• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Цэдэнсодном: Монгол хүүхдүүд дэлхийн хэмжээний загвар бүтээж, өрсөлддөг

МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал, Техник-технологийн улсын олимпиадыг зохион байгуулах дэд хорооны дарга, доктор профессор 
 
-Улсын техник, технологийн XXI олимпиад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон гэсэн. Олимпиад хэр амжилттай болж өндөрлөв. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын хэмжээнд нийт 12 олимпиадыг зохион байгуулахыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд 12 төрлийн хичээлээр олимпиад зохион байгуулагддаг гэсэн үг. Энэ дундаас хамгийн олон төрөлд олон сурагч, багш өрсөлддөг гэдгээрээ техник, технологийн олимпиад өндөр ач холбогдолтой байдаг. XXI удаагийн техник, технологийн олимпиад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-28-ны хооронд олон улсын Найрамдал төвд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад хөдөө орон нутаг болон нийслэлийн есөн дүүргээс шалгарсан нийт 262 багш сурагч оролцсон.
 
Тодруулбал, аймаг, нийслэлээс шалгарсан шилдэг 180 сурагч, 82 багш ур ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдлөө. Манай олимпиад нийт есөн төрөлд зохион байгуулагддагаараа онцлогтой. Авто дуураймал загвар, нисэх онгоцны загвар, усан онгоцны загварын тэмцээн, дүрслэх урлаг, дизайны багш нарын тэмцээн, дүрслэх урлаг, дизайны сурагчдын тэмцээн гэх зэрэг нийт есөн төрөлд болдог.  Энэ жилийн техник, технологийн улсын олимпиадад багийн дүнгээр I байрт Улаанбаатар, II байрт Увс аймаг,  III байрт Орхон аймаг,  IV байрт Хөвсгөл аймаг,  V байрт Сэлэнгэ аймгийн оролцогчид шалгарсан. 
 
-Техник технологийн нэг онцлог нь олон төрлөөр явагддаг гэлээ. Өөр ямар онцлогтой вэ. Сурагчдыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой байх?
-Манай олимпиадын нэг онцлог нь гэвэл тухайн хүүхдээс  бүх төрлийн хичээлийн мэдэгдэхүүнийг шаарддаг. Нисэх онгоц болон усан онгоцны загвар хийхэд математик, физик, электроникийн талаар мэдлэгтэй байх ёстой. Эдгээр мэдлэгийг тодорхой хэмжээнд эзэмшиж байж нисэх онгоцны загвар бүтээдэг. Түүнээс гадна тухайн хүүхдээс маш их хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг. Яагаад гэвэл нисэх онгоцны загвар бүтээсэн хүүхэд байлаа гэж бодоход бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимээ авч ирж уралдаанд оролцдог. Мэдлэгийн хажуугаар ур чадварыг ч шаарддаг онцлогтой.
 
Мөн 21 жилийн хугацаанд зохион байгуулагдсан энэхүү олимпиадад оролцож байсан хүүхдүүд дунд их, дээд сургууль төгсөж, дээд мэргэжил эзэмшсэн Монголын тэргүүлэх зэргийн компанийн захирлууд олон байна. Тухайлбал, Мобиком, Скайтел компанийн Ерөнхий захирлууд манай олимпиадад оролцож байсан. Ер нь техник, технологийн олимпиадад аливаа зүйлсийг хийх сонирхолтой, дуртай хүүхдүүд л орно. Автомашины загвар зохион бүтээхийг хүүхэд бүр сонирхохгүй шүү дээ. Ганцхан түүнд дуртай, бүх цаг заваа дуртай зүйлдээ зориулдаг хүүхэд л сонирхоно. Яагаад гэвэл нэг загвар гаргахад өдөржин, шөнөжин суух юу ч биш байдаг. Түүнээс ч урт хугацаанд суух нь бий. Хүнээс их хөдөлмөр шаарддаг. 
 
-Техник технологийн олимпиадыг анх зохион байгуулсан цагаас нь эхлэн эдүгээг хүртэл тасралтгүй Зохион байгуулах хорооны даргаар ажилласан гэсэн. Ер нь техник, технологийн анхны олимпиад хэрхэн болж байв. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Техник, технологийн олимпиад зохион байгуулагдах болсон түүх их сонин л доо. Манай улсад бүх хичээлийн төрөлд улсын хэмжээний олимпиадууд зохиогддог ч ганцхан техник, технологийн чиглэлд зохиогддоггүй байсан юм. Харин энэ орон зайг МУБИС-ийн төгсөгч, “Залуу монгол” корпорацийн захирал н.Чимэдцэрэн харж, анх санал дэвшүүлсэн.  1998 онд  “Техник, технологийн улсын олимпиадыг зохион байгуулъя. Би ивээн тэтгэе” гэдэг санал хэлсэн. Тухай үед улсын олимпиад ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар явагддаг байлаа. Улсаас мөнгө өгдөггүй байсан юм.  Энэ саналын дагуу н.Чимэдцэрэнгийн санаачилга, хөрөнгө оруулалтаар Монгол Улсын техник, технологийн олимпиад анх удаа зохион байгуулагдсан түүхтэй.  Эхний 10-аад жил “Залуу монгол” корпораци болон техник, технологид сонирхолтой хүмүүс ивээн тэтгэсэн. Сүүлийн 10 жилд улсын олимпиадыг БСШУСЯ-аас ивээн тэтгэж, тодорхой хэмжээний санхүүжилт гаргадаг болсон. 
 
-Анхны олимпиадад сурагчид хэр идэвхтэй оролцож байв?
-Эхний хэдэн жилд Залуу техникчдийн ордон, хотын цөөн хүүхэд оролцдог байлаа. Хөдөө орон нутгийн сурагчид оролцоход тун хэцүү. Учир нь усан болон нисэх онгоц хийхэд их материал ордог. Шаардлагатай материалууд нь хөдөө орон нутагт олддоггүй байсан үе. Тухайлбал, нисэх онгоцны загвар бүтээхэд далавч хийдэг тусгай технологи шаардлагатай. Түүнийг авч чадахгүйгээс болж эхний ээлжинд хөдөө орон нутгаас цөөхөн хүүхэд оролцсон. Харин одоо бүх аймгийн сурагчид оролцох болсон. Олимпиадын цар хүрээ жигдэрсэн. Олимпиадаас эхний гурван байр эзэлсэн хүүхэд их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах боломжтой учраас оролцогчдын ур чадвар сайжирч, хүчтэй өрсөлдөх болсон.
 
-XXI жилийн хугацаанд олимпиадад оролцож буй хүүхдүүдийн ур чадвар, мэдлэг хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-20 жилийн өмнөхийг энэ цаг үетэй харьцуулахад огт өөр шүү дээ. Одоо үед гар утас, робокон бий болсон. Мэдээ, мэдээлэл, техник, технологийн өндөр дэвшилд хүрсэн. Тиймээс бид олимпиадынхаа шалгуурыг  улам боловсронгуй болгохын тулд сүүлийн үеийн мэдээлэл, технологийн талаархи асуултыг олимпиадын материалдаа оруулж байна. Ер нь бид цаг үетэйгээ холбогдуулан олимпиадын даалгавраа боловсруулдаг. Олимпиадад оролцож буй хүүхдүүдийн оюун санаа маш их өөрчлөгдсөн.  Гаргаж буй загвар хийцнээс нь харахад, сэтгэлгээ нь тэлсэн харагддаг.
 
Дээхэн үед манай олимпиадад оролцсон хүүхдийн бүтээсэн онгоцны загварыг одоо оролцож буй хүүхдийн бүтээсэн загвартай харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай. Сурагчид олимпиаддаа дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бүтээлээр оролцож байна. Аймаг бүр ач холбогдол өгч оролцдог учраас өрсөлдөөн өндөр төвшинд хүрсэн. 
 
-Техник, технологийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн сурагчид их сургуульд суралцаж, төгссөний дараа тэдэнд тохирох ажлын байр байна уу?
-Усан онгоцны загвар хийдэг хүүхэд тэр төрлийн мэргэжлийг эзэмших бус ихэвчлэн инженерийн чиглэлээр суралцдаг. Манай улсад усан онгоцны инженерийн орон тоо байхгүй. Гэхдээ цөөн тооны зарим залуучууд гадаадад ажилладаг. Тухайлбал, усан онгоцны чиглэлээр БНХАУ-д суралцаж, гадаадад ажилладаг залуус бий. Харин эх орондоо автомашины чиглэлээр суралцах боломжтой. Техник, технологийн олимпиадаас хүүхдүүд инженер, техникийн анхан шатны мэдэгдэхүүн авч байгаа учраас энэ чиглэлээр ихэнх нь суралцдаг.
 
-Одоогийн байдлаар хэчнээн хүүхдэд үнэ төлбөргүй хүссэн их дээд сургуульдаа элсэн суралцах эрхийг олгоод байна вэ?
-Жил бүр есөн төрөлд тус бүр эхний гурван байрт хүссэн их, дээд сургуульдаа элсэн суралцах эрхийг олгодог. Үүнээс харахад нийт 567 хүүхдэд хүссэн сургуульдаа суралцах эрхийн бичиг өгсөн байна. Энэ жил шагналын нөхцөлд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан. Өмнө нь жил бүр 27 хүүхдийн дөрвөн жилийн сургалтын Төлбөрийг улсаас гаргадаг байсан. энэ жилээс тухайн сургууль нь тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байхаар тогтлоо.
 
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд 22 хүнээс бүрддэг гэлээ. Ямар хүмүүс шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байна вэ?
-Ихэвчлэн их сургуулийн багш нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ордог. Тухайлбал, дүрслэх урлагийн  төрлийг манай сургуулийн дүрслэх урлагийн шинжлэх ухааны доктор, профессор н.Эрдэнэцог багш шүүдэг. Техникийн их сургуулийн багш нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ордог. Нисэх загварын төрлийг нисэх загварын “Масса” нийгэмлэгийн гишүүд ирж шүүдэг. Шүүгчдийн хувьд тухайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс байх шаардлагатай байдаг. 
...Олимпиадыг амжилттай явуулахад нийт 28 сая төгрөгийн зардал шаардлагатай. Харин улсаас 11 сая төгрөг өгдөг. Үлдсэн 10 гаруй сая төгрөгийг ивээн тэтгэгчийн тусламжтайгаар олдог. Ивээн тэтгэгчид нь мөн л манай сургуулийг төгссөн залуучууд байдаг. Санхүүгийн хувьд бор зүрхээрээ л явдаг. Зохион байгуулах хорооны гишүүдэд нэг төгрөгний ч шагнал байдаггүй. Бид “Найрамдал” төвд олимпиадаа зохион байгуулдаг нь олон төрлийн ач холбогдолтой...
-Нисэх онгоцны загвар зохион бүтээх гэдэг нэг төрлийн спорт болсон. Хөдөө орон нутагт энэ чиглэлийг хөгжүүлэхэд хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Цэдэнбал Пелетава Залуу техникчдийн ордонг байгуулсан түүхтэй. Энэ ордон хөдөө орон нутагт салбартай байсан. Харамсалтай нь 1990 онд Залуу техникчдийн ордон хувьчлагдаж, улмаар хөдөө орон нутаг дахь салбар нь татан буугдсан. Харин одоо нисэх болон автомашины загвар зохион бүтээх салбар хөгжих гол үндэс нь ерөнхий болосвролын сургуулийн технологийн багш нар болсон. Өөрөөр хэлбэл, сургуулийнхаа технологийн кабинетэд л зохион бүтээх ажлаа хийж байна. Өнгөрсөн жил залуу техникчдийн ордонг сэргээх асуудал яригдсан. Сайд үйл ажиллагааг нь сэргээх тушаал гаргасан ч сайн хэрэгжээгүй. Залуу зохион бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой Залуу техникчдийн ордон устчихсан. Энэ бол ганцхан жишээ. Ер нь 1990 оноос хойш хүүхэдтэй холбоотой бүх л зүйлс устсан шүү дээ. 
 
-Зохион байгуулах хорооны хувьд олимпиадаа тасралтгүй уламжлал болгон явуулахад хүндрэлтэй зүйлс гардаг байх. Санхүү мөнгөнөөс эхлээд олон зүйл байгаа болов уу?
-БСШУС-ын сайдын тушаалаар жил бүр зохион байгуулах хорооны гишүүдийг томилдог. Манай хороонд ихэвчлэн есөн хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Техник, технологийн олимпиадыг зохион байгуулахад хүндрэлтэй зүйлс олон гарна. Улсаас нийслэлийн нэг багшийн хоолны зардалд 5000 төгрөг, хөдөө орон нутгийн нэг багшид 12 мянган төгрөг олгодог. Гэтэл бид улсын техник, технологийн олимпиадыг Найрамдал төвд зохион байгуулахад, нэг хүнд дунджаар 50 мянга гаруй төгрөг шаардлагатай. Олимпиадыг амжилттай явуулахад нийт 28 сая төгрөгийн зардал шаардлагатай. Харин улсаас 11 сая төгрөг өгдөг. Үлдсэн 10 гаруй сая төгрөгийг ивээн тэтгэгчийн тусламжтайгаар олдог.
 
Ивээн тэтгэгчид нь мөн л манай сургуулийг төгссөн залуучууд байдаг. Санхүүгийн хувьд бор зүрхээрээ л явдаг. Зохион байгуулах хорооны гишүүдэд нэг төгрөгний ч шагнал байдаггүй. Бид “Найрамдал” төвд олимпиадаа зохион байгуулдаг нь олон төрлийн ач холбогдолтой. Тухайлбал, нисэх онгоц уралдах зам талбай, усан онгоцны усан сан, оролцогчдын байрлах байр, хоол хүнс гэх мэтчилэн олон зүйлс нэг дор төвлөрдөг. Түүнээс гадна сурагчид болон багш нар олон улсын “Найрамдал” зусланг үзэх боломж бүрддэг.
 
Олимпиадад оролцохоор ирсэн багш, сурагчдын дунд “Найрамдал” зусланг анх удаа үзэж буй хүн ч байдаг. “Найрамдал” зуслан бол Монгол хүүхэд бүрийн очиж үзэхийг хүсдэг газар шүү дээ. Энэ утгаараа сурагчдыг “Найрамдал” зусланд хоёр хоног ч болтугай амраахыг боддог. Манай сургууль “Найрамдал” төвтэй хамтын ажиллагаатай. Энэ хүрээнд олимпиадын дутуу үлдсэн мөнгөн дүнгийн оронд манай сургуулийн оюутнууд бүтээл хийж өгдөг. Жишээлбэл, Харшийн ёолкны хувцсыг манай сургуулийн дизайны ангийн оюутнууд урладаг. Тайз чимэглэлийн ажлыг Технологийн ангийн оюутнууд хийдэг. 
 
-Олимпиадад оролцсон зарим сурагчдад гадаадын томоохон компаниас санал тавьж байсан гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн жил Монгол дахь “Тоёото” корпорацийн төлөөлөгчид манай олимпиадыг ирж сонирхсон юм. Энэ хүрээнд автомашины дуураймал загвар зохион бүтээх төрөлд оролцож буй бүх хүүхдэд компанийнхаа гарын бэлэг өгсөн. Тэд “Гайхамшигтай ур чадвартай хүүхдүүд Монгол Улсад олон байдаг юм байна” хэмээн гайхаж байсан. Түүнээс өмнө Японы том корпорацийн эзэн манай олимпиадыг сонирхсон. Тэр үед нэг япон машины радио засч чадахгүй байсан юм билээ.
 
Гэтэл манай олимпиадад оролцож байсан нэг сурагч радиог нь засчихсан. Түүнийг харсан япон захирал “Алс холын Япон улсын машины радиог монгол хүүхэд засварлана гэдэг сонирхолтой юм. Би энэ хүүхдийг Япон улсад сургая. Манай компаниас сургалтын зардлыг бүрэн хариуцна” гэж байсан удаатай. Ер нь техник, техологийн улсын олимпиадад оролцож буй хүүхдүүдийг ямар нэгэн улсад авч сургах сонирхолтой хүн олон бий. Япон, Солонгос, ОХУ-ын техник, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хүртэл танай хүүхдүүдээс авч сургая, олимпиадыг чинь ивээн тэтгэе гэх зэрэг санал тавьдаг.
 
Энэ мэтчилэн гадаадад суралцаж, тэндээ ажиллаж байгаа залуучууд ч бий. Харин олимпиадыг ямар нэгэн компанийн нэрэмжит болгох талаар бид хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь энэ бол улсын олимпиад. Ямар нэгэн компанитай хамтарч зохион байгуулахаар тухайн компанийн сонирхол давамгайлах тал өндөр байдаг. Тиймээс бид олимпиадаа шударга явуулахын тулд энэ саналд тийм ч таатай ханддаггүй. 
 
-Хүүхэд, залуучууд техник, технологийн салбарыг сонирхож, хичээллэснээр улс орны хөгжилд ямар ач холбогдолтой юм бэ?
-Улс орны хөгжил инженер, техникийн ажилтнуудын ур чадвар, мэдлэг боловсролтой хамаатай. Манай улсад олон том үүрэн телефоны корпорациуд бий. Эдгээр корпораци амжилттай ажиллахад боловсон хүчин чухал.  Техникийн сэтгэхүйтэй, авьяастай хүмүүс байх шаардлагатай. Харин эдгээр хүмүүсийг хөгжүүлэхэд, техник, технологийн олимпиад маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Авьяастай хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаа олимпиадын хүрээнд явагддаг. Тухайн хүүхэд автомашины загвараа хийж л хөгжинө. Техник, технологийн бодлого бодож л хөгжинө. Түүний үр дүнд эхний гурван байрт шалгарсан сурагчдыг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургадаг нь ирээдүйн чанартай боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг иргэд тэр бүр анзаарахгүй л дээ. Гэтэл Монголын хамгийн шилдэг инженер, техникийн ажилчид техник, технологийн олимпиадад оролцсон байдаг. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна
Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Гэмт хэрэг
  • •Гадаад харилцаа
  • •Ипотекийн зээл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Маттео Ренци дахин Ерөнхий сайд...
Барилгын зургаан ажилтан амиа...

Л.Цэдэнсодном: Монгол хүүхдүүд дэлхийн хэмжээний загвар бүтээж, өрсөлддөг

Батзаяа 2017-05-02

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна
Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
21 цагийн өмнө өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

21 цагийн өмнө өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

21 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

21 цагийн өмнө өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

21 цагийн өмнө өмнө

Монголчуудын оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан Үндэсний цахим сан ESAN өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна

21 цагийн өмнө өмнө

Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв

21 цагийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

21 цагийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

21 цагийн өмнө өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

21 цагийн өмнө өмнө

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэнэ

21 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

21 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн экспортыг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

1 өдрийн өмнө өмнө

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

1 өдрийн өмнө өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

1 өдрийн өмнө өмнө

Татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

1 өдрийн өмнө өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-04-25 өмнө

Скүүтертэй иргэд чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-25 өмнө

БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

2026-04-25 өмнө

Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

2026-04-25 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-04-25 өмнө

Торгуулийн орлогоос 462 тэрбум, зогсоолоос 1.7 тэмбум төгрөг төвлөрүүллээ

2026-04-25 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-04-27 өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ

2026-04-27 өмнө

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-04-27 өмнө

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

2026-04-27 өмнө

“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

2026-04-27 өмнө

Х.Нямбаатар: Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна

2026-04-27 өмнө

Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдлээ

2026-04-27 өмнө

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна

2026-04-28 өмнө

Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2 өдрийн өмнө өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-28 өмнө

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2 өдрийн өмнө өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-27 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.27/

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

1 өдрийн өмнө өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-27 өмнө

Есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2026-04-27 өмнө

Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-28 өмнө

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

2026-04-28 өмнө

Б.Ганзориг: Баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй

2026-04-28 өмнө

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа

21 цагийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах