилчдадаа тусладаг байна. Энэ жил гэхэд л орон сууц авсан ажилчиддаа найман сая, хашаа байшин авсан гэр бүлүүдэд дөрвөн сая, хорт хавдрын эмчилгээнд явсанд нь 10 сая төгрөгийн тусламж үзүүлж, амьдрал амьжиргааг нь дэмжжээ.  Мөн инженер техникийн гурван залуу ажилтнаа мэргэжил дээшлүүлэн суралцуулахаар болж, гурван сарынх нь цалинг бүтэн олгож буй гэнэ билээ.

Басхүү газар авч, тэндээ 71 айлын орон сууц барьж ажилчдаа оруулахаар төлөвлөснөөс гадна дугуйн зам, зогсоолыг байгуулан ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч буй нь тэр бүр компаниудад байдаггүй соёл гэлтэй. Түүнчлэн “Эрүүл уурхайчин” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, уурхайчид нь лизингээр дугуй аваад, өглөө оройдоо дугуйгаар явдаг болсон байна. Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун ч өөрийн биеэр үлгэрлэн өглөө унадаг дугуйгаар ажилдаа ирдэг юм билээ. 

Энэ талаар тэрбээр “Би ч өглөө, оройдоо тогтмол дугуйгаар ирж очно. Манайхан 15 минут л жийнэ. Минийх бол дунжаар 20 минут болоод байгаа юм. Гэхдээ яах вэ. Бас давгүй шүү. Хүнд хөдөлгөөн хэрэгтэй гэдэг дээ. Хэчнээн ажиллалаа, ажиллалаа гээд хүний эрүүл мэнд шиг хэрэгтэй зүйл хаа байх вэ.

Нүүрс их хэмжээгээр олборлолоо гээд ажилтан, ажиллагсад, уурхайчдынхаа эрүүл мэндийг хайхрахгүй орхиж болохгүй шүү дээ” гэлээ.  Хүнээ, ажилтнаа дээдэлсэн хамт олон ямар амжилтад хүрдэгийг Багануурынхны авсан гавьяа шагнал гэрчилнэ. Тухайлбал, Багануур ХК 2005 онд бүтээмжийг амжилттай хэрэгжүүлэн “Азийн загвар компани”-аар шалгарсан бол 2011-2013 онд МҮХАҮТ-аас шалгаруулдаг “ТОП-150 аж ахуйн нэгж”-д багтаж, 2012 онд “Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч”, 2013 онд Уул уурхайн салбарын “Шилдэг уурхай”-гаар шалгарч 2013 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

2012-2014 онд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас санаачилсан “Нүүрс” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Нүүрс бутлан ачих хэсгийн хүчин чадлыг 500.0 мянган тн-оор нэмэгдүүлж, авто пүүний ачааллыг хоёр  урсгалтай байхаар зохицуулж жижиглэнгийн нүүрсний борлуулалтыг гурав дахин нэмжээ. Мөн 2014-2015 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Багануурын нүүрсний ордын гүйцээх хайгуулын ажил хийгдсэн. Хайгуулын үр дүнд балансын нөөц 280.0 сая тн-оор нэмэгдэж олон улсын JORC стандартаар үнэлэгдсэн нийт 812.0 сая тн баталгаат нүүрсний нөөцтэй болсон гээд тэдний амжилтыг тоочоод баршгүй.

ТЕХНИК НЬ ЭЛЭГДСЭН Ч, ТҮЛШ АЛДААГҮЙ ХАМТ ОЛОН

Уул уурхайн олборлолтод машин техник хэрэгсэл хамгийн чухал үүрэгтэй. Гэвч анх байгуулагдаж байхад нь л ОХУ-аас орж ирсэн  техник, тоног төхөөрөмжүүд нь одоо хүртэл ашиглагдаж байна. Зарим техникийнх нь ашиглалтын хугацаа дуусаад аль хэдийнэ 20 орчим жилийн нүүрийг үзсэн байх жишээтэй. Тиймээс техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байгааг уурхайчид учирлаж байсан юм. Удирдлагуудын авч хэрэгжүүлж буй хүнээ дээдэлсэн бодлого, бүтээмжид суурилсан урамшуулал хийгээд ажилтнуудынх нь өөрсдийн идэвх, санаачилга, ур чадвар, чин сэтгэл л нийслэлчүүдийг гал алдуулахгүй авч явна гээд хэл­чихвэл хэтийдсэн болохгүй нь.

Учир нь уурхайчид техник нь эвдэрсэн ч, засч ажиллуулсаар өнөөдрийг хүрсэн юм билээ. Уурхайн засварчид ОХУ-д 250 орчим сая төгрөгөөр зарагдаж буй шанаганы зарим материалыг худалдаж аваад 130 орчим сая төгрөгөөр дотооддоо үйлдвэрлэж чаджээ.

ЭШ 10/70 эксковаторын шанагыг Монголд анх удаа Багануур ХК-ийн Засварын хэсгийн механик Н.Хэрлэнболд, токарьчин П.Чулуун-Эрдэнэ, гаг­нуурчин Ц.Ариунболд, П.Эрдэнэ­баатар, засварчин Р.Чулуун, П.Мөнх-Эрдэнэ нарын дархчууд үйлдвэрлэж зургадугаар сард туршилтад оруулсан байдаг. 10 шоо метрийн багтаамжтай шанага хоёр сар гаруй ашиглагдаж байгаа ч энэ хугацаанд ямар нэг эвдрэл гараагүй байна.

Тэд туршилтаа гурван сар үргэлжлүүлээд, амжилттай байвал цаашид ОХУ-аас шанага авахаа болих зорилготой байгаа гэнэ. Ийм багтаамжтай, сайжруулсан буюу засварласан шанага зах зээлд 230-240 сая төгрөг байдаг бол шинэ нь 280-300 сая төгрөгийн өртөгтэй байдаг юм байна. Харин уурхайчид өөрсдийнхөө нөөц бололцоогоор эхний ээлжинд  угсрахад 90-110 сая төгрөгийн зардал гарах тооцоог гаргажээ.

Энэ жил “Багануур” ХК  гурван шанага авах байсныхаа хоёрыг нь ОХУ-аас аваад, нэгийг нь өөрсдөө угсарсан нь энэ юм билээ. Гүйцэтгэх захирал ч “чамлахаагүй амжилт байгаа биз” хэмээн ажилчдаараа бахархан ярьж байсан юм даг. Цаашид ч тоног төхөөрөмжийнхөө материалыг аваад энэ мэтийг хийчих чадвар нөөц бий гэнэ. Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун “Ер нь бол манай ашиглаж байгаа нийт тоног төхөөрөмжийн 80 хувь нь хугацаа хэтэрчихсэн. Жишээлбэл, хөрс хуулалтын машин гэхэд 7-8 жилийн хугацаатай байдаг. Гол нь манайх өдөр, шөнөгүй ажиллуулдаг.

Жолооч нь солигдохоос машин, техник нь солигддоггүй. Ээлж солигдох хоёр цагийн хугацаанд түр унтраахаас бусдаар хоногийн 22 цаг ажилладаг гэж бодохоор жил жилээр нь тооцоод үзэхээр ямар их хугацаа гарах нь ойлгомжтой. Жижиг эксковатор гэхэд 15 жил, алхагч эксковатор 20 жил ажиллах ёстой. Гэтэл манайх 37 жил ажиллуулж байх жишээтэй. Энэ нь зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй гэсэн үг.

Цаашид бид бүхний хувьд энэ маягаар яваад байж болохгүй. Түр зуурын засвар үйлчилгээ хийх замаар аргацаасаар байхад эргээд үйлдвэрлэлийн зардал асар өндөр болж ирж байна. Цаашид засварынхаа зардлыг даахгүй болж ирэхээр байгаа. Иймд хуучин эд ангийг сэргээх засварын төв байгуулахаар гурван тэрбум төгрөгийн төсөл бичсэн. Харамсалтай нь, толгой компаниас шууд дэмжихэд хэцүү байх шиг байна. Санхүүтэй холбоотой асуудал л даа” хэмээн ярьж байсан юм.

Үнэндээ 2012 оноос хойш л компани хэсэгчилсэн техникийн шинэчлэл хийж байсан юм билээ. Тодруулбал,  2012-2015 онд хөрс тээврийн машин дөрөв, нүүрс тээврийн машин зургаа, гинжит бульдозер нэгийг худалдан авч техникийн хэсэгчилсэн шинэчлэл хийж байв. Уурхайчдад зогсох эрх байхгүй. Хоногийн 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, нийслэлийг гал алдуулахгүйн тулд төлөвлөгөөнийхөө дагуу нүүрсээ нийлүүлсээр л байна.

ӨӨРИЙН ӨРТГӨӨС БАГА ҮНЭЭР ХЭРЭГЛЭГЧДЭД НҮҮРСЭЭ НИЙЛҮҮЛЖ БАЙНА

Уурхай 1995 онд хувьчлагдан төрийн өмч давамгайлсан “Багануур” хувьцаат компани болсон байдаг. Нийт  хувьцааны 75 хувийг төр, 25 хувийг иргэд эзэмшдэг юм. Багануурынхан “Тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг инновацид суурилсан үндэсний тэргүүлэгч компани” болохыг эрхэм зорилгоо болгон  нийгмийн хариуцлагаа цаг ямагт биелүүлсээр ирсэн.

Багануурын нүүрс цахилгаан станцуудад хуваарилагдаж хотын иргэдийн дулаан, цахилгааны хэрэглээнд ашиглагддаг учир үе үеийн Засгийн газраас олборлосон нүүрсний үнийг өөрийн өртгөөс нь доогуур тогтоон хатуу бодлогоор барьж ирсэн. Хэдийгээр зах зээлийн зарчимд нийцэхгүй арга хэмжээ боловч төр өөрийн мэдлийн компаниараа дамжуулан иргэддээ үзүүлж байгаа хөнгөлөлт гэж ойлгож болох билээ.

Үүнээс улбаалан, тус компани олон жилийн турш алдагдал хүлээсээр байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн хамгийн тод жишээ юм. Тиймдээ ч, “Багануур” компани олон жилийн турш алдагдал хүлээж, мөн авлага өглөгийн ихээхэн сүлжээ бий болчихоод байгаа гэнэ. “Багануур”-ын нэг тонн нүүрсний өөрийн өртөг 31 мянган төгрөг. Харин ДЦС-уудад бүтээгдэхүүнээ 29500 төгрөгөөр нийлүүлдэг байна.

Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрснээс 1500 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Э.Номинчулуун даргын хэлж буйгаар Багануур ХК 6.5 тэрбум төгрөгийн авлагатай байгаа гэнэ.  Тэрбээр “Өмнө нь 14-20 тэрбум төгрөг байдаг байсан. Тэр үеэ бодвол харьцангуй гайгүй. Мөн ажил авснаасаа хойш Багануурын дулааны станцид нийлүүлдэг нүүрснийхээ үнийг бууруулсан. Нийгмийн хариуцлагаа бодоод санал гаргаж, дэмжүүлсэн.

Тонныг нь 14 мянган төгрөгөөр өгч байхад л 2.2 тэрбум төгрөгийн өртэй явж байна шүү дээ. Үүнийг цэгцлэхээр яриад л байна. Асуудал бас байна аа, байна. Энэ мэтээр яриад байвал олон асуудал л байна. Гэхдээ бэрхшээл тоочих бус хариуцлагаа үүрээд хамт олонтойгоо нэг сэтгэлээр ажиллах зорилготой байгаа” гэв. Мөн эд зүйлсийг үнэгүйдүүлсэн нэг асуудал бий гэнэ. Өмнө нь “Багануур”-ын техник тоног төхөөрөмж барилга байгууламж зэргийг хувьчилж авах хүсэлтэй хүмүүс хамгийн бага үнээр тогтоолгочихсон буюу үнэгүйдүүлчихсэн юм байна. Энэ нь эдийн засгийн бодит судалгаа гаргахад хүндрэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хэдэн тэрбумаар үнэлэгдэх ажлын байрыг л гэхэд хэдхэн сая төгрөг болгочихсон байх жишээтэй.

ЭРҮҮЛ УУРХАЙЧИНТАЙ КОМПАНИ

Багануурын нэгэн томоохон охин компани нь “Багануур” сувилал. “Багануур” дүүргийн төвөөс урагш 10 гаруй километрт, Хэрлэн голын эрэгт байрладаг. Уг сувилал нь уурхайн ажилчдыг ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах, ажлаас хөндийрүүлэхгүйгээр сувилан эмчлэх зорилготойгоор анх 1984 онд байгуулагджээ. Уламжлалт анагаах ухааны тэргүүлэх, ахлах зэрэгтэй эмч нарын багтай энэ хамт олон эрч хүч, тамир тэнхээ сэргээх олон төрлийн өвчинг эмчилдэг байна. Тиймдээ ч, зүүн болон төвийн аймаг, Улаанбаатар хотынхон сувилуулахаар зорин очдог гэнэ.

Уурхайн ажилчид амарч сувилуулахаас гадна найрсаг үйлчилгээ, чанартай эмчилгээ, гүүний саам зэрэгт татагдан холоос зорин очих нэгэн ч байдаг юм билээ. Сайн үйлчилгээтэй сувилал хэмээн 14 жил тасралтгүй сувилуулсан хүн ч байна. Мөн хэдий батлагдаагүй ч, Хэрлэн голын уснаас ууж, эргээр нь алхчихаад сахарынхаа хэмжээг үзэхэд багасчихсан байдаг шүү гэж ярих үйлчлүүлэгчтэй ч таарч явлаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя
Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно
Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Наадам
  • •Хэн нь хэн бэ
  • •Сурвалжлага
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Нэг зууны дараа анх удаагаа нар...
"Хаадын тоглоом" буюу "Game of thrones"...

Техник нь элэгдсэн ч, түлш алдаагүй Багануурынхан

Даваахүү 2017-08-23

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя
Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно
Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

11 цагийн өмнө өмнө

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно

11 цагийн өмнө өмнө

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

11 цагийн өмнө өмнө

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"Наадмын тасалбар зарна" хэмээн бусдыг залилсан этгээдийн дансанд барилт хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН амилах цагаар…

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй

2 өдрийн өмнө өмнө

“Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” арга хэмжээг дэмжихийг уриалж байна

2 өдрийн өмнө өмнө

Олимпын өвөө Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-т зориулсан адууны сэдэвт уран бүтээлүүд олон улсад дэлгэгдэж байна

2 өдрийн өмнө өмнө

Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Хотхоны бага болон төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгааллаа

2 өдрийн өмнө өмнө

"Улаанбаатар Амазонс" баг хоёрдугаар байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ий ус цэвэршүүлэх байгууламж

2 өдрийн өмнө өмнө

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

2 өдрийн өмнө өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-05 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан арга хэмжээ Хүй долоон худагт болно

2026-07-05 өмнө

Казахстан улсад зорчих иргэдийн анхааралд

2026-07-05 өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

2026-07-05 өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-07-01 өмнө

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

2026-07-02 өмнө

18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-07-01 өмнө

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа

2026-07-03 өмнө

Тоглоомын талбайн шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

2026-07-03 өмнө

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана

2026-07-02 өмнө

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

2026-07-03 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж хүлээлгэж өглөө

2026-07-03 өмнө

Таван шар мэнгэтэй шар бар өдөр

2026-07-03 өмнө

Бороо орно, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-07-02 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-07-01 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2026-07-01 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр

2026-07-04 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-07-02 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-03 өмнө

“Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална”

2026-07-04 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-04 өмнө

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа

2026-07-04 өмнө

Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ

2026-07-05 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан арга хэмжээ Хүй долоон худагт болно

2026-07-05 өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр

2026-07-05 өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

2026-07-05 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Олимпын өвөө Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ий ус цэвэршүүлэх байгууламж

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Хотхоны бага болон төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах