• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хорвоогийн муу бүхний үүр Тавантолгой болжээ

Саяхандаа, саяхан Тавантолгой дахь нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдаж, УИХ-аар дэмжигдэж байсан юм. Тухайн үед энэхүү орд газрыг  муу муухай бүхний үүр уурхай болчих юм гэж хэн ч төсөөлөөгүй биз.  Чухамдаа  үнэтэй үнэгүйдээ тулж буй нүүрс яах вэ.  Нүүрснээс дээгүүр тавих ёстой хүний асуудалд анхаарлаа хандуулах  цаг болсон байна, цаана чинь.
 
Өдрөөс өдөрт сөнөж буй  говийн үзэсгэлэнт байгаль,  орд газрыг тойрсон хятад иргэдийн  дарангуйлал,  шоронгийн хулгайч нарын орогнол,  монгол жолооч нарын архидалт, тэдний халаасыг хоослох үүнээс улбаатай  бэлгийн замын халдварт өвчин хар тамхины төрөлд багтах мансууруулагч бодис  Ми Ми-гийн наймаа гээд хорвоогийн  муу бүхэн тэндэхийн хөрс шороо,  агаарт шингэж орхижээ. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаярын хийсэн мэдээллээс үзэхэд,  зөвхөн Монгол талаас  1500 орчим том оврын  тээврийн хэрэгсэл 24 цагийн турш нүүрс тээвэрлэдэг аж. Мөн дээр нь албан ёсны бүртгэл бүхий  урд  хөршийн   600 орчим тээврийн хэрэгслийг нэмэх хэрэгтэй.  
 
Гэмгүйхэн төсөөлөхөд монгол, хятад жолооч нарын аль  аль нь амьдрахын эрхэнд, хэдэн халтар төгрөг олохын төлөө   угалз мэт сааралтан агаарт хөөрөх нутаг шороон дунд жолоо мушгиж яваа  биз, хөөрхий гэмээр санагдавч бодит амьдрал дээр даварсан хятадуудын ноёрхол, дарангуйлал дунд манайхан  амь  өрсөн “тулаанд” ордог байна.   Өөрөөр хэлбэл, хятад жолооч нарт хил гаалийн асуудал ногоон гэрлээр шийдэгддэг байхад монголчууд  хонон өнжин дугаарлаж байж хилийн дээс алхах жишээний.
...Ядарсан монголчуудынхаа зовлонгоор ашиг олдог хэсэг бүлэг ч тэнд байдаг тухай чих дэлсэх болсон. Тухайлбал, халаасны хулгайчид том оврын машины жолооч нарын гадаад паспортыг хулгайлан ашиг олдог гэнэ. Паспортоо алдсан жолооч хэдэн өдрөө ажлаа алдана. Тэр хэрээр цалингүй сул зогсолт хийнэ. Хилээр гарч чадахгүй учраас хий дэмий л гадаад паспорт шинээр хэвлэгдэхийг хүлээж хэвтдэг гэх. Тиймээс хэдэн төгрөг өгөөд ч болов паспортоо авахын тулд хулгайч нарын аманд багтан мөнгө төлдөг шинэ төрлийн “бизнес” хүртэл тэнд цэцэглэчихээд байгаа гэх... 
Ийн дугаарлахдаа ч  элдэв асуудалтай тулгарна. Ер нь тэнд  монгол жолооч амь нас, эрүүл мэндээрээ хохирдоггүй өдөр гэж  байхаа больжээ. Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хэргийн дийлэнхийг зам тээврийн осол эзэлдэг нь уул уурхай,  тодруулбал нүүрс тээвэрлэлттэй холбоотой. Эрсдэл нүүрс ачуулахаас л эхэлнэ. Жолооч нар ковшоор нүүрсээ  ачуулдаг  агаад ковшчин хятадууд тэвшин дээр нүүрс  асгахдаа хүчтэй шидэж, тэвшийг нь задлах эсвэл машиныг нь унагах, өвлийн цагт  хөлдүү нүүрсээр   цонхыг нь хагалж орхидгийн  улмаас  чанар муутай хятад машины тэвш тэр дороо задарна. Түүнийг  нь мэдээж хятад гагнуурчид гагнан олсон ашгаа ковшчидтойгоо хуваана. 
 
Монгол жолооч нарын ихэнх нь түрээсийн машинтай тул   эвдэрсэн тэвшнээсээ болж өрөнд орж,  хэдэн өдрөөр   ажилгүй сул зогсох  нөхцөл үүсдэг  нь  хятад жолооч нарт тэр хэрээр  олз болох  нь бий.  Ийм байдалд орохгүй байх арга нь   ковшдод  ачилт бүрдээ 100 юань бэлнээр  төлөх учиртай.  Өчигдөр л гэхэд ийм байдлаар таван машины тэвш эвдэрсэн сураг дуулдав.  Асуудал үүгээр дуусахгүй. Амь тэмцэн хил дээр ирээд Цагаан хад, Ганц модны  боомтын хүнд суртал, мөнгөтэй хүнд үйлчлэх хил, гаалийн ажилтнуудын өмнө сөхрөхөд хүрнэ. 
 
Тэд  монгол хүн атлаа  хятад жолооч нарыг хилээр  зүгээр нэвтрүүлж, харин   монгочууддаа  элдэв янзын бичиг баримт нэхэн  сүрийг үзүүлэн дөвчигнөдөг гэнэ.  Ер нь л тэнд тээвэр хийх 14 хоногт амьд гэртээ буцах баталгаа байхгүйг   Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллахдаа анзаарсан байдаг. Анзаараагүй байтлаа   “Энэ боомтоор нүүрс, баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна.  
 
Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал, ажиллах орчин нь тэнгэр газар шиг ялгаатайг олж харлаа. Боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчин болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж дээрдүүлэхгүй бол арай дэндүү байна” хэмээв гэж.  Мөн  УИХ-аар  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд  С.Бямбацогт “Тавантолгойн замд нүүрсний тээвэр хийдэг жолооч нар унтахгүйн тулд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэдэг, үүнээсээ  болж осол аваар гаргадаг”  гэх асуудлыг Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүдийн сонорт хүргэсэн удаатай.  
 
Эх сурвалжийн мэдээллээр,   Өмнөговь аймгийн Гашуунсухайтын  боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Ми Ми хэмээх бодисыг боодлыг нь таван юань буюу 1800 төгрөгөөр  худалдаж авдаг аж. Энэхүү  кофейны төрлийн сэргээх бодисыг  Тавантолгой болон бусад компаний 2000 гаруй жолооч нар  аяны замд хэрэглэдэг гэхээр тэнд хар тамхины наймаа жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжиж буйн нотолгоо биш гэж үү.  Дээр нь жолооч нар  эхнэр хүүхэд, гэр бүлээсээ хол ажиллаж буй.  Хоол унд муутай,  бусдын дарангуйлал дор амь өрсөн ажиллах  эрчүүд гутрахын эрхээр архитай найзлах нь юу ч биш. Тэгээд ч  тэдний халаасанд бэлэн мөнгө бий. Мөнгөтэй,  Ми Ми хэрэглэн хар тамхинд мансуурсан нөхдүүд цадталаа хооллож аваад дараагийнхаа ажилд мордоно. 
 
Тэр нь мэдээж,  хормойн явдал. Өнгөрсөн оны статистик мэдээллээр  Өмнөговь аймаг бэлгийн замын өвчлөлөөр улсад  нэгдүгээрт бичигдсэн. Ерөнхий боловсролын ахлах ангийн охид ч  өвчилсөн нь тогтоогдсон.  Сүүлийн үед тэмбүүтэй хүүхэд төрөх болсныг юу гэх вэ. Заг хүйтэн, тэмбүү өвчин туссан хүн эрүүл хүнээсээ 30 дахин их байгаа талаархи мэдээллийг  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цахим хуудаснаас уншиж болно.  Биеэ үнэлэгчид хятад жолооч нартай явахыг илүүд үздэг байна.  Бүр нэг  машины кабинд хоёр, гурваараа явж байгаад замаасаа  машинаас машин дамжин биеэ үнэлдэг юм байх. Ингээд  л өөрийн биеэр худалдаж авсан өвчнөө нэгээс нөгөөд  мөнгөөр худалдаж орхино.
 
Түүнийг нь авсан жолооч гэртээ очихдоо гэргийдээ нааж таарна. Иймэрхүү маягаар л өвчин газар авч буй.   Эмч нар тэднийг  загнах аваас хүний эрхэнд халдлаа, амьдрах өөр арга алга гээд  гудийх ч үгүй сууж байдаг  гэх юм.  Нөгөөтэйгүүр, нүүрс тээвэрлэлтэд  зөвхөн Улаанбаатар, Өмнөговийн иргэд явдаггүй. Монгол Улсын 21 аймгийн эрчүүд  ажил хайн бэдэрсээр  эцэст нь эр чадалтай,  Е ангиллын жолооны үнэмлэхтэй нь  том оврын тээврийн хэрэгсэл  түрээслэх эсвэл  хөлсний ажилчин байдлаар тэнд  түр  хугацаанд ажиллаж  амьдардаг. Аж ахуйн нэгжүүд  жолооч нарт зориулан түр амрах  байр, хоолны газар ажиллуулдаг ч тэр нь ор нэр төдий. Жолооч нарт  тансаглал бус нэг  удаагийн тээвэр юу юунаас чухал нь мэдээж. Улаан шороон дунд амь өрсөн байж  олдог өдрийн 150 мянган төгрөг  чухамдаа зарим хүнд  эхнэрээс үнэтэй байж ч  мэднэ.  Хамгийн гол нь  гэр бүл, үр хүүхэдтэй гэдгээ мартаж орхих нь  тиймхэн.  Эцэст нь хэлэхэд, ажлын байрандаа сэтгэцэд нөлөөлөх бодисыг дураараа хэрэглэж байгаа нь хэн бүхэнд ил болоод байхад арга хэмжээ авах төр,  албан тушаалтан алга. 
 
Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэдэг жолооч нар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байна, боомтоор бодис оруулахыг завдлаа гэх мэдээлэл шинэ зүйл, сенсааци байхаа болиод удаж буй.  Хэдэн жилийн өмнөөс яригдсан асуудал. Хуулийнхан  тээврийн бүх хэрэгсэлд хяналт  тавих гэхээр   Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, улс орны эдийн засаг хямралтай байхад нүүрсний тээвэрлэлтийг зогсоож,  саатуулж болохгүй гэх чиглэлийг дээрээс өгсөн   гэдэг юм гэнэ лээ. Тэгээд ч  манай боомтын үйл ажиллагаа муу,  хил гаалийн ажилтнууд нь багаж хэрэгсэлгүй учраас мэдрэмжээрээ л ажиллацгаадаг. Гэтэл  хэдхэн алхмын цаана байх  Хятадын тал   тусгай багажаар  шалгаж байх жишээний. Амьдрал тэнд иймэрхүү маягтай л өрнөж байна даа. 
 
Ядарсан монголчуудынхаа зовлонгоор ашиг олдог хэсэг бүлэг ч тэнд байдаг тухай чих дэлсэх болсон. Тухайлбал, халаасны хулгайчид том оврын машины жолооч нарын гадаад паспортыг хулгайлан ашиг олдог гэнэ. Паспортоо алдсан жолооч хэдэн өдрөө ажлаа алдана. Тэр хэрээр цалингүй сул зогсолт хийнэ. Хилээр гарч чадахгүй учраас хий дэмий л гадаад паспорт шинээр хэвлэгдэхийг хүлээж хэвтдэг гэх. Тиймээс хэдэн төгрөг өгөөд ч болов паспортоо авахын тулд хулгайч нарын аманд багтан мөнгө төлдөг шинэ төрлийн “бизнес” хүртэл тэнд цэцэглэчихээд байгаа гэх.
 
Өвлийн хүйтэн шөнөөр 200 машин зэрэгцэж зогсчихоод нэг нь түлхүүрээ эргүүлэх төдийд л нирхийтэл машинаа асаан хөгжилддөг тухайгаа нэгэн жолооч инээдэм болгон ярьж билээ. Гэвч энэ бол эмгэнэл. Эзэнгүй төрийн хар гайг тэд үүрч, хэдэн өдрөөр ч хамаагүй машиндаа амьдарч, хилээр гарахаа хүлээн зогсоцгоож буй юм. Өдөрт 2, 3 машин осолдохыг байх ёстой үзэгдэл мэт хардаг, алт шиг залуусын амь нас эвдэрч гүйцсэн замын энхэл донхол дунд шийдэгдэж байгааг бид зүгээр хараад сууж боломгүй байлтай. Үүнийг төрийн чихэнд хүргэх учиртай компанийн удирдлагууд нь энд бод идсэн боохой аятай гэдсээ илж суучихаад шаардлага тавьсан нэгнийг гөлөг, нохойгоор нь дуудаж суугааг эмгэнэл гэж хэлэхээс өөр яалтай билээ. 
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
“Ювентус” зургаа дараалж Сери...
МАН-ын гишүүдийн гурван төвшин

Хорвоогийн муу бүхний үүр Тавантолгой болжээ

Чулуунцэцэг 2017-05-23

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

13 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

13 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

13 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

14 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

15 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

15 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

15 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах