Монголын бөмбөгтэй хоккейчид хүрэл медаль хүртлээ

Монголын бөмбөгтэй хоккейчид хүрэл медаль хүртлээ

Бэндигийн 2017 оны ДАШТ-н Шведийн Троллхаттан хотын Слаттбергшэллин цэнгэлдэхэд өчигдөр аваргуудаа тодорууллаа. Тус тэмцээнд Монголын шигшээ хүрэл медалийн төлөө Японы багтай тоглож 6-5 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртлээ. Харин алтан медалийг Канадын баг хүртсэн бол Унгарын баг мөнгөн медаль хүртжээ.

Тэмцээнд Монголын шигшээ баг, Япон, Унгар, Украйн, Канад, Голланд, Чех, Хятад, Эстони, Сомали улсууд орж байгаа. Манай баг Япон, Унгар, Украйны багтай А хэсэгт орж хэсгийнхээ гурван багийг хожиж 1-р байраар гарсан билээ. Хасагдах шатанд Унгарыг 9-5, Голландыг 6-2 харьцаагаар хожжээ. Харин медалийн төлөө Канадын багт 4-3 харьцаагаар хожигдсон билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.